antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 72 comments

Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдчихов?

нийтлэсэн Admin
 7-26-3_700x700

Б.ОЧИР

17 жилийн турш гэрч, хохирогч явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаагийнхан баривчилснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганыг анх хар тамхины хэргээр баривчиллаа гэж цуурсан. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн. Явсаар уг хэргийн сэжигтэн, яллагдагч болж хувирчээ. Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Б.Булгантай “хальт” уулзаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярьснаас харвал түүнийг маш чанд хяналтад хорьж шалгаж байгаа ажээ. Ц.Оюунгэрэл гишүүн Б.Булганы талаар энэ мэтийн мэдээллээ хэвлэлд ярихтай зэрэгцэн С.Зориг агсны хэргийн шалгалтын явцтай холбоотой барим тавим мэдээллүүд гэнэт цацагдаад эхэллээ. Энэ мэдээллээр Б.Булгантай хамт 2-3 хүнийг баривчилсан. Тэд хэргээ хүлээж эхэлсэн гэнэ. Тодруулбал зарим хэвлэлээр “…С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нар гэдгийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй, мөн тэдэнтэй хамт мал хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ.

Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч Их хурлын гишүүд ирэх тоолонд өөрчлөгдөөд байгаа” хэмээн бичиж байна.

Хачин юм шүү. Бүхэл бүтэн 17 жилийн турш сураггүй байсан алуурчид өнөө жил гэнэт гараад ирж. Алуурчин нь хөдөөний малчид байж. Тэд 1998 оны аравдугаар сарын 2-нд хөдөөнөөс орж ирээд С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөчихөөд онц байдалтай ажиллаж байсан Монголын цагдаагийн суган доогуур чив чимээгүй гарч яваад мал дээрээ очоод хэвтчихсэн болж таарах нь. Бас хүн хөнөөсөн хутгаа өдийг хүртэл “хадгалж” байсан гэх.

Нөгөө талаар 1998 он гэдэг улс орон эдийн засгийн онцын өсөлт, эргэлтгүй ядруухан байсан үе. Тэр утгаараа малчид одоогийнх шиг том том жийп унаад хотоор зугаалж, байр сууц авч төвхнөөд байдаггүй байсан цаг.

Тэр тусмаа хотын төвд гэртэй, Монголын том улстөрчийг хөнөөх гээд гэрт нь отож суугаа малчид нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм. Бас нэг юм гэвэл тэр малчид яаж яваад С.Зоригийн эхнэр Б.Булгантай холбогдож, хань хамсаатан болж, үгсэж хуйвалдаад нөхрийг нь хөнөөнө гэж. Нөхрөө хөдөөний малчидтай нийлж хөнөөх ямар сэдэл Б.Булганд байх вэ? Энэ мэтийн логик муутай уялдаа ихтэй мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэллээ. Хэргийг илрүүлэх нь зүйн хэрэг. Монголын ард түмэн хүсч байгаа. Харин одоо бариад байгаа хүмүүс гэмт хэрэгтнүүд мөн болов уу.

Тэгээд ч Б.Булган саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг очиж уулзахад “…Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  өргөдөл бичсэн. Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Намайг ингэж хэлж  байна гээд улчтөрчдөд дамжуулж өгөөч” гэсэн байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

72 Comments

  • ЗОЧИН (April 26, 2016 8:27:07 am )

    МУУХАН НАЙРУУЛГАТАЙ КИНО ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА ДАА

  • zochin (April 26, 2016 8:40:27 am )

    yana a ene arai hetrene e songuuli duhuhuur ingej baigaa ym iim hudlaa zohiool bolgood yahabde hen ch vnemshihgvi ochij ochij malchin yah gej zorigiig alj baidag ym yls turiin luibar bulhai

  • Zochin (April 26, 2016 9:25:17 am )

