antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 16 comments

Оргил рашаан сувилал ТӨХК-ийг томруулах сонирхол уу, эсвэл…

нийтлэсэн Admin

4-25-3_700x700

Ч.ОЛДОХ

Оргил рашаан сувилал ТӨХК, хажуудаа байдаг Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв ТӨХК-ийн цахилгааныг тасалж, эмчилгээ, үйлчилгээг нь саатуулснаар  эмчлүүлэгчдэд чирэгдэл учирсныг  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хан-Уул дүүргийн иргэдээс бидэнд  ирүүлсэн юм. Үйл явдлын мөрөөр сурвалжлахаар очиход тус төвийн цахилгаан тасарч ирсэн үйлчлүүлэгчдийнхээ  утасны дугаарыг авч “Тог ирэхээр  дуудъя”  хэмээн явуулж байв. Үйлчлүүлэгч Б “Хоёр компанийн хоорондох түрээсийн төлбөрөөс болсон маргаан бололтой” гэсний дагуу  нягтлан бодогч Д.Ганчимэгээс  энэ талаар тодруулахад “Оргил рашаан сувилал,  Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв хоёр нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагууд. Манай төвийг  анх хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулж, Оргил рашаан сувиллыг түшиглүүлэн байгуулсан байдаг. Барилгыг  барихдаа 10 өрөөг манай төвийн мэдэлд өгсөн зураг, баталгаажуулсан баримтууд бий.  2007 онд Оргил рашаан сувиллыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгоход манай төв эдний харъяаллаас гарч төрийн өмчит төсөвт албан газар болж  15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулах болсон.  Бие даасан цагаасаа Оргил рашаан сувилалд ашиглалтын зардал төлдөг болсон. Гэтэл 2013 оноос түрээс төлөхийг шаардсанаар ТӨХ-ны зөвлөмжийн дагуу түрээсийн гурвалсан гэрээ байгуулж түрээс төлж ирсэн. Гэтэл ТӨХ-ны үйл ажиллагаа зогссоноос эхлэн дулаан, усны зардал нэмж нэхэх боллоо.Нэг нь нэхээд нөгөө нь төлдөг хууль байхгүй. Гурвалсан гэрээтэй шүү дээ. Гэхдээ бид эдийн засгийн хямрал хүндхэн байгаа ч аль аль талаа бодож, түрээсээ нэмэх маягаар хамтран ажиллая гэсэн. Хүлээж авсангүй. Уг нь бид хуулиараа нэг ч төгрөгийн  өр төлбөргүй. Түрээс дотор дулаан, ус ашиглалтын зардал багтсан байгаа. Гэтэл цахилгаан тасалж хүндрэл учруулж байна. Оргил рашаан сувиллын цахилгаанчин манай ажилтан шиг өрөө тасалгаагаар явах болсон нь ийм учиртай байж. 21-22-нд шилжих шөнө манай байрны тогийг тасалсан байна” гэв.

Төрийн өмчит хоёр компанийн хооронд асуудал хувийн хэрүүл, маргааны байдлаар ингэж явж боломжгүй. ТӨХ татан буугдсан ч Сангийн яам асуудлыг  хариуцах болсон. Энэ завсар гурвалсан гэрээ бүхий нэртэй ч Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв гээгдсэн байдалтай байгаа аж. Оргил рашаан сувиллын хувьд хувьчлах байгууллагуудын жагсаалтад орж, нэг удаа дуудлага худалдаа болсон ч үнэтэй байна гээд аваагүй. Одоо хоёр дахь удаагийн дуудлага худалдаа болно, үнийг нь хямдруулаад аль нэг газар авах биз. Энэ хооронд  хэдийгээр бөөрөнд нь наалдан оршиж, нэг байранд үйл ажиллагаа явуулдаг ч хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан өөрийн гэсэн өмчтэй, эмчилгээ үйлчилгээ явуулах эрх бүхий 10 өрөөтэй Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвийг цахилгааныг нь таслах мэтээр хүндрэл учруулж байгаад хөөгөөд  гаргачихвал юу болох вэ. Зай талбайнаас эхлээд байраа  томсгох, өмч хөрөнгөө нэмэгдүүлэх биш үү. Ингэж сонгууль болох завсрын үед төрийн өмчит нэг газрыг нөгөөгөөр нь “бариулчихаад”  хэн нэгэн хожих гэсэн санаархал уу гэсэн хардлага дагуулсан олон  асуулт урган гарч байна. Нөхцөл байдлыг тодруулахаар Оргил рашаан сувилал ТӨХК-д хандахад  “О.Сэмэр захирал гадуур ажилтай. Захирлаас өөр хүн байр суурь илэрхийлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Захирлын туслахад холбоо барих утасны дугаар үлдээгээд тодруулга өгөхийг хүссэн ч өнөө болтол холбогдсонгүй. Ер нь бол өөрийнхөө байранд түрээс төлж, тэгээд илүү төлсөнгүй  гэсэн дарамтад ороод буй Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв рүү эрх баригчид нүдээ нээгээд хараасай, судалж үзээсэй. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, гээгдүүлж, хэн нэгний ашиг болгох гэсэн сонирхол орчихсон юм биш үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zz (April 25, 2016 10:02:31 am )

