
-Глобын 22 тэрбумаар үнэлэгдсэн таван үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн эзэн нь тодорхой болжээ-
“Глоб интернэшнл групп”-ийн ерөнхийлөгч Ж.Мэндбаяртай ярилцлаа.
–Глобын шүүх хурал дахин хойшиллоо гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байсан. Яагаад хойшлоод байв?
-Энэ хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Тэр олон удаа хойшилсон асуудалд бол маапаан байхгүй ээ. Асуудал нь өөрөө их өргөн хүрээтэй байсан болохоор шүүхэд болоод оролцогчдод тодруулах юмнууд ч их байсан байх.
– Яг юун тухай хурал юм бэ?
-Хохирогчидтойгоо хамтран ТББ байгуулсан. Энэ байгууллагынхаа шугамаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Глобын олон тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө үнэгүйдсэн, үрэгдсэн гэдэг нь нэгэнт тодорхой байсан. Харин хэн үрэн таран хийсэн нь ч тодорхой л байгаад байдаг. Бүгд мэдээд л байдаг. Тэгсэн хэрнээ яг тэр гээд хэлчих эзэн байхгүй төр л гээд байдаг. Харин саяын шүүх хурлаар голыг нь үйлдсэн эзэн нь тодорхой болсон. Бүр нэр устайгаа байгаа шүү.
-Хэн бэ?
-Том албан тушаалтан. Шүүхийн шийдвэрээ гардаж аваад олон нийтэд албан ёсоор зарлана аа.
– Нэрийг нь хэлчихэж болохгүй юмуу?
– Үүнээс цааш мэдээлэл одоохондоо дэмий байх. Энэ удаагийн хурал ямар ч байсан энэ олон жил тарчилсан би болоод миний гэр бүлийн хувьд, хамгийн их хохирсон Глобын хувьд, 10 жилийн өмнө үсээ үгтээж хоцорсон тэр олон хохирогчдын өнөөдрийн байдалд 180 градусын эргэлт хийсэн хурал болж чадсан.
– Хэчнээн хөрөнгийн асуудал яригдсан бэ?
-За тухайн үеийн ханшаар бол 9,6 тэрбум гэлүү дээ. Өнөөдрийн байдлаар 22 тэрбум төгрөгийн таван үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдсан.
– Үнэ ханш нь тодорхой биш гэсэн үг үү?
– Тодорхой болсон. Би задгай оронгуудыг нь санахгүй байна. Энэ бол шүүхээс томилогдсон мэргэшсэн шинжээчийн багийн үнэлгээ. Цаана нь дахиад ийм хэмжээний хөрөнгө ор тас үрэгдсэн байна билээ.
– Одоо тэгээд яах вэ?
– Яахыг ярихад арай эрт байна. Ямар ч байсан анхан шатны шүүх шударга шүүсэн. Эсрэг тал давж заалдвал дахиад нэг, магадгүй хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Ер нь бол давж заалдаад энэ шийдвэр өөрчлөгдөхгүй гэдгийг хоёр талынхан бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
– Төрийн албан тушаалтан холбогдсон бол танд учирсан хохирлыг төр төлөх үү?
–Үүн дээр чинь харин би анхнаасаа л төрөөр төлүүлэхгүй гэсэн байр суурин дээр ганцаараа хатуу зогсож байсан. Одоо ч адилхан. Цаашдаа ч Глобын асуудлаас болж төрийг ямар нэгэн эрсдэлд оруулахын эсрэг зогсоно.
– Тэгээд таны хохирлыг хэн барагдуулах юм бэ?