    Ene ch arai dendenee. Uneheer ergelzheer. Saidiin ehnertei malchid nohriig ni alahaar yu tohirohov. Har uhaanaar bodohod bolomjgui zuiliig bolgoh gej zutgedeg ni uls tor hiih gej bgaa humuus arai l buduuleg yum hiigeed bna daa. Ene uls tor geech hiirhel haashin yuruu yavaad bgaag oilgohoo blaa. Zaaval songuuliin omno uran saihnii klip uzuulj bdag ni gem bish zan bolood bna shuu. UUL BAATRIIG Zorigiig honoosnii toloo baatar avsan gej boddog shuu bi l huvidaa ONDOO YUGAARAA BAATAR AVAH YUM. Heden samuurai honoochihood baatar avchihav. Ugui bol sansart moroo gargaad irsen yum uu.

  • т1 (April 26, 2016 9:27:56 am )

    1-рт ямар ч малчин ийм хэрэг хийх чадвар байхгүй.
    2-рт малчин булган хуйвалдсан бол
    Цагдаагийнхан аль эрт илрүүлчих байсан.

  • цэцэг (April 26, 2016 9:34:38 am )

    Ene hergiin nairuulagch b.j ydan b.gaa baihdaa

  • зочин (April 26, 2016 9:52:40 am )

    хэрэг хэзээч илэрэхгүй дээр дороо ороод ч олдохгүй

  • Хөдөөний охин (April 26, 2016 9:53:07 am )

    ЭНЭ бол МАНАН 2 алнэг show МАХН ЭНХБАЯР одоо нэг гаргах хэрэгтэй энэ 2 нам гарвал одоо байгаагасаа хүнд нөхцөлд орж магадгүй С зориг агсаны үхэл дээр тоглолт хийж бхад

  • Хөдөөний охин (April 26, 2016 9:54:26 am )

    ЭНЭ бол МАНАН 2 алнэг show C.зориг агсаны үхэл дээр тоглолт хийж бхад enh byr gargah heregtei sn chanagdsan bh

  • төрөө цэвэрлэж авая (April 26, 2016 10:05:34 am )

    Энэ төрөөс дээгүүр тавигдсан намууд дуртайгаа хийж байна. Энэ арай дэндэнэ. Ард түмнээ их л басамжлах юм даа. Манай хуулийнхан энэ АН,МАН ын луйварчидтай хутгалдаж тэдний бодлогыг хэрэгжүүлэгч болжээ. Ард бидэнд сонгуулд АН,МАН ын эсрэг саналаа өгч төрөө, хуулийн байгууллагуудаа цэвэрлэж авах боломж байна. Боломжоо ашиглая

  • Булган (April 26, 2016 10:11:01 am )

    Шар хэвлэлд бичсэн болгонд итгээд шуурах. Гэхдээ 25 жилийн илэрсэн түүх байдаг.

  • Нямаа (April 26, 2016 10:24:57 am )

    Гишүүд яахавдээ! Мэдэж цөхөх юм алга! Батүүлийг л холбогдож үү? Холбогдсон бол яааж сугалах талаар л ярьж байгаа гэж бодож байна. Ер нь гэмт хэрэгтэн нь тодорхой юм бишүү!

    • Монгол улсын иргэн (May 04, 2016 9:38:02 am )

      Батүүл чинь Булганы нууц амраг гэсэн тэгээд ша алцаж байгаад Зоригт баригдаад яаж чадалгүй а лсан юм бишүү

  • Power (April 26, 2016 11:10:08 am )

    Даана ч дээ. Отгонбилэг тэр үед Зоригийг алах ямар хэрэг, шалтгаан байв. Тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан. Зоригийг алаад ч МАХН-аас хэн нь ч гарахгүй учир тэдэнд Зоригийг алах хэрэгцээ огт үгүй. Одоо сонгуулийн яг өмнө тулгаж байгаад л МАН-ыг унагахын тулд Зоригийг МАН-ын гишүүдийн захиалгаар алсан гэж хэлэх л гэж их хичээж буй хэрэг юм байхдаа. Ямар хүн үнэмших вэ дээ?

