antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 5 comments

Оюу толгойн ойролцоо алтны орд илрүүлэв

нийтлэсэн Admin

-НУТГИЙН ИРГЭД “ENTRÉE GOLD INC” КОМПАНИЙГ ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА АЖ-

Өмнөговь аймгийн нутаг дахь Оюу толгойн ордын ойролцоох Шивээгийн ордны баруун хэсэг болох Баруун шивээд алтны томоохон орд илэрчээ. Баруун шивээд Канадын хөрөнгө оруулалттай “Entrée gold inc” компани хайгуул хийж байгаа аж. Улмаар Баруун шивээ ордоос хойш сунаж тогтсон алтны томоохон судал байгааг тогтоосон байна. Тус бүсийн хоёр газраас дээж авахад алтны 42.4 гр/ тн болон 19.3 гр/тн нөөц илэрсэн талаар “Entrée gold inc” компанийнхан Bloomberg сайтаар дамжуулан мэдэгдсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Грек Кроу “Хайгуулын ажил хийж байсан бүсээс их хэмжээний алтны нөөц илэрсэнд сэтгэл хангалуун байна. Бид алт бүхий хэсгийг “Арго бүс” хэмээн нэрлэсэн. Өрөмдлөг бүрэн дуусаагүй учраас одоогийн байдлаар чухам ямар хэмжээний нөөц байгааг тодорхойлох боломжгүй” гэсэн байна. Алтны судал бүхий Арго бүс нь 2.5 км үргэлжлэх бөгөөд энэ онд хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор зөвхөн хайгуулын ажил хийж байгаа гэх мэдээлэл байгаа ч нутгийн иргэд “Entrée gold inc” компанийг нууцаар олборлолт хийж эхэлсэн гэж хардаж байгаа аж. Тус компани Шивээ толгойн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан учраас илэрсэн нөөцөө ашиглаж байна гэж хардах хүн цөөнгүй байгаа аж. Тиймээс нутгийн иргэд, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, хайгуулын талбайд очихоор төлөвлөж байгаа гэнэ. Тиймээс “Entrée gold inc” компанийнхан Онцгой байдлын ерөнхий газар болон хуулийн байгууллагынханд хандаж хамгаалалт хүссэн гэх мэдээлэл ч байна.

“Entrée gold inc” компани Монголд үйл ажиллагаа явуулаад найман жил болж буй. Анх алт, зэсийн ордын хайгуулын үйл ажиллагаа явуулахаас бизнесийн гараагаа эхэлсэн тус компани Өмнөговь аймгийн Шивээ толгой, Жаргалантын ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тодруулбал, Шивээ толгойн ордод 15226А, Жаргалантын 1522.5А, Тогоотын 3136Х тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тэдгээр ордууд нь Оюутолгойн орчимд байдаг бөгөөд “Entrée gold inc” компани сүүлийн үед үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж байгаа аж.

“Entrée gold inc” компани одоогоос гурван жилийн өмнө Оюу толгой төсөлд хөрөнгө оруулалт хийхээр “Айвенхоу Майнз” компанитай гэрээ байгуулж байсан түүхтэй.

Ц.ӨРНӨХ

Table 4.2.1

Lookout Hill Property – Licence Details

Mineral Licence Number Mineral Licence Name Licence Type Total Area of Licence (ha) Licence Award Date Licence Expiry Date of Annual Licence Payment Annual Licence Payment

 

15226A Shvee Tokjoi Mining 54 760 27 October 2009 27 October 2039 27 October 2009 821401
15225A Javhlant Mining 20346 27 October 2009 27 October 2039 27 October 2009 305192
3136X Togoot Mineral Explora&on 104484 30 March 2001 30 March 2010 30 March 2009 156726
Total     179590       1283319

Оюу толгой ордын орчимд “Entrée gold inc” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 24, 2012 7:48:57 pm )

    mongolchuudaa bid ene ih baylagaa gadaadiinhand zugeer l uguud uursduu guilagchin amidarlaar amidraad baihuu .edgeer luivachidiig letcenctiig ni avch zarsan humuustei ni eh ornoosoo huun zailuulaad eh oron baylagtaa ezen boltcgooe sertcgeegeech mongolchuudaa

  • Anonymous (February 07, 2012 11:42:17 pm )

    YAN DAA MINGOLCHUUD MINI

  • Anonymous (February 07, 2012 11:44:05 pm )

    ALT YAHAVEE SAIN YUM BISH GAZAR NUTAG MINI TSUSAAR UILAH L BHDAA

  • Anonymous (March 06, 2012 6:01:34 pm )

    МОНГОЛЧУУДАА одоо нойрноосоо сэрэх цаг нэгэнт иржээ. энэ сайхан эх орныхоо баялгаа ирээдүй хойчдоо үлдээх нь бидний үүрэг шүү дээ. Гадаадад худалдаад дуусахаас нь өмнө арга хэмжээ авцгаая.

  • Anonymous (March 08, 2013 10:57:58 am )

    Тэнд нь алт илэрсэн бол хэзээч хүмүүс зүгээр орхихгүй тийм болохоор гадаад дотоод ялгаа байхгүй! Хэрвээ хуулиа чангатгана улсад ашигтай болгон татвар хураамжийг нэмэгдүүлбэл дээд томчуудын хэтэв ч зузаархаас цаашгүй ард түмэнд энэ ямар ч хүртээлгүй /эцсийн үр дүнд/ бид юу ч хийж чадахгүй ээ яг л их хаад маань томчуудад газар нутгаа өвлүүлж үлдээсэн юм байна л гэж өөрийгөө тайвшруулахаас

antalya rent a car