antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 3 comments

ӨНӨӨДӨР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

нийтлэсэн Admin

olloo_mn_1419995832_pro

Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  УМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авхаар зарлан дуудах хуудас ирүүллээ…гэж  Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар  мэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл болох тул  олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор   Прокурорын байгууллагаас  залруулга Мэдээлэл  хийх нь зүйтэй гэж үзлээ. Авилгатай тэмцэх газар,Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг  шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авхаар  зарлан дуудах хуудас өгчээ.Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  байцаалт авхаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийн  ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм.  

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Үнэн (April 26, 2016 1:12:17 pm )

    Одоо бас ямар хэрэгт холбогдуулах болчихвоо. Хэлмэгдүүлэлтийн махны машин ч ажиллаж байна даа

  • НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (April 26, 2016 4:29:45 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Улс тор судлаач. (April 27, 2016 8:47:31 am )

    Гадныхны гар хол болсон нохдууд торийн толгойд гарахаар улс орондоо юм бутээсэн, эх орныхоо толоо ажилласан, унэн уг хэлсэн хумуусийг хууль хучний байгууллагаар дарамтлуулж мохоох замаар “Хууль бус уйл ажиллагаа”-аа ургэлжлуулэхээр оролдож байгаа нь энэ дээ. Монголчууд аа та бидэнд “Гадныхны гар хол болсон УРВАГЧИД-ыг тороос зайлуулахаас оор арга байхгуй болсон байна шуу. Одоо болж огвол сонгуулиар оорчлох, болохгуй бол УНДСЭН ХУУЛИЙН БУС аргаар ч хамаагуй оорчилж улс орныхоо эрх ашгийг хамгаалах цаг нь болж ээ. Гадны гар хол болсон нохдуудээс ганц хоерхон хунийг баривчлаад шуухээр хэргийг нь таслахад бусад нь гадагшаа зугтаагаад л явна л даа. Одоо л ходлохгуй бол хожимдох болно.

antalya rent a car