  • Deadpool (April 26, 2016 11:15:50 am )

    Зориг-ийг Энхбаяр л хөнөөсөн байх.

  • зочин (April 26, 2016 11:41:39 am )

    АН хүн хэлмэгдүүлж байна, Харин НОЦТОЙ МЭДЭЭ СОНИН Батүүл ,Элбэгдорж 2 мэднэ, гээд бичсэн байсан, тэр баримжаатай байх даа,

  • зочин (April 26, 2016 11:42:01 am )

    АН хүн хэлмэгдүүлж байна, Харин НОЦТОЙ МЭДЭЭ СОНИН Батүүл ,Элбэгдорж 2 мэднэ, гээд бичсэн байсан, тэр баримжаатай байх даа,

  • Иргэн (April 26, 2016 12:02:55 pm )

    Отгонбилэгийг ягаад сонгосон гэхээр үхсэн хүн үг хэлж чадахгүй учраас, 3 малчныг ягаад сонгосон гэхээр араас нь хөөцөлдөх ах дүү, хамаатан садангүй учраас. Одоо энэ зохиолыг кино болгох хэрэгтэй.

  • иргэн. (April 26, 2016 12:06:03 pm )

    битгий хүүхдийн тоглоом шиг юм зохиогоод бгаач ээ хэн ч итгэхгүй муухан онигооноос ч дор найруулга бна

  • зочин (April 26, 2016 12:35:43 pm )

    энэ хэргийг үгүйсгэсэн хүмүүсийг бүгдийг нь шалгах хэрэгтэй.хэрэг илэрхэд дургуй байна эд нар

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 26, 2016 12:37:00 pm )

    Ажилгүй нохой алаан долооно гэгчээр гаргах юмаа олж ядсан новшнууд мөнч хүн үнэмшмээргүй зүйлээр тэнэгүүд хоорондоо тоглож байна хөөрхий Зориг агсан одооны төр толгойлж байгаа хэдийн дэргэд үнэхээрийн бодолтой зеалуу байсныг хамтран зүтгэгч гэж өөрсдийгээ хөөргөж байгаад энэ нөхөр дээр гарвал биднийгээ баллана гэж айгаад устагасан хүмүүс одоо том жүжиг тавьж байнадаа муу юм хэзээ нэгэн цагт заавал илэрч, муугаа үздэг жамтай бүү өөрсдийгээ хуур тэнэгүүдээ

  • Бөхөө (April 26, 2016 1:26:06 pm )

    Энэ ч арай дэндэнэ Солонгосын кино шиг юм болох нь ээ Одоо тэр Булганыг ингэж зовоохоо боливол таарна Яасан ч их үйлийн үртэй юм бэ Тэгээд хөдөөний 3 малчин ирээд авгайтай нь хуйвалдаад л нөхрийг нь алаа юу тийм их шалгаж байхад баригддагүй сүрхий 3 малчин б/на даа Ёстой тагнуулчдаас ч дээр юм биш үү Тэгээд тэр 3 малчин хэний захиалгаар хийгээ вэ Инээдтэй савангийн дуурь б/на даа

  • Anonymous (April 26, 2016 2:09:27 pm )

    аль хачин юм тохиолдохыг тэр гэхэв

  • Мики (April 26, 2016 2:33:05 pm )

    За даа бүр цагаандаа гарч өгөх юмаа энэ ардчилсан намын хэдхэн тооны хүмүүс. Сонгуулийн пи-ар гэхэд дэндүү хөөрхийлөлтөй бна, харин түүний оронд Батүүл Элбэгээ 2-ыг тэр хатуу чанга шорондоо 1 сар суулгахад л хэлээд өгнө шүү дээ. Булган тэгээд л малчидтай хөөрөөд суух хүн мөнүү. Тэнэгүүд тэнэг л байх юм даа

    • зочин (May 07, 2016 8:12:38 pm )

