antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2016 55 comments

“Местный” Орос эр Александр Юрьевич Былиновский шүүгч нарт хахууль өгч хүчирхийллийн хэргээ нам дарав уу

нийтлэсэн Admin

13140680_2050604365163675_1967591772_n

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг манай хууль хяналтын ажилтнууд маш хариуцлагагүй ажиллаж байгааг олон жишээ баримтуудаас бэлхнээ харж болох ажээ. Тухайлбал Монголд төрж өссөн, бидний ярьж заншсанаар “местный” Орос эр Александр Юрьевич Былиновский гэгч нь арав гаруй жил ханилан суусан эхнэрээ байнга зодож хүчирхийлсэн ноцтой хэргийг мөрдөн байцаагч, прокурорууд хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн иргэний маргааныг нь ч мөн зарим шүүгч нар хуулиа зөрчин хүчирхийлэгчид ашигтайгаар шийдсэн байх юм.

Александр Юрьевич Былиновскийн тэрхүү хүчирхийллийн гэмт хэрэг анх 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж эхэлжээ. Тэрбээр эхнэр Марина Ждановагаа урьдын адил зодож дарамтлахдаа түүний хамрыг хуга цохиж, хоёр уруулыг нь язлаад, нүүр нүдгүй хөх няц болгосноос гадна нуруу, дал мөрөнд бараг хуруу дарах зайгүй шахам хөх эрээн болтол хамаг чадлаараа балбасан байна. Марина Жданова нь түүний гурав дахь эхнэр бөгөөд өмнө нь хүнтэй сууж байгаагүй, анх 2002 онд  Александр Юрьевич Былиновский тай Монголд танилцан Орос дунд сургуульд тасралтгүй 16 жил ажиллаж байгаа аж.

Александр Юрьевич Былиновский нь Монголд бүх насаараа амьдарч, өмнөх хоёр Орос эхнэрээ нэг нэг хүүхэдтэй болгоод хаяж явсан байв. Анхны эхнэр нь одоо Израиль улсад 27 настай охинтой нь хамт амьдардаг бөгөөд Монголын шүүхээр гэр бүлээ цуцлуулжээ. Хоёр дахь эхнэрээ харин мань эр жирэмсэн болгоод бараа сурагггүй алга болж, арван дөрвөн жилийн дараа Оросын шүүхийн тогтоолоор охиндоо тэтгэмж өгөхөөр болсон юмсанж. Өөрөөр хэлбэл Александр Юрьевич Былиновский гэгч нь гэр бүлийн талаар маш тогтворгүй, ханилсан ханиа үргэлж зодож дарангуйлдаг муу зуршилтай этгээд аж. Жданова Маринагийн хувьд анхны нөхөр Александр Юрьевич Былиновскийд сүүлийн хэдэн сар зодуулдаг болсон ч гэсэн 2014 оны долоодугаар сарын 1-ны өдрийн тэрхүү жигшүүртэй, зэрлэг балмад зодуурыг хүртэл тэр бүхнийг нь шүд зуун тэвчиж өнгөрүүлсээр ирсэн байна. Гэвч тэр өдөр нөхөртөө дэндүү аймаар зодуулсандаа голдоо ортол гомдож, хэзээ нэгэн цагт алуулж мэдэх нь гэж бомгоомжлон арга буюу цагдаад мэдэгдэж, болсон бүх явдлыг нэгбүрчлэн хэлэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ээжийг нь тийнхүү цус нөжтэй нь хольж хутган зодохыг харсан бяцхан хүү, охин хоёр нь цагдаад өгсөн гэрчийн анхны мэдүүлэгтээ аавынхаа бүх үнэнийг ярьжээ. Гэтэл улам өширхсөн  Александр Юрьевич Былиновский нь эхнэрээ гэрээсээ хөөж явуулахдаа хүү, охин хоёроо өөр дээрээ шүүгчийн захирамж гаргуулан авч үлдээд ээжтэй нь огт уулзуулахаа больж, энэ хооронд тэднийгээ ятгасаар байгаад мөрдөн байцаалтын явцад өнөөх бодит мэдүүлгээс нь татгалзуулж, давтан өгсөн мэдүүлгийг охиноороо худал өгүүлсэн байв.

