antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2016 60 comments

Станбул хотын даргын өмнө Э.Бат-Үүл толгой гудайх уу?

нийтлэсэн Admin

gol_2632626Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн бизнесийн талаар Туркийн хэвлэлүүд бичиж эхэлжээ. Үүнд “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран Баянзүрх дүүргийн XII хороо буюу бидний нэрлэж заншсанаар Жанжин клуб орчимд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ч туркуудыг шүүхэд өгсөн талаар бичсэн байна. Тодруулбал, “Монголын нийслэлийн Захирагчийн хүү турк түншээ хууран мэхэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл Туркийн хэвлэлд гарсан гэсэн үг. Яагаад туркууд уг мэдээллийг байршуулах болов гэж эрэл сурал хийхэд ирэх даваа гарагт буюу энэ сарын 25-ны өдөр тус улсын Станбул хотын дарга Улаанбаатар хотноо ажлын айлчлалаар ирэхээр болсон байна. Ингээд нийтлэлийг Монгол хэлнээ орчуулан хүргэж байна.

“ МОНГОЛЫН НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН ХҮҮ ТУРК ТҮНШЭЭ ХУУРАН МЭХЭЛЖЭЭ

Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн төрсөн хүү Б.Чулуудай Турк түншээ мэхлэв. Түүний аав Э.Бат-Үүл нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, парламентад хэд хэдэн удаа сонгогдсон депутат бөгөөд 2012 онд Нийслэл хотын дарга болсон нэгэн. Б.Чулуудайн хувийн компани “Гранд лайн” нь Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компанитай хамтран ажиллах гэрээг 2013 онд байгуулан үзэглэсэн байна.
Тэд Улаанбаатарт 16 давхар бүхий 11 блокоос бүрдэх 9 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт бүхий “Түмэн Амгалан” хорооллын бүтээн байгуулалтыг хийхээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, нэгж хувьцааг нь 100 мянган төгрөгөөр үнэлэн 700 сая 800 мянган төгрөгийн (438.000$) хувь нийлүүлэхээр болсон байна.
Энэхүү “Түмэн амгалан” хорооллын шав тавих ёслол 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болсон ба энэ арга хэмжээнд Туркийн УИХ-ын дарга оролцох ёстой байсан боловч урд өдөр нь учир битүүлэг шалтгаанаар цуцлагдсан байдаг. Үүнээс хойш “216 Япи Үрэти худалдаа” компани хувьцааны үнэ 496 сая 806 мянга 500 төгрөгийг (219.000$) анхны хөрөнгө оруулалт болгон хийсэн. Үүнээс гадна “Түмэн Амгалан” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх 2014 оны зургаадугаар сар хүртэл 682.614.11 ам.долларыг бэлнээр мөн 652.716 долларын тоног төхөөрөмжөөр нийт 1.319.200 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Харамсалтай нь Б.Чулуудай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгөө оруулсангүй. Б.Чулуудайн “Гранд лайн” компани энэ хугацаанд 607 сая 208 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтарсан компанид хийх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Мөн Туркийн 12 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч гурван хүний байр хоол, унаа, цалингийн асуудлыг шийдвэрлээгүй байна.
Гэтэл тун сонирхолтой зүйл болж хамтарсан компанид хувьцааны хөрөнгөө байршуулаагүй “Грандлайн” компани хамтарсан хөрөнгө бүхий компанийн 50 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэн авахаар Арбитрийн шүүхэд Турк хамтрагчаа хариуцагчаар өгчээ.

