antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2016 Comments are off

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

нийтлэсэн Admin

hewlel_01203НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан олон улсын эрхийг хамгаалах “Freedom House” байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний тайлангаа танилцууллаа.
Тус байгууллагын тайланд дурдсанаар 2015 онд дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний түвшин сүүлийн 12 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Ажиглагчдын тэмдэглэснээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсан нь улс төр, эрүүгийн дарамт шахалт, алан хядах ажиллагааны элементтэй холбоотой гэнэ. “Freedom House”-ын баримтад “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хүч Ойрхи Дорнод, Туркт ихэсч байна. Энд Засгийн газрууд, дайчдын бүлэглэлүүд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд дарамт шахалт үзүүлж, тэдний талд орохыг зөвшөөрөх, “Бидэнтэй хамт, эсвэл бидний эсрэг байх” гэсэн нөхцөл тулгаж байна” гэж бичжээ.
“Хэвлэлийн эрх чөлөө 2016” хэмээх уг баримтад дурдсанаар өнгөрсөн онд Сирид хамгийн олон сэтгүүлч амиа алджээ. Тус улсад хэвлэл мэдээллийн 14 хүн амиа алдсанаас гадна Сирийн гурван сэтгүүлчийг Исламын улс бүлэглэлийнхэн Туркт хөнөөсөн байна.
Үүнээс гадна Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы “сэтгүүлчид, блогчид, олон нийтийн сүлжээ ашиглагчдыг мөрдөх” байр сууриас болж тус улсад сэтгүүлчид аюултай нөхцөлд ажлаа хийж байгаа аж.
Шинжээчид 199 орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдлыг 0-100 баллын системтэйгээр үнэлж үзжээ. Ингээд онооноос шалтгаалан “эрх чөлөөтэй”, “хагас эрх чөлөөтэй”, “огт эрх чөлөөгүй” гэж гурав хуваасан байна. Монгол Улсын хувьд 100 баллын системээс 37 оноо авч, хагас эрх чөлөөтэй орны тоонд оржээ.
Харин хэвлэлийн эрх чөлөө хумигдмал орнуудын тоонд Беларусь, Украины Крым, Иран, Узбекистан, Туркменистан, Хойд Солонгос зэрэг багтжээ.
Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөн тохиолдол зөвхөн дарангуйллын орнуудад бус, Европт ч ажиглагдсан байна. Тухайлбал, Польш, Серб зэрэг улс үндэсний хэвлэл мэдээлэлдээ хяналт тогтоох үзэгдэл эрс нэмэгджээ.
Өнгөрсөн онд Серб улс хагас эрх чөлөөтэй орноос эрх чөлөөгүй оронд шилжсэн байна. Мөн Македон ч энэ ангилалд багтжээ. “Freedom House”-ын тэмдэглэснээр өнгөрсөн онд Хорват, Черногорт өмнө нь байгаагүйгээр сэтгүүлчдэд хүч хэрэглэх үзэгдэл газар авчээ.
Дашрамд дурдахад дээрх системийн оноо нэмэгдэх тусмаа хэвлэлийн эрх чөлөө хаагдмал байдалтай болдог гэж үздэг ажээ. Манай улс “Хэвлэлийн эрх чөлөө 2015”-д 39 оноо, “Хэвлэлийн эрх чөлөө 2014”-т 37 оноо авч байжээ. Харин “Хэвлэлийн эрх чөлөө 2002” баримтад 172 орноос 31 оноотойгоор 68 дугаарт жагсаж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтаж байсан түүхтэй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car