      аргаа барсан хүн аавын толгой маажинаа гэдэг шиг л юм болж байна да.одоо бүр болиод хөдөөний малчин залуу нэг малчин хүүхэнтэй очоод л булгантай ярьж байгаад л хүн алаад байдаг тэгээд бүр очиж очиж нөхөрийг нь тэгээд авгай Булган нь ч үгсэж нэгдээд л алаад байдаг энэ ч ёстой яаагаад ч итгэхгүй үлгэр байна дө .арай сонгуулийн шоу болгож ийм юм хийгээд байгаа юм биш биз дэ.

  • зочин (April 26, 2016 2:56:38 pm )

    Одоо тэгвэл Гансүхийн шүүх хурал шиг мэдээллийн хэрэгслээр нээлттэй хийх шаардлага зайлшгүй гарч ирнэ.Энэ бол нийгмийн шаардлага.Үнэн худал нь гараад л ирнэ.

  • Өвгөн (April 26, 2016 3:17:29 pm )

    Аллагын хэргийг захиалагч, зохион байгуулагчид зохиолыг нь бичээд жүжигчнээ хайн олж тоглуулж байгаа ядуухан зохиолоор хийсэн жүжигт одоогийн хүмүүс итгэх үү. Сонгуулийн урьд өдөр жүжгээ өргөн олонд тавих юм болов уу чааваас. Их л өндөрөөс чулуу шиджээ дээ

  • ZOCHIN (April 26, 2016 3:25:23 pm )

    zailuuldaa zorig taliigchiig ter malchin yah gej hunuusun yum boloo..neg bol bulgan ter malchintai amragii n holbootoi baisan yum bolov uu.. esvel zorig taliigch mal makh avchihaad mungiig ni uguhgui baisan yum baihdaa…tegeed l aluulsan yum bailgui dee

  • nergui (April 26, 2016 4:14:10 pm )

    gerchiig hamgaalaltand awdag baital manai huuliinhan horij baih ym ene odoo yu gesen ug be gerch bulgan aluurching ilchleh gehleer ni zereg amiig ni hamhih geed horichihson ym bish biz aa humuusee

  • жаа (April 26, 2016 4:46:20 pm )

    ээ бүү үзэгд юу л болоод бна.үхсэн хүнийг босгодог арга олох л үлдэж дээ.Энэ хуулийнхан нэг үнэр авсан л баймаар даа.Оросын зөн билгийн тулааны багийг ажиллуулбал яасан юм.

  • kkk (April 26, 2016 5:00:08 pm )

    bulgan gej medehgui gehdee uridnii nuhur ni aldarjav gedeg deeremchin moskvad mongolchuudaa deeremddeg bj bgaad 1992 ond hutagluulj uhsen naad huuhen chine tiim tsagaan murtei bish 1998 ond otgonbileg, bagabandi, baldorj 3 bol unendee mongoliin ediin zasag, uls tur, hevlel medeelliig atgachihsan huchirheg mafi bsan shu de erdenet gedeg saaliin uneenees bolood l zorig aluulsan halzan ganboldiig erunhii saidaar 7 udaa devshuulehed ni bagabandi butsaasan harin zorigiig butsaaval ard tumen durguitsen geed l nuhsan harin ene har gurvaliin sanliiin huleej avsan narantsatsralt erunhii said bolood oros ruu erdenetiin asuudlaar zahia yavuulj ter ni ilreed onigoond orj ogtsorson udalgui avto osloor huduu yavj baigaad uhsen shu dee gerch bolson uu ene zahiag henii daalgavaraar yavuulsanaa helne gej nuguu 3-aa ailgasanuu ali ni bolovch dald oroh yumaa uuruu beldchihsen. odoo yagad ilerch bn gevel 2 ni jamaa uurchihsen uldsen baga-bandi ni uls turd nuluuluh huch ni sularsantai holbootoi baih daa.

