УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Эндээс төрсөн хууль нийтийн эрх ашгийг дээдэлсэн, үнэнд нийцсэн шударга, үг хэл дагуулахааргүй, амьдралд нийцсэн байх нь чухал. Энэ хуулийг нийгмийн харилцаа үүсгэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөн нийгэмд эмх цэгц эрэмблэгдэх ёстой гэж иргэд ойлгож ирсэн. УИХ-ын гишүүд ч сүүлийн үед хууль санаачлан УИХ-д өргөн барих нь ихэссэн. Хууль санаачлах ажил УИХ-ын гишүүний үндсэн үүрэг мөн ч зарим гишүүн шоу хийж олны анхаарлыг байнга өөр дээрээ татаж байхын тулд зарим хуулийг өөрчилж, ингэхдээ өөртөө эсвэл хэсэг бүлэг этгээдэд ашигтайгаар эргүүлж орхидог болоод байгаа. Иим замаар үндсэн зарчмаа алдаж, ардаа хэн нэгний эсвэл аль нэг улстөрчийн, улс төр эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг шингээсэн олон хууль төрдөг боллоо. Ийм хуулиудыг УИХ үтэр түргэн баталж байгааг олон нийт онцгойлон анхаарах цаг боллоо.
Энэ хуулиуд иргэдийн эрхийг хязгаарлаж, үүргийг нэмж, хөгжин дэвших боломжоос нь зулгааж, хөлсөө дусалтал хөдөлмөрлөсөн ч хүн шиг амьдрах бололцоог нь хязгаарлаж байгаа нь нууц биш. Ийм олон хууль 2012-2016 оны УИХ-аар батлагдаад байгаа. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, олон нийтэд таалагдаж, тэндээс оноо авахын тулд сүрхий шоудсан хуулийн нэг бол Эрүүгийн хууль. УИХ-ын дарга З.Энхболд Эрүүгийн хуулийг батлагдсаны дараа “Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Гэвч шинэ хуулийн зарим зүйл заалтууд дээрх үзэл баримтлал шиг цэгц шулуун шударга байж чадаагүй. Хатуухан хэлбэл “гурван сая иргэнээ бодох ёстой” гэж ирээд зурагтын камерын өмнө бөхөлзөн зогсдог эрх баригчид ачир дээрээ гурван сая иргэнээ малаас дор үзсэнийг шинэ Эрүүгийн хуулиас харж болно.
Эмч нар эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгуулж, 2-8 жил хоригдоно
Эрүүгийн хууль амьдрал дээр нийцээгүй талаар эрүүл мэндийн салбарынхан мэдэгдлээ. Тэд “Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ гэж заасан нь тус хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл дэх 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэргийг тэнсэх боломжтой гэж заасанд багтаж чадахгүй байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил байна.
Мөн хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Эмнэлгийн мэргэжилтний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугын хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан шударга явдал биш” гэдгийг мэдэгдэв.
Салбар хариуцсан сайд нь шоронд орсон. Сайдын томилгоог хийлгүй гацаасны гор нь эрүүл мэндийн салбарынхан, эмч нар болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид хүнд хохирол учруулах эсвэл нас барсан тохиолдол эрүүгийн хариуцлагын дээд хэмжээ авахдаа тулсан байх юм. Хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ Эрүүгийн хуульдаа эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээг гурван жил, ОХУ дөрвөн жилээр тогтоодсон байдаг. Гэтэл эрүүл мэндийн эрхэлсэн сайдгүй, эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөртэй “ардчилсан Монгол” эрүүл мэндийн салбарынхнаа өндөр ялаар яллах гэж байгааг шударга бус хэрэг гэж үзсэн цагаан халаадтануудаа өмгөөлөхөөс өөр аргагүй.
Эрүүл мэндийн салбар болон энгийн номхон иргэдээ “золиослох” хуулиа өөрчилж амжих уу
Цаг хугацааг эргүүлэн харвал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх хэлэлцсэн 2015 оны зургаадугаар сарын 25-ны УИХ-ын чуулган дээр гишүүд Д.Дорлигжав сайдын оруулж ирсэн Эрүүгийн хууль нь сайжрах биш бүр дордсон байна. Бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулахаар болж. Тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих оролдлого хийж байна гэж тэд сануулсан байх юм.
