antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 15 comments

Намын жагсаалт үгүй болсонд баярлах уу? яах вэ?

нийтлэсэн Admin
527-1461479154145352997656a31b78b1dbb
Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр.
Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж.
Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг бүлэг ч баяртайгаар хүлээн авч байна. Шударга ёс яллаа, олон түмний шударга тэмцэл амжилтад хүрлээ гэх мэтээр.
Гэвч шударга ёс үнэхээр ялсан уу?
Олон түмний шаардлагыг тийм дуулгавартайгаар хүлээн авсан хэрэг үү?
Гэвэл үгүй юм. Харин ч яг юу болж буйг анзааран харвал баярлах биш бухимдах нь дийлэх талдаа.
Яагаад тэр вэ?
Нөхцөл байдлыг эхнээс нь харая. Өнгөрдөг 2015 оны намар УИХ-ын МАНАН бүлэглэл маань Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхдээ, парламентийн гадна буй намууд, зарим улс төрчид, олон нийтийн эсэргүүцлийг үл тоож Намын жагсаалтын тоог эрс нэмж, 28 болгосон заалтыг хүчээр оруулсан юм. Тэднийг энэ шийдвэрээ гаргахад саад болох ямар ч хүчин үгүй мэт байлаа.
Гэтэл өнөөдөр 6 сар өнгөрсний дараа, сонгууль хаяанд тулчихсан энэ эгзэгтэй цаг үед яагаад гэнэтхэн ард олны шударга шаардлагыг хүлээн авах болчихов? Яагаад ҮХ-ийн зүйл заалтыг зөрччихсөн гэдгээ эрх баригчид маань гэнэтхэн анзааран санав аа.
Шалтгаан нь их энгийн. Сонгууль болохоос 6 сарын өмнөх хугацаанд сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй олон улсын жишиг байдаг. Манай сонгуулийн хуульд ч тэрхүү заалт, хориг, цоож нь хангалттай байсан. Гэвч эрх баригчид маань өнгөрдөг намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сэмхэн энэхүү түгжээг нь мулталж орхисон. Дахиад ЯАГААД гэдэг асуулт гарна.
Сонгууль болтол хангалттай хугацаанд нөхцөл байдал ямраар ч өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн нөхцөл байдалдаа тохируулан сонгуулийнхаа хуульд дахин гар хүрч, өөрсөддөө ашигтайгаар зохицуулах боломжтой байлгахын тулд дээрх хатуу түгжээ, заалтыг авч хаясан нь өнөөдөр улам тодорхой харагдаж байна.
Хэрвээ намын жагсаалт эрх баригчдад маань ашиггүй болчихвол яах вэ?
2015 оны намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байх үетэй харьцуулахад өнөөдөр эрх баригчдад, ялангуяа Ардчилсан намд намын жагсаалт нь ямар ч ашиггүй болсон. 4 сард явуулсан янз бүрийн судалгаа тандалтаар АН-ын рейтинг навс унаж, 10 хувь хүрэхээ болив. МАН-ын рейтинг ч зохих хэмжээгээр уруудаж, 16 руу бууж ирлээ. Гэтэл АН, МАН-ын шүдний өвчин болсон МАХН-ын рейтинг өсөж, АН-аас давж, МАН-руу дөхөв. ХҮН нам, саяхан шинээр зарласан Г.Уянгын нам зэрэг гуравдахь хүчнийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлэх намуудын рейтинг өсөж, АН-тэй зэрэгцэх, тэр ч бүү хэл гүйцэж түрүүлэх магадлал бий болов.
Ийм үед МАН-д, ялангуяа АН-д намын жагсаалтаар хэдэн суудал авах магадлал багасч ирнэ. МАХН тэднээс илүү суудал ч авах магадлалтай, тэр тохиолдолд дахиад ямар ч нөхөр оймсонд хавчуулагдахыг тааварлах аргагүй.
Ингээд л гэнэтхэн ээлжит жүжгийнхээ шинэ бүлгийг тавив. Тэр нь ҮХЦ дээр намын жагсаалтыг унагаж, ард түмний шударга шаардлагыг хүлээн авч буйгаа харуулах явдал. Баярлаад байх ч юм биш. Нэгд, өөрсдийг нь элдвээр элэг барин тоглож байгаа явдлаа улам нотлон харуулж байхад өмнөөс баярлаад алга ташаад дэвхцээд байх нь хөөрхий гэнэн явдал. Нөгөө талаар нэгэнт намын жагсаалт эрх баригчдын хувьд ашиггүй болох нь тодорхой тул, тойргуудыг жижиглэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирэх явдал. Богино хугацаанд /16 хоног/ болох энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр аль их мөнгөтэй нь, аль хүн олонтой нь давуу байх боломжтой.
Жижиг намуудыг, бие даагчдыг дахиад л хамтран буланд шахах нөхцөл байдлыг бий болгохын тулд сонгуулийнхаа хуулийг оролдоно.
Муур багшийн үлгэрийн нэг л хувилбар. Баярлаад байх юм ер байхгүй.
Харин ийнхүү намын жагсаалтыг үгүй болгосныг эсэргүүцэж байгаа ганцхан хүч нь МАХН. Учир нь рейтинг нь санаанд оромгүйгээр өссөн энэ намын хувьд намын суудлаар буюу оймсонд хавчуулагдаж нэлээд хэдэн хүн гарч ирэх боломж байсан нь энэхүү тулсан өөрчлөлтөөр энэ горьдлого нь үгүй болж байгаа хэрэг. Тиймээс ч 2015 оны намар намын жагсаалтыг эсэргүүцэж байсан энэ нам өнөөдөр намын жагсаалтыг цуцалсныг хууль зөрчсөн явдал хэмээн хэдхэн сарын өмнө ярьж байснаасаа 180 градус эргэчихсэн эсэргүүцэж байна. Улс төрийн ямар дэглэлттэй жүжгүүд яваад байгаа нь эндээс харагдах буй за. Тэд яг шударга шаардлагыг хүлээж авч харагдаач. Зүгээр л өөрсдөд нь ашиггүй болчихсон учраас л намын жагсаалтыг хасаж байна. Муур багш шиг л. Хулганууд харин учиргүй их баярлаад байх хэрэггүй юм.
Б.Номинчимэд
Эх сурвалж: Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • болд (April 25, 2016 9:33:20 am )

