antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 8 comments

Өвчин дэгдсэний гол шалтгаан бодлого алдагдсаных

нийтлэсэн Admin

509_ff6edcd040114806716389fb7fd40ee1

        Улаанбурхан өвчний дэгдэлт өнөөдөр хэн бүхний сэтгэл эмзэглүүлсэн зүйл болоод байна. Шуудхан хэлэхэд энэ нь улс орны эдийн засгийн уруу дорой байдал, эрүүл мэндийн салбар маань ямар ч бодлоггүй явж байгааг харуулсан хэрэг. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт 23 мянгад хүрээд байгаа нь аймшигтай үзүүлэлт. Мэдээллээс харахад найман сартай хүүхэд буюу дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд 14,6 хувьтай, хамгийн их өртсөн нь 18-30 насны залуучууд 48 хувийг эзэлж байна. Уг нь дархлаажуулалтыг есөн сартай, хоёр настайд нь хийдэг. Монгол Улсад анх 1973 онд улаанбурхан өвчний эсрэг вакциныг хийж эхэлсэн байдаг.

Тэгэхдээ вакциныг нэг тунгаар эхлүүлээд 1989 онд хоёр тун болгон өргөжүүлсэн. Дархлаажуулалтыг өргөжүүлсэний үр дүнд 1989-2010 онд өвчлөгсөдийн тоо 3.7 дахин буурч 58981-ээс 15878 болтлоо буурч, 1992, 1995, 2001 онуудад гурван удаа дэгдсэн байдаг. Энэ удаагийн дэгдэлтээс харахад нас хүйс бусад талаараа 2001оны дэгдэлттэй адилхан байна.

Гэтэл 2015 онд дэгдсэн өвчлөгсдийн тоо ганцхан жилийн дотор 20 жилийн хугацаанд бүртгэгдсэн өвчлөгсөдийн тооноос хол давж байгаа нь маш том аюул. Энэ өвчин яагаад тархалтын хүрээ өргөн, дэгдэлтэд хүрсний шалтгааны талаар бас дурдах учиртай. Учир нь  2008 онд тандалт судалгаа хийгдэж, 2015 онд улаан бурхан дэгдэх магадлал байж болзошгүй гэсэн дүгнэлт гарч байсан юм. Гэтэл үүнийг дараа дараагийн салбарын маань удирдлагууд ойшоож үзсэнгүй. Өмнөх бодлогоо харж, үргэлжлүүлэн, хэрэгтэйг нь өргөжүүлэн авч явах, хэрвээ алдаа байвал засаад явдаг залгамж холбоо салбарт ч,төр засагт ч алдагдсан. Шинэ засаг, шинэ сайд ирээд л өмнөх засгийн хийсэн ажлын үр дүнг нурааж, үргэлжлүүлэхийн оронд ижил төстэй ажилд шинэ нэр өгөн шинээр эхлүүлдэг.

Асар их хий зардал гарч, үр дүн нь төдийлөн гарахгүй байна. Энэ нь салбарыг хүчгүйдүүлж, удирдлагыг ой санамжгүй болгож, эцсийн үр дүнд нь монголын бяцхан үрс, иргэд хохирч байна. Нэг жишээ нь, бараг гамшгийн хэмжээнд нүүрлээд байгаа улаан бурханы асуудал юм. 1989 оноос хойш жил болгон дархлаажуулалтанд хамрагдахгүй ойролцоогоор арваас арван таван мянган хүн үлддэг. Энэ нь доторхой вакуумыг үүсгэж тэр тоо хуримтлагдсаар, 1989 онд 0-2 настай байсан хүүхдүүд өнөөдөр 18-30 настай болж  халдвар авсан 18-30 насны хүмүүсийн тодорхой хувийг бүрдүүлж байна. Эдгээр хүмүүс нийт улаан бурханаар өвчлөгсдийн 48 гаруй хувийг эзлэж байна.

