Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд 15 өмгөөлөгчтэй, 18 сэжигтэнд холбогдох шүүх хурал өчигдөр эхэлсэн ч хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Учир нь олон шүүгдэгчтэй, олон хавтаст хэрэгтэй он удаан жил шалгагдсан хэрэг болохоор ийнхүү шүүх хурал нь удаан үргэлжилж байгаа ажээ. Шүүгчдэгч этгээдүүд малын бүлэг хулгайчид бөгөөд хэрэг нь хоёр жил гаруй хугацаанд хуулийн байгууллагад шалгажээ.
Малын хулгайчдын хувьд Дархан, Сэлэнгийн харьяатууд бөгөөд холбогдох хэргийг нь шалгаж дуусаад харьяалал тогтоож, дээрх анхан шатны шүүхэд хавтаст хэргүүд нь иржээ. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1, 126.1, 261.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Уг шүүх хурал хаалттай болж байгаа юм. Учир нь хүчингийн хэргээр бас шүүгдэж байгаа учраас хаалттай болж байгаа.
Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 126 дугаар зүйл. Хүчиндэх 126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 261.2.-т зааснаар энэ хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Үнэн (April 28, 2016 4:46:25 pm )
Наадуулаа нэг их хэлэцээд байх хэрэггүй шууд нядлаад махыг нь золбин нохойд хаяж өг
-
irgen (April 29, 2016 12:33:33 am )
MUU XULGAICHDIIG YUGIIN SHUUDEG YUM. SHUUD USTGA
2 Comments