    ЖАГСААЛТЫГ ХАЛАХ НЬ . БАЯРЦОГТ МЭТИЙН ЖАГСААЛТАД ГОРИЛОГЧДЫН ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БАЙНА .

  • МОНГОЛ (April 25, 2016 9:39:46 am )

    ЕР НЬ БОЛ ЗӨВ Л ГАРГАЛГАА БАЙНА. ЖАГСААЛТ ГЭДЭГ ЗҮЙЛ ТУРШЛАГАГҮЙ УЛСТӨРИЙН НАМУУДАД ИЛҮҮ ТОМ БОЛОМЖ БАЙЖ БОЛОХ Ч ЭСРЭГЭЭРЭЭ АРД ТҮМЭНД БАС Л НЭГ ЦӨХРӨЛ АВЧИРНА. УИХ ДАМЖАА БИШ ШҮҮ ДЭЭ.

    • jfgjfjf (April 25, 2016 3:25:06 pm )

      Өмнө нь 20 гаруй жил можаритараар явуулаад буруу юм бна, холимог тогтолцоогоор явуулж нийтийн эрх ашгийг дээгүүр тавья гэж сонгууль явуулчихаад эргэж буцаад байх ямар хэрэгтэй юм бэ. Ард түмний нийтлэг эрх ашиг 1-т байхаас жалга довны гишүүд сонгоод хэрэггүй. Хүн амын ихэнхи нь хотод амьдарч байхад орон нутгийн цөөн хүмүүсийн сонголтоор нийтлэг хувь заяагаа шийдүүлэх нь буруу. Хуулиа хэвээр нь үлдээ ЦЭЦҮҮДЭЭ

  • Буд (April 25, 2016 10:05:22 am )

    Энхбаярын намын нэр яасан гэж осхийм …. Оороо энэ намын гишуун учраас л ингэж бичиж бна .. Гэр булийн намд хэн саналаа огдгийм

  • Зочин (April 25, 2016 10:24:55 am )

