antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2016 11 comments

Буцаж буй бэрд үхэр, тугал нийлэх хамаагүй!

нийтлэсэн Admin

batsuuri_700x700

Буцаж буй бэрд үхэр, тугал нийлэх хамаагүй гэдэг. Тэгвэл энэ Засгийн газарт монголчууд өрөнд орно уу, өлбөрч зовно уу хамаагүй бололтой. Монгол Улс өрийн дарам­танд ороогүй хэмээн Ерөнхий сайд маань нүд цавчихгүй  хэлж байгаа нь даанч дээ гэмээр. Ард түмнээ тийм худал зүйлд итгэхээр гэнэн хэмээн эндүүрсэн бололтой. Мон­гол Улс өрийн дарам­танд байгаагаар барахгүй бүр дампууралд ойрхон байхад юу ярина вэ.

Өдгөө төсвийн орло­гын гүйцэтгэл саарснаар Засгийн газар төсвийнхөө 15-16 хувийг зээлийн өрийн үйлчилгээндээ өгч байгаа бөгөөд дараа жилээс байдал улам хүндэрч төсвийн 50 хүртэлх хувийг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд өгөх ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Өрхийн орлогынхоо 50 хувийг өрөндөө өгөх олон хүүхэдтэй айл ямаршуухан амьдралтай байх вэ, ийм улс тусгаар улс хэвээр оршин тогтнож чадах уу? Улс орон бүхэлдээ даацаасаа хэтэрсэн 60 их наяд төгрөг буюу ДНБ-ий 250 хувьтай тэнцэх хэмжээний өрийн сүлжээнд автаж, өргүй, зээлгүй, өрийн дарамтанд ороогүй хүн, аж ахуйн нэгж гэж үгүй боллоо. Монгол Улсад бидний юм гэж байна уу? Байр, орон сууц, мал, газар, алт эрдэнэс, газар дээрхи болоод газар доорхи бүх л баялаг нь биднийх биш банкных болсон. Тэтгэвэр, цалин хүртэл, биет болоод, биет бус баялаг маань ч гад­ны эзэмшилтэй банк, санхүүгийн байгуул­лагуудын барьцаанд. Энэ өрийн дарамт биш гэж үү?

Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн 18 хувьд хүрч арилжааны банкуудад ноцтой асуудал үүсээд байгаа нь өрийн дарамт биш гэж үү?

Засгийн газар өрөө төлж чадахгүйгээс гадаадаас өндөр хүүтэй зээл авч төлбөрөө гүйцэтгэж байгаа нь өрийн дарамт биш гэж үү?

Бэлэн мөнгөний хомсдолын улмаас бартерын наймаа цэцэглэж байгаа нь өрийн дарамтаас болоогүй гэж үү?

Өрийн дарамтыг эрх баригчид мэдрэхгүй байж болно, гэвч ард түмэн чинь үүрч байна.

Ерөнхий сайд:  өрийн удирдлагын тухай цогц хуулийг (2015) баталснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Өөрсдийн нэмж ава­хаар төлөвлөсөн зээ­лийн хэмжээнд тохируулан зохиосон, өөрчилсөн энэхүү хууль нь яг эсрэг үр дүнг буюу эдийн засгийг тогтворгүй болгож, гадаад өрийн хэмжээг хязгааргүйгээр нэмэх эрх зүйн орчинг бүрдүүлэн өр зээлд тавигддаг 40 хувийн босгыг ямар ч ач холбогдолгүй болгосон юм. Өнөөдөр Засгийн газар гадаадаас ямар ч зээлийг эрчим хүч, төмөр зaм, уул уурхайн салбарт авч буй нэрийн дор өрийн босго, хязгаарлалтыг тойрон гарч байгаа. Тухайлбал, Хятадаас авах Эгийн голын цахилгаан станцыг барих төслийн нэг тэрбум ам.долларын зээл нь Засгийн газрын өрд тооцогдохгүй байх нэгэн жишээ юм.

Ерөнхий сайд: Засгийн газрын өр ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа, хуулийн хэмжээндээ бай­на. Засгийн газар хууль зөрчөөгүй.