Мөн улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүний биед гар хүрлээ гэхэд 5-12 жилийн ял оноох нь. Энэ хуулийг баталлаа гэхэд шоронд байгаа хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс хөнгөн ял, торгуулийг авч, санамсаргүй үйдлээс болж, өөрийгөө хамгаалж чадаагүй нэг нь хүнд ял авах нөхцөл бүрдчихвий. Тиймээс хуулийг иргэнээ хамгаалсан байдлаар батлая гэцгээж байсан юм. Гэвч байдал дээрдээгүйг энэ хуулийн хамгийн том хохирогчдын нэг болох гэж байгаа цагаан халаадтанууд мэдэгдэв.
Цаг наргүй, цалин багатай ажилладаг эмч нараа яллаад Монгол Улс юу хожих вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбар тэр дундаа улаан бурхны дэгдэлтийн үед бүх эмнэлгүүдэд шалаар нь дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд ачаалалтай ийм үед эмч нарыг нэг нэгээр нь барьж хориод, яллаад эхэлбэл төрийн хэдэн эмнэлэгт байтугай, төлбөртэй эмнэлэгт хэн ажиллах юм бэ. Хоногийн хоолны мөнгөө хэмнэж төрийн хэдэн эмнэлгээ барааддаг ард иргэдээ тэгээд хаана очиж үйлчлүүл гэх гээ вэ.
УИХ-ын гишүүд, хууль санаачилагчид энэ мэт асуудлыг тооцолгүй Эрүүгийн хуулиар “тоглочихсон” байх юм. Хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эрүүл мэндийн салбарын арван мянган эмч, ажилчид холбогдох байгууллагуудад өөрсдийн шаардлагыг хүргүүлээд цөөн хонож байна. 2012-2016 оны УИХ-д хугацаа тун бага үлдсэн. Хаврын чуулганы энэ богино зайд энэ хуулийг өөрчилж, эрүүл мэндийн салбарынхан болон энгийн номхон иргэдээ “золиослох” гэсэн үйлдлээ зогсоож амжих болов уу. Эс бол сонгуулийн гараа эхэлсэн энэ мөч Эрүүгийн хуулийг санаачилсан болон лообийдсон, батлахаар гар өргөсөн УИХ-ын гишүүдэд хүндээр тусч, тэд парламентын босгоор давахгүй ч байж мэдэх бас нэг нөхцөл бүрдээд байна биш үү.
Хэн юу хэлэв?
Хууль батлагдахын өмнө:
УИХ-ын гишүүн Даваасүрэн:
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь иргэн хүнд халтай байхаар боловсруулсан байгааг эргэн харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Энэ байдлаараа Эрүүгийн хууль явахгүй нь л дээ. Ажлын хэсэг бол асуудал дээр гурилддаг юм байна. Энэ чухал хууль дээр гурилдлаа. Аливаа хуулийг тал бүрээр нь ярилцахаас илүү олонхиороо түрээд шийдсэн. Харин эдийн засгийн гэмт хэргийн бүлэг дээр дэвшил авчраагүй. Энэ хуулийн нөлөөлсөн нэг зүйл бол төрийн байгууллага. Д.Дорлигжав сайд, Батцэрэн шүүгч гээд ажлын дэд хэсгээс маш сайн тайлбар ав. Энэ хуульд заагаагүй хүмүүсийг чөлөөтэй зорчин явах эрхийг нь хязгаарлаад, цагдан хорьдог заалтууд нөгөө хууль дээрээ байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Ажлын хэсэг дээр ярилцах асуудал олон байна. Ялангуяа бизнес эрхлэгчтэй холбоотой асуудлаар ярилцах ёстой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хүнд үед хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэж ярьдаг. Гэтэл Эрүүгийн хуулиар бизнес эрхлэгчдээ хүндрүүлсэн хууль батлах гээд байна. newscom.mn
Хууль батлагдсаны дараа:
ЭХНӨОШМ-ийн түр хорооны дарга, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар:
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг “шоронжуулсан” хууль болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайлбал, тус хуульд эмнэлгийн мэргэжилтэн ямар нэгэн байдлаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг болгон ангилж 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ гэж заажээ. Өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль баталснаар хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа нэг салбарын мэргэжилтнүүдийг бухимдуулж байна. Өнөөдөр улаан бурхны дэгдэлт идэвхжсэн, бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхэдтэй, ачааллаа дийлэхгүй ажиллаж байна. Ийм хүнд цаг үе, хүнд орчин нөхцөлд тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх нь. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бид холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Энэ шаардлагад салбарын арван мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гарын үсгээ зурсан. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарт хүнд нөхцөл үүсэж, салбарын яам нь улс төржиж, сайд нь байнга солигдож байна. Үүнээс болж ийм хууль батлагдлаа.