Былиновский Александр Юрьевич Былиновский нь мөрдөн байцаагчид “Манай эхнэр гэнэт уурлан аягаа шүүрч аваад өөрийнхөө нүүр ам руу цохиод салахгүй байсан. Түүнээс биш би зодоогүй” гэсэн байлаа. Хүү, охин хоёроос нь хэргийн газарт буюу тэдний гэрт өөр гэрчлэх гэрчгүй байсан болохоор Марина Жданова нь “Наадуул чинь илэрхий худал мэдүүлж эхэллээ. Ингэж улаан цагаан худлаа ярьж болохгүй шүү дээ” хэмээн хэдэнтээ хэлээд ч нэмэр болсонгүй. Уг нь яаж ч харлаа гэсэн цоо эрүүл эмэгтэй хүн ганц удаагийн цохилтоор хамраа хугартал, уруулаа язартал, ар нуруу руугаа тийм олон газар хөх алаг болтол нүдэх боломжгүй юм. Марина Жданова г нөхөртөө ийм аймшигтайгаар зодуулаад цагдаад очиж харуулсан анхны тэмдэглэлд бүх зүйл тов тодорхой байсаар байхад харин Н.Мөнхнаран прокурор хэргийг нь хянаад удахгүй шүүх рүү шилжүүлнэ гэж байснаа гэнэт нэг өглөө гэр бүлийн хүчирхийлэгч  Александр Юрьевич Былиновскийн хэргийг хэрэгсэхгүй болгоод “Маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүл” гэжээ.

13081692_2050603261830452_160600409_n

Александр Юрьевич Былиновский нь эхнэрийнхээ цагдаад гомдол гаргахад зөрүүлээд Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох тухай зөрүүлээд нэхэмжилсэн байсан болохоор үүнийг нь далимдуулан Н.Мөнхнаран прокурор тийнхүү худал мэдүүлгүүдээр нь эрүүгийн хэргийг хааж, гэмт этгээдэд ял завших боломж олгосон байна. Марина Ждановагийн өмгөөлөгч нар ч мөн яг ингэж л дүгнээд байгаа юм. Үүний адил мөн монголчуудын ярьдагаар нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр иргэний шүүх дээр очоод зарим шүүгчийн хариуцлагагүй, хууль бус ажиллагаанаас болж Марина Жданова  нь хүү, охин хоёроо өөрийн биеэр асран өсгөж хүмүүжүүлэх бололцоогүй байдал үүссэн байна. Нөхөртөө зодуулсан Марина Жданова гийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэдгээ үнэн зөвөөр  тогтоолгох шиг чухал юм үгүй байсан нь мэдээж. Тиймээс тэр зальт этгээд  Александр Юрьевич Былиновскийн гэр бүлээ цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхдөө хамгийн гол нь хоёр хүүхдээ өөр дээрээ авч үлдэхийг л хүссэн байна. Ингээд 2014 оны долоодугаар сарын 24-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид нь Александр Юрьевич Былиновскийн эрхийг хязгаарлах шийтгэвэр гаргажээ. Тэрхүү шийтгэвэрт Александр Юрьевич Былиновскийн хүчирхийлэл үйлдснийг маш тодорхой заасан байна. Тодруулбал, “…Александр Юрьевич Былиновский нь эхнэр Марина Ждановаг ойр дотнын хүмүүстэй нь уулзуулахгүй тусгаарлах, айлган сүрдүүлэх, доромжлох зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны хэлбэрээр, 2013 оны долоодугаар сараас хойш зодож, хүч хэрэглэн биед мах бодийн хэлбэрээр ту тус гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Марина Ждановагийн тайлбар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2014 оны долоодугаар сарын 2-ний өдрийн тодорхойлолт, 2014 оны долоодугаар сарын 9-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийг тодорхойлох үнэлгээний маягт, “Натур” эмнэлэгийн 2014 оны долоодугаар сарын 2-ны өдрийн компьютер томографийн шинжилгээ болон 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн гэмтэл авсан үеийн зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гээд дахиж хүчирхийлэл үйлдэхээс сэрэмжлэх үүднээс Александр Юрьевичи Былиновскийд 6 сарын хугацаагаар эхнэрээсээ тусдаа амьдрах, гэр бүлийн сургалтанд хамрагдахыг даалгажээ.