uul_415521

Энэ маргаанд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн компани ялж “Түмэн Амгалан” хорооллын төсөлд оруулсан мөнгө, хувь эзэмшсэн хөрөнгө зэргээрээ “216 Япи Үрэти худалдаа” компани хохирол хүлээгээд байна” хэмээсэн уг нийтлэлийг цахим ертөнцөд байршуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар ажлын айлчлал хийх гэж буй Станбул хотын даргын айлчлалыг угтуулан Туркийн хэвлэлүүд үүнийг хөндөн бичсэн болов уу. Туркийн компанийн хөрөнгө оруулалт яагаад бүтэлгүйтэв, “Грандлайн” ХХК хэлсэн ярьснаасаа буцав, яагаад хулхидав болов гэдгийг ярилцах нь ойлгомжтой. Энэхүү уулзалтаар манай хотын дарга нүүрээ улалзуулан байж тайлбар хийн өөрийгөө болон хүүгээ аврах уу, аль эсвэл “бууж” өгөх үү?.
Туркууд гадаад оронд хөрөнгө оруулалт хийж, үүгээрээ эдийн засагтаа ихээхэн хүч дэм өгдөг гэсэн. Тиймээс л уг компанийн “Түмэн амгалан” хорооллын төсөлд оруулсан хөрөнгө мөнгийг нэг тийш нь цэгцлэх сонирхол тээж байгаа биз ээ. Ямартай ч монголчууд бид хотын даргынхаа “буянаар” гадаадын хөрөнгө оруулагчдыг буруутгах, бултах сонгодог жишээг өнгөрсөн хугацаанд “Грандлайн” компаниас харсан.
Төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж, тэдний итгэлийг олж авахаар ихэд хичээдэг ч иргэд нь тэднийг үргээгээд байж боломгүй. Энд яригдаж буй Туркийн компанийн мөнгө бага мөнгө биш. Ямартай ч Туркууд “Грандлайн” ХХК-нд итгэх болсон шалтгаан нь гэвэл Э.Бат-Үүл даргын эрх мэдэл албан тушаал байсан. Үүнийгээ ч туркууд олон улсын Арбитрийн шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой дурдсан байдаг юм.
Яг үнэндээ турк компани Монголын компанид итгэж, манай улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан явдал юу юунаас илүү чухал байхад Б.Чулуудай улсынхаа нэр хүндийг шавартай хутгаж бусад компаниудад хийгдэх ёстой байсан хөрөнгө оруулалтыг гацаахад хүргэсэн гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй байх.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • Зочин (April 22, 2016 8:31:10 am )

    Эх нь бөөр алга бол унага нь шийр алга гэж энэ дээ. Аавын сургааль алт гээд л заасан замаар нь явсан хүүгийн буруу гэж юу байхав дээ.

  • TSETSEGEE (April 22, 2016 8:35:08 am )

    yamar muuhai huuhed ve aavihaa neriig ulsiihaa neriig boddoggui odoo baatar yana daa

  • Anonymous (April 22, 2016 8:43:59 am )

    салга толгойт 26 жил монголчуудын тархийг угааж хотын дарга болчихоод яаж дүвчигннэж бгааг бид харсан. ийм луйварчин энэ зэргийн хулхидалтыг өлхөн хийнэ.

  • Ө,Л (April 22, 2016 8:59:59 am )

    ЭЛДЭНЭ ХҮҮГЭЭ ХУЛГИАН БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ҮҮЛ ХҮҮГЭЭ ХУЛГАЙЧ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЛЭЭ ЭНЭ АРД ТҮМНИЙГ ЭДНИЙ ГЭР БҮЛ ЧАДЛААРАА Л ХОРОЛЛОО ДОО

    • зочин (April 22, 2016 9:10:52 am )

      тэхх

    • zochin (April 22, 2016 10:32:55 am )

      YAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAG UNEN

    • эээээ (April 23, 2016 2:17:52 pm )

      СОНГИНЫ ҮРНЭЭС СОНГИНО Л УРГАНА ГЭЖ

  • mongol (April 22, 2016 9:07:02 am )

    hulihdsan ch bai hulihduulsan ch bai bid mongol taldaa zogsoh yostoi. gadnii companuudad luivarduulsan olon mongol bdag. tuhain ulsiin holbogdoh albaniihan hohino gesen ayastai haritsdag. hediigeer ene uls turiin medee ch gesen niigemd mash hortoi vzel bodliig tvgeej bga gedgee anzaarj baih heregtei yum shig sanagdaj bn.