УНТЭ эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат:
-Эмч нар санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэж л алдаа гаргадаг. Гэтэл ийм хүнд ял оногдуулж байгаа нь шударга биш. Манай нийгэмд нийцэхгүй, хүний ёсонд таарахааргүй ийм хууль мөрдөх гэж байгааг хуулийн мэргэжилтнүүд ч эсэргүүцэж байна. Тэд хэрвээ энэ хууль хэрэгжвэл манай улсад цаашдаа эмнэлгийн тусламж үзүүлэх, ажиллах боломж, бололцоо байхгүй болно гэж үзэж байгаа. Хууль ялангуяа мэс заслын эмч нарт хамгийн хүндээр тусаж байна.
Бид хариуцлагаа үүрэхгүй гэж байгаа юм биш, ногдох хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ энэ бол хэтэрхий хүнд хариуцлага. 20-80 сая төгрөгийн торгууль төлж, эмчлэх эрхээ хасуулсан хүн дараа нь амьдралаа яаж залгуулах вэ. Эмч нарын ирээдүй маш бүрхэг болж байна аа гэсэн үг. Өнөөдөр арван жил сурсаад мэс заслын эмч болж байна.
Арван жил ажиллаж мэс заслын эмч болчихоод санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж эрхээ хасуулж, их хэмжээний мөнгө төлөх санхүүгийн чадвар эмч нарт байхгүй. Тэгэхээр энэ хууль хөрсөндөө буугаагүй хууль гэдэг н харагдаж байна. Ард түмэн ч гэсэн бидний тайлбарыг ойлгох байх. Тэд эмчгүй болно гэсэн үг. Ямар ч хүн ашиг олно, мөнгөтэй болно гэж эмч мэргэжлийг сонгодоггүй. Буяны ажил гэж ойлгодог юм. metuf.mn
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Эмчлүүлэгч (April 22, 2016 9:35:28 am )
Дорлигжавын боловсруулж Нямдоржийн хэлсэн зөвөлсөн бүрийг үзэн ядаж зүйл бүрээр хэлж зүтгүүлэн байж гаргасан хууль монголын эрүүлийг хамгаалах салбарыг үгүй хийхэд хүргэх юм байна л даа
-
Зочин (April 22, 2016 9:46:29 am )
Хууль батлах гэж “гурилддаг” болсон байнаа. Өчигдөр \4 сарын 21\ Батлах хамгаалх салбарын 4 том хуулийг хэлэлцэж байхад гишүүд ердөө анхаарлаа хандуулсангүй, хэнч юу ч асуусангүй, үг хэлсэнгүй, хурал даргалагч алхаа цохиод, санал хураасан нэртэй байхгүй олонхийнхоо кнопыг дараад шийдвэрлэчихэж байх юм. БХЯ-ны ажлын хэсэг ч асуусан ганц, хоёр асуултад хариулж чадахгүй ээрч муураад байгааг харахад хуулийг яамны нэг мэргэжилтэн боловсруулдаг, ддунд, дээд шатныхан гарын үсэг зурдаг, парламент нь кнопоор баталдаг болж. “Зэвсэгт хүчний” тухай хууль хэлэлцэж байхад ЗХЖШ-аас нэг ч хүн байхгүй байх юм. Ерөнхийлөгч нь “дэслэгч” байсан гээд цэргийн бодлогын зөвөлхгүй байдаг юм байх даа. Хуулийн зөвлөх гэдэг нь батлах хамгаалах, цэрэг армийн талаар юу ч мэдэхгүй амьтан байна лээ. Монголын төр ингэж л ажилладаг болсон байна.
-
иргэн (April 22, 2016 11:33:41 am )
АН-н засаг барьсан 4 жил бүх зүйл буруугаар эргэсэн нь тодорхой боллоо.Хууль нь хүртэл дандаа ард иргэдийгээ нухчин дарах үзэл санаатай.Энэ ардчлал тэгш шударга зарчим мөн үү.Одоо сонголтоо зөв хийх нь чухал байна даа Монголчуудаа.
