antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2016 48 comments

Монгол Ардын Нам өнгөтэй байна

нийтлэсэн Admin

УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зэрэг удирдах албаны хүмүүс өнөөдөр 10.00 цагт гардуулан өглөө. Энэ удаагийн МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ажиллахаар болж, 270 гаруй хүнтэй сонгуулийн штаб байгуулагдсан тухай МАН-ын дарга М.Энхболд дуулгасан юм. 2016 оны сонгууль өнөөдөр УИХ-д голлох байр суурь эзэлж буй гурван намын дунд явагдана.

Тодруулбал, эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчин Монгол Ардын Нам, “шантаажчин” Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн гурван намын дунд УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн өрнөнө гэсэн үг. Гэвч эрх баригч Ардчилсан нам, “шантаажчин” МАХН хоёр хамтарч дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсыг гавьтай хөгжүүлж чадаагүй хэрнээ гайд унагаж чадсан улстөрийн хүчнүүд. Тийм болохоор эх орон, тусгаар тогтнол, эрх мэдлийн эрэмбэ дараагаа мэддэг Монгол Ардын Намд түмэн олон итгэл үзүүлэх магадлал өндөр.

Энэ ч утгаараа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Монгол Улсаа аврах бодлого боловсруулсан. Нийгмийн бүхий л давхаргад хүрэх бодлого боловсруулсан байгаа. Иргэдээ ядуурлаас аврах, эх орноо өрийн дарамтнаас хөнгөлөх, эдийн засагт бий болсон хямралт байдлыг арилгаж, төр засгийн дампуурлыг засах зорилгоо бид хамтдаа хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа юм” хэмээсэн. Он гарснаас хойшхи улстөрийн намуудын судалгааг Монгол Ардын Нам тасралтгүй тэргүүлж буй. Эл судалгаа нэг их өөрчлөгдөхгүйгээр улстөрийн намууд сонгуультай золгох бололтой. Үүнээс үзвэл энэ удаагийн сонгуульд МАН илт давуу ялалт байгуулах магадлал өндөр. Хэлж байгаа үг, хийж байга үйлдлээрээ тэд ямар ч улстөрийн хүчнээс өнгөтэй байгаа нь сонгуульд ялах бас нэг шалтгаан болж байна.

С.БУЯН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • өөжөө (April 28, 2016 1:41:51 pm )

    амжилт хүсэе

    • зочин (April 29, 2016 1:46:02 pm )

      дөнгөж саяхан л МАХН-ынханыг царай алдаад сонгуульд цуг орье гээд байсан энэ намын үхсэний өнгөтэй байдаг юм,

  • ard irged (April 28, 2016 1:47:07 pm )

    MAN-d l naidaj baina.Uls oron ,ard tumnee hyamralaas hurdan gargaarai.

  • Зочин (April 28, 2016 1:49:46 pm )

    Монгол Улсыг өдий зэрэгт авчирсан нам МАН. 2016 оны сонгуульд МАН-ыг бүх нийтээрээ дэмжих болно.

  • уу (April 28, 2016 1:50:46 pm )

    Эд нар худлаа шүү ямар мэдэхгүй биш 20 жил хэмжээгүй засаглаж байхдаа улсаа бодох нь яасан юм

  • zochin (April 28, 2016 2:17:09 pm )

    za ene shoudaj bgaa nokhodod ogokhgui ta nar garakhgui

  • enkheef (April 28, 2016 2:17:51 pm )

    MAH mandtugai

  • rihard zorge (April 28, 2016 2:44:01 pm )

    энэ луйварчидийг ард түмэн дэмжихгүй сэрчихгүй бол сайхан зүүд бна

  • зочин (April 28, 2016 2:50:45 pm )

    амжилт хүсье

  • zochin (April 28, 2016 3:12:08 pm )

    hudlaagii ni yaj medej baigaa ym man iin ved amidral iim baigaagvi shv gol ni zub hvmvvse debshvvleh heregtei shv Sarangerel Amgalan Yndarmaa geh metiin abgaichuudiig debshvvleed ch garahgvi bugluunvvdiig debshvvlbel hvn demjihgvi hvnee bodoltoi songo mash olon hvn maniig demjij baina

