antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2016 11 comments

Эмгэн Барбиг хэн оролдоод байна вэ?

нийтлэсэн Admin

eadb36a18d5d8fc9cad226381c9a0213

Хэд хоногийн өмнөхөн Дорнод аймгийн Засаг дарга, Ардчилсан намын дарга асан Д.Цэрэнчимэгийн талаар “…америкийн иргэн байхдаа монголын давхар иргэншилтэйгээр сонгуульд оролцож, Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байжээ. Монголын иргэний үнэмлэх дээрх нэр нь Дамдинсүрэнгийн Цэрэнчимэг гэж байх боловч америк пасспорт дээрх нэр нь Tserenchimeg Butterfield байх юм. Тэрээр америкийн иргэн Robert S Butterfield-тэй гэр бүл болж, бүртгүүлэхдээ тэндхийн жаягийн дагуу нөхрийнхөө овгийг авчээ. АНУ-ын иргэн монголын УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцон улмаар төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан баримтыг бид оллоо” гэх ноцтой мэдээлэл гарсан билээ.

Дорнодчууд өөр хоорондоо Д.Цэрэнчимэгийг “эмгэн Барби” гэж хочлодог бөгөөд шалтгааныг асуухаар 1999 он хүртэл сайхан хөдөөний монгол хүүхэн байгаад америк явж, гадаад хүнтэй суумагцаа үсээ шараар будан хүүхэлдэй мэт хувцаслан олныг алмайруулах болсон, гэтэл нас нь 50 дөхчихсөн байсан болохоор шууд Барби гэхээр хөгшдөөд, эмгэн Барби гэхээр яг таараад байсан гэх. Үнэхээр ч 50 гарсан гэхэд Барби шиг тормолздог, хэдэр ёдор ааштай нэгэн аж. Эмгэн Барбигийн талаар түгсэн ноцтой мэдээлэлд Д.Цэрэнчимэгийг 2012 онд 51 настай байхдаа америкийн иргэншилтэй, Калифорни мужийн Окснард хотод Кортез гудамжны 3420 тоотод байнга оршин суудаг бүртгэлтэй байсан. Нөхрийн хамт Монглобал гэх компанийг Лос Анжелос хотын Уилшир гудамжны 2139 тоотод бүртгэлтэй компани эзэмшиж байсан гэх зэрэг мэдээллүүд гарсан.

cbdb15c15883a0461ad58cb11c6ccf84

Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Дорнод аймгийн Засаг дарга Д.Цэрэнчимэг нарын нөхрүүд нь АНУ-ын ТТГ-т ажиллаж байсан, тагнуулын ахмад зүтгэлтнүүд хэмээн бичсэн явдал юм. Хэрвээ энэ үнэн бол төрийн нууц, Төрийн албаны тухай хууль, иргэний хууль, сонгуулийн хууль гээд маш олон хуулийн зүйл заалтыг Д.Цэрэнчимэг зөрчих замаар аймгийн Засаг дарга болсон байж таарах гээд байгаа юм.

Асуудлын гол нь хэн ийм нарийн мэдээллийг тараав гэх хардлагын цаана нь МАН-ын Х.Болорчулуун, Н.Номтойбаяр болон Ардчилсан намын М.Зоригт болон бусад горилогчид гэж харагдахаар.

Эндээс хамгийн магадлалтай хүнээр мэдээж хэрэг монголын тагнуулд ажиллаж байсан, аюулгүй байдлын асуудлаарх топ мэргэжилтэн хэмээн өөрийгөө тодорхойлж байдаг Н.Номтойбаяр тодроод байна. Харь улсын тагнуултай холбоотой нарийн мэдээллийг түүнээс өөр олж авч, дэлгэж чадах зоригтон одоогоор Дорнод хавьд алга. Үүнээс үзэхэд Д.Цэрэнчимэг “эмгэн Барби” гэлтгүй эрмэг эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулаад яваа бололтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 28, 2016 4:17:27 pm )