-
бас иргэн (April 22, 2016 11:50:26 am )
эрүүл хамгаалахын хуулийг зуун хувь дэмжиж байна. хүний амийг хүндэлж бай гэж мессеж өгч байна шүүдээ. Бурхнаас заяагдсан ганц амь шүүдээ. Амь наас өөр үнэтэй юу байна. Тэрийг хайрлулахын тул л энэ хууль чинь гараад байна. Эмчил чадахгүй бол эмчээ боль. Хүний амь тоглоом биш.
-
zochin (April 22, 2016 12:37:50 pm )
Эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх шаардлагатай болсонг хүн бүхэн л мэдэж байгаа шдээ эмч нар нь гэж гар харсан хүмүүс, мөнгө л өгөхгүй бол наашаа харна гэж байхгүй.эмчийн буруугаас болж нялх хүүхэд бүтэж насаараа тахир дутуу болсон тохиолдол бна. энэ хуулийг дэмжиж байна.
-
Anonymous (April 22, 2016 12:55:02 pm )
ЗӨВ Ш ДЭЭ ЭМЧ НАР ГЭЖ ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ ТАНИЛ ТАЛ ГАР ХАРЖ Л ХӨДӨЛДӨГ, ЦАГААН ХАЛАДТАЙ АЛУУРЧИД БОЛЧООД БАЙГАА НЬ ҮНЭН Ш ДЭЭ
-
jj (April 22, 2016 1:59:40 pm )
ИЙМ ХУУЛИЙН ДОР ХЭН Ч АЖИЛЛАХГҮЙ ХУУЛЬ САНААЧИЛСАН ХҮМҮҮС НЬ ӨӨРСДӨӨ ХИЙ АЖИЛААСААА ГАРЦГААЯ
-
HH (April 22, 2016 2:16:40 pm )
ӨӨРСДИЙНХЭН ҮР ХҮҮХЭДАХ ДҮҮГ ИНГЭЖ ЯЛЛАХ БОЛ ЯАХ БОЛДОО 76
-
зочин (April 22, 2016 5:04:30 pm )
ЭНЭ ЧИНЬ ТЭМБҮҮЖИНГИЙН ҮЕД БОЛОВСРУУЛСАН ХУУЛЬ ДАА ХӨӨРХИЙ НӨГӨӨ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЗЭС ЦУХУЙЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ
-
зочин (April 22, 2016 6:29:23 pm )
Эмч нарт хариуцлага тооцож өндөр шаардлага тавих нь туйлын зөвөө? Өдөртөө 10хан хүн үзэх дугаар тараагаад үзүүлэхээр орж ирсэн өвчтөнгөө өөд уруугүй загнаад улам дарамтлаад гаргадаг болсон шүү дээ? Тэгээд үдээс хойшоо хувийн эмнэлэгтээ очоод л албаны ажлаа тасалсан атлаа цалингаа бүтнээр нь авна? Гэтэл муусайн асрагч сувилагч нар нь савж унтлаа нойр хоолгүй ажлаад эмч нарын цалингийн талд нь ч хүрэхгүй жаахан цалин авна? Энэ шудрага ёс уу? Бас ажиллах хүнгүй болно гэчихжээ? та нарын оронд ажиллах эмч нар өчнөө олон бэлтгэгдсэн шүү?Тангарагтаа үнэнч бус байгааг нь хуулийн дагуу шийтгэх нь шудрага ёсонд нийцнэ?
-
zochin (April 22, 2016 9:11:16 pm )
zuv xuuligarchee.emch xun gedeg setgel zurxeeree ajillaj buyan bolj baigaa xuniig shiitgene gesen xuuli bish shuu dee.getgelgui xunii gar xarj xudeldeg ul tooj baigaad xunii ami xoxirooj baigaa toxioldol zundee bna .ene buxen xariutslagatai baix xeregtei gedeg l xuuli bolj.xainga ajillaval shoron.