Өрийн босгыг байх ёстой гэж үзсэн 40 ху­виас өсгөн 55 хувь (2016), 58.3 хувь (2015), 50 хувь (2017) болгон эдийн засгийн үндэслэлгүйгээр, ду­раар тогтоож “хууль зөрчих­гүй” байх эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа гэх Засгийн газар нь ёс суртахууны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн. Ер нь ямар ч хуулийг дураараа засварлах үзэгдэл манайд түгээмэл болсон бөгөөд хууль нь хүний хүсэл, шуналыг биш харин хүний хүсэл, шунал нь хуулийг хязгаарладаг тогтолцоо манайд бий болсоор удаж байна. Харамсалтай нь бид хуулиндаа ямар ч өөрчлөлт орууллаа гэсэн, өрийг яаж ч ангиллаа гэсэн Монгол Улсын нийт өрийн хэмжээ, төлбөрийн дүн өөрчлөгдөхгүй. Олон улсын санхүүгийн байгууллагуудын манай эдийн засагт өгөх үнэлгээ өөрчлөгдөхгүй. Тийм ч учраас өдгөө манай улсын зээлжих зэрэглэл В2 болж Монгол найдваргүй зээлдэгчийн тоонд орсон. Хэрэв бид хуульд өөрчлөлт орхоос өмнө мөрдөж байсан олон улсын стандарт, аргачлалаар тооцвол манай улсын засгийн газрын өр ДНБ-ий 70 хувь аль хэдийнэ давсан байгаа. Бодит байдал ийм л байна. Аюулаас зугтаж байгаа нь энэ гээд элсэнд толгойгоо хийгээд зогсдог шувуу шиг л юм болж байна.

Ерөнхий сайд: Улс, орнуу­дын бүртгэлийн систем, өрийн удирдлагын хууль эрх зүйн хамрах хүрээ харилцан адилгүй. Зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улсын хувьд тусгаж ирсэн.

Эндүүрсэн байна. Олон улсад өрийн удирд­лага, бүртгэлийн системд нэг л стандарт байдаг. Дэлхийн банк болоод бусад санхүүгийн байгууллагуудын гишүүн орнууд тодорхой нэг л стандартыг дагаж мөрддөг. Манай улс 2015 оны хоёрдугаар сард Өрийн удиртгалын тухай хууль батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын өрийн дүнг зохиомлоор бага харагдуулах хүртлээ энэ л жишгээр  явж байсан. Mанай өрийн дүн бодит байдал дээрээ их байгаа.

Ерөнхий сайд: 2014 оны жилийн эцсийн гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар Люксембург-5,661 хувь, Сингапур улс-574 хувь, Франц улс-194 хувь, Хонг­конг-607 хувь, Швейцарь улс-228 хувьтай байна … Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.долларын өр ногдож байна …

Улс орнуудын хөгж­­лийн түвшин, онцлог, өрийн бүтэц нь харилцан адилгүй байдаг тул Монгол Улсын гадаад өрийг Сингапур, Хонгконг, Франц мэтийн бусад улсуудтай харь­цуулах нь утгагүй юм. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөж болохгүй шүү дээ.  Сингапур, Хонгконг, Франц л гэхэд дээр дурдагдсан гадаад өрийн ихэнх нь тухайн улсуудын банк, санхүүгийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааны явцад үүссэн банк хоорондын богино хугацааны зээллэ­гүүд, толгой компаниас охин компанид хийсэн хөрөнгө оруулалт байдаг. Тэгээд ч эдгээр улсууд дэлхийн санхүүгийн төвүүд гэдгийг санах хэрэгтэй. Өр гэж байхад  авлага гэж байдаг. Эдгээр улсууд бүгд бусад улсуудаас авах их хэмжээний авлагатай бөгөөд бүгд “net creditor” буюу өрнөөсөө давсан авлагатай улсууд юм. Хонгконг гэхэд нийт өрнөө­сөө давсан авлагын хэмжээ нь ДНБ-ийх нь 316 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл Хонгконгийн 7.3 сая иргэн бүр манай ерөнхий сайдын хэлсэн шиг 243.9 мянган ам.долларын гадаад өртэй биш харин иргэн бүр нь 127 мянган ам.долларын цэвэр авлагатай гэсэн үг. Монгол Улс $22.6 тэрбум буюу ДНБ-ийхээ 186 хувьтай тэнцэх гадаад өртэй бол бидэнд авлага гэж байна уу?  Үгүй!