  • zochin (April 28, 2016 3:18:25 pm )

    amjilt husie buh humuus demjeerei

  • Anonymous (April 28, 2016 3:33:21 pm )

    МАН-д амжилт та нар ялнаа

  • болд (April 28, 2016 3:52:57 pm )

    НҮҮРСЧИН МАН . ДЭЭР НЬ ГАЗРЫН НАЙМААЧИН ДАРГАТАЙ

  • Anonymous (April 28, 2016 4:22:20 pm )

    Ed naraas eer itgeh hun nam alga ba shuu dee Дашбалбар агсны хэлснээр МАН 70 жил ичиж идсэнбол АН 7 жил эрээ цээргүй идлээ гжэ хэлж байсан нь одоо бодоход үнэн байжээ Арай л дэндүү наанаа сайхан юм яриайд цаанаа хэдэн 10 тэрбумаар нь идэх юм байна шүү дээ АН-хан Женко, Батзаяа, Дэнзэн, Гансүх гээд л тэрбум тэрбум

  • Anonymous (April 28, 2016 5:02:12 pm )

    Ман -ард түмний ганц найдлага шүү.итгэж байна.Амжилт хүсье

  • ENKHE ENKH (April 28, 2016 5:10:57 pm )

    Mongol ardiin nam bas ichih bulchirhaitai nam shuu. Uneheer tabisan zorilt zorilgoo heregjuulbel Mongol uls,ard tumenii minii nuruu gazar shoroo amrah bgaadaa. MAN-d amjilt husiye.

  • очироо (April 28, 2016 5:29:16 pm )

    МАН-д амжилт хүсье.МАХН-тай нэгдээгүй нь маш зөв болсон шүү

  • зочин (April 28, 2016 5:29:36 pm )

    одоо ганц найдлага та нар шүү яасан ч байсан сонгоно

    • зочин (April 29, 2016 1:48:16 pm )

      эмнэлэг, замыг намын байр шигээ хурдан бариагүй хулгайчдыг хэн сонгох юм, ичиж амьдраарай, эх оронч гэсэн худлаа нэрээр албан тушаал мөнгөнд шунасан юмнуудыг дэмжинэ гэнээ тэнэгтээд хөл гарна уу,

  • Anonymous (April 28, 2016 6:15:33 pm )

    Амжилт хүсье

    • зочин (April 29, 2016 1:54:21 pm )

      үнэхээр гарна гэвэл тийм сүрхий гээд байгаа МАН-н дарга М.Энхболдыгоо хотын тойрогт үзүүлээч, айгаад Төв аймаг руу зугтаа биздээ,

  • zochin (April 28, 2016 6:40:26 pm )

    zzzzz

  • irgen (April 28, 2016 7:05:48 pm )

    Busadtai negdeeguid bayarlaj bna , amjilt bas dakhin amjilt

  • zochin (April 28, 2016 7:43:19 pm )

    Ewsey ene teree geed balai ym hiigeed baikgui shuud l dangaaraa oroltsoh n zuw baisan shde

  • Иргэн (April 28, 2016 8:40:27 pm )

    эд нар гараад Монголыг диваажин болгох гэнэ. Дээрдэхгүй дордох байхдаа. Би итгэхгүй байна.

  • Anonymous (April 28, 2016 8:46:00 pm )

    Авилгаар таргалсан хулгайчууд гөлийцгөөгөөд үхсэний нь өнгө зүс ялагдсан царайтай гарууд

  • зочин (April 28, 2016 8:51:13 pm )

    Та бүхнийг дэмжиж итгэж бгаа шүү амжилт хүсье.МАН л нэг улс шиг улс болгодог доо.найдаж бна.