  • дорж (April 22, 2016 9:14:04 am )

    улсын мөнгийг баатар хүн шиг сайхан цохиж байнаа. ичиж улайхгүй цохиод бай үүлээ. ард түмэн ядуурч хоногийн хоолгүй сууж байна. захыбн хороололд ядуучууд байгааг үүл мэдэхгүй. хотын төв ордны хажуугаар л сэтгээд нүдээ аниад суугаад байна. 6 орлогчтой сул цалинтай юм шиг тэднийгээ зараад л хотын утаанаас хол цэвэр агаар амьсгалаад идсэн мөнгөө данслаад гадаад рууж авгай хүүхдээ чирч аялаад сайхан юмаа даа тэгэхэд бид хоногийн хоолоо яая гэж байна луйварчин минь ээ…

  • БОЛДХУЯГ (April 22, 2016 9:23:50 am )

    ҮҮЛ БААТАР МИНЬ ДЭЭ ДААНЧ ЯАВ ДАА

  • Anonymous (April 22, 2016 9:43:12 am )

    АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ШИЙДВЭР НЬ МОНГОЛЫН ТАЛД ГАРЧИЖ ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ. ТУРКУУДАД ГАРАХ ЁСТОЙ ЮМ УУ?!

  • М.Энхболд (April 22, 2016 9:47:14 am )

    Туркууд ч маш зальтай улс. Харин шүүх шударга шийдвэр гаргаж.Хан ресурс шиг Монголын ЗГ аас 100 сая $доллар гаргах шийдвэр гарсан бол балрах байлаа. Арбитрын шийдвэр монголын талд гарсныг буруу гээд Бат үүлийг дайраад байгаа юм уу?! Учиртай боорло!!!

  • Anonymous (April 22, 2016 10:03:14 am )

    ичээчээ ҮҮЛ баатараа монголынхаа нэрийг бодооч

  • болд (April 22, 2016 10:19:57 am )

    БУУРАЛ ДАРГАА ЭНЭ ЧИНЬ ТАНЫ НӨГӨӨ ГАДААДЫНХНЫГ БИТГИЙ ҮРГЭЭ ГЭДЭГТЭЙ ТЭРСЭЛЖ БАЙНА . ТА ОДОО ЯАХ ВЭ УУЧЛАЛ ГУЙХУУ . ЭСВЭЛ ХУЖАА НАРААС БОЛОХООР ГУЙДАГ ЮМУУ . ШУДАРГА БАЙЯ Л ДААА

  • зочин (April 22, 2016 11:05:51 am )

    арбитрын шүүх тэгээд Бат-Үүлийн нэрийг бодож шийдвэр гаргасан байх уу мал аа. Яахаараа Монгол хүний хийсэн бүхэн буруудаж, гадаад хүний бусниулсан бүхэн зөвдөж байх ёстой юм. чам шиг бууны нохдод Монгол оо гэх өчүүхэн ч сэтгэл байхгүй л дээ.

  • ИИ (April 22, 2016 11:42:42 am )

    2 жилийн өмнө Туркийн тал луйвар хийсэн нь илэрч олон улсын арбиторын шүүхээр орж шийдэгдсэн асуудлын өнөөдөр худлаа гуйвуулж бичээд хэрэг байна уу. Туркийн ЭСЯ-нь ч тоогоогүй асуудлыг Монголчууд бид бие биенээ гутаах хэрэгсэл болгоод хэнд хэрэгтэй юм. Хог түүж хоол хийгсэд хэрэг болно гэж бодож дээ

  • Anonymous (April 22, 2016 11:46:41 am )

    Bi grand line s mungu avax yostoi yum. Yaj avax ve.

  • ИРГЭН (April 22, 2016 1:33:10 pm )

    ЭНЭ ЛУЙВАРЧИД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ТОЛГОЙ ГУДАЙЛГАХ ЦАГ ИРНЭ ГЭДЭГ НАЙДАЖ БНА.

