antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2016 9 comments

“Нарантуул”-д гал тавихыг оролдсон этгээд үйлдэл дээрээ баригджээ

нийтлэсэн Admin

      46699d1940b3bcf6original

  Саяхан “Нарантуул” Олон улсын худалдааны төв галын аюулд өртөж, бас л олон зуун хүн амь амьжиргаанаасаа салах дөхжээ. Тодруулбал, “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчлан, аюулыг алсалсан байна.

Тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоож, улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээллэснээр, эл хэрэг 14 хоногийн өмнө гарсан бөгөөд тус төвд гал тавьсан Э гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа аж.

“Нарантуул”-ын түрээслэгчид цаанаасаа зохион байгуулалттайгаар гал тавьж байна хэмээн үзэж буй юм байна.

О.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (April 29, 2016 10:48:38 am )

    ene neher gal tabiad bgan bna

  • irgen (April 29, 2016 1:32:41 pm )

    yanaa odoo jiriin arduudiig oorsdiig ni buruutan bolgoh gej bna shde.baliar novshnuudiin ymar ch jvjigiig oilgohtoigoo bolson shvv.

  • zochin (April 29, 2016 2:34:22 pm )

    naad nuhruus chini ih uym garna shv tvrvvchiin ezen ch baij bolno

  • Anonymous (April 30, 2016 6:33:50 am )

    Hohirson humuusiin hurungiig tuluuleh heregtei

  • Anonymous (April 30, 2016 8:12:28 am )

    Энэ муу новш л гал тавиад байсийн биш үү. Камерын бичлэг шиг хөдлөшгүй сайхан баримт гэж хаа байхав. Жинхэнэ хорлон сүйтгэгч байна даа.

  • Коля (April 30, 2016 4:08:51 pm )

    Сайхансамбуу xøлдvv толгой тvрvvчийн гал гарсан саравч болон тvvний эргэн тойрнийг камержуулаагvй нь хачирхалтай хэрэг шvv. Одоо чинь техник хøгжøøд шøнийн дурантай камер хvртэл байж л байгаа ш дээ.

  • Bat (April 30, 2016 6:09:44 pm )

    БАРААГАА ТОЛУУЛЖ АВЧ БОРЛУУЛАЛТГУЙ ХОГОО ХУНЭЭР ТОЛУУЛЭХ АОГА УУ??

  • зочин зочин зочин зочин зочинзочин (April 30, 2016 11:21:11 pm )

    сонин юмаа яагаад гал гараад байдаг юм бол шатлаа шархаа нөхнө гээд байхаар амны билгээс ашдын билиг гэдэг л болоод байна үг хэлээ цэнэж ярих л хэрэг болж байна даа галын дөл өдөө л гэдэг арга нь олдох байлгүй засал номоо сайн хийлгүүл гэж хэлээс биш дээ

antalya rent a car