Мөн тэр үед тарилганд хамрагдаагүй, дархлаагүй ээжүүдээс дархлаа багатай хүүхдүүд төрж байгаа нь дархлаажуулалтанд хамрагдах хугацаанаас өмнө буюу есөн сартайгаас өмнө халдвар авч байгаа нь 0-8 сартай халдвар авсан хүүхдүүд 14,6 хувьтай байгаагийн тодорхой хувийг бүрдүүлж байна. Тийм учир таарилгатай өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь дархлаажуулалтанд цаг хугацаанд нь хамрагдах асуудал юм. Сүүлийн үед хөхөөр хооллолтын хувь хоёр дахин буурсан дүн харагдаж байна билээ. 2011 онд 90 хувьтай байсан бол 2015 оны сүүлээр 40 хувьтай болсон байна. ДЭМБ-аас ээж нарт хүүхдээ дор хаяж зургаан сар хөөхөөрөө хооллож, болж өгвөл хоёр нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг. Хөхөөр хооллолт багассан нь хүүхдийн дархлааг бууруулах нэг нөхцөл юм. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн сэргийлэх үйл ажиллагаанд салбарын бодлогын олон баримт бичгүүдийг гаргаж мөрддөг.

Гэтэл өнөөдөр халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр байхгүй болсон байна гэх жишээтэй. Энэ нь эрүүл мэндийн салбар тодорхой толгойгүй, энэ салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж ирсний сөрөг тал ийнхүү харагдаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр өдөрт 300-330 хүн үйлчлүүлж, аравхан орон дээр хорин хэдэн хүүхдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Томуугийн хүүхдийн эмнэлэг барина гэсэн амлалт энэ засгийн газар өгч байсан. Хэрэв амлалтаа биелүүлсэн бол хүүхдүүдэд маань тустай л байх байсан байх.

Зарим улс орнууд эрүүл мэндийн салбараа стратегийн гол салбараа болгосон нь эдийн засгийн хувьд тэднийг хүчирхэг улс орон болоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь болсон байдаг. Харин манай улс эрүүл мэндийн салбараа зарлагын салбар хэмээн хойш нь тавьж, улс төрийн дамжаа болгож байна. “Хүлээж байгаарай, улс төрчид бид, бидэнд ашигтай асуудлаа одоохон шийдээдэхэе” гэж байгаа мэт байдалтай байгааг хэдий болтол тэвчих вэ.

Анагаах ухааны доктор Ж.Цолмон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (April 25, 2016 3:00:14 pm )

    эмч нэртэй эмч хийж үзүүгүй хүн энэ байна зайлуул хэний бичсэн юмыг давтаадл бдаг юм бол доо,,, зайлуул баяр гэж нэг хүнийг байхад зүгээр ёуудаг ажил хийж үзсэн юм гэсэн зүгээр суухад болдог газар дахиж очмоор байгаа бх горид будахаас өөр юм үл мэддэг авгай

  • Зочин (April 25, 2016 3:08:25 pm )

    Чи ирээд бодлого боловсруулаач . Хийх хэцүү хэлэх амархан шүү. Чиний ам л дутуаж дээ хөөрхий

  • Иргэн (April 25, 2016 3:38:09 pm )

    Гэнэт сонгуулийн өмнө дэлгэцнээс салахаа байж

  • zochin (April 25, 2016 5:40:28 pm )

    ded said baihdaa yu hiisen yum be chi. shal hudlaa show hiij bniin. Anagaahiig arai hiij l tugssun shuu dee. 3 surguuli damjij baij. Odoo ih hurald garah gej neeh hudlaa uuriiguu reclamdah yum. Nuhuruu araar ni tavij Bayartai yavaldsanii huchind l ded said bolson sh dee.

  • иргэн (April 25, 2016 6:07:11 pm )

    яанаа энэ баярын будмал авгай өвчин тусахад бодлого гэж юу бдгийг мэдлээ юу , хаанаас нэг ийм юм олж сонссон юм болдпоо хөөрхий,,,, баяр нь хэлсэн байхооо

  • Anonymous (April 25, 2016 7:22:17 pm )

    Баярийнх гэж яаж мэдэж байгаан наад хүн чинь гэр бүл үр хүүхэдтэй хүн шүү адилхан байж нэгийгээ битгий тэгж бай

  • HH (April 26, 2016 7:27:06 am )

    эмчээрээ ажиллаж үзээгүй эрүүл мэндийн д сайд байхдаа юу хийсэн юм гангалаал давхиад бдаг бсан одоо бас яах гээд телевизээс салахаа боложихвоо

antalya rent a car