Гэтэл үүнээс тавхан хоногийн дараа тус шүүхийн шүүгч Р.Алтантуяагийн захирамжаар бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэрбээр Былиновскийн худал хуурмаг хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд өгөхөөр болжээ.  Ингэхдээ Р.Алтантуяа шүүгч зөвхөн нөхрийнх нь хүсэлтийг биелүүлэхийн тулд хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг огт хайхарч үзсэнгүй. Мөн жил гаруйн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаараа Ж.Сэмжид шүүгчийн гаргасан дээрх шийтгэврийг дахиад үгүйсгэн “…нотлох баримтын шаардлага хангаагүй…” гээд гэр бүлийг цуцлан, хүү Бориславыг эцэгийнх нь, охин Марияг ээжийнх нь асрамжинд үлдээхээр шийджээ. Ингээд нийслэлийн давж заалдах  шатны шүүх, дээд шүүх хүртэл явсан тэдний маргаан эцэстээ хохирогч  Марина Ждановаг хоёр хүүхдээс нь салгаж, хүчирхийлэгч эцэгт нь үлдээв. Жданова Марина Валерьевна анх шүүхэд гаргасан тайлбар, гомдлууддаа Александр Юрьевич Былиновскийн зан авир зэрлэг догшин болж, өөр нэгэн Монгол эмэгтэйгээс салахаа больж, түүнтэй гэр бүлийн далд харилцаа тогтоосон тухай болон цагдаа, шүүхэд өөрийг нь хүүхдүүдээ огт асардаггүй, халамж анхаарал тавьдаггүй гэх зэргээр баахан худал мэдүүлэг тайлбар өгснийг тодорхой баримт, гэрчийн мэдүүлгүүдээр няцаасан боловч шүүх бүрэлдэхүүн тэр бүхнийг нь бодитой авч хэлэлцэн шийдэж чадсангүй. Тэр бүү хэл шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо илэрхий зөрүүтэй байхад хуулийн дагуу шударгаар ажиллаагүй байна.

Шүүгчийн иймэрхүү увайгүй үйлдлүүдийн талаар Улсын Дээд шүүхийн хуралдааны үеэр Марина Ждановагийн өмгөөлөгчөөр ажилласан туршлагатай өмгөөлөгч Ч.Энхээ тайлбарлахдаа “Ж.Сэмжид шүүгчийн шийтгэвэрт Александр Юрьевич Былиновскийг хүчирхийлэгч гээд нэгэнт тогтоочихсон байсан. Гэтэл үүний эсрэг шийдвэрийг дөрөв тавхан хоногийн дараагаар шүүгчийн хувьд яг ижил зиндааны шүүгч Р.Алтантуяа гаргасан нь үнэндээ байж боломгүй асуудал юм. Р.Алтантуяа шүүгч  Александр Юрьевич Былиновскийн хүчирхийлэл үйлдсэн нь яагаад тогтоогдохгүй байгаа талаар ямар нэгэн нотолгоо тайлбар хийгээгүй. Нөгөө талаар шүүгч Ж.Сэмжидийн гаргасан шийтгэвэрт Александр Юрьевич Былиновскийн хүчирхийлэл үйлдсэн гэж тодорхойлсныг яагаад үгүйсгэж байгаагаа Р.Алтантуяа шүүгч огт тайлбарлаагүй. Тиймээс энд шүүгч нь өөрөө хууль зөрчсөн тухай маш том асуудал, маргаан гарч ирж байна. Хоёулаа яг адилхан эрхтэй шүүгч нар ингэж хоёр өөр шийдвэр гаргасан нь хуулийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй байдал үүсгэж мэдэх юм. Хуульд зааснаар бол өмнөх шүүхийн тогтоолоор тогтоогдсон нотлох баримтыг дахиж нотлох шаардлагагүй гэсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр шүүгчийн хувьд жишээлбэл, нэг нь “энэ хүн хулгайч мөн” гэхэд нөгөөдөх нь  “Үгүй ээ, энэ хүн хулгайч биш” гэсэнтэй  ижилхэн юм болоод байна. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтүүд дээр ч мөн ялгаагүй хууль зөрчигдсөн. Дүүргийнх нь Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвөөс томилогдсон гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид нь эхлээд хүүхдүүд удаан хугацааны туршид зөвхөн эцэгтэйгээ хамт амьдарсан учир хэсэг хугацаанд эхтэй нь амьдруулж дараа нь сэтгэл зүйчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй, эцэг эх хоёр нь аль аль нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Дараа нь шинээр томилогдож ажилласан Нийслэлийн Хүн амын хөгжлийн төвийн таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид нь хоёр хүүхдийг эцэгт нь өгөх хэрэгтэй гэсэн байна. Ингээд дүгнэлтүүд нь зөрөөд эхэлсэн ч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон бол Нийслэлийн давж заалдах шатны шүүх хоёр дахь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ийнхүү шийдвэрээ гаргасан байгаа юм. Хуулиараа бол нэг шинжээч, гурван шинжээч, эцэст нь таван шинжээч гэж шинжээчдийн бүрэлдэхүүний тоо өсөх байдлаар дүгнэлтүүд гарах ёстой байлаа. Өөөрөөр хэлбэл, гурав болон таван шинжээчийн дүгнэлтийн зөрүүг нэг шинжээч (сэтгэл зүйчийн дүгнэлт)-ээр хагалуулах нь хууль зөрчсөн асуудал болоод байна. Иймэрхүү илт хууль зөрсөн үйлдэл гаргасан шүүгч нар авлига, хээл хахуульд л өртсөн байх магадлалтай” гэжээ.