  • Суги (April 26, 2016 5:15:40 pm )

    Булган одоо үнэнийг л хэлэх хэрэгтэй ш тээ. Золиос болохгүй гэж бгаа бол

  • иргэн (April 26, 2016 5:44:59 pm )

    Бylgan bol xoxrugch shvv.yagaad ene emegtei ungeed baigaa ym be.nuxruu xvntei niilj alax emegei bush l baimaar ym.em xvn buzdee.odoo bylganiig gargamaar ym.

  • Иргэн (April 26, 2016 6:58:40 pm )

    Тэр 3 малчин хүн алсан нь үнэн юм бол хүн алсан хүнд олгодог “Улсын баатар” цолыг олгох хэрэгтэй

  • Anonymous (April 26, 2016 8:33:35 pm )

    Булган ерөнхий сайд болох гэж байсан нөхрөө малчин залуутай хуйвалдаад алчихсан болж таарч байна уу? Булган гэдэг энэ авгай аминдаа тийм их хайртай юм байхдаа. Үхсэнч яахав гээд үннийг хэлж болдоггүйл юм байхдаа? Муу авгай

  • зочин (April 26, 2016 9:46:50 pm )

    Гэхдээ яаж ч бодоод булганыг цэвэр гэж бодож чадахгүйнээ зоригийг тэр олон хутгалж байхад ядахдаа өчүүхэн ч шалбархайгүй тэгээд гутлын үдээсээр ваннд хүлүүлсэн гээз байгаан

  • Irgen (April 26, 2016 11:08:14 pm )

    Songuuli. shiree sandal gej bodood ardchilsan namii aldart horchinguud hun unenshmeer hor nairuulaach ardchilaliihanii horchid nun chanar. Judag gej yostoi alga !!!

  • rgenI (April 27, 2016 4:31:15 pm )

    songuuliin shou utgagui yum

  • төрөө цэвэрлэж авая (April 28, 2016 7:30:23 am )

    Манай хуулийнхан бүр арчаагүй болжээ. Арай ч дээ. Яаж ч бодсон найрлага муу байна

  • Mongol irgen (April 28, 2016 9:41:51 am )

    BULGAN AIHTAR GURGER AVGAI YUMAA. ODOO UNENIIG HELCHIH SETGEL ALGAA? HUNII HANI IIM BHUU? ER NUHRUU HAJUUD NI BAISAAR BAIJ ONTS HERTSGIIGEER ALUULCHAAD ENE OLON JIL YAJ UNENIIG NUUJ AMIDIN SUG BOLJ YAWJ CHADAJ BNAA ?!

  • Mongol HUN (April 28, 2016 9:42:18 am )

    BULGAN AIHTAR GURGER AVGAI YUMAA. ODOO UNENIIG HELCHIH SETGEL ALGAA? HUNII HANI IIM BHUU? ER NUHRUU HAJUUD NI BAISAAR BAIJ ONTS HERTSGIIGEER ALUULCHAAD ENE OLON JIL YAJ UNENIIG NUUJ AMIDIN SUG BOLJ YAWJ CHADAJ BNAA ?!

  • Tsogt (April 28, 2016 10:00:01 am )

    ИНГЭЖ АРД ТҮМНЭЭР ДАМШИГЛАЖ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМ… ИЙМ ЮМАНД АРД ТҮМЭН АРАЙ Ч ХУУРТАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ…

  • ХУУЛЬ (April 28, 2016 10:06:09 am )

    МАНАЙ УЛС ТӨРЧИД СААД САДАА БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЦАГДАА ТАГНУУЛЫНХАН БҮГДИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДНА ТЭД ӨНДӨР МЭРГЭШСЭН МЭРГЭЖЛИЙН УЛСУУД ШҮҮ АЛЬ ЭРТ ИЛРҮҮЛЧИХСЭН Ч БАЙСАН ЮМ БИЛҮҮ ЦАГДАА ХУУЛИЙНХАН Л УДАХГҮЙ ЧАНГАХАН ДУУГАРАХ БАЙХ ДАА

  • иргэн (April 28, 2016 2:31:31 pm )

    Энэ хүмүүс алуурчид мөн байж болно.Гэхдээ малчид гэдэг нь юу л бол.Тэр тусмаа Отгонбилэг асаны малчин байхдаа яахав дээ.Энэ бол бас л олн нийтийн толгойг эргүүлсэн зүйл явагдаад байна даа.Үнэн мөн нь тогтоогдоосой гэж хүсэх байна даа.