-
зочин (April 23, 2016 1:50:45 am )
монгол хүнийг эмнэлэггүй эмчгүй болгох хууль санаачилж яаж чадаж байнаа өөрсдөө хүн байтугай гуван сая хүнтэй нь улсаа алчихаад яахчгүй байцгаана бараг өөрсдийгөө шагнаад магтаад байгаа шүү
-
Үлмэдэх (April 23, 2016 5:41:02 am )
Монгол улсад хууль зүйн бүрэн реформ ( шинэчлэл) хийх шаардлагатай. Юуны өмнө үндсэн хууль, сонгуулийн хуулиа үндсээр нь шинэчлэх естой. “Эцэг” хууль буюу манай үндсэн хууль нь маш тааруухан хууль болсон бөгөөд түүнийг шинэчлэх шаардлагатай. Манайхан үндсэн хуулиа “эцэг” хууль гэж нэрлээд байх юм. Энэ бол буруу. Үндсэн хууль гэдэг нь маш зөв нэршил. Яг л юмны гол, үндэс гэсэн санаагаар. Үндсэн хууль маань ямар хууль вэ гэвэл, түүнийг ” Эх хууль “- нэрлэх нь дээр. Яг л юмний эхлэл гэсэн санаагаар. Бид эх орон, эх хэл, байгаль эх гэж ярьдаг болохоос эцэг орон, эцэг хэл, байгаль эцэг гэж ярьдаггүй. Хууль гэхээр эр хүйстэй холбон, эцэг хууль гэж ярих нь буруу. Хууль гэдэг чинь эцэг биш, хууль гэдэг чинь бид бүгдээрээ. Айлын эцэг гэртээ хууль байж болохгүй. Тэр айлын бүх гишүүд хамтаараа тэр айлын хуулийг хэрэгжүүлэх ёстой. За энэ ч яахав жижиг асуудал. Бид үндсэн хуулиа маш сайн шинэчлэн боловсруулаад тэр шинэчлэн боловсруулагдсан үндсэн хууль буюу ” эх ” хуулиндаа зохицуулан хууль зүйн бүрэн реформ хийх хэрэгтэй. Манай хууль зүйн системийг дампууруулж байгаа нь УИХ-ын гишүүд. Ядаж байхад хууль юу ч мэдэхгүй хүмүүс их хуралд сонгогдчих юм. Тэгээд тэд нь хуулиар тоглочих юм. Тэд өөрсөддөө зориулсан хууль баталдаг болсон. Хууль мэдэхгүй хүмүүсээр хууль батлуулна гэдэг нь маш буруу бөгөөд тэднээр хууль санаачлуулан, боловсруулуулах нь бүр ч буруу юм. УИХ-д хууль зүйн маш өндөр мэдлэгтэй хүмүүс сонгогдох ёстой. Тэгэж байж тэд хууль батлах чадвартай болно. Харин УИХ-ын гишүүд хууль санаачилж, боловсруулах ёсгүй. Ардчиллын зарчим болон амьдралын шаардлагаар хуулийг хамгийн доод шатнаас нь иргэд өөрсдөө санаачилан боловсруулж, дээш дээш нь өргөн барьж, хянагдан засварлагдаж боловсронгуй болж хууль зүйн яаман дээр гүйцэд, мэргэжлийн хэмжээнд хянан засварлагдаад эцсийн бүлэгт их хурлаар батлуулахаар өргөн баригдах ёстой. Их хурлын гишүүд зөвхөн хууль батлах буюу батлахгүй байх эрх үүрэгтэй. Хууль санаачилж, боловсруулах нь тэдний ажил биш. Хэн нэгэн хулгайч, луйварчин их хурлын гишүүний хүсэл сонирхол хууль болон батлагдаж, нийт ард иргэд тэр хуулинд нь дарамтлуулж амьдрах ёсгүй. Энэ бол ардчилал биш. Хуулийг дээрээ боловсруулж баталбал энэ нь дарангуйлал болно. Хуулийг доороосоо санаачилан боловсруулж дээд шатандаа хянагдан сайжирч батлагдвал тэр нь жинхэн ардчилсан хууль болох бөгөөд амьдралд сайн хэрэгжиж чадна. Манай үндсэн хуулинд УИХ-ын эрх, үүргийг тодорхой сайн зааглаж өгөөгүйгээс их хурлын гишүүд бүх асуудалд хутгалдаад байх шиг байна. УИХ-нь тогтоогдсон эрхийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. УИХ-нь хэмжээгүй эрхт засаглал биш. УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн байх нь