-Захиргааны хэргийн шүүх ямар ч байсан албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолоо. Харин хохирлыг Иргэний шүүх тогтоох чиг үүрэгтэй байдаг юм байна. Хариуцагч давж заалдлаа гээд дараа дараагийн Захиргааны хэргийн шүүх дахиад шударга зөв шийдвэр гаргавал цаашаа Иргэний шүүхээр үргэлжлүүлэн хохирлоо шийдүүлнэ. Би төрөөс мөнгө нэхэхгүй. Глобын хөрөнгийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн 10 жилд хийсэн бүх ажиллагааг эхнээс нь холбогдох хуулийн дагуу алдаа мадаггүй, зөв шударгаар хийлгэхийг л хүсч байна. Энэ нөхцөлд Глобын бүх хохирогчид хохирлоо бүрэн авна. Төр ч хэнд ч юу ч төлөхгүй. Тэр ч байтугай өмнө хохирогчдод өгсөн мөнгөө төр бүрэн олж авна.
– Нэгэнт тодорхой л юм бол нөгөө тал чинь давж заалдаж цаг хожих ямар шаардлага байгаа юм бол?
– Шаардлага бол байхгүй. Давбал зүгээр л ёс болгож л давах байх. Хэрэггүй л юм байгаа л даа. Хариуцагч улс төрийн ёс суртахуунтай, үгүй дээ л хүн чанар гэж бий л бол бараг давж заалдахгүй дээ. Цаг хугацааны хувьд одоо болвол болохоор л биз дээ. Биднийг 10 жил тамлалаа шүү дээ. Харин одоо нийт хохирогчдынхоо дунд шинэчилсэн бүртгэл явуулна. Далимдуулаад нэг юм зарлачихвал болох уу.
-Болно?
-Ямар ч байсан хохирол бүрэн барагдах үүд хаалга нээгдлээ. Хохирогчид шинэчилсэн бүртгэлд хамрагдах хэрэгтэй байна аа. 10 жилийн өмнө “мөнгөө олж авъя гэвэл Ж.Мэндбаярын эсрэг гомдол гарга” гэж цагдаа шаардсаны дагуу өргөдөл гомдол гаргаж байсан бол энэ удаа хохирлоо бүрэн барагдуулахын тулд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бүгдээрээ энэ байгууллагадаа элсэж эвлэлдэн нэгдээч ээ. Энэ байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хангуулахын төлөө ажиллаж байна. Хохирогчид 9511-9220 дугаарын утсаар холбогдоорой.
-Ямар ч байсан та энэ шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаа юм байна. Тийм үү?
– Хангалуун байлгүй яах вэ. Баргийн юманд уучлаарай, баярлалаа гэхээ больцон, сэтгэл хөдлөхөө байсан байлаа. Харин тэр үед тэрүүхэндээ сэтгэл хөөрхөн хөдөлсөн юм шиг байгаа юм. Шүүх шийдвэрээ сонсгоход нь би “Монголын шүүхэд баярлалаа” гэж хэлсэн.
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
123123123 (May 03, 2016 10:25:58 am )
sain bn. iim l bh heregtei aldaa hun buhend bdag aaa davtahgui bh…..shuuh sain bn shuuuu.
-
Anonymous (May 03, 2016 10:48:21 am )
Бүх шүүгчид ингэж шудрага байгаасай даа. Дампуурсан гээд байгаа бусад хадгаламж зээлийн хоршоод болгон ингэж ЗАРГАЛДаасай даа
-
Б.Лхагваа ах нь (May 03, 2016 10:53:36 am )
лхагвасүрэн гэдэг нөхөр чиний нэлээд юмыг алга хийсэн шүү..
-
1234 (May 03, 2016 10:55:14 am )
ихэнхи нь хоосон хоршоонууд байсым биш үү? тэд сандалаа л нэхэхгүй бол юугаа нэхэхэв дээ ингэж бас туйлшируулж болохгүй ээ. Харин Энэ мэндбаярын хувьд хайх юмтай хэлэх үгтэй хүн ч өөр юмаа. Болжийшд.