    Мэдрэл муутай тэнэг авгай л байна лээ шүү дээ

  • зочин (April 28, 2016 4:27:02 pm )

    Ийм хүн х о гнуудыг сонгуульд оруулахгүй тэр америк руу нь хөөж явуул. хөгийн эмгэд. Оюунгэрэл гэж тэнэг авгай 90 ээд онд ноцтой зүйлд ороооцолдож элбэгээ гаргаж авсан гээд хүмүүс ярьж байна лээ

  • зочин (April 28, 2016 5:11:50 pm )

    Яахаараа Монголын нэг аймгын удирдах байгууллагад гадаадын харъат орчихсон тууж байгаа юм бэ. Эсвэл бид Украйн шиг гадаад иргэн сайдаар томилох хэмжээнд тултлаа тэнэг болчихсон юм уу. Манай хуулинд 2 иргэншилтэй байхыг зөвшөөрөөгүй шиг санагдах юм. Эсвл монголоороо үлд эсвэл америк бол. Миний бодлоор энэ эмгэн барби америк болсон нь өлзийтэй байх. Монголоос зайлаад өгөөсэй. Орон нутгийн удирдах байгууллагад хууль зөрчсөн 2 иргэншилтэй этгээд ажиллаад байхад тагнуул цагдаа хаагуур нь явсан юм бэ. Хэний ашиг сонирхолыг халхлах гээд байлгаад байсан болох вэ

  • Anonymous (April 28, 2016 8:16:14 pm )

    zail

  • Anonymous (April 28, 2016 8:21:58 pm )

    YAJ INGEJ ONOOSON NER OGCH CHADAB AA ZONDOO INEELEE SN DEE ZURAGIIG NI XARAAD KKKK GEXDEE GADAADIIN XVNTEI SUUSAN XVMVVS CH DEE

  • Anonymous (April 28, 2016 11:54:27 pm )

    Энэ торийн албаны зовлол юу хийдэг байна.тэр хар нуурт цог ажлаа хийлдээ

  • Anonymous (April 29, 2016 7:05:44 am )

    энэ тэнэг авгай элбэгдоржийн хүн гэсэн,Бөөн хар энергитэй бүдүүлэг,авгай байна лээ,Өөрийг нь дэмжээгүй хүн болгоныг элбэгээгийнхээ нэрийг барьж цагдаа АТГ т мөн ч их өгсөн дөө,Шударга үнэн хэзээд ялна,Иймэрхүү гадны гар хөл бологчидыг зайлуулж байж Монгол улс хөгжинө,Арван хэдэн жил гадаадаар тэнэж тэнэж АН ялангуут ирээд Дорнодын засаг дарга болох гэж их үзсэн дээ,Орилж хашгичсан галзуугийн эмнэлэгт байхаар хүн байна лээ,Энэ байдалаа америк ардчилал гээд байгаа юм даа,

  • Anonymous (April 29, 2016 8:18:42 am )

    Юун барби вэ аймшигийн шулмас шиг л авгай байна бүү үз бөөн хар энерги байна

  • 999 (April 29, 2016 8:35:21 am )

    хөөрхийг арай ч дэнднээ. Сайхан эмэгтэй л байна шдээ. Атаархагчид болио

  • w (April 30, 2016 11:39:15 am )

    Дорнодын аймгийнхан шал тэнэг юм байна.ямар хүнээр засаг даргаа тавьж байгаагаа ч хянаж мэдэхгүй хөлдүү толгойнууд амьдарч байдаг юм хаашаа юм.Аймаг орон нутгаа харийн тэнүүлчингээр удирдуулахаар яаж хөгжих юм бэ.Яахаараа манай ард түмэн ийм хөлдүү тэнэг болцгоочихсон юм бэ.Одоо энэ сонгуулиа ухаантайхан шиг л өгч үзээрэй дээ.ард түмэн минь.Тэгэхгүй бол эхнээсээ элгээрээ мөлхөөд эхэлчихсэн шүү.дордуулчихвал мөлхөөд ч босож ирж чадахгүй юм болох вий дээ

antalya rent a car