antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2016 14 comments

АН-ын фракциуд намын жагсаалтын зүсийг нь хувиргаж авч үлдэхээр хэлэлцэж эхэлжээ

нийтлэсэн Admin

14622354305727f12656fab

Тогтсон уламжлалын дагуу өчигдөр намын бүлгүүд хуралдах байлаа. Гэвч өчигдөр АН-ынхан бүлгийн хурлаа хийж чадсангүй. Учир нь АН-ынхан өчигдөр бүлгээрээ бус фракци, фракциараа өрөөнүүддээ хуралдсан талаар эх сурвалжуууд мэдээлж байгаа юм. Тэд ийнхүү хуралдах болсон шалтгаан нь УИХ-аар хэлэлцэгдэх намын жагсаалттай холбоотой ажээ. Өнгөрсөн долоо хоногт АН-ынхан мэдээлэл хийж “Цэцийн дүгнэлтийг манай бүлэг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ” гэж мэдээлсэн. Гэвч тэдний дунд нөгөө л бүлэг, фракциуд нь асуудлыг өөр зүг хандуулж эхэлсэн бололтой. Цэц сонгуулийн тухай хуулиас намын жагсаалттаар сонгогдоно гэх хэсгийг хасах шийдвэр гаргаж түүнийгээ УИХ-д хүргүүлээд байгаа. Хэрэв тийм байдал үүсвэл тойргоос сонгогдох магадлал тун бага гишүүд нь ийнхүү арга зам сэдэж эхэлсэн бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан намын жагсаалтын зүсийг хувиргаж оруулж ирэхийг дэмжих талаар ярилцаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, өмнөх сонгуулиар сонгогчид намыг нь дугуйлдаг байсан бол энэ удаад намыг нь биш хүнийг нь дугуйлах аж. Өөрөөр хэлбэл намын жагсаалтын ард нуугдаад хар халзан хурга ч орж ирж болзошгүй гэж байгаа юм бол сонгогчид 28 нэрс дундаас өөрийн дэмжихийг хүссэн нэр дэвшигчээ сонгоно гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж байсан уг хуулийн төслөөр МҮАН-МАХН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тэрхүү завсарлага нь өнөөдөр дуусч байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд энэ асуудал шийдэгдэх байх. Дахиад завсарлага авах гэсэн ч цаг маш байгаа.

Жагсаалт байхгүй болсоноор хоёр төрлийн гишүүд хамгийн их хохирно. Нэгдүгээрт жагсаалтын ард нуугдаж орж ирдэг тойргоос дахиад сонгогдохгүй, мөнгөтэй гишүүд. Хоёрдугаарт үүлэн чөлөөний завсараар УИХ-д орж ирсэн хүмүүс. Тэднийг “оймс”-ныхон ч гэж нэрлэх нь бий. Энэ сонгууулиар намаад ямар ч хамаагүй үнэ цэнээр ялалт байгуулахын төлөө улайран тэмцэж байна. Эрх баригчид ингэхийн тулд хууль дүрмүүдэд өөрсдийн хүссэнээр өөрчлөлт, шинэчлэл хийж эхэллээ. Жагсаалтыг байхгүй болгосон тохиолдолд том мажоритари уу, жижиг мажоритари уу гэдгийг шийдэх гэж бас л нэлээд улстөржих тодорхой. Гэхэдээ тэд ямагт өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосоор ирсэн шүү дээ.

Гэвч АН-ынхан мянга фракцилж асуудалд хандаад нэмэргүй л дээ. Фракциар шахалтаар АН-ынхан жагсаалтын зүсийг хувиргаж хэвээр үлдээх шийдвэрийг УИХ-аар гаргалаа ч гэсэн тав алхамгүй л улс төр байх болно. Учир нь УИХ-аас Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц их суудлаараа хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Цэц нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцна гэдэг юу л бол. Хоёр долоо хоногийн өмнө дунд суудлаараа хуралдахдаа 5 гишүүнтэй хуралдсан. Үүнээс дөрөв гишүүн нь намын жагсаалтыг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзсэн. Хэрэв их суудал нь хуралдвал 7 гишүүн орно гэж эх сурвалжууд мэдээлсэн. Үүний дөрөв нь жагсаалтыг авч хаях талд зогсож байгаа шүү дээ. Ер нь эрх баригчид яаж ч зүтгэсэн үнэнд гүйцэгдэх л байх даа.

Ч.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Ардчилсан намд нэр бүтэн хүн үлдсэн (May 03, 2016 9:31:45 am )

    Бүтэн нэр, бүлээн зүстэй лидер¬¬гүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй Албан тушаалыг дагалдан ирдэг хууль, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, төсөв мөнгө хуваарилах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан юм эрх баригчдын дотоодын зөрчил тэмцэл гаарч тархи угаахдаа нэг хэсэг нь гаршиж, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн гэхэд хэтрүүлэг болохгүй.

