antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2016 1 comment

Монгол Улс “улаан зурвас”-т багтжээ

нийтлэсэн Admin

dollar_22АНУ-ын “Oxford Economics” зөвлөх үйлчилгээний компани эдийн засаг нь нефтийн үнээс бүрэн хамааралтай орнуудыг нэрлэснийг “The Guardian” сонин мэдээлжээ. 2014 онд нэг баррель нефтийн үнэ 115 ам.доллар байсан бол 2016 оны хавар 45 ам.доллар болтлоо буурсан. Үүнд Венесуэль улс хамгийн ихээр өртсөн байна. Шинжээчдийн мэдээлж буйгаар түүхий эдийн үнээс хамааралтай, “улаан зурвас”-т орсон орнуудын тоонд Венесуэлиэс гадна Монгол, Ирак, Замби, Ангол, Нигери, Алжир, Габон зэрэг оржээ. Судалгааг улс орны эдийн засаг түүхий эдийн үнээс хэр хамааралтай эсэх, үнийн уналтын дараа сэргэх чадвар зэрэгт тулгуурлан явуулсан байна. Ингэхдээ ДНБ дэх улсын өрийн түвшин, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, хүн амд ногдох ДНБ, валютын нөөцийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурласан байна.
Нефтийн үнэ нэлээд хэдэн жил өндөр байсны ачаар Венесуэль Улс гэхэд ядуучуудын тоогоо эрс бууруулж чадсан. Харин одоо тус улс төсвийн тэнцлээ барихын тулд нефтийн үнээ баррелийг нь 100 ам.доллараас унагахгүй байх шаардлагатай болжээ. Харамсалтай нь өдгөө баррель нефть 45-47 ам.долларт хүрсэн нь тус улсын эдийн засгийг сулруулж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд ган гачиг нүүрлэж, усан цахилгаан станцын үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн тул хүн амаа эрчим хүчээр хангахад хүндрэлтэй болжээ. Тус улсын эдийн засаг 2014-2015 онд унаж, ОУВС-гийн тооцоолсноор 2016 онд ДНБ нь найман хувьд хүрч буурах төлөвтэй байна. Энэ байдал 2017 онд ч үргэлжлэх гэнэ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 29, 2016 11:32:57 pm )

    AHygiin bydilyylsan ylsyyd bnashde

antalya rent a car