  • zochin (April 22, 2016 2:25:12 pm )

    Гэрээний 1 тал оруулах хөрөнгөө оруулаагүйгээс болоод луйварчин болохгүй л дээ. Үүргээ биелүүлэхгүй байх ямар ч шалтгаан үүссэн байж болно. Байсан учраас ч 50% хувьцаагаа буцааж нэхсэн биз. Энэ тохиолдолд гэрээнийхээ дагуу оруулсан мөнгө хөрөнгийг нь буцааж өгөөд бас заасан бол торгууль нөхөн төлбөр энэ тэрийг төлөөд л явчихна. Энэ бол гэрээний л харилцаа. Үүнийг шийдэхийн тулд иргэний шүүхийг байгуулдаг

  • зочин (April 22, 2016 3:07:02 pm )

    Өмхий хулгайч чинь гадаадын гайгүй түншийг хуурсан байна даа, Хулгайчийн хүүхэд хулгайч л байх юм даа

  • Өвгөн (April 22, 2016 3:32:05 pm )

    Аав хүү хоёр гутлаа өмсөөд хуулийн байгууллагад шалгуулж, хөтөлцөөд аавынд очих уу.

  • зам (April 22, 2016 3:48:18 pm )

    Бат-Үүл болоод Ардчилсан нэрээр халхавч хийсэн дээрэмчдийн бүлгийг бүү сонго. Нийслэлчүүдээ ухаантай сонголт хий. Зам яахав тэр чинь бөөн өр болоод байгааг мэдэж байгаа биздээ…

    • зочин (April 22, 2016 4:16:03 pm )

      Баатараа ч хат даа. өөдгүй муу новш. яаж баатар болсныг нь ард түмэн мэднэ. сайн дураараа ажлаа өгөөд зайл

  • зочин (April 22, 2016 4:33:58 pm )

    цаадах чинь бөгсийг нь долооно доо. харж л байгаарай. үнэг шиг зальтай новш. ард түмээн түүнийг огцруулъя

  • Болоро (April 22, 2016 4:35:01 pm )

    Уг нь Үүл даргадаа мтгэж байсан. Одоо ч. Удахгүй монглчууд өлсөж үзэх цаг ирж бна харин улс төрийнхэн 256 гэр бүл тэдний хамаатан садан найз нөхөд дэлхийн брендээр гоёод. Бялхаад халгиж цалгиж бөөлжиж бааж бна шүү дээ

  • баатарлаг аав нь (April 22, 2016 4:56:27 pm )

    чулуудай хүү минь гадагшаа зугт аав нь араас чинь удахгүй зугтана. их ч идлээ их ч цадлаа. бид хоёрт одоо хангалттай. булган баас бас ядаж байхад намайг илчилчихлээ.

  • Sambuu (April 22, 2016 5:45:12 pm )

    Баатар хун хуутэйгээ хамт жаал жуул юм хусалгуй яадаг юм бэ Юун маягтай юм бэ!

  • zochin (April 22, 2016 5:55:33 pm )

    Yamar gavya hiij baatar bolson um, Ulsiin neriig zeverle, Turkyyd evgui hymyys,,,ulsiin dotood baidald noloolhiig oroldono,,,,er ni mongoliig ooroon ezemshil bolgono gej tolovloson gazriin zurag ch baidag um bilee, ,,,orosiin tv-eer barimtat nevtryylgeer garch baisan…Mongolchuud er ni hentei yu hiihee bodoh heregtei shdee.

  • xxx (April 22, 2016 6:33:55 pm )

    Төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи нархан хотхоноос зайлаачээ ичдэггүй гомо. Бүдүүн намхан тэнэг гомо ичихгүй жоохон банди нар сонирхдог чи баярааг одоо сонирхохоо болио

  • Д.Ганхуяг 99116570 (April 22, 2016 6:55:57 pm )

    Уг нь Бат-үүл юу хийснийг эхлээд хар. Овоо юм хийсэн шүү. Өмнөх нь юу хийсэн юм бэ? МАН-ийнхан орж ирээд идэхээ бодно шүү дээ. Тэр үед л Бат-Үүл хэрэгтэй байна гэж ярих болно. Хужаа нарт л нийслэл хотоо алдчихгүй байх юм сан.