Монголд ирээд 20 гаруй жил амьдрахдаа харгис хатуу нөхрийн эрхшээлд байнга дарамтуулан зодуулж, адаг сүүлд нь  есөөс арван гурван настай охин, хүү хоёроо өөрийнхөө өдөр тутмын хайр халамжаар асарч өсгөх эрхгүйгээр 2 жилийн нүүр үзэн яваа жирийн нэг эмэгтэй, эх хүн Марина Жданова Валерьевна ч гэсэн тэрхүү шүүгч, шинжээч нарын хэтэрхий хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдлүүдэд туйлын гомдолтой байгаа ажээ. Түүний нөхрийн хувьд жирийн нэгэн автомашин угаагчаас эхлээд хар бор янз бүрийн ажил хийж явсаар “Трафигура Монголия” гэдэг компанийн гүйцэтгэх захирал хүртэл ахиж дэвжин, овоо мөнгө хөрөнгөтэй болсон ч гэсэн ханилсан хань ижлээ хайрлах сэтгэлгүй хүйтэн цэвдэг, балмад танхай  Александр Юрьевич Былиновскийгаас аргагүйн эрхээр салахдаа хоёр хүүхдээ өөр дээрээ авч үлдэхийг л хүссэнээс биш түүнээс өөр юу ч хүсэхгүй гэдгээ шүүх хуралдаануудад шүүгч нарт хандан Марина удаа дараа хэлж байсан байна.  Александр Юрьевич Былиновский нь эхнэр Марина Ждановаг элдэв янзаар гүтгэж, худал мэдүүлгүүдийг өгөхдөө “Энэ надад бэлгийн замын өвчин халдаасан, хүүхдүүдээ бага байхад нь хаяад явсан” гэж хүртэл ичих ч үгүй ор үндэсгүйгээр гүжирдсээр л байгаа аж. Иргэний хэргийн хавтаст хэрэгт Марина Ждановагийн талаас нийтдээ 48 гэрчийн мэдүүлэг хавсаргасан хэдий ч харамсалтай нь тийнхүү Александр Юрьевич Былиновскийд үйлчилж, түүний зоргоор асуудлыг шийдсэн шүүгч нарт араараа цэвэр тавиулж байгаа ажээ. Одоо түүнд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар гомдлоо тайлж, хоёр хүүхдээ дэргэдээ авч үлдэх сүүлчийн боломж үлдээд байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • Anonymous (May 01, 2016 11:56:18 am )

    durak ivan

  • Энхма (May 01, 2016 12:37:50 pm )

    Энэ үнэн түүх . Нөхөр нь замын үүдэд нэг монгол хүүхэнтэй амьдраад хорлох гээд хүүхдүүдий нь тэнд байлгаад байгаа гэсэн

  • Anonymous (May 01, 2016 1:09:12 pm )

    18 нас хүртэл ээж нь хүүхдээ өсгөдөг биз дээ. шударга шүүх энэ дээ.

  • зочин (May 01, 2016 1:38:55 pm )

    Нөгөө , эмэгтэй хүмүүс авилга авдаггүй, цэвэр ариун шударга гэж ярьдаг нь шал худлаа гэдэг нь энэ шүүгч Р. Алтантуяагийн явдал харуулж байгаа биз. Залилангийн хэргийн 90 хувийг эмэгтэйчүүд хийдэг гэсэн шүү.

  • Anonymous (May 01, 2016 1:49:37 pm )

    Шударга бус шийдвэр гаргсан хуульч нэртэй дээрэмчдийн бүлгийг энэ салбараас зайлуулах хэрэгтэй.

  • иргэн (May 01, 2016 2:27:32 pm )

    Үнэн гэж байхгүй болсон цаг ирж. Ийм байдал эцэсдээ нийгмийг бутаргаж хүчирхийлэлээр хүчээр шийддэг харанхуй ёс буруу зүгт хөтлөж байна.

  • мөнхөө (May 01, 2016 2:30:24 pm )

    ШҮҮХИЙН НЭР БАРЬСАН ЛУЙВАРЧИН НОВШНУУД ЭХЭЭС ГАРСАН Л БАЙХ ДАА

  • engiin negen (May 01, 2016 2:41:04 pm )

    манай шүүх цагдаагийнханд ичих нүүр байх хэрэгтэй ш дээ. ямар хүмүүс энэ албан тушаалуудад байгаад байгааг ойлгохгүй юм. айдас ч хүрэх юм даа.