  • Зочин (May 03, 2016 9:41:50 am )

    Нам дугуйлахыг хасаад хүн сонгохыг үлдээх нь зөв хувилбар байх. Хэн нь мэдэгдэхгүй нөхөр орж ирхэгүй шүү дээ…

  • зочин (May 03, 2016 10:55:35 am )

    АН бол гадны захиалгыг биелүүлэгчид, өөрсдийн үзэл бодол гэж байхгүй, энэ ард түмний төлөө л лав ажиллаагүй,

  • Irgen (May 03, 2016 11:24:13 am )

    Zika ch bas goy setgene shuu Busad namd ingej setgeh hun hovor shuuu

  • irgen (May 03, 2016 1:22:54 pm )

    hytgaj samarch duusahgyi bololtoi

  • sarnai (May 03, 2016 3:25:27 pm )

    сонгууль дөнөөд ирэхээр ард түмэнд хайртай улс орноо өөд нь татах чин хүсэлтэй царай гаргаад үнсэх нэгэнд нь үнсүүлж үнсүүлэх нэгийг нь татаж үнсээд л үнэхээр л ард түмэнээрээ тоглож өөрсдийн эрх ашиг эд хөрөнгө хураах далд бодлогийг дотроо тээсэн нүүрэндэ баг өмссөн луиварчид байна ухаалгаар сонголто хийж улс орно аварч үлдэх цаг болжээ

  • Anonymous (May 03, 2016 4:40:53 pm )

    хэн нэгний худал үгэнд гэнэн сэтгэлээр итгэлгүй сайн бодож тунгаан зөв шийдвэр гэргэх хэрэгтэй шүү

  • Иргэн (May 03, 2016 5:22:30 pm )

    АН-ЫН үд мэдэгч новшнууд зайлаарай.

  • bumbar (May 03, 2016 6:07:31 pm )

    2012ond ardchilsan nam namiin jigsaalt baih estoi gecheed odoo ygaad buruu baijee geed bga yum we

  • bumbar (May 03, 2016 6:08:54 pm )

    tord ardchilal baahan hvnee hiicheed buuh bolhoor namiin jigsaalt hereggvi yum bn te ardchilal ahij 10jildee garahgvi ee

  • bumbar (May 03, 2016 6:10:59 pm )

    vndsen huuliin tsets 4jil buruu dvgnelt gargchaad odool teriigee medej bga yum uu neg ardchilaliin zahialga orchjee

  • ванга (May 03, 2016 6:33:39 pm )

    Л.Гантөмөр: -Мажоритар давам¬гайл¬сан 52:24 гэдэг нь буцаад 52 жижиг тойрог руу явуулах санаа давамгайлж байна гэсэн үг. Уг нь хуучин 76 жижиг тойрог байсныг бид задлаад 26 том тойрог болгосон. Гэвч үүнээс буцаж байна, өнгөрөгч гурван жилд хийсэн бүтээн байгуулалтыг гишүүд “Би олж ирсэн” гэж сонгогчдод ойлгуулахыг хичээсээн байна. Сонгуулийг шударга явуулъя гэж байгаа мөнгөний амлалтгүй, бага мөнгө зарцуулдаг тогтолцоо руу явах ёстой. Бидний пропорционалийг аль болох их хувьтай байлгах гээд байгаа нь мөнгөөр биш үзэл бодлоороо л уралдмаар байна ийм юм ярьж байсан байх юм

  • pp (May 04, 2016 8:37:19 am )

    ЯАСАН ЦАДДАГГҮЙ ЮМ УЛС ОРОНООО БОДОЖ БОЛОГҮЙ ЮУ

  • Болд (May 04, 2016 5:50:43 pm )

    ЭНЭ ОНЫ СОНГУУЛИАР НЭГДСЭН НЭГ ТОЙРОГТОЙ СОНГУУЛЬ ЯВУУЛВАЛ ИЛҮҮ САЙН ТОХИРСОН СОНГУУЛЬ БОЛНО. НАМЫН НЭР ХҮНДЭЭР БИШ НЭР ДЭВШИГЧ ӨӨРӨӨ ГАРЧ ИРЭХ САЙН ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. НАМ БҮР НЭР ДЭВШИГЧИДЭЭ 76 С ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР НЭР ДЭВШҮҮЛЖ ХАМГИЙН ИХ САНАЛА АВСАН НЭР ДЭВШИГЧ НЭГДҮГЭЭРТ УИХД ОРОХ ЖИШЭЭНИЙ СОНГУУЛИЙН СИСТЕМТЭЙ ЯВУУЛБАЛ ХАМГИЙН ЗӨВ ШҮҮ ОДОО МОНГОЛЫН НӨХЦӨЛД

antalya rent a car