antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2016 1 comment

Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухайд

нийтлэсэн Admin

527-14611201194

Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 25 жил өнгөрч байна. Энэ харьцангуй урт хугацаанд Үндсэн хуулийн манлайд нь удиртгал болгож, Монголын ард түмний даяар олноороо зарлан тунхагласан эрхэм. зорилгууд болон Монгол Улсын дэвшил хөгжлийн мөн чанар, шинж төрхийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх нийгэм-эдийн засгийн зорилтуудын хэрэгжилт нь бодит байдал дээр илт хангалтгүй байгаа нь олон зүйлээр илэрч байх юм.

Гэтэл манай төр, засгийн дээд удирдлагын эрхэм түшээд, УИХ-ын гишүүд Үндсэн хуульд ач холбогдол багатай аахар шаахар өөрчлөлт оруулах талаар ярьдаг болохоос, ер нь манай Үндсэн хууль батлагдаад 25 жил боллоо, ингэхэд хэрэгжилт ямар байгаа билээ гэж ухаарч үздэггүй бололтой.

Тийм болохоор өнөөгийн Үндсэн хуулийн мөн чанар, үндсэн агуулга болж тавигдсан эрхэм зорилго, зорилтууд нь хэрэгжээгүй байсаар эдүгээ хүрсэн, тийм байдлын учир холбогдол юу болох талаар шинжин үзэж, зарчмын дүгнэлт хийх цаг болжээ.

Тухайлбал:

1. Монголын ардтүмэн бид, “эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн удиртгал хэсэгт тунхаглан заасан эрхэм зорилго манай нийгэмд бодитойгоор хэрэгжиж ердийн хэм хэмжээ болоогүй байгаа нь монгол хүн бүрийн амьдралд тохиолдож буй нэгэн хүмүүнлэг бус нөхцөл байдлаар илэрчбайна.

Монгол хүн “өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэсэн мэргэн сургаалтай байдаг. Т эгэхээр иргэн хүний амьд явах, урт удаан наслах, аж амьдрал нь өөдрөг байхын эх үндэс нь өвчин зовлонгүй эрүүл саруул байх явдал мөн бөгөөд хүмүүний нийгмийн хамгийн гол асуудал юм.

Гэтэл манайд өвчин эмгэгтэй иргэн хүн эмнэлэгт хэвтэж бүрэн эмчлүүлэх боломж төрийн хуулиар хязгаарлагдсан байгаа. Тухайлбал, өвчтэн хүн өвчин эмгэгээ бүрэн илааршуулж, эрүүл саруул болох хүртлээ эмнэлэгийн тусламж авах, тийм энгийн эрх эдлэх боломжгүй, хүмүүнлэг бус нийгмийн нөхцөл байдал бий болоод удаж байна.

Манайд ямар ч хүндээр өвчилсөн иргэн хүнийг эмнэлэгт ес хонуулаад, өвчин нь илааршиж амжаагүй байхад нь эмнэлэгээс төөргөөрөө болог гэсэн шиг албаар гаргадаг болсон. Зохисгүй байдал нийгэмд ердийн хэвшил дасал болж байгаа явдал нь хамгийн харамсалтай хэрэг юм.

Өвчтөн хүн эмнэлэгт ес хонож гараад гэртээ хэд хоноод нас эцэслэх явдал амьдрал дээр зөндөө тохиолдож байгаа. Тийм байдал нь “Монгол Улсын иргэн амьд явах эрхийг батлагаатай эдлэнэ” гэсэн Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалт хэрэгжих батаогаагүй байгаагийн нотлогоо.

Дээр дурдсан нөхцөл байдал бол чухамдаа хүмүүнлэгийн ёсонд үл нийцэх нь ойлгомжтой. Иймэрхүү дэглэмтэй нийгмийг хүмүүнлэг нийгэм- гэхэд төвөгтэй болов уу. Энэ талаар төр засгийн эрхэм түшээд тунгаан үзүүштэй.

