antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 1 comment

Төрийн эрхэнд гарсан гомдомхой хүүхдүүд

нийтлэсэн Admin

delhii_2626-Туркийн Ерөнхийлөгч Германд улс төрийн хямрал үүсгэв-
Шведийн Ракель Чукригийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хууль цаазын ухаанд нэгэн хэцүүхэн, мухардалд орсон асуудал гарч иржээ. “Бөгжний эзэн”-гийн Голлум хэмээх бүлтийж гарч ирсэн нүдтэй, халзан эрийг санаж байна уу. Тэр сайн амьтан уу, муу юу. Эелдэг үү, эсвэл жигшүүртэй юу.
Энэ асуудлыг арванхоёрдугаар сард л Туркийн шүүхээр хэлэлцэх ёстой байсан ч Голлумын асуудлаар шинжээчдийн нэмэлт дүгнэлт хэрэгтэй гэх шалтгаанаар хойшлуулжээ. Ингээд кино судлаач, сэтгэл зүйчид хандсан байна. Тэр бүү хэл найруулагч Питер Жексон энэ асуудлаар өөрийн саналаа хэлсэн байна.
Туркийн шүүгчид яагаад алдартай киноны энэ дүрд анализ дүгнэлт хийхэд хүрэв. Учир нь Туркийн иргэн Билгин Чифтчи гэгч хүн Голлумыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай адилхан болохыг харуулсан хэд хэдэн зургийг тоглоом шоглоомоор нийтэлжээ. Эрдоган үүнд инээсэнгүй. Ингээд Чифтчи хоёр жил шоронд сууж гэнэ.
Эрдоганыг хөгжөөх амарагүй аж. Тиймдээ ч түүнийг “драмын хаан” хэмээн нэрлэж болохоор.
Яг үүн шиг 2014 оноос хойш 2000 орчим хүнд Ерөнхийлөгчөө доромжилсон гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Тэдний дунд сургуулийн сурагчид ч байгаа гэнэ. Харамсалтай байгаа биз.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч гомдлынхоо хувийн амжилтыг эвдсэн байна. Түүний хошин шогчдын эсрэг зарласан дайнаас болж Германд төрийн хямрал үүсчээ. Анхандаа Турк улс “Extra 3” сувгаар гомдомхой Ерөнхийлөгчийг шоглосон дууг устгахыг шаардсан байна.
Дараа нь телевизийн хөтлөгч, хошин шогч Ян Бёмерманн нэвтрүүлгийнхээ үеэр Эрдоганыг амьтантай явалдагч, христ, курдуудыг хавчин гадуурхагч гэсэн шүлэг уншсан байна. Ингэхдээ Бёмерманн гадаадын төрийн тэргүүнүүдийг доромжлохыг хоригосон хууль Германд байдагт харамсдаг тухайгаа ярьжээ. Өөрөөр хэлбэл тэр хуулийг доромжилсон аж.
Гэтэл Эрдоган Германы Засгийн газраас Бёмерманныг шийтгэхийг шаарджээ. Ангела Меркель ч Туркийн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө зарласан байна.
Ингээд Меркель шүүмжлэлийн бай болов. Европын комиссын дарга Жан-Клод Юнкер Турк улсыг ийм үйлдэл хийснээр Европын холбооноос улам холдоно гэж мэдэгдсэн бол Германы хэд хэдэн сайд Меркелийг урвасан гэж үзжээ.
Энэ асуудлаас болж Меркель, Эрдоган нарын эсрэг шинэ шинэ хошин шог гарахад хүрчээ. Тэр ч бүү хэл Меркелийн энэ тэнэг шийдвэр өөрт нь төгсгөл авчирна гэсэн яриа ч гарчээ. Үнэхээр ч тэрбээр Турктэй цагаачлалын хэлэлцээр хийхийн тулд өөрсдийн үндсэн үнэт зүйлээсээ ухарсан аж.
Меркель аль алиных нь тэнцвэртэй байдлыг хангах гэж байгаад эвгүй байдалд орлоо. Тэрбээр үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг уриалсан мөртлөө өөрөө Эрдоганыг шаардлагад захирагджээ. Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийг хоёр жилээр хойшлуулсан ч болно гэжээ. Харин одоо Меркелийн улс төрийн карьер ийм удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт үг хэлэх эрх чөлөөний эсэрг хэд хэдэн дарамт шахалт учирчээ. Тухайлбал, Норвеги дэх Оросын ЭСЯ “Түрэмгийлэн эзэлсэн нь” цувралыг “SVT” сувгаар гаргаж эхэлснийг шүүмжилжээ. Энэ цувралд Орос улс нефть олборлохын тулд Норвегийн түрэмгийлэн эзэлж байгаа тухай гардаг аж. ЭСЯ-наас энэ цувралыг Оросын эсрэг үзэл суртал тараасан гэж үзжээ. Орос орон шинэ түүхэндээ хууль бус түрэмгийлэн эзлэлт явуулаагүйг бүгд мэднэ.
Тэгвэл далайн нөгөө чанадад тэрбумтан, нэр дэвшигч Дональд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүхийн мөрдлөгийг хялбаршуулж, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахаа амлалаа. Тэрбээр гурван жилийн өмнө хошин шогч Билл Марыг шүүхэд өгч, таван сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Марын хувьд Трампын эцэг нь орангутанг сармагчин, түүний үсний өвөрмөц өнгө үүнийг илтгэнэ гэж хошигносон юм.
Уг нь феминистүүд, цөөнхийнхнийг амархан гомдож тунирхдаг гэлцдэг. Гэхдээ гомдож, туньдаг жинхэнэ соёл дээгүүр, төр засгийнханд байдаг аж. Путин, Эрдоган, Трамп нар өөрсдийг нь шоглоход дургүй гурван том хүүхэд шиг л юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car