antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2016 3 comments

Цэцийн хоёр нүүртэй шийдвэр улс төрийг бужигнуулах нь

нийтлэсэн Admin
olloo_mn_1461719600_tsets1

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурал-даанаар олон нийтийн анхаарлын төвд ороод буй Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Тодруулбал өнгөрөгч Баасан гарагт Үндсэн хуулийн цэц намын жагсаалтаар сонгогдож буй 28 гишүүн Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр, гуравдугаар зүйл заалт болон бусад зүйл заалтуудтай зөрчилдөж байна гэсэн шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл энэ асуудлыг өчигдрийн байнгын хорооны хурлаар 52.6 хувийн ирцтэй хэлэлцэж Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв гэж үзлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэж картаа сугалан гарч одсон. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал хураалтад оролцохоос татгалзаж картаа сугалав. Мөн Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 05 тоот дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Р.Гончигдорж нар асуудлыг хэлэлцэхээс нэрээ татаж үлдсэн 14 гишүүнээс 70 гаруй хувь нь дэмжлээ. Ингэснээр хоёр намын төвшинд асуудал хэдийн дэмжлэг авсан нь тодорхой боллоо.

Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргажээ

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р. Гончигдорж “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс гадна сонгуулийн систем болж бүтэж байна уу гэдгийг ярих нь хоёрдугаар асуудал. Манай байнгын хороо институци хоорондын асуудал болон чиг үүрэгт анхаарах ёстой. Сонгуулийн хуулийг 2012 онд батлаад мөн тавдугаар сард маргаан үүсгэж байсан.

Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хоёр ч асуудал бий болж байсан. Нэгдүгээрт, тойрогт дэвшээд тойрогтоо ялаагүй ч гэсэн тэр хүн намын жагсаалтад тойрогт авсан рейтингээрээ жагсаалд байр эзлэх тухай асуудал, нөгөөх нь 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох тухай асуудлаар маргаан үүсгэсэн. Цэц эхний асуудалд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл хоёрдугаар буюу өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдсэн.

Шүүх нэг асуудлыг хоёр удаа эцэслэн шийддэггүй. Тэр тусмаа хоёр өөрөөр. Бусад нь бол гурав, дөрөвдүгээр асуудал. Цэц зөрчөөгүй, зөрсөн гэдэг дүгнэлтээ гаргахдаа эцсийн буюу хөдөлшгүй гаргах ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, болохгүй асуудлаар бид гурав холбирсон” гэв. Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг энэ асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

2012 онд Үндсэн хууль зөрчөөгүй гэж гаргасан шийдвэрээ эргээд зөрчсөн хэмээн гаргасанд бухимдаж, хоёр нүүртэй шийдвэрийг гайхаж байна гэв. Мөн өөрийнх нь судалгаа хийж үзсэн 79 орнуудаас 52 орон хувь тэнцүүлсэн, 12 орон манайх шиг холимог, үлдсэн цөөхөн хэдхэн орон мажоритар тогтолцоотой үлджээ.

Дэлхий нийт хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байхад манайх шинэчлэлээс ухарч байна хэмээн шүүмжиллээ. Цэцийн энэ шийдвэр нь сонгогчдын санал гээгдэх, жижиг намууд, тэр дундаа иргэдийн талаас илүү хувийг төлөөлдөг эмэгтэйчүүд төрийн эрх барих байгууллагад сонгогдох үүд хаалга хумигдахад хүрэх сөрөг үр дагавартай юм. Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулж гишүүд энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж байна хэмээв.

Сонгуулийг жижигчилсэн 76 тойргоор явуулах тохироонд хүрэв үү

Уг асуудлыг өнөөдөр чуулганаар хэлэлцэх бөгөөд үүний дараа намуудын төвшинд мажоритар болголоо гэхэд томсгосон тойргоор явах уу, жижигчилсэн байх уу гэдэг асуудал яригдах билээ.

Намууд энэ асуудлаар тохироонд хүрч чадаагүй ч өчигдрийн байдлаар жижигчилсэн 76 тойргоор нэр дэвшүүлэх талаар тохироонд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 76 тойрогт хуваагаад, тойрог бүрээс нэг нэг хүн сонгогдоно гэсэн үг. Ингэсэн тохиолдолд нэр дэвшигч цэвэр өрсөлдөж гарч ирэх гэхээс илүүтэй мөнгөний сонгууль болох магадлал өндөрсдөг. Орон нутагт танил талтай, ах дүүтэй нь илүү санал авах, эс бөгөөс сонгогчийн саналыг мөнгөөр худалдаж авах асуудал өмнөх шигээ дэлгэрнэ гэсэн үг.

Мөн бусад жижиг намуудад энэ хувилбараар явбал санал авах ямар ч боломж байхгүй бөгөөд эсвэл нэг нам дангаар, үгүй бол хоёр том нам л хувааж суудлаа авах боломжийг бүрдүүлдэг учиртай.

2000 онд яг энэ хувилбараар явж МАН /МАХН/-ынхан дангаараа 72 суудал авч байсныг УИХ-ын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж энэ бол сонгуулийн гажиг тогтолцооноос болсон асуудал хэмээн ярьж байсныг сануулах нь илүүц биз.