  • Anonymous (May 01, 2016 3:08:31 pm )

    тэнэг энэ нөхөр дэндүү харигис ум хуулийн нэртэй абилгач дээрэмчдийг энэ салбараас зайлуул

  • авлигалч (May 01, 2016 4:02:09 pm )

    манай шүүгч нар : 5 сая ын цалин нь багадаад авилгалдаад байх юм даа

  • зочин (May 01, 2016 4:51:43 pm )

    МАН, АН хоёрын намын нэр барьсан хулгайч олигархуудын 25 жилийн дотор хуучин нийгмийн бий болгосон,бүтээн байгуулсан бүгдийг устгаж,нурааж хувьчлал нэрээр хувьдаа хувааж авцгаагаад оронд нь бий болгосон нийгэм ,төр засагийн үнэн нүүр царай энэ дээ…

  • zochin (May 01, 2016 4:53:26 pm )

    манай шүүх цагдаагийнханд ичих нүүр байх хэрэгтэй ш дээ. ямар хүмүүс энэ албан тушаалуудад байгаад байгааг ойлгохгүй юм. айдас ч хүрэх юм даа.Шүүх, прокурор цагдаагийнхан үнэхээр хүний хэргийг үнэнээр шийдье сэтгэл маш их дутагддаг юм шиг санагдаад байгаа. ямарваа хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг манай улсад өдрийн од шиг ховор. танил талтай, хэл амтай эцсийг хүртэл явдаг хүмүүс л үнэнээр нь шийдүүлж чаддаг байх. цагдаа прокурор шүүх бол залхаах газар шиг л үйл ажиллагаатай

  • zochin (May 01, 2016 5:36:36 pm )

    Huuliin daguu ajillahgui yamar neg asuudaltai shyygchiig shalga , hariuzlagagiig ni edlyyl,
    Tangarag orgoson shyygchid ulaan zaim todorhoi hereg, ter tusmaa hynii ami nasand ch oirhon ayul tulgarsan hergiig iim haihramjgui avch uzej bolohgui shdee, shyygchiig shiitge bas. Hoorhii gadniihnii erh ashgiig ingej bydyyleg zorchij bolohgui shdee, Manai ulsiin huuli huuli baih estoi.

  • zochin (May 01, 2016 5:39:07 pm )

    Shyyh, zagdaagiinhand iim uvaigui asuudal baigaa uchraas hohirson hymyys bainga niited delgej baihaas oor arga alga, tegj baij l shudarga bus baidal, hahuultai temzene,,,oor arga alga.

  • иргэн (May 01, 2016 7:08:03 pm )

    Элбэгдоржийн шилж сонгон томилсон шүүгч нарын хийж байгаа ажил ч мөн дөө. Ийм л хүмүүс төрийн албанд тэр дундаа хууль хяналтын байгууллагад ажиллаж Төрийн нэрийг гутааж хуулийг гуйвуулж хээл хахууль авч шудрага ардыг хохироож байгаа юм даа. Прокурор,цагдаа, шүүх … бүгд адил даа. Ичих нүүргүй хогийн шаарууд.

  • зочин (May 01, 2016 7:11:48 pm )

    Энэ тэнэг Иваныг тэр нутаг руу нь буцаагаач дээр нь манай шүүгчид ямар хүмүүс вэ гэдгийг харуулж б/на даа Мөнгөөр хүний амь амьдралыг шийддэг гэдэг нь энэ шүү дээ

    • Anonymous (May 01, 2016 9:04:24 pm )

      чи өөрөө л тэнэг юм ярьж бна даа, эд чинь орос хүн ч гэсэн Монголын паспорттай Монгол улсын иргэд шүү дээ, улсынхаа иргэнийг чи орос үндэстэн бна , орос руугаа яв гээд хөөх үү ? чи бол 4-р ангийн хүүхдээс ч дор, юу ч мэддэггүй тэнэг хүн бна даа

      • unen (May 10, 2016 8:26:11 pm )

        энэ муу местный оросыг шоронд хийгээч ээ хүнийг ийм болтол зодсон хүн ял авдаггүй юм уу, орос эрчүүдээ орос хүүхнээ өмөөрч хамгаалаач ээ энэ нэг муу местный хогоос

  • цэцэг (May 01, 2016 7:28:40 pm )

    Mongol turiin shuuh neg iimerhuu huuhgiin ireeduig bodoj eejid ni huuhduudiig ugmuur b.na .Said Dorilogjab aa!!!!!!!!!!!!!!shuugchid hariutslag tootsdog huuli bii yu?

  • Иргэн (May 01, 2016 10:28:02 pm )

    Хучирхийллийн хэргийг шуугч нар дандаа л ингэж шийддэг. Эхнэрууд нь ямагт хохироод улддэг.

