
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг “ХҮН-ын жагсаалтыг худалдаж авсан” гэсэн цуу яриа намжаагүй байтал “Г.Уянга гишүүний тэргүүлж буй Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэх гэж байна” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл түүний талаар дахин нэг шинэхэн мэдээлэл чих дэлссэн нь Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын сонгуулийг санхүүжүүлэх тухай. Ш.Сайхансамбуу ч моодноос гарахгүй юм аа.
Х.Бат-Ялалтын хувьд сонгууль болгоноор нэр дэвшдэг уламлжлалтай шахуу болчихсон. Харамсалтай нь ялалтад хүрэхгүй юм даа. Иргэдийн шударга шүүх ТББ-тай нь тэнцэхүйц Нийтийн эрх ашгийг хамгаалах холбоо хэмээх байгууллага байгуулагдчихсан. Өөртэй нь ижил өмгөөлөгч мэргэжилтэй нөхөр н.Батбаяр толгойлоод олны анхаарлыг татахын тулд шалдлахаас бусдыг хийж явааг үзэхээр Х.Бат-Ялалт хуучны өөрийгөө харсан юм шиг санагддаг байх гэж боддогддог юм.
Ямартай ч Х.Бат-Ялалт мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд илгээчихсэн гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэнийг бодоход энэ удаагийн сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байгаа нь тодорхой. Харин түүний санхүүжилтийг Ш.Сайхансамбуу гаргана гэдэг яриа үнэн болов уу.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 01, 2016 6:21:51 am )
yum bodoj yavdag shudraga hun shuu Bat=yalalt
1 Comment