  • Anonymous (April 22, 2016 7:19:51 pm )

    БАТУУЛИЙН БУРУУ БАЙХГУЙ Л БИЗ ДЭЭ. ШИВШИГ

  • ppppp (April 22, 2016 7:39:13 pm )

    yana daa aaw hvv 2 icheecheeeee

  • ганбат (April 22, 2016 8:20:48 pm )

    Бат-Үүлд баатар өгч Элбэгдорж сайхан дөнгөсөн дөө.

  • Монгол ард (April 22, 2016 9:43:31 pm )

    Монголын ардчилалын баатар огцрох л болж дээ. Улс орноо шавхайд хутгасан байна. Аавгүйгээр тэр банди ийм юм хийж чадахгүй.

  • lalar (April 22, 2016 10:15:37 pm )

    zev gadnihig hulhidah heregtei

  • Anonymous (April 23, 2016 3:12:12 am )

    Kkk mongolchuudiin hoorondoo ev tunjingui baidal deer toglolt hiij garch irsen hun hogoldoo iim hulgaich songoj bhiig bodhod mongolchuud bid yamar ih doroi bgaagiin l shinj

  • Anonymous (April 23, 2016 5:01:21 am )

    Дандаа гадныханд хулхидуулж байдаг монгол гадныханыг хулхидсан бол сайн л байна ш дээ. Бусдад монгоо алдаагуй бол яадаг юм туркууд европын хужаа нар гэдэг монголчуудад хулхидуулж харагдаач худлаа шааж байгаа юм

  • зочин (April 23, 2016 5:44:56 am )

    аав хүү хоер тендэр авсан компаниа тендертэй нь зарсан байгаа нэг муу брокрын хоосон данстай компаныг хэн авхав тендерийг нь авсан байж таарна тэхээр тендэр үнэ хүргэж зарсан байна энэ гэмт хэрэг мөн үү? яахаараа дарга хүний хүүхэд тендэр зараад халхавчид нь компани өгсөн байна энэ гэмт хэрэг мөн авилгатай тэмцэх газар шалгаж үзэх ёстой энэ бол эцэг хүү хоёрын ял авах хулгай луйвар хуулийн зүйл ангитай гэмт хэрэг нөгөө шүдрага хуульчид нэгийг бодож байгаа бол уу эсвэл баатар хүн ял авдаггүй хууль байна уу?

  • иргэн (April 23, 2016 7:24:24 am )

    Нэг сав удам угсаатан адил ижил.Луйвар хийгээд пээдийж байгаа царай нь.

  • Д.Ганхуяг 99116570 (April 23, 2016 8:31:35 am )

    Уг тийм ют хийх хүмүүс биш дээ. Тэгээд яагаад шүүх Чулуудайн талд шийдвэр гаргав. Шүүхээр л нотлогдсоныг үнэн гэдэг шүү дээ. Туркууд хулхи шүү дээ. Саяхан ОХУ-ыг яаж араас нь хутгалав. Хараа биздээ. Европын хужаа гэдэг шүү дээ.

    • Anonymous (April 25, 2016 3:06:14 am )

      OHU -g araas ni hutgalsan gene vv?Orosyn medeelliin heregsleld tarhia ugaalgahaa boli l doo.

  • ИРГЭНИЙ ЭРХ (April 23, 2016 9:20:44 am )

    ТУРК МОНГОЛЫГ ДАРАМТЛАХ ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ БОЛНО БАЙХ ШҮҮ

  • МГЛ (April 23, 2016 9:21:23 am )

    ТУРК МОНГОЛЫГ ДАРАМТЛАХ ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ БОЛНО БАЙХ ШҮҮ

  • MGL (April 23, 2016 11:25:27 am )

    Туркуудыг хулхидаж чадсан бол Чулуудайд баярламаар байна гэхдээ арбитр монголын талд гарсан гэхээр Чулуудай хулхидуулжээ

  • Anonymous (April 23, 2016 1:35:37 pm )

