antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2016 10 comments

Улаанбурханаар 70 гаруй хүүхэд амиа алдсаныг тас нууцалсан уу

нийтлэсэн Admin

Урд зүгээс угшилтай улаанбурхан өвчин улс орныг минь сүйрүүллээ хэмээн халаглаж, дээр дооргүй сандралдаж, уг өвчний  тархалтыг бууруулж, зогсоохын тулд ХӨСҮТ-ийн эмч нар тамираа барагдтал ажиллаж, тэмцэж байгаа нь үнэн. Гэтэл энэ өвчний өвчлөл буурахгүй харин ч даамжирсаар уг өвчнөөр нас барсан хүүхдүүдийн тоо нэмэгдээд байна.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна. Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.

1461659560571f27a84f175

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна. Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна. Мөн түүнчлэн ХӨСҮТ-д анагаахын оюутнуудыг дайчлан жижүүрт хонон ажлуулж байгаа юм.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулжээ. Харин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ярьж буйгаар амиа алдсан нялхсын тоо нэмэгдсэн гэдгийг хэлж байна. Гэвч хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн удирдлагууд болоод салбарын яамны удирдлагууд мэдээлэл хийхдээ “59 хүүхэд уг өвчнөөр эндсэн нь үнэн” гэх албан ёсны тайлбарыг өгсөн. Харин түүнээс хойш хэчнээн хүүхэд уг өвчний улмаас эндсэн гэх тоог хэлэхгүй байна.

1461659556571f27a44e0ba

ХӨСҮТ-ээс болохоор тооны араас хөөцөлдөх нь чухал биш ээ, хамгийн гол тархалтыг бууруулж, иргэдийг вакцинжуулалт идэвхтэй хамруулах нь чухал гэж яриад байгаа юм. Тэгвэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ярьж буйгаар “Эндсэн хүүхдийн тоо 70 хол гарсан. Холбогдох газруудаас нь нууцлаад байна. Саяхан хэдхэн хоногийн өмнө гэхэд нярай хоёр ихэр хүүхдийн нэг нь эндсэн. Мөн энэ сарын 22-23-нд шилжих шөнө гэхэд хоёр хүүхэд эндсэн. Ингээд хүүхдүүд өвчнөө дийлэхгүй, эмчилгээ авч чадахгүй эндээд байхад Эрүүл мэнд спортын яамнаас албан тоог нуух, нууцлах шаардлага баймааргүй юм даа. Эсвэл иргэдийг хямраахгүй гэсэн дээ хэн нэгнээс авсан нууц тушаал юмуу. Энэ айхтар өвчин чинь улс орны аюулгүй байдалд нөлөөлж заналхийлж байгааг эрх баригч, улстөрийнхөн мэдэж ойлгож байна уу” хэмээн халаглаж байна.

ХӨСҮТ-д нас барсан хүүхдийн тоог хэлснээс улс орон даяар буюу орон нутагт хэчнээн хүүхэд улаанбурхан өвчнөөр өвчилж нас барсан тоог мэдээлэхгүй байгаа юм. Түүнээс гадна Нийслэлийн 19 дүгээр сургуулийн нэг ангийн хүүхэд гэхэд бүгдээрээ улаанбурханаар өвчилсөн байдалтай байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд цусаар шээсэн хүүхэд цөөнгүй байгаа тул тэднийг яаралтай Сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн байгаа гэдгийг ч эх сурвалж хэлэв.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (April 27, 2016 9:35:36 am )

    emchilgee abch chadahgui ch geh shig yu medej bichij bna O.Saihan

  • Иргэн (April 27, 2016 10:30:52 am )

    АСЕМ ээ тайван хийхийн тулд эрх баригчид хуухдийн эндэгдэлийг нууж байна. Унэндээ монгол ард тумний оорсдийнх нь унэн нуур царай

  • irgen (April 27, 2016 1:08:06 pm )

    emch nar tegeed hariutslagaas multrah geed temtseed bj emch nar arai bishee tangarag orgoson gehed zan aash ih hetsuu nohor huuhdee zagnaj bgaa met esvel helgui bolchihdog iim l ulsdaa ……………

  • зочин (April 27, 2016 1:14:38 pm )

    ИХГишүүдий тоогоор шахуу хүүхэд эндчихлээ өөрсөн дотроосоо нэг хүн үхэхээр юү болдог билээ

  • Монгол (April 27, 2016 4:31:54 pm )

    АСЕМ -д олон тэрбумыг урж байхаар нялхасаа аврахад зараач. ЕвроАзийн тушмэд бидний арчаагуйг мэдэж байгаа. Ойлгож хулээн авна даа. Элбэг ээ эх урсэд санаа тавиач.

  • Irgen (April 27, 2016 7:13:53 pm )

    Яам нууцлаагүй яг үнэндээ нямхүү ажлаасаа халагдахаас айгаад нууцлаад яаманд худхал мэдээ өгөөд байнаа.

  • Тулгаа (April 27, 2016 7:55:33 pm )

    Хүүхдүүдээс гадна том хүмүүсч өвдөж нас барсан бна. Эрүүл мэндийн сайд ч байхгүй улс эх ороныг минь юу л болгжийноо.

  • Янжаа (April 27, 2016 7:57:08 pm )

    Хүүхдүүдээс гадна том хүмүүсч өвдөж нас барсан бна. Эрүүл мэндийн сайд ч байхгүй улс эх ороныг минь юу л болгжийноо.

  • zochin (April 28, 2016 8:33:34 am )

    amarhan daragdahgui shuu.ehelj haldbar garsnaas hoish jil gariu hugatsaa ungurch baihad onobchtoi arga hemjee abaagui humuust hariutslaga tootsoh heregtei.

  • орос эмч нараа урьяаа (April 28, 2016 8:36:09 am )

    монголын халдвар судлалын төвийн захирал болон эмч нар нь энэ өвчиний талаар мэдлэггүйгээс болоод монголын нялх үрсүүд залуучууд энэ улаан бурхан өвчинөөр өвдөж үхээд байгаа юм биш үү ??? өөсдөө нэгэнтээ л эмчилж чадахгүй байгаа бод ХОЙД ХӨРШ НЭГТ ОРОС УЛСААС тусламж хүсээд улаан бурхан буюу коороор мэргэжсэн орос улсын эмч нарийг монгол улсын халдавар судлалын төвд урьж ажиллуулаачээ ??? дээр үед энэ өвчиний эсрэг орос эмч нар ирж үндэслэлгүй устгаж байсан гэж дээр үеий настангууд ярьдаг байсныг санаж байна….

antalya rent a car