  • зочин (April 28, 2016 8:52:04 pm )

    Амжилт.Та нар ялнааааа.

    • зочин (April 29, 2016 1:49:48 pm )

      худлаа царайлсан луйварчдыг хэн сонгох, тийм сүрхий байсан юм бол намын байраа эмнэлэг болголдоо,

  • зочин (April 28, 2016 9:01:33 pm )

    МАН -ДАА ИТГЭЖ БАЙНА. ТЭД ЧАДНА. ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙГЭЭР МАН-ЫГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

  • Mendee (April 28, 2016 10:12:14 pm )

    Ta nar jaahan ardchilaltai bai l daa. Hvmvvs sanalaa chuluutei bichih bolomj alga ba sh te.

  • Mendee (April 28, 2016 10:17:09 pm )

    MAN D BI NAIDAHGVI BA. UCHIR NI UMNUH NVGLVVDIG DANDAA MANIN NUHDYYD EHLEN HIIJ ARDCHILSAN NAM HETRYHLEN DAVTAJ ENHBAYAR GANTSAARAA YALIG NI YYRCH HELMEGDEJ IRSNIG DOTOR NI BAIGAAGIN HUVID BI SHUUD HELCHIE.

  • Mendee (April 28, 2016 10:24:48 pm )

    MANi huvtsas ungutei, vg ni huhuu shig uyahan sonsogdoj bo. Gol asuudal vil hereg shvv dee. Ungursun tvvhee l harchih.NANAN etsest ni gantshan Enhbayartai l vzej baigaa bolohoos eh oron ed nart ogt hamaagvi. Chadvargvi jinhene avilgaar mungu hvvlegch nar shvv dee.Bi songoh tuhai bodoh bish yaj ednees hatsah tuhai shanalj suuna. Ene namjn hool goridogch bagagvi olon bii. Ene deer ni bitgi sanal nemeerei yadarsan arduud mini.

  • Anonymous (April 29, 2016 6:26:45 am )

    МАН-д хэг итгэл өгөөрөй.өөр төлөвшсөн нам байхгүй л болов уу. Энхбаяр ямар хүн гэдгээ үйлдэл болгоноороо харуулж байна. худалч хүний хөөрхий олонг харж байна цаашид харсаар байх болно. МАН- ард түмэндээ итгээд урагшаа. ухрах эрх байхгүй

    • зочин (April 29, 2016 4:47:35 pm )

      чи л өөрөө төлөвших хэрэгтэй байхдаа, хэн нэгний захиалгаар юм бичиж тэнэгтэхээ больвол яасын чи,юугаа ч мэдэхгүй байж, чамаар дут!!!!!

  • Төгс (April 29, 2016 7:49:03 am )

    Алуурчин нам монголыг аварч харагдаач сэрүүн зүүдэлдэг баагийнууд вэ…

  • Төгс (April 29, 2016 10:46:16 am )

    МАН-д амжилт хүсье. МАН гарахаараа ард түмний амьдрал арай л өөр шүү. 500 хүрэхгүй хүн амтай байсан Монголыг минь тусгаар улс болгож өдий хүртэл авч явсан та бүхэндээ итгэхгүй бол аль нам ямар хүчинд итгэх юм ялна. заавал та нарыг сонгоно

    • зочин (April 29, 2016 1:52:26 pm )

      луйвардаж мөнгө тарааж л гарна өөрөөр чадахгүй, илүүдээ гарсан мөнгийг нь аваад арчих хэрэгтэй МАН-ханыг,

  • Буд (April 29, 2016 10:56:34 am )