    УУНЭЭС БАГА ЮМАНД ХОЛБОГДВОЛ ОГЦОРДОГ ГЭЖ БАТ- YYЛ ЕЕРЕЕ ТУРШ Л ЯРЬСААР ТОМ ДАРГА БОЛОЛ УУ ЯАЛАА. ГЭВЧ ХУЦ ГЭХ БИЗ ДЭЭ

  • Mongolia (April 24, 2016 8:15:18 am )

    Шуухийн шийдвэр гэдэг нь манай шуухийнх. Одоо арбитрын шуухэд хандчихаад байгаа юм бишуу малнуудаа

  • Ганаа (April 24, 2016 11:13:19 am )

    Та бүхэн санаа бүү зов Үүл баатар амьд байгаа цагт яах ч үгүй. Энэ асуудал сонгуулийн наана ямар нэг яриа болж босч ирвэл ярьсан хүнтэй хамаарал бүхий сайд дарга нарыг нь шууд л солиод шинэ хүн тавьчихна. Шинэ хүн уг асуудлыг нам дарна. Харин Турк компаний мөнгөөр Б.Чулуудай 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж их мөнгөний буянд ялалт байгуулаад 4 жил УИХ-ын халдашгүй дархан эрхээр хамгаалагдаж уг асуудал 2020 оныг хүртэл нам дарагдана. Цаашдаа иймэрхүү байдлаар уг асуудал үүрд булшлагдана.

  • mongol (April 24, 2016 3:57:08 pm )

    батүүл яг юуны баатар юм бэ? өөрөө худал амлаж иргэдийг хулхидан хотын мэр болсон хүүгээ эрх мэдэлдээ дулдуйдан бизнест хамгийн азтай болгосноороо баатар авсан бх, ийм хогийн худалч хулгайч өөр бс юуны үүр уурхай болсон хүн улсын баатар чбхдаа яахав дээ. эх нутгынхаа хөрс шорооны төлөө амиа золиослон баатар болсон өвгөдийн сүнс харуусах бхдаа өөрийнхөө амин хувийн төлөө эрх мэдэл албан тушаалын төлөө зальчин тэмцснээрээ баатар болсон ийм хүнд. энэ мэт явуургүй хүний хохирогч нь ард түмэн болдог юм бна.

  • иргэн (April 24, 2016 4:17:01 pm )

    Xydal zvil songyyliin shoby xiigerd l.uur ajil algyy.xotiin darga mash ux ajil xiij baugaa.xarsaar baij yaj ungej xvniig myyxaigaar xeldeg baina.am xelee chun chamd xvrex bolno za.amaa maedej xvniig xelj bai.manaixan xvmiig xair nairgvi xelex ym.ychriig n.olsonii daraa bolooch .vnen ch.ymyy xydal ch ym yy .neg negee yngax geed baluartaad baix ym.

  • pkxny (April 24, 2016 5:00:12 pm )

    хүн х о г нууд. удахгүй шорон хүлэж байгаа доо

  • хөдөөний хүн (April 24, 2016 9:25:41 pm )

    Энэ зун Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сумын сургуулийн 90жилийн ой болно Таныг энэ сургуульд эхнэр ба хадам ээжийн хамт багшилж байсны хувьд ойн баярт хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлнэ гэдэгт итгэж байна Таны хоёр хүүхэд энд төрсний дурсгал болгож Хөвсгөл нуурын эрэг Жиглэгийн аманд Олон улсын хүүхдийн зуслан байгуул өгөхийг санал болгож байна

  • Ard (April 24, 2016 10:37:08 pm )

    Oboo lalaruud shuu

  • zochin (April 24, 2016 10:40:49 pm )