  • зочин (May 01, 2016 11:33:25 pm )

    Их өндөр цалин аваад шудрага ажилладаггүй юм байна зүгээр л зальтай шүүгч нарын их цалин авах арга юм Ийм аймаар зодуулсан хүнийг хэрэгсэхгүй болгодог ямар муухай шүүгч нар байнаа

  • Зочин (May 02, 2016 1:04:05 am )

    Шүүхийг шүүх биш болгож байгаа иймэрхүү авилгач шүүхч нараас цэвэрлэхгүй бол монголул яаж шудрага ёс ярихав дээ. Ерөнхийлөгчөөсөө эхлээд л худал хулгай хийж хошигруулаад байхаар монгол улса д шудрага ёс гэж алга. Загас толгойноосоо эхлээд мууддаг шиг монгол улс оройноосоо өмхийрчихсэн учраас авилгач шүүгч нар нь ерөнхийлөгчтэйгөө барьцаад худал хуурмаг шийдвэр гаргаж байна.

  • oo (May 02, 2016 9:18:29 am )

    шүүгч нарын цалинг нэмснээр авилгаас ангид шудрага болно гэсэн нэг иймэрхүүл бнадаа эба ерөнхийлөгч мэдэж бгаа биз одоо яаж шийдэхийг харахл үлдлээ

  • дд (May 02, 2016 9:28:43 am )

    шүүгчид хэдэн ч төгрөгний цалин авсанч ялгаагүй авилгаа авч мөнгөтэй гэмт этгээдүүдэд үйлчилнэ шүү дээ Ингэж тэмээн дээр ямааний гарз болгож тэдэнд их цалин өгөхийг болиулж Эмч багш нарын цалинг ядаж 1000000 нэг сая болголдоо эрх мэдэлтэнгүүд минь

  • дд (May 02, 2016 9:32:31 am )

    Шүүгчдийн цалинг Тэмүүжин гэдэг тэнэг залуу л нэмүүлсэн шүү дээ Ингэж авилгачидийг өөхшүүлэхийг болих хэрэгтэй Тэмүүжинг дахин их хурлын гишүүн болгож болохгүй шүү

  • Anonymous (May 02, 2016 10:04:46 am )

    Проурорууд нь авилгал авсан нь ойлгомжтой. Арай ч дээ Эмэгтэй хүнийг ийм болгоно гэж байхуу. Тэр муу новшийн Иванд монголын хууль ямар байдгийг мэдрүүлээд өгдөг болоосой. Маш их харамсаж байна.

  • Зочин (May 02, 2016 10:30:22 am )

    Наад түүхийг чинь би сайн мэднээ. Дээр дурдсан зочины хэлдэгээр залилан хийджг хүмүүсийн ихэнх нь эмэгтэй гэж. Гэхдээ би эмэгтэй эх хүнээс ийм авир гарсан гэжхүн хэлбэл огт итгэхгүй. Харин хажууд нь мэдрэсэн хүний хувьд хэлж байна. Манайхан ийм хүний мөнгө өгч бичүүлж байгаа юмыг битгий олон нийтийн дунд ямарч шалгаж үзэхгүй бичүүлж байгаач ээ. Дараа нь нэр төрд нь худлаа халдсан хэрэг үүснэ шүү. Наад хүүхэн чинь 2 жил шахуу янз бүрийн шалтаг гаргаж шүүхдэхдээ нэг ч удаа хүүгээ авна гэж мэдүүлээгүй байдаг юм. Яг тэр шүүхийн ажиллагааг бид уншиж чадахгүй болохоор энэ мэт мэдээллээр л дүгнээд байж болохгүй ээ. Дандаа л миний нөхөр тэдэн машинтай, тийм баыртай, тийм хөрөнгөтэй тэрийг шалга тэрийг авна гэсэн байдаг юм. Тэр бүү хэл нөрхөө хорлож байна гээд 2 хүүхдийнхээ сургуулийн хувийн хэргийг нь өгөхгүй 2 жил сургуульд оруулж чадахгүй аав нь аль байдаг орос сургуулиас хүүхдүүдийг маана аваач гэж их явсан даа. Нөхрийг нь мэдэх монголчууд их бий. Хүн зодон нь битгий хэл хүнд ширүүн дугардаггүй тийм дөлгөөн хүн байдаг юм дан инээд алдаж явдаг. Хүүхдүүд юу гэж өөрийг нь дарамталдаг хүнрүү зүтгэх билээ дээ. Тэд чинь юу ч мэдэхгүй цагаан амьтад шүү дээ. 2 хүүхэд нь харин ээжтэйгээ уулзахаас айдаг болсон доо ээж нь өөрийгөө нүдэн дээр нь цохиж цус гаргаад аав чинь цохисон шүү гэж хэлээрээ гэснээс хойш хөөрхий. Харахад гэмгүй хэрнээ гаргаж , залилаж байгааг нь харсан олон монгол өмгөөлөгч энэ эмэгтэйгээс зугтасан даа 2 жилийн хугацаанд.