Сингапурын Засгийн газар 1995 оноос хойш гадаад өргүй болсон, сүүлийн хорь гаран жилд төсвийн алдагдал гараагүй. Хувийн хэвшлийн гадаад өр гэж бичигдсэн байх боловч тэр нь ихэнхдээ Сингапурт салбартай гадаа­дын санхүүгийн байгууллагуудаас  Сингапур дахь салбартаа хийсэн хөрөнгө оруулалт байдаг. Сингапурын Засгийн газар дотоодын хөрөнгийн биржийн ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд бирж дээрээ бонд, үнэт цаас гаргах, хувьцаа худалдаж авах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийг манай Засгийн газрын өртэй адилтгаж үзэх нь утгагүй. Бид төсвийн алдагдлаа нөхөх гэж өр үүсгэдэг. Эдгээр улсуудын өрийн бас нэг онцлог нь өрийн дүнгийн ихэнх нь өөрсдийн мөнгөн тэмдэгтээр төлөх зээлүүд байдаг. Хонгконг, Сингапур зэрэг бусад өндөр хөгжилтэй улсуудын гадаад өрийн талаар манайхны зүгээс нэг их санаа зовоод байх шаардагагүй бас нэг шалтгаан нь эдгээр улсуудын гадаад валютын нөөц юм. Хонгконг л гэхэд  ДНБ-ийхээ 35 хувьтай тэнцэх (102 тэрбум доллар), Сингапур ДНБ-ийхээ 80 хувиас доошгүй хэмжээтэй тэнцэх гадаад валютын тогтмол нөөцтэй байдаг бөгөөд өнөөдөр тус улсад $246 тэрбум ам.долларын нөөц байна. Ер нь Сингапур, Хонгконг, Франц мэт нь ийм их өртэй байхад бид яагаад болохгүй гэж дутуу дулимаг ойлголт дээр үндэслэн барьцахаасаа өмнө улс орнуудын эдийн засгийн толь болсон зээлжих зэрэглэлийг нэг харчих хэрэгтэй юм. Сингапур гэхэд хамгийн өндөр үнэлгээ буюу ААА, Хонгконг-Аа1, Франц-Аа2 гэсэн өндөр үнэлгээнүүдийг авсан байх жишээтэй. Монгол маань харин B2 буюу төлбөрийн чадвар муу, өндөр эрсдэлтэй гэсэн сөрөг үнэлгээтэй. Монголын хувьд өрийн талаарх харьцуулалтыг эдийн засгийн ижил төс бүхий бүтэцтэй, ойролцоо гараанаас эхэлсэн Вьет­нам, Казахстан, Ботсван, Орос, Хятад улсуудтай хийвэл илүү бодитой.

Ерөнхий сайд: Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бусдыг (Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ) бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна.

Тун ташаа ойлголт.  Олон улсын жишгээр гадаад өрөөс үүдэлтэй эрсдлийн хувьд энд хэлсэн шиг таван үзүүлэлтээс гурав биш зөвхөн нэг л үзүүлэлт зөрчигдсөн байвал өндөр эрсдэлтэйд тооцогддог. Эрсдлийн бага, дунд, өндөр эрсдэл, өрийн дарамт-дампуурал гэсэн дөрвөн үндсэн ангиллаас “Өндөр эрсдэл” гэсэн шалгуурын тодорхойлолтыг авч үзвэл “нэг буюу хэд хэ­дэн үзүүлэлтүүд зөрчигдөх, гэвч өрийн үйлчилгээний төлбөрөө тасалдуулахгүй байх” гэсэн байна. Энэ нь манай Засгийн газрын хувьд таван үзүүлэлтээс нэг үзүүлэлтийг зөрчсөний хувьд (гадаад өр ДНБ-ий  40 хувь байх ёстойгоос 52.1 хувь байгаа) аль хэдийн өндөр эрсдэлтэй учирсныг харуулж буй юм.

Ерөнхий сайд: Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байд­лыг бий болгож, ул­маар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж , хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна.

Тун өрөөсгөл ойлголт. Буруугаа бусдад тохох гэсэн ядарсан арга гэж харагдаж байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын зүгээс гаргадаг үнэлэлт дүгнэлт нь тухайн улсын эдийн засийн толь болж байдаг. Тэдэнд өөрсдийн стандарт, шалгуурууд байдаг. Бид дотооддоо юу ч ярьсан, юугаа ч өөрчилсөн, өрөө яаж ч бага харагдуулах гэж оролдоод нэмэргүй бөгөөд зээлжих зэрэглэлийг тогтооход сайнаар ч муугаар ч нөлөөлөх боломжгүй юм.

Засгийн газраас Монголын өрийн талаар хийсэн албан ёсны үнэлэлт, дүгнэлтүүд үнэндээ бодит бус. Яагаад гэвэл гол өгөгдөл болох Засгийн газрын гадаад өрийн дүнг бид бодитоор гаргах боломжгүй эрх зүйн орчноор хязгаарлагдсан байна.  Буцаж буй бэрд үхэр, тугал, өр ширний асуудал хамаагүй байж болох ч ирж буй бэрд, орж буй хүргэнд, үлдэж буй гэр бүлд нэн хамаатай асуудлууд юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • zochin (May 02, 2016 11:10:45 am )

    ene songyylid yalsan yls n elgeere hevtsen yls hvleej avahna de uriig yana gej bodoj bna