-
ODorjpurew (May 03, 2016 11:28:05 am )
Сайн уйлс дэлгэрэг.Амжиль
-
Naran (May 03, 2016 11:32:18 am )
Ger horoololiin barilgajilt- HZeelnay horshoo lav ih hemjeenii hurungutei baisniig Tu
r, Tsagdaa
neriin dor mun ch ih shamshigduulsan daa. Hugel hudeeree… gej ug baidagsan -
Монгол улсын иргэн (May 03, 2016 12:23:36 pm )
Ter ejh medelten hen bolood nuutslaad bna.AN, MAN, MAHN uu
-
miji (May 03, 2016 12:54:24 pm )
mundag hun yuuma.yadaj iim shiirtei horshoond aldah mine yav aa.bayan-undur,buteen baiguulalt geed neg 2 lalariin horshoonii gahainuud yu bodoj yavdag bol.yalanguya bayanundur ingeed neg honshoortoi zangargaasai gej bur murguj zalbirch bn.globkridited aldah mine yalaa.uneheer ataarhaad baigaa ch yum u esvel bi haramsaad bainaa
-
HUN (May 03, 2016 1:38:26 pm )
ЯАСАН ИЙСЭН НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙГААМ БАЙНА. оВОО ДОО МЭНДБАЯРАА. ЧАМААС НИЙГЭМ ИХ ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ. АМЖИЛТ
-
зочин (May 03, 2016 4:28:26 pm )
Мэнд баярыг мэднээ их хөрөнгө байсан ,Дэндүү муухай луйвардсан даа,Гэхдээ өөрөө шорон санаатай аймшигийн хүн шүү дээ,Хөөрхий муу хадам ээжийгээ цагаан сараар зодоод хөх няц болгоод хүн харж чадахгүй тэр хөгшин ямар их гомдож байсан болоо,Цэцэгмаа таргалаад нам суусан байна лээ амжилт
-
Зөвлөгч (May 03, 2016 5:55:33 pm )
Дарханд байсан үйлчилгээний объектыг балгас болгож байгаад маш хямдхан авсан даа ШШГ-тэй хуйвалдаад. ШШГЕГ-ийн нэг дарганцар наад асуудалд чинь их оролцсондоо
-
1111 (May 03, 2016 6:13:06 pm )
Mongoliin shuuhed bayarlalaa. Ingej unen muniig yalgaj baival bolj bna shuu. Ard olon demjine ee.
-
Mgl (May 03, 2016 6:37:01 pm )
ZUB, HARANHUIG HEN NEGEN GERELTUULDEG GEDEG SHIG MENDBAYR CHINII TEMTSEL ZUB YABJ BN… ARDACHILSAN ORONII IREGED ERHEE INGEJ L EDELDEG.
TOM JISHEE NE CHI BOLNOO. TER UED MAN- YUCH HIIGEEGUIGEER HUMUUSIIG SHORON RU YABUULJ BLAA -
Anonymous (May 03, 2016 9:10:19 pm )
oboo doo. Shuuh sain baigaa shuu.
-
dagvadorj (May 03, 2016 10:23:04 pm )
hadgalamj zeeliin horshood bugd l iimerhuu zamaar uren taran bolson iimd tur ard tumnee geed neg mur hohrolgui bolggood duusgah heregtei.hudlaa shiidver gargaad enee teree geh hoorond l shunaltai turiin nuhduud hiichih yum
-
zochin (May 03, 2016 10:28:59 pm )
nigel nudeeree gej ene hun bolon ah duusn hun muutai oodgui humuus
-
99264800 (May 04, 2016 11:51:08 am )
MЭНДЭЭГ ЦАГДААД ӨГӨӨД Л МӨНГӨӨ АВЧИХ ЮМ ШИГ САНАЖ БАЙСАН ОЛОН ХОХИРОГЧ ОДОО ЯМАР НҮҮРЭЭРЭЭ МЭНДЭЭД ХАНДАХ БОЛ? ТЭР Л СОНИН БАЙНА.МЭНДЭЭ ХОНШООРТОЙ БАЙНА.АМЖИЛТ ХҮСЬЕ.

17 Comments