С.Зориг агсны гэргий Б.Булганыг хоёр хоногийн өмнө Төв аймгийн цагдан хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчирсан байгаа юм. Түүний биеийн байдал тааруу байгаа тул шаардлагатай гэсэн эмчилгээг хийлгэх ёстой гэж мэргэжлийн эмч нар үзжээ. Тиймээс тэрбээр нарийн шинжилгээ өгч, цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Тухайлбал, өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Б.Булганыг ойрын хугацаанд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэх ажлыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулжээ.
Б.Булганы эрүүгийн хэрэг нь нууцын зэрэглэлд багтаж байгаа ч түүнийг эрүүдийн шүүж, залхаан цээрлүүлж, эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл албаны эх сурвалжийн ярьснаар “Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй хүний хоригдох нөхцөл бусадтай яг адилхан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Төв аймгийн цагдан хорих ангид шалгалт оруулсан байгаа. Мэдээж шалгалтын дүнг үндэслэн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдана” гэв.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 27, 2016 10:43:54 am )
vvliin vree vvrch bgan
-
uanjmaa (April 27, 2016 10:44:52 am )
ene abgai medne
-
Зочин (April 27, 2016 10:59:17 am )
Малчин залуус-Төрийн нууц
-
зочин (April 27, 2016 12:51:13 pm )
энэ авгай одоо Бат-үүл Элбэгдорж Сосорбарам энэ хэд байсан гэж үнэнийг илчлээд хорвоогоос халиасай даа хөөрхий
-
Иргэн (April 27, 2016 12:59:46 pm )
Ямар үйл лайгаар тэр Зоригтоо учирч ингэж явна даа хөөрхийв, тэр алуурчдыг хэлж өгөөд нэрээ цэвэрлэж авбал таарна.
-
mgluls (April 27, 2016 6:33:50 pm )
Alagdahaas ni umnu unen yariltslaga avaasai shudraga setguulch baibal
-
зочин зочин зочин зочин (April 27, 2016 9:01:34 pm )
одоо Булган юуч гэж хэлээд нэмэргүй тэр тэргүй чамайг бурхан шийтгэж байна шүү дээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байдаг даа чи үнэнээр явсан бол ийм зүйл болохгүй байхсан тэгэхээр чи үнэнээр явж чадсангүй учир бурхан чамайг шийтгэж байна Зоригийн хэргийг илрүүлж чадахгүй болохоор бурхан хүртэл оролцож байна гэдгийг бид ухаарах болжээ…
-
ZORIG AGSANII SUNS (April 27, 2016 9:54:59 pm )
bulgan mini harsan yumaa l ard tumendee uneneer ni l helchih. ard tumen uhaantai, ted chamaig urshuuj uuchilna. bi mongol hunii saruul uhaand itgej baina.
8 Comments