antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2016 6 comments

13 нам, 3 эвсэл СОНГУУЛЬД оролцох хүсэлтээ ирүүлжээ

нийтлэсэн Admin
Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж дуусcан талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна. Одоо Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус нягтлан шалгаж байгаа аж.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН НАМ, ЭВСЛҮҮД
2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
Монгол Ардын нам,
Монгол Консерватив нам,
Бүгд Найрамдах нам
2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Монголын Ардчилсан хөдөлгөөний нам,
Ардчилсан нам,
Монгол Ардын хувьсгалт нам,
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
Ард түмнээ хайрлая нам,
Монголын Уламжлалын нэгдсэн нам,
Монголын Социал-демократ нам,
Иргэний хөдөлгөөний нам,
Иргэний зориг-Ногоон нам,
Хөдөлмөрийн үндэсний нам,
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл,
Эх орончдын нэгдсэн эвсэл,
“ХААН сонголт” эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна.
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам, “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.
Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ  илэрхийлээд байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Иргэн (April 30, 2016 11:27:19 pm )

    AN iig ch odoo bolihuudaa,ahij 4 jil avgai huuhenii heruul hiigeed aluulaad yah ve,MAN n arai deer yum daa.

  • irgendash (April 30, 2016 11:36:50 pm )

    harin tiimee mongoloo abraya mongol ardin namaa bugd demjye

  • dorj (April 30, 2016 11:39:09 pm )

    harin tiimee mongoloo abraya mongol ardin namaa bugd demjye

  • иргэн (May 01, 2016 8:46:32 am )

    АН-ийг ч дэмжихгүй нь тодорхой. Тэр хогийг шаар хулгайчуудад дахин хулхидуулаад яах ч билээ. Харин МАН арай дээр бас ч боловсрол нь арай илүү юмуу даа. Энэ сонгууль ер нь юу болдог бол… 19 нам оролцох бололтой. 100 ямаанд 60 ухна гэж. Эд нар яагаад юуны төлөө УИХ-д шургалах гээд байна. Нэг л НО -той.

  • zochin (May 01, 2016 4:52:35 pm )

    Ман бүтээн байгуулалт огт хийхгүй идэж ууна, ан жаахан юм хийх нь хийнэ, гэхдээ бас л идэж ууна. Яаааана даа ард түмэн минь

  • иргэн (May 01, 2016 8:19:00 pm )

    МАН МАХН АН ИЗ намуудыгл битгий сонгоорой

antalya rent a car