  • zochin (May 02, 2016 11:19:23 am )

    bi tsag saihan baihad ih tengert 3 n jil bolson uym sayhan 1 ochloo uursdiiguu henees hamgaalaad baigaa uym hashaa mashaa gej aimaar gaduur n 2nohoi hutulsun tsagdaa yavj baih uym no toi ylsyyd l tegj uursdiiguu hamgaaldag baih da gytamshig elbegdorj t\h niihon hangamj ih edelj bna geed yhchihgeed baisan yalaa ichmeer

  • Амбагай (May 02, 2016 12:26:06 pm )

    Явах хүнээр ачаа бүү татуул гэж ч байдаг даа. Үнээн үнэн

  • Anonymous (May 02, 2016 1:11:48 pm )

    Ediin zasagch hun shig bodittoi um bichsen bn. Alibaag uneneer n dugnej tsegneh n zub. Odoo songoltoo l zub hiih l heregtei. Odoogiin erkh barigchdiig songohgui baikhiig urialmaar bn. Ed songuulid yalahiin tuld bukh jijig namiin darga nart alban tushaal, toirog amlaj bn sh dee. Getel nam bol zubhun namiin darga nar bis, ard n jiriin olon gishuudiig ul tomsorlon dorimjilson hereg bolj bna sh dee. Tiim bolohoor jiriin irged namd n bish hunee zub songoh heregtei

  • Vher Mongol (May 02, 2016 1:40:59 pm )

    Ene Xujaag Alah yumsan! Gerin hayag in Medeh hvn bnuu??????

    • зочин (May 02, 2016 11:47:32 pm )

      МЭДНЭ- БЭЭЖИН ХОТ МАО ДҮҮРЭГ ШИ ХОРООЛОЛ 666-999 тоот

  • Улс тор судлаач. (May 02, 2016 10:14:19 pm )

    Ч.Сайханбилэг,С.Баярцогт хоер нь нийлээд энэ хугацаанд Монголын торийн албыг унэхээр балалсандаа. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын охин Солонгоог ХАРИУЦЛАГА алдаж ажлаасаа халагдсан байхад нь ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар авч ажиллуулж чадсан хирнээ А.Эрдэнэтуяаг ЭМСЯ-ны ТНБД-аар ажиллаж байгаад хууль бус ажлаас чолоолснийг нь шуух тогтоосон байхад нь ажилд нь авсангуй. Мон хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг яамны ТНБД-аар томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Арай ядаж торийн захиргааны албанд оорийнхоо хучээр сонгон шалгаруулалтаар орсон иргэдийг оорсдийнхоо узэмжээр Ш.Солонгоогоор шууд халуулж, тэд нарын оронд оорийн найз ноход, хамаатан саднаа томилуулсан. Мон торийн албанд 30 гаруй жил ажилсан ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгийг ХЭТЭРХИЙ ШУДАРГА тул БАГ БОЛЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГУЙ гэж узээд хууль бусаар халж, тууний оронд 1990 оны уед хамт Залуучуудын холбоонд ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилсон байдаг. Эд нарын энэ уйлдэл нь Монгол улсын торийн албаар тоглож байгаа хэрэг шуу дээ.

  • зочин (May 02, 2016 10:15:22 pm )

    сайхан билэг хүү минь чи залуу хүн сурсан мэдсэн чин яачив маргааш илэрэх үнэнийг юунд нуур худлаа хэлэв. бид өртэй нь үнэн төлөх нь үнэн тэр үед өөрөө хаа байхав гадаадруу зугтаах уу эсвэл би байсан бол эсвэл манай нам байсан бол зээлийг үр болгохгүй байсан гэж донгод хуу

  • Иргэн (May 02, 2016 11:34:03 pm )

    ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ САЙХАН БАЙГАА ГЭСЭН Ш ДЭЭ. ДАРГА ХЭЛСЭН ЮМ ЧИНЬ НАДААС БУСДЫНХ НЬ АМЬДРАЛ САЙХАН Л БАЙГАА БАЙХАА.

  • zochin (May 03, 2016 12:08:19 am )

    Peee, yamar ih or ve, ene odoo yah gej iim ih mongo gadnaas avaad baidag um be????
    Haana baigaa um be ter mongo chin odoo, huvaaj ideed duuschihsan umuu???? Mongolchuudiig harahaar jil ireh dutam ulam yaduu, uls unasan l haragdaad baigaa hsdee… Ard tymen lav avaagui shyy ter mongiig chin…oorsdoo tol odoo,,,,Saihan amdrald byy sadaa bolzgoo toriinhon, Ard tymniig taivan amdruul.

  • Irgen (May 03, 2016 12:27:17 am )

    Mglchuud ard tumen bugduug harj bgaa buhel buten ulaanbaatar bosgoh munguur hedhen uulzbar zam bosgosnoo yu gej bodood bgaa lalaruud ve

antalya rent a car