Жижиг намууд жийгдэхээс айж байна

Байнгын хороодын хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, хөшигний цаана том, жижгээ МАН, АН ярилцаж байх зуур Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон бусад жижиг намууд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Төрийн ордны В танхимд болсон хэлэлцүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг нарын хүмүүс хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАНАН-ын захиалгаар бий болсон олонхын тогтолцоог дархлах гэж байна. Ингээд ярихаар тойрогт гарч чадахгүй хүмүүс гонгигонож байна гэж хэлж магадгүй. Гэхдээ би аль ч тойргоос гараад ирэх улстөрч. Энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт ардчиллын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хааж байна.

Өнөөдрийн 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс цөөнх 49-өө ад үзэж, янз бүрээр дарангуйлж байна. Маргааш нөгөө 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс 49 хувь болж болно шүү дээ.

Харин нөгөө 49 хүн өшөө хонзон санаж нөгөө 51-ээ устгана шүү дээ. Ийм харгис дэглэмийг хүсээд байгаа юм уу. Бид гуравхан сая хүн амтай мөртлөө 49 хувийн саналаа хаях гээд байгаа юм уу. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна

Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ.

Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна” хэмээв.

Мөн хуулийн талаасаа ч гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдлээ. МҮАН-ын дарга М.Энхсайхан МАНАН-аас бусад намуудыг сонгуульд оролцохгүй байхыг уриалж, хоёр том нам дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн системээс татгалзаж хуучин зүйлээ санагалзаж эхэлснээрээ залуучууд, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрхийг хааж, мөн гуравдагч хүчнээс айж байгаагаа харууллаа хэмээн ярив.

Мөн Цэцийн шийдвэр хэрэгжиж эхэлснээр өнөөдөр үйл ажиЛлагаа явуулж буй парламент эрхзүйн чадамжгүй болно гэдгийг сануулах хүмүүс олон байсан юм.

Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийн нэр дэвших эрхийг хаасан

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудал яригдаж эхэлснээс хойш залуус, эмэгтэйчүүдийг боомилсон шийдвэр боллоо хэмээн эсэргүүцэх хүмүүс чамгүй олон байгаа. Тухайлбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан мэдэгдэл хийж шинэ үеийг оруулахаас татгалзаж байна гэдгийг хэлсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн залуу үеийг төрд оруулах боломж хаагдана хэмээн мэдэгдэв.

Тэгвэл энэ талаар УИХ дахь эмэгтэй гишүүд, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ч мөн мэдэгдэл хийж эхэллээ. Монгол Улс мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж ирсэн өнгөрсөн 25 жилийн хугацаанд шат шатны сонгуульд залуус, эмэгтэйчүүд гарч ирэх боломж хомс байжээ.

Парламент хамгийн ихдээ л гурван эмэгтэй гишүүнтэй байсан. Мөн 25-30 насны залуусын орон зай өнөө хэр үгүйлэгдсээр байгаа нь мажоритар тогтолцоо нэр дэвшигчийг биш мөнгө, танил талаа харж сонгодог буруу тогтолдоо гэдгийг харуулсан билээ. Харин холимог системийг оруулж ирснээр УИХ-д 11 эмэгтэй сууж, мөн залуусын дуу хоолой ч дуулдаж эхлээд байв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ талаар itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Цэцийн шийдвэр эмэгтэйчүүдийн эсрэг болчихлоо. Учир нь нэрсийн жагсаалтаар залуу хүмүүсийг улстөрд оруулж таниулна гэж найдаж байсан.

Намууд ялах тойрогтоо хүнээ өрсөлдүүлнэ гэдэг нь дандаа эрчүүдээ л өрсөлдүүлнэ гэсэн үг. Намууд өнөө жил дор хаяж 23 эмэгтэй өрсөлдүүлэх байсан. Тойрогт 10 жагсаалтад 23 байсан. Гэтэл тэр боломжийг хаачихлаа. Бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж эсэргүүцэх болно” хэмээжээ.

Өнөөдөр чуулганаар уг асуудал дэмжлэг хүлээх эсэхээс шалтгаалж олон ч асуудал орших нь тодорхой байна. Хэрвээ жижиг намууд сонгуульд оролцохоос татгалзвал иргэдийн санал өгөх хувь ч тэр хэрээр бууриа. Мөн эмэгтэйчүүд, залуучуудын эсэргүүцэл үүсч нийгэмд эмх замбараагүй байдал бий болох магадлал ч өндөрсөнө. Тиймээс өнөөдрийн шийдвэр МАНАН луйвраа баталгаажуулах уу гэдгийг харуулах учиртай.

Монголын мэдээ
Б.Тогтох


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • БАТСАЙХАН (April 27, 2016 11:21:13 am )

    цэц манай нийгмийн эмэгнэл болсон шүүдээ энд шүүхээс зугтсан нөхөд орогнож байгааг юу гэх вэ

  • Болд (April 27, 2016 2:18:25 pm )

    Цэц-ийн ард МАНАНгийн маш том нөлөө байгаа шүүдээ энэ бол тодорхой. Сонгуулийн өмнөх тоглолт л байхгүйдаа

  • zail (April 27, 2016 9:04:40 pm )

    hooson tolgoitoi usan guzeetei balin hamartai teneg umnuud tsetsed suuj bgaa tsagt bujignahaas yahav, mash tom huivaldaanii talbar bolson bn lee, end suudaltai ueiee unguruusun hugshin zunuguudiig zailuulaachee, ochirbat jantsan ntr bol hend ch hereggui luivarchin hulgaichuud shd

antalya rent a car