    BAGA HUTSAARAI TER MUUSAIN HALTAR LALIIN ALAN HYADAGCHIDIIN OMNO MONGOL KNUN YAHAARAA TOLGOI GUDAIH ESTOI YUM HYATADAAS HEDEN TOMOR ORUULJ IRCHIHEED HED NUGALJ SHAHAH GEJ ZUTGUULSEN YUM BILEE. HARIN SHUDARGA MONGOLOO GESEN SETGELTEI KHUN TULDAA LUIVARCHIDTAI HUIVALDAAGUI YUM BILEE.ENE MUUSAIN LALUUD UGAASAA HAA YAVSAN GAZRAA LUIVAR ALLAGA UILDEJ YAVDAGIIG DELKHII DARAARAA MEDNE SHUU MANIIN MANGAR MANJ FIZDANUUD BOL ED NARTAI NIILJ MONGII NI AVCHIHAAD DARAA NI BARILGAA SANAAND OROMGUI UNEER AV GEED ICHIHGUI HELJ MEDEH KHUMUUS / OORSDOO CHADAHGUI BAIJ AJIL KHIIJ BAIGAA AVIIG NI BITGII GUTAA. ER NI TEGEED DARGIIN KHUUHED BIZNES KHIIJ BOLOHGUI GESEN HUULI HAANA BAIGAA YUM . ADILHAN L MONGOLIIN UR SAD BUSADTAI ADILHAN AJILLAH AMIDARAH UNDSEN HUULIAR HAMGAALAGDSANERHTEI SHUU GANBAYAR SARANGEREL 2 FIZDA TER URGAH NARAN HOROOLOLIINHOO OMKHIIG SHIIDCHIHEED HUTSAARAI OMKHII LUIVARCHD TA NARIIN BUYANAAR OCHNOON JIL OMKHII DUND AMIDARCH ERUUL MENDEEREE HOHIRCH BAIGAA SHUU.2 MUU FIZDA

  • Бадарч (April 25, 2016 12:33:29 am )

    Мэргэжил мэдлэг туршлага байхгүй Ёмбоо хүүдээ хэтэрхий том итгэж дээ.Зайлуул Батүүл өөрөө зааж зааварласан шүү юм байгаа биз дээ.Таарсан ч аав хүү бол доо.

  • зочин (April 25, 2016 11:21:06 am )

    ард иргэдээ өрөнд оруулаад өөрсдөө байдаг энэ удаа хаашаа зугтах вэ дээ.тэгэх гээд байсан юм.яая эх вэ ялаа ав даа

  • zochin (April 25, 2016 11:38:30 am )

    энэ одоо тэгээд ариун явдал юмуу,шударга явдал юмуу хэлээд өгөөч үүл лалараа

  • шударга үнэн (April 26, 2016 2:23:57 pm )

    эрдэнэ до яамны тагнуул байсан,бат-үүл нь зоригийг алж алуурчин болсон,хүү нь харин хулгайч луйварчин болжээ яг л шийр алагууд мөндөө,бат-үүл буухаараа хүүгээ хөтлөөд шоронд 1 өрөөнд орох байх

  • zochin (April 28, 2016 12:22:47 pm )

    Arai ch ugui baihaa, bi itgehgui baina. Saihan uvuu giin NER bna da. UUr shaltgaanaar l, bas l manaihan batuul huudee tender ugluu gej mataltssaar baigaad, Hen neg ni bas l ajliig ni zogsooj, mungu tugrugiig ni hulhidsiin bish u? Ter turkuud ch gesen?? Turkuud yer ni muuhai shd. Manaihan Mongol hunee Gadniihantai niilee l balbadag, UVAIGUI humuus shu.

  • Irgen (April 29, 2016 12:14:50 am )

    Salga , hulgaich huuteigee niileed mongoliig hudaldaj ideh nee amjihgui shuu tanai tuuhend aab huu hoyr udahgui hutlultsuud shorongiin hadaas boloh bailgui

  • ЗАЙРАН (April 29, 2016 4:38:52 pm )

    АРДЧИЛАЛЫН НЭРТЭЙ, АДРЕСТАЙ ХҮМҮҮСИЙГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ. ПАРТИЗАНУУД Ч ГЭХ ШИГ. МОНГОЛД ГУДАМЖНЫ ХҮҮХЭД УРЬД НЬ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. АНААРХАЛЫГ АМЕРИКААС АВЧ ИРСЭН ШАЛИГУУДЫГ ШҮҮХ ЦАГ НЬ ИРЖ БАЙНА…

antalya rent a car