АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг ямар байдлаар гаргах талаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчдийг А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргахаар ажиллаж байгаа аж. Одоогоор хамгаалалтын бүсэд“Шангри-Ла” зочид буудал, Төрийн ордон, “Чингис хаан” олон улсын нисэх буудал багтсан байна. Энэ талаар өчигдөр ЦЕГ, ЗЦГ-аас мэдээллээ. “Шангри-Ла”, “Чингис”, “Пума” зэрэг нийт40 гаруй зочид буудалд зочдыг байрлуулна. Төлөөлөгчид байрласан зочид буудлыг цагдаа, төрийн тусгайгийнхан хамгаална. Мөн дээрх хамгаалалтын бүсэд хэд хэдэн орон сууц багтжээ. Иймээс хурал эхэлж, зочид ирсэн энэ үед хамгаалах бүсэд багтсан иргэд гэр рүүгээ хэрхэн орж, гарахыг зохицуулахаар тухайн айл өрхүүдийг бүртгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан бүртгүүлээгүй иргэд зочид ирсэн үед хамгаалалтын бүс буюу төлөөлөгчид байрласан зочид буудал, зэрэгцээ орших орон сууц руу нэвтрэх боломжгүй гэдгийг сануулсан. Хэрэв уулзалт эхлээд хамгаалалт гарсан үед хамгаалалтын бүсэд орших иргэний бие өвдөж, объектод гэнэтийн гал гарвал тусламжийн галын машин, түргэний тэргийг асуудалгүй оруулахаар зохицуулжээ. Түүнчлэн НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотой тогтоол гаргаж магадгүй юм байна. Урьдчилсан байдлаар долдугаар сарын 14-16-нд тодорхой хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаас гадна дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ үеэр Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэж цагдаагийн байгууллагаас тайлбарлав. Харин уулзалт угтсан хурлын үеэр цаг тухайд нь замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Мөн хуулийн хүрээнд зочид байрлах буудлыг тойрсон өндөр барилга, аж ахуйн нэгжийг хурал болох өдрүүдэд цонхоо онгойлгохгүй байх мэдэгдлийг ЦЕГ-аас хүргүүлээд байгаа юм байна.
М.Өнөрөө
Холбоотой мэдээ
-
mgl (April 29, 2016 5:26:37 pm )
Yamar surtei yum be? Shuud l ASEM-iin uer engiin irgeded 101 bolon 102, 103-iin uilchilgee uzuulehgui geed l zarlachihaach dee.
-
Anonymous (April 29, 2016 6:14:39 pm )
ene chi chuhal hural bolhoor hamgaalalt sain baih n argagui shuu dee ene surtei bish nzaa
-
Иргэн (April 29, 2016 6:40:52 pm )
Муугаа мэдэхгуй шоундаа сайн тор
-
Монгол хүн (April 30, 2016 12:55:52 pm )
ямар юмны чухал гэж шоу шүү дээ
4 Comments