  • Дорж (April 28, 2016 5:56:55 pm )

    Энд бичсэн болгон шал худлаа байгаа шүү дээ. Ийм худлаа юмаар хөөцөлдөж юм бичээд байхдаа яах вэ дээ. Өөр сэжүүр хайгаач тэнэгүүд ээ. Өөр сонирхолтой шал өөр сэжүүрүүд байж л байгаа шүү дээ. Нэг дурак нь хүмүүсийн анхаарлаас Зоригийн аллагыг холдуулах гэж “малчид”ын тухай үлгэр зохиосон шүү дээ.

    • Anonymous (April 29, 2016 8:36:50 am )

      худлаа гэдгийг нь чи яаж мэдээд байгаан ? 🙂

  • Зочин (April 29, 2016 8:24:43 am )

    Гэм буруугүй цайлган малчин ардуудыг хэлмэгдүүлэх бий дээ 17 жилийн дараа хаанаас малчин гараад ирэв ээ АЙДАС …..

  • сансар (April 29, 2016 10:53:29 am )

    Элбэгдорж Батүүл 2 энэ хэргийг илрүүлсэн болж тэр малчдыг золиослон үхсэн хүнд хэргийг тохож энэ хэргийг хаахгүй бол өөрсдөө албан тушаалаасаа буугаад балрах гээд байна. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл л дээ .

  • Бат (April 29, 2016 7:25:47 pm )

    Отгонбилэг ер нь хэдэн малчинтай байсан юм бол оо? 3 нь Зоригыг алахаар хаа байсан Эрдэнэтээс хотруу явхад хэд нь малаа маллаж үлдсэн юм бол оо? Тэр малчин-алуурчид хэдэн хоног явсан бол оо? Тэр хооронд хэн нь малаа маллаж үлдсэн юм бол оо? Ямарч байсан Эрдэнэтээс давхиж ирж алчихаад өдөртөө буцаж очоогүй нь мэдээж. Хүн алах гэж байгаа хүмүүс чинь судлана, ажиглана гээд цаг хугацаа зарцуулна биз дээ. Энэ бүх асуултыг арыг нь дааж үлдсэн малчид нь хариулж чадна даа. Ингээд бодохоор ХУДЛАА л болж таарах гээд байх юм.Нөгөө талаар: Сонгууль ойртсон байдаг!!,АН-хан илрүүлээд байдаг!!,Отгонбилэгийн малчин болохоор МАН-х болох гээд байдаг!!, дэндүү хялбархан бодлого биш үү? АН-хан олон түмнийг ийм юманд хуурана гэж бодоод байгаа юм байх даа.

    • зочин (May 07, 2016 8:14:15 pm )

      отгонбилэг оронд нь малыг нь харж байсан юм байлгүй дэ

  • Zochin (April 30, 2016 4:05:46 am )

    Balai yum yamar laitai yumtaigaa suusan yum. Hen ch baisan yum Mongold l lab giiguulsen yum guy l baisan dag. Duu aggai ni l Heiden Jill hojih shiv ene emegtei bud zovchihloo

  • нимой (April 30, 2016 4:47:10 pm )

    Тэр 3-аар Цагдаагийн, тагуулийн, прокурорын дарга тавьчих

  • Fuck (April 30, 2016 5:11:12 pm )

    Daind yawaad daisnaa ustgasan hund l ulsiin baatar ugdug yum! Ter ued dain bolj baigaagui ch gesen daisnaa ustgasan hund ulsiin baatar ugsun yum! Ter hun bol Bat-Uul. Daind yawaagui baij daisnaa darsan BAATAR!!!!! FUCK!!!!!!