  • Power (May 02, 2016 1:15:33 pm )

    Ийм шүүгчдийг прокурор хэвийн ажиллуулаад байгаа нь манай хуулийн байгууллага ямар байгааг харуулж байгаа хэрэг шүү дээ? 2 шүүгч 2 өөр дүгнэлт, ялын дүгнэлт гаргачмхаад байхад түүнийг хянах үүрэгтэй прокурорууд юу хийж байна. Ийм юм бол прокурор гэдэг албан тушаал, байгууллага хэнд хэрэгтэй вэ?

  • 41 (May 02, 2016 2:40:02 pm )

    5 сая төгрөгийн цалин багадсандаа биш , харин цалинг өсгөсөнөөр авлигын босгыг өсгөсөн юм.

  • үнэн (May 02, 2016 3:44:37 pm )

    Манай улсын зарим нэг шүүгч прокурор нар авилга авч амьдралаа баталгаажуулж байвал бусадын амь амьдралыг юман чинээ бодохгүй чих нь юм сонсохгүй,нүд нь юм харахаа больчихдог бололтой.

  • төрөө цэвэрлэж авая (May 02, 2016 3:57:40 pm )

    Нөгөө өндөр цалинтай шүүгч нар мөнгөний үнэр авахаараа бас л авлигачийн дүрд тоглож байгаа жишээ энэ үү? Өндөр цалин өгөөд авлигаас сэргийлэх боломжгүй. Үүний оронд шударга хүмүүсийг шүүгчээр бэлдэе. Шүүгч нарт ийм өндөр цалин өгөхийн оронд эмч нарт өндөр цалин өгвөл ард түмэнд минь хэрэгтэй шүү

  • зочин (May 02, 2016 4:19:54 pm )

    монголын шүүгч, прокурорууд мөнгөнд дуртай, хайртай. тэд хэзээ ч ард түмний талд ажилладаггүй юм.

  • иргэн харц ард (May 02, 2016 6:32:24 pm )

    Монголын хууль хүчний байгуулагад ажилладаг зарим хүмүүс ер нь хэцүү болсон шүү ерөнхийлөгч маань амьдралаас тасраад … албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагданаа гэж…

  • Anonymous (May 03, 2016 12:01:54 am )

    олон сая төгрөгийн цалин авчихаад шүүгч ийм хандаад байгаа юм Лүндэндоржоо. Чи шүүгчдийн авилгыг өснөсөн шүүдээ

  • zochin (May 03, 2016 9:58:14 am )

    asran hamgaalah erh ni eejid ni uldeh yostoi gej uzej bna.

  • Anonymous (May 03, 2016 4:32:55 pm )

    Энэ Алтантуяаг нь зайлуулах хэрэгтэйн байна да

  • Anonymous (May 04, 2016 5:08:28 am )

    Shuugch nariin tsaling hasch emch emnelegiin ajilchidiinhaa tsaling nemie.

  • zochin (May 04, 2016 10:59:36 am )

    yg zuv emch naraa harj vzee bid bvgd emnelegeer l damjidag shvv dee

  • zochin (May 04, 2016 2:16:11 pm )

    Эцсийн шат болох Улсын дээд шүүх үнэн зөвөөр шийдэх байх гэж уншигч хүний хувьд харж байна. Местний байна уу хамаагүй. Хүний эрх, эмэгтэй хүнийг үр хүүхэдтэй нь байлгах сайхан үйл гэж юу байхав дээ.

  • бббб (May 04, 2016 4:40:05 pm )

    нөгөө цалин өндөртэй шударга шүүгч нар хаа бна Үнэн ялна

  • тuya (May 04, 2016 10:34:13 pm )

    Энэ нийгэмд шударга зүйл гэж байхгүй шүүх прокурор нь мөнгөөр ажлаа хийдэг мөнгөгүй хүн бол шүүхээр яваад ч хэрэггүй эрхэм ерөнхийлөгчаө та нийгэм ямар байгааг харж байгаа биздээ

  • tsagdaa toodoggui shdee! (May 05, 2016 7:56:57 am )

    Tsagdaa ger buliin asuudal geed toohgui orhidog ni unen shuu neg barij horison bolood margaash ywuuldag getel unuuh ni tsagdaag toohgui bgaag dalimduulj dahin ushirhoj zoddog . Zoduulsan emegtei tsagdaad uguud nemergui geed zoduulaad daramtluulaad bh jisheetei mongolchuudiin amidral yamar uitgartai yamar zovlontoi be

  • ь (May 05, 2016 11:31:30 pm )

    Yadag muu ulaan shaar ve!,busgui huniig iim boltol n zodson bhad ter shinjeechid yaj dugnej chadaj bnaa.Mongoliin shuugch nar gadnii shuugch nar iim tsalin avdag harin bid iiimhen geed tsalingaa golood bsan n avilga hahuuli avah undeslel n bolson yum bna shdee,,,Erguu Elbegdorj iim l shuugch nariig songoj davhar hahuul avdag bh