    Номинчимэд гуай удаан америкт байсан хүн монголын амьдралыг яаж мэдэх вэ дээ. Монгол Улсад маань талцаж хэрэлдсэн, нам дамжиж бизнес хийдэг, урвадаг шарвадаг, ард олны эрх ашгаар шоу хийж улс орны амьдралын чухал зүйлд чөдөр тушаа болдог, дүр эсгэсэн, худлаа хашгирсан улс төрийн эрх мэдэл рүү шунасан хэнээтэй этгээдүүдийн нэгдэл болсон ийм олон жижиг наманцарууд бүүр хэрэггүй. Жишээ авахад Уянга гэхэд л хэчнээн нам бүлгэм солив. Гэтэл нөхөр Баатархүү нь АН-ын гишүүн байдаг. Хашгираад хөөс цахаруулаад бураад л байдаг. Тэгээд л урваж шарваад л сонгууль дөхөхөөр нэг нам хүчин рүү наалдчихдаг. Ингэж олон түмний итгэлээр тоглож болохгүй ээ.

  • GISHUUN (April 25, 2016 11:36:57 am )

    JAGSAALTAAR GARGAHGUI UM BOL HAR HAIRTSAGAARAA GARCHIHNAA.

  • ХУУЛЬЧ (April 25, 2016 11:38:50 am )

    Монгол Улсыг сонгуулийн нэг тойрог гэж шийдэх гарц байна ????

  • СОНГОГЧ (April 25, 2016 11:43:49 am )

    ХУДЛАА АРД ТҮМНИЙГ ХОШГОРУУЛЖ БАЙГААД ЭНЭ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА БАЙХ ДАА ТЭНД АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ ЭНД ЯРИЛЦАНА ГЭЭД Л НЭГ МЭДЭХЭД СОНГУУЛЬ ӨГӨХ ЦАГ ТУЛНА ХЭЦҮҮ ЗАЛЬТАЙ МУУ ХҮМҮҮС ДЭЭ

  • yyyy (April 25, 2016 11:59:23 am )

    bayrlah ystoi hujaa bayrtsogtiig daraa n shuuj baitsaaval hujaa yum chin aigaad nuguu 2 hamtragchaa helj l taaraa uul elbegdorj 2 baij alah vii uvurlugch elbegee bayrtsogtiig yaj hamgaalj bailaa battulgiig zagnaad l yas undseer yalgaalaa gej zagnaa bizdee ter bayrtsogtiig hytad gedgiig medej baijldee harin chig huuh ystoi baital hamgaalaaa bizdee

    • jfgjfjf (April 25, 2016 3:30:56 pm )

      Санаанаасаа зохиож хүн гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээнэ шүү малаа

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 25, 2016 1:00:08 pm )

    Намын жагсаалтаар Их хуралд сууна гэдэг үндсэн хуулиа ноцтойгоор зөрчсөн, гэмт хэрэг гэхэд болох зүйл, Ер нь альч нам, эвсэл, сонгуульд ялалт авсан хуучныг давтах магадлалтай. Харин олонх болсон нам, эвслүүд сүүлийн хорь гаран жил баримталж ирснээс өөрөөр явж, дор хаяж, хөрөнгө мөнгө гэж, хамт олны, нийгмийн гэж байсан хөрөнгө, юмыг зальдаж аваагүй нэг үгээр хэлвэл байр сууцнаасаа их илүү юмгүй, шударга, зөв раншинтай, зохион байгуулах арга, барил сайтай, шунал байхгүй ийм л залуучуудаар багаа бүрдүүлж ажиллах боломжтой, нам, нутаг нэгт, ах, дүү гэж ажил цалгардуулахгүй хүмүүсийг авч ажиллах хүмүүсийг сонгох нь иргэн та бидэнд амьдрал бэлэглэнэ гэсэн үг гэдгийг хүн бүр мэдэг түн

  • irgen (April 25, 2016 2:54:49 pm )

    76 law sanalaa ogohgui oor hun bna u

    • jfgjfjf (April 25, 2016 3:31:57 pm )

      Чи ганцаараа бна

  • зочин (April 25, 2016 3:44:54 pm )

    энэ бичсэн нөхрийг нэрнээс нь сонжвол залуу л хүн шиг байх юм. Хөгшин нам, хөгшин Энхбаярт ямар их хайр зарлаа вэ

  • ооо (April 26, 2016 2:46:39 pm )

    76 ухна ямаанууд дахиад гарнадаа. Бид өнгөрсөн. Явахаа яс хаврилдаад шажигнаад байх юм яая дөө байз

antalya rent a car