  • bi (May 02, 2016 8:20:07 am )

    khun alahad mergejil hereggui T1 ee

  • зочин (May 02, 2016 8:22:34 am )

    хажууд нь алсан хүнийг нүдээ аниад хараагүй хэрэг үү хэн ч алсан бай хэргийн сэжүүр булганаас л гарна

  • Дорж (May 02, 2016 9:00:28 pm )

    Малчин гээд бичээд байгаа нь зөвхөн шар хэвлэлд зориулсан шуугиан. Булганы мөрдөн байцаалт дээр шал өөр юм яьж байгаа шүү дээ. Түүнийг нь олж бичээч ээ.Тэнэгүүд шар хэвлэлийн сенсацаар л хөөцөлдөөд байх юм. Өөр юм байгаа шүү дээ.

  • зочин (May 03, 2016 10:06:44 am )

    зэрэг нэмэхийн өмнө гэдэг кино шиг л юм болж байна. элбэгдорж нохойд малгайгаа алддаг ноён шиг л юм болох байх

  • зочин (May 03, 2016 10:37:12 am )

    Ард түмэн тэнэг биш, яаж ингэж басаж чадаж байна аа, алсан алуурчид тодорхой байгаа штээ. айгаад хэлж гаргаж чадахгүй байгаа биз дээ. нөгөө алуурчид одоо илт айгаад сууж байж чадахгүй элдэв долоон юм сэдээд тэнэгтээд байгаа нь ил л байна.

  • 0000 (May 03, 2016 7:21:33 pm )

    Булганд учир их би анханаасаа худлаа мэдүүлэг өгсан нь үнэн баах хэрэгийг хийсэн хүн нь хоёр эрхтэй хүн Нэгийг нь хүн таниж Болдоо гэж дуудхад иргэж харсан гээд байгаа Болдоо нь цагдаагийн тэслэгч цолтой хүн байсан Дарханд гадний нөлөөтэй нас барсан гээд байгаа Нэрээр нь дуудсан гэрч одоо хүртэл ор сурагүй байгаа гээд байгаа Үүнээс ба бусад зүүлээс үзхэд Энэ хоёр малчин нэг эмэгтэй бол худлаа болох гээд байгаа юм Булган хэргийг зорид худлаа төөрөгдүүлээж байгаа болуу Элбэгээ Батүүл Багабанд Энхбаяр нар мэдэж л таарна МАНАН байгаа байж болох юм үүнээс айгаад мэдэж байгаа хүмүүс дүүгэрч чадхаа болсон болуу Батүүлийн малгай Булганы орний ард байсан нь ямар учартай вэ гэх мэт тодруулах зүүл их би Эрдэнт хэргийн гол утга нь байж мэднэ үүний ард алуурчан нар нуугдаж үлдээд нас барсан хүн хэрэгийг мэдэж байсан хүмүүсийг золиослох гэж байж мэдэх юм

  • Anonymous (May 04, 2016 10:24:42 pm )

    ta nariin um meddeg gej er ni yu baidag um ,honogiin hoolnii mahaa l olj baival barav ,savaagyi nohoinuud sarand hutsaj baih shiv dee

  • ЗОЧИН (May 05, 2016 8:49:16 am )

    МЭРГЭЖЛИЙН НАЙРУУЛАГЧААС ЗӨВЛГӨӨ АВМААР ЮМ

  • booroo (May 05, 2016 4:37:00 pm )

    тийм газар малгай мартдаг нэг л сонин юм малгай энэ тэнд тавих битгий хэл сууна гэх хүнд ойлголт, 2 ийн хоёр гэрч үлдээнэ гэх байх боломжгүй хувилбар. Би бол Булган болоод 2 дахь гэсэн хувилбарыг сонгоно. Тэр утгаараа 20 шахам жил илрэхгүй байгаа гэж харддаг.