буруу. Манайхны хэлдгээр давхар дээлтэй байх нь буруу юм. Үүнийг хуулиар хориглох ёстой. Монгол улсын хуулийн завхрал, эдийн засгийн хямралын шалтгаан нь бид УИХ-д чадваргүй, буруу хүмүүсийг сонгодгоос болж байна. Мөн тэдний эрх хэмжээ хэтэрч байна. Тэд засгийн газрыг томилох нь буруу. Яамдын сайд нарыг зөвхөн тухайн яамны хамт олон дотроосоо сонгодог байх нь зөв. Тухайлбал эрүүл мэндийн сайдыг зөвхөн тэр салбарын хамт олон дотроосоо сонгох нь зүйтэй. Үүнд эрүүл мэндэн салбарт ажилладаггүй хэн нэгэн малчин, дуучин, тамирчин болон миний санал огт хамаагүй байх ёстой. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад нь хэнээр сайдаа хийлгэхийг хамгийн сайн мэдэх хүмүүс. Засгийн газрыг бүрдүүлэхэд УИХ, аль нэгэн нам оролцох ёсгүй. Харин УИХ нь засгийн газрын үүрэг, зорилтыг тодорхойлж өгөх ёстой. Намуудын хувьд бол дэлхийд хамгийн хэрэггүй зүйл чинь улс төрийн намууд болоод байна. Хүн төрөлхтөний түүхэнд улс төрийн намууд гүйцэтгэх үүргээ хийсэн бөгөөд одоо бол улс төрийн намууд хүн төрөлхтөний хөгжил, ардчиллын садаа болж байна. Дэлхий дээр жинхэн ардчилал гэгч зүйл огт байхгүй байгаагийн шалтгаан нь улс төрийн намууд юм. Улс төрийн нам гэдэг нь төрийн эрх мэдлийг авах гэсэн хуйвалдааны бүлэглэл юм. Тэд ардчилсан сонгууль нэртэй ард түмнийг хуурсан сонгуулийн систем бий болгоод хэн сайн хуйвалдсан луйварчид ялж гардаг тогтолцоог бүтээсэн байна. Сонгуулийн булхай, луйвар хийх хамгийн гол заль мэх нь нууц санал хураалтад байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг цааш нь тайлбарлах шаардлагагүй. Учир нь манай харанхуй ард түмэн миний бичиж байгаа зүйлийг ойлгох цаг нь болоогүй байна!!!!Монголчуудын оюуны сүв хаагдсан байна. Тэгсэн хэрнээ монгол хүн бүр өөрийгөө ухаантай гэж бодон хий хоосон мэдэмхийрхэх болж. Монголчууд юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаагаас болж бид ингэж хямарч, доройтож байна. Мэдэж байсан бол мэдэж байгаагаа хэрэгжүүлээд сайхан хөгжих байлаа. Мэдэхгүйгээ мэддэггүй хүн хамгийн тэнэг нь гэдэг. Монголчууд хамгийн тэнэг нь болж. Мэдэхгүй байж болно. Гагцхүү мэддэг хүний зөв үгийг ойлгодог баймаар байна. Монголчуудын хамгийн гол нийтлэг дутагдал нь сонссон зүйлээ ухаж ойлгохын оронд бараг гүйцэд сонсоогүй байж өөрийнхөө буруу бодлыг зөв гэж бодон бусдад тулгах гэж мэдэмхийрхдэг явдал юм. Монгол хүний хувьд өөрөө л үгээ хэлсэн бол боллоо. Бусдыг сонсох болон үр дүн нь чухал биш. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Монголчууд биеэ ч засаагүй, гэрээ ч засаагүй байгаа болохоор төрөө засна гэдэг ч хол байна даа!!! Төрөө засаж чадахгүй бол Монгол улс мөхөх болно!!!
-
зочин (April 23, 2016 10:30:18 am )
зөв шийдвэр ингэж байж эрүүл мэндийн салбарийн эмч ажилчидын сахилга хариуцлага аяндаа өөр болж эмч нарын хэнэггүй хайнга байдал өөр болох байлгүй, зөв хууль, ингэхгүй л юм бол цаашдаа энэ хэдэн хэнэггүй хариуцлаггүй эмч нараас болж хичнээн эх үрсийг төрхийн орон дээрээс Бурханы оронлуу залахыг бид таашгүй ,
14 Comments