  • Иргэн (May 06, 2016 11:04:38 am )

    Чи жаахан хүн үнэмшмээр юм бичээч. Хочр нүдээ цохиж болох ч нуруугаа цохиод хөх няц болгоно гэж үү. Чи битгий муу тэнэг Иваныг хаацайлаад бай.муу хам хэрэгтэн минь

  • Иргэн (May 06, 2016 11:11:33 am )

    Шүүгч ч гэж шүүгч.Прокурор ч гэж прокурор. Шунал ихэдвэл шулам болохын л үлгэр энэ. За яахав шүүх прокурор буруу шүүлээ гэхэд дараа нь амьдралын үнэн хуульд захирагдаад үйлийн үрээ эдлэх л болно, тамд унах л болно. Амьдралын шүүх хатуу шүү.

  • иргэн (May 06, 2016 3:05:19 pm )

    Шударга шүүх гэж байхгүй болоод удаж байна.Хүүхдийг эхэд өгдөг хууль Монголд байхгүй болсон юм байна лдөө.2 хүүхдээ 2-лангийн авах хэрэгтэй.Дээд шшүх үнэнг тогтоож өгөх байх.Бас шударга бусчууд байгаа юм боловуу.Үнэн ялна.Гэмт хэрэгтэн цээрлэлээ үүрэх болно.2 ххүхэд нь ээждээ ирэх цаг мөдхөн.Амжилт.Үнэн ялна.Таний талд зөв бодолтой хүмүүс зөндөөн байгаа.бидний энэ хүч таньд туслана бүү шантар.Тууштай л яваад бай.2 хүүхдээ авна.Авахч болно.

  • зочин (May 06, 2016 4:33:25 pm )

    Хуухдийн эрхийг хамгаалагчид хаана байна!!!Ажилтай орлоготой ээжэЭс нь хоер хуухдийг салгаад аваад явуулдаг ямар хатуу сэтгэлтэй шуугчид вэ!!!Ээжээс илуу аав хуухдээ асарч хэзээ я чадахгуй Поркурорууд минь ээ хяналтаа тавиач дээ.Эххунийг ингэж зовоож болно гэж уу

  • uvs (May 06, 2016 8:26:33 pm )

    eriin muu tsagdaa gdg bsn chin odo esregere emiin muu tsagdaa gdg boljee. muu hgaich shuugch prokuroruud uursduu vemt heregtnese dor shiid gargaj hereg hiigeed avilga avdag

  • zochin (May 07, 2016 6:31:17 pm )

    TSALIN MUNGU AVALGUIGEER SHUUGCH HIIJ GANTS CH BOLSON HERGIIG UNEN MUNUUR NI SHIIDEJ UGCH UZEH YUMSAN…

  • Ts.T.K.-nii ondor nastan. (May 08, 2016 11:16:51 am )

    Uneheer unen yum bol orovdmoor busgui baina.Huuliin baiguulagiin nohod albanii huiten tsaraigaar asuudaliig shiidsen dur esgehguigeer,emzeg asuudald elgemseg,huuliin hureend ajillaj zov shiidver gargah biz dee.Amidral deer bol ongo mongotoigii ni iluu harj tenegteed baidag ni ch unen shuu.

  • 5555 (May 09, 2016 4:02:41 pm )

    Монголын шүүгч нар ч арай ч ийм шийдвэр гаргахгүй э. Яг хэргийг нь бодитоор үзвэл тэр эмэгтэй нь эсрэг бүх зүйл байгаа даа. Бодит байдлаар нь мэдэхгүй болохоор хэлэхэд хэцүү байна.

  • санаа (May 10, 2016 12:17:33 pm )

    төрийн албыг эрхэлдэг эмэгтэйчүүд эрчүүдээсээ арай хорон явуургатай байдаг шүү дээ

  • Баатар (May 10, 2016 1:31:10 pm )

    Төрөөс өндөр цалин авчихаад ханаж цадахгүйгээр авилга авч бусдын бие хамгаалах чадваргүйг далимдуулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байдаг хуулийн байгууллагад ажилладаг Алтантуяа мэтийн этгээдүүдийг ажлаас халж тэтгэвэр тэтгэмжийг нь ч гэсэн хязгаарладаг болмоор байна.

  • иргэн (May 10, 2016 1:46:31 pm )

    Хайран монголийн нэр төр шүүгч нар минээ

  • Anonymous (May 10, 2016 3:53:21 pm )

    шүүгчийн цалинг хасаачээ 3 сая гаруй гэсэн биздээ

antalya rent a car