  • booroo (May 05, 2016 4:46:16 pm )

    малгайгаа мартсан тохиолдолд сэжиг төрүүлэлгүй авах санаа хэн хүнгүй л төрнө. Тэр завшаан нь бужигнасан үед дахин орж ул мөрийг будилаантуулах явдал. Орны ард байгаа малгай амархан ч авчих аргагүй байсан байж магад учир нь Цагдаа эрх биш хамгаалалтад авсан л байгаа шүү дээ.

  • зочин (May 06, 2016 11:47:08 pm )

    Булган өөрөө амьд гэрч биз дээ? Яахлаараа гэрч нь хажууд нь харсаар байсан байхад хэрэг нь одоо болтол илрэхгүй байгаад дургүй хүрдэг. Алуурчинг харин шударгаар олох хэрэгтэй шүү. Шударга байгаарай Онигоонд оров?

  • зочин (May 07, 2016 1:51:20 pm )

    хөөрхий малчин тэр аймшигт хэргийг хийсэн гэдэгт итгэх хүн цөөхөн дөө

  • zochin (May 08, 2016 9:58:03 am )

    Elbegdorj Bat-Uul Bulgan 3-s uur uneniig heleh hun baihgui shtee yugii ni zuuraldaad bdagiin

  • Tsogt (May 10, 2016 2:20:52 pm )

    ХҮНИЙ ЗОВЛОНГООР УЛС ТӨРИЙН ШОУ ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМ… ЯАЖ Ч ТӨСӨӨЛЛӨӨ ГЭСЭН ЖИРИЙН МАЛЧИН ХҮМҮҮС ТИЙМ ТОМ УЛС ТӨРЧИЙН ЭХНЭРТЭЙ ХУЙВАЛДААД ЯВЖ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ДААПААЛАХАА БОЛИМООР ЮМ ДАА… ДАХИН САНУУЛАХАД УЛС ТӨРИЙН ШОУГАА С.ЗОРИГ ГЭЖ ХҮНИЙ ЯСЫГ ӨНДӨЛЗҮҮЛЖ ХИЙХЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ!!!!!!!!!

  • Irgen (May 11, 2016 11:56:01 pm )

    Ardchilsan nam mongoliin ard tumeniig doromjilj bna yamar teneg ard tumeniig huurch baigaa bis. Mongoliin ard tumen bitgii ardchilsan namiin humuusiig bitgii turd oruulj songo

  • zochin (May 12, 2016 7:44:50 am )

    Otgonbilegiig medeh hyn bgaa.ene hyn hyn alah hyn bish avrah l hyn dee.jaahan goltoi yum bicheech ee.zyydee bichchikhsen yum shig l bhiin

  • Erdenetiinhen (May 12, 2016 10:11:27 am )

    Za odoo boli doo hum bur l hen be gedgiig tusuuluud setguulchid tuhain ued ni sejuuriig ni gargaad uguu biz dee. Zarlachig huch, tumur nuur l Turd dutagdaad baigaa bolohoos. Odoo bur hen ch itgehiin argagui, hesee ch baij bolohgui hezee ch baigaagui tuuh zohiogood uhsen hun ug helehgui geed hayah sanaa baihne l dee. Ter hunii suns iim huuramch hereg zohioson hun buriig avch yawna daa.

  • зочин (May 13, 2016 9:45:49 pm )

    Булган Бат үүл хоёр л шууд илчлэх хэрэгшүүдээ.

  • зочин (May 17, 2016 7:52:38 pm )

    Дангаасүрэнгийн аллагыг бас л консерволчихсон
    Айиаар намууддаа.

  • зочин (May 17, 2016 7:55:42 pm )

    Булган жүжиг тавиад байнуу?????
    Манай хоёр нам жүжиг тавиад байна уу,

antalya rent a car