    Сэмэр гэдэг Алтан гадасын Алтанхуягийн далдак наад сувилалыг чинь элгээр нь мөлхүүлж байгаа юм. Бүх ах дүү нараа ажилуулаад төрөөс яаж хулгай хийж болдогийн жинхэнэ жишээ энд байгаа даа. Хоолны арцнаас эхлээд аппарат хэрэгслийг хүртэл үнэ нь 1000 дахин нэмэгдсэн хуурамч гэрээгээр авч төрөөс төрж байгаа АН-ын шинэ баян. Одоо хувьчилж авна гээд өдрийн бодол шөнийн зүүд яваа гэсэн. Гэхдээ нөгөө уулын аманд байдаг ганц цагаан байшинд очиж зүүдээ манах байх. АТГ анхааралдаа аваад зүүдийг нь мануулаарай

    • зочин (April 25, 2016 3:43:47 pm )

      энэ сэтгүүлч гэсэн ямар нэг баримт нотолгоогүй байж ямар нэг хүний хэлсэн үгийг шууд бичиж байж болох уу. ядаж нэг ч болтугай баримт оруулчихгүй дээ. Өнөөдөр төрийн байгууллагуудаас цалингаа цагтаа тавьж байгаа байгууллага шүү дээ

    • мөнхөө (April 25, 2016 4:23:12 pm )

      Чи хөгшөөн тэр хамаатан саданг нь нэр устай нь хэлчихгүй яасан юм аргаа барчихсан юм бэ:

  • ww (April 25, 2016 10:59:12 am )

    hubichlah buruu shargaljuutin araas l orno odoo mongold hamgin unetei subilal shargaljuut bna

  • Зочин (April 25, 2016 12:43:44 pm )

    Сувиллуулах 5 хүн авчирч байж цалингаа ав гэдэг хүндээ сэмэр чинь

    • зочин (April 25, 2016 3:47:21 pm )

      анх удаагаа сонсож байна. юм зохиож ярихаа болил дооо

    • болдоо (April 25, 2016 4:20:04 pm )

      Манай дүү наад газар чинь 5 жил ажиллаж байна. Ийм юм байдаг гэж хэлээгүй дээ ямар сонин юм. Худлаа байлгүй дээ.

  • Зочи (April 25, 2016 1:03:52 pm )

    Үйлчлүүлэгчийг хохироож… Эмчилгээг нь тасалдуулж байна шүү. Өвдсөн хүмүүс л энэ эмнэлэгт ханддагийн

  • bbb (April 25, 2016 3:40:13 pm )

    цалингаа цагтаа л тавьдаг шүү дээ ямарваа нэг юмыг баримт нотолгоогүй байж ингэж ярьж болохгүй шүү дээ.

  • зо (April 25, 2016 3:51:15 pm )

    Наад МСДАУТ чинь төрийн байгууллага биш. Төрийн байранд үнэгүй суусан даварцан гарууд

  • боогий (April 25, 2016 4:01:25 pm )

    Нэг юм болохоор л мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг элдэвээр хэлэхээ болил доо. Энэ 2 байгууллагын хоорондын асуудлыг мэдэхгүй байж хэлэх үгээ бодмоор юмаа. Зүгээр байгаа байгууллагын тогыг таслана гэж байхгүй ш дээ бодоод үз дээ. Энэ асуудлыг шийдээд өгөх эрх бүхий байгууллага байгаа.

  • баагий (April 25, 2016 4:29:15 pm )

    Энэ монголын сэтгүүлч нар хөөрхөн юм дөө. ямар нэг юм нийтлэх гэж байгаа бол тэрнийхээ араас хөөцөлдөөд явахгүй. Үнэн мөнийг нь мэдэх гэж байгаа бол сайн судалж байж бичил дээ. Наанадаж хүний нэр төр байгууллагын нэр хүнд гэж байдаг шүү дээ. Чамд Ярилцлага өгнө гээд залгаад чиний араас гүйх ёсгүй шүүдээ. Бэлэн юм бичихээ болил доо

  • иргэн (April 25, 2016 10:26:33 pm )

    хамаатан ах дүүсээ удирдлагын багтаа авч ажиллуулж байгаа нь үнэн шүү дээ бүгд л мэднэ шүү дээ тэгэхээр бүх зүйл нь далд гэдэг нь ойлгомжтой. АТГ нь шалгах нь зөв шүү

  • ИРГЭН (April 26, 2016 7:34:17 am )

    ИДЭХ ГЭЖ ….

  • Хаянаа (May 02, 2016 7:06:01 pm )

    ХАЙРАН СУВИЛАЛ ДАМПУУРЧ ГҮЙЦСЭН ГЭНЭЛЭЭ… ЭНЭ УДИРДЛАГУУД НЬ УДАХГҮЙ ЗАЙЛЖ ЭНЭ СУВИЛАЛД ӨӨДЛӨХ ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙДЭЭ…

  • Иргэн (May 02, 2016 7:23:00 pm )

    энэ бол АН-ын гай. монголд бүх газрыг адилхан самраад дуусгаж байгаа.

antalya rent a car