    Яахаар газрын наймаачинг дэмжих естой гэж…. Онготэй оодтэй болгоныг идээ биздээ…. Уунийг чинь мартаагуй байна … Хор найруулагч шулэгч… Суулийн 25 жил тасралтгуй тор барьсан одоо ч барьж байгаа … Тэгээд уул уурхайгаас хамааралгуйгээр хогжуулж байхгуй яасым бэ ?????? Танай нам дэндуу эрх мэдэлтэй шуу дээ ….!!!!!! Олон жилийн буруу бодлогын гай болохоос … Зов хогжуулж байсан бол оноодрийн уул уурхайн унийн уналтыг ажрахгуй байлаа …. Азтай нь алт зэсийн унэ ондор байхад танай нам тор барьж унэхээр монгоор тоглолоо ш дээ !!!!! Тэр уедээ хуримтлал уусгэж байхгуй яасым ???!!!Хурган дарга нар аймаг сумын удирдлагууд гадаадад тосвийн монгоор дэндуу их зугаалдаг ямар ч хяналтгуй байлаа ,,,, баялгийн монгоор баахан газар зарж баяжсан …. Ийм байж … Оорсдоо оогуй ондог болчих юм . Жирийн иргэн би хуртэл та нарын балгийг санаж бна шуудээ !!!!!???

  • Буд (April 29, 2016 11:14:29 am )

    Ашигт малтмалын унэ ондор байхад хуримтлал уусгэх байсан ..Хэрэв зов бодлоготой байсан бол шуу дээ .. Ард тумэнд жаахан хэлтэрхий тараагаад улдсэнийг нь оорсдоо идээд аманд ч угуй хамарт ч угуй болгосны ул суурь оноодор болоод байгаа биздээ .. Муу нэртэй АН чинь харин нэлээд бодлогын шинжтэй юм хийсэн нь нуднээ ил байна … Шилэн дансны буянаар бас чиг зарцуулалтыг олоод харчихаж байна шуудээ … Танай намын уед бид зарцуулсан монгийг чинь яаж хянаж байсым ???!!!
    Шилэн гэдэг нэртэй нохор гарч ирээд улс тор хийгээд гишуун болно гээ биздээ…???? Энэ улсад чинь гэрэл гэгээтэй юм бас байна ???!!! Танай дарга нар цагааныг цагаанаар нь хэлж бас сур !!!! Энэ бугдэд бидний бодлогын буруу байгаа гэдгийг бас бод … Ард иргэдийг цагаан цаас гэж буу бас …

  • Буд (April 29, 2016 11:19:48 am )

    Тийм мундаг бодлоготой эх оронч нам юм бол энэ дорвон жилд улсаа хогжуулэхгуй яасым????!!!! Зондоо олон засаг дарга нар байлаа шдээ …Худлаа хамеолонууд …

  • Nergui (April 29, 2016 11:29:18 am )

    Газрын наймаачин авилгачин даргаас юу гарахуу Худлаа нохдууд Омнох жилуудэд зов бодлого явуулахгуй яасым . Монготэй байхдаа хуримтлал бий болгох байсан . Урэн таран хийсэн чинь маш том алдаа .Баялгаас хамааралтай хуримтлалгуй бух оронд энэ хундрэл уусч бнадаа .Энэ бас танай намтай шууд холбоотой шуу . Буу булзааруул

  • Баатар (April 30, 2016 7:04:52 am )

    Тэнэг коммунистуудыг дахин гаргаж болохгүй, газрын наймаачид юм хийхгүй шүү….

  • Baaska Nyamaa (April 30, 2016 2:56:30 pm )

    MAN-d bi naidaj bna uls ornoo xogjuuleerei

  • Гэгээнээ (April 30, 2016 9:42:55 pm )

    МАН ямар ч байсан ард түмнээ ингэж өлсгөхгүй, оюутнуудаа алаг үзэхгүй авч явдаг нам даа

  • Anonymous (May 01, 2016 9:31:20 am )

    МАН дахин сонгож хулхидуулваа хүмүүсээ.Гэнэт энхийн цагаан тагтаа болж гэнэ.Бөөн луйварчид.

  • bantan (May 01, 2016 9:31:36 am )

    МАН дахин сонгож хулхидуулваа хүмүүсээ.Гэнэт энхийн цагаан тагтаа болж гэнэ.Бөөн луйварчид.

antalya rent a car