Өмнөх Үндсэн хууль үйлчилж байсан нийгэмд аливаа өвчтэн иргэн хүнийг эмнэлэгтхоногийн тооны хязгааргүй хэвтүүлж үнэ төлбөргүй эмчлээд, эмч нь одоо таны өвчин илааршиж эдгэрлээ гарч болно гэж зөвшөөрсөнөөр эмнэлэгээс гардаг жинхэнэ хүмүүнлэг ёстой байсан билээ.

2. Үндсэн хуулийн удиртгал хэсэгт болон нэгдүгээр бүлгийн хоёр дахь заалтад “үндэсний эв нэгдлийг” дээдлэж хангах явдлыг эрхэм зорилго, үндсэн зарчим мөн хэмээн тунхаглаж, бүр хоёр удаа давтан тусгасан байгаа болно.

Манайх бол нэг үндэстний нэгдмэл улс бөгөөд ястан угсаатны болон шашны урсгал хоорондын хагарал тэмцэл байх үндэсгүй.

Гагцхүү өнөөгийн Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд улс төрийн шинэ тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь болж буй олон намыг дагасан хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн болон ашиг хонжооны төлөөх тэмцлээс болж, эв нэгдлийн задрал талцал бий болсон.

Улс нийгэмд эв нэгдлийг бусниулж буй улс төрийн намуудхоорондын, тэдний дотоодын хэсэг бүлэглэл хоор,ондын талцал зөрөлдөөний хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь улс орны хөгжил дэвшил, нэр төрд хамааралтай нийгэм-эдийн засгийн зарчмын олон асуудлуудыг, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс оновчтой шийдэлд хүргэх, улмаар бодит үйл хэрэг болгож хэрэгжүүлэхэд хориод жилийн туршд саад тотгор болсоор ирсэн явдалд оршиж байгаа болно. Энэ талаар олон жишээ баримтыг дурьдах шаардлагагүй гэж үзэж байна.

3.Үндсэн хуулийн удиртгал хэсэгт болон мөн нэгдүгээр бүлэгт шударга ёсыг эрхэмлэн дээдлэж хангах тухай заалт байгаа билээ.

Манай монголчуудын хувьд, шударга ёсыг баримтлана, худал хуурмагийг цээрлэнэ гэдэг язгуурын хэвшмэл ёс жудаг байсаар ирсэн юм. Өнөө үед ч эгэл олон түмний дунд тийм л байгаа.

Харин өнөөгийн Үндсэн хуульд шударга ёсыг дээдлэх, шударга ёсыг хангах гэж ямар зөнгөөр даяар олноо тунхаглан зарласан байдаг билээ гэсэн бодол төрж болох юм.

Хэдэн жилийн өмнө Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нэгэн хүмүүн “Шударга байцгаая л даа” хэмээн уриалж байсныг эргэн санахад, манай нийгэмд шударга бус байдал буй болсоных юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

Манайд шударга ёс, нийгмийн амьдралд хэрхэн баримтлагдаж байгааг үнэлж цэгнэх, дүгнэлт хийхэд амаргүй асуудал гэдэг нь ойлгомжтой юм. Ер нь шударга ёс алдагдана гэдэг бол бие хүмүүсийн шударга бус үйлдлээс улбаатай байх нь мэдээжийн хэрэг л дээ.

Шударга ёс алдагдах явдал нь гол төлөв албан тушаалын төлөөх, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхолын төлөөх шударга бус үйлдэлээс үүдэлтэй байдаг бололтой.

Төрийн албан хаагч хүмүүс шударга бүс үйлдэл хийж, шударга ёсыг алдагдуулсан хэрэг явдал нь ард иргэдэд мэдрэгдэж, таагүй үр нөлөөг дагуулдаг нь тодорхой юм. Ялангуяа Засгийн газар болон гишүүд нь солигдох бүрт яам, агентлаг, хот, хөдөөгийн засаг захиргаа, албан байгууллагын бүтэцд өөрчлөлт хийх, өөрсдийн баг бүрдүүлэх нэрийдлээр зохих мэдлэг мэрэгжилтэй, дадлага туршлагатай ажилтнуудыг олон тоогоор халж ажилгүй болгодог, оронд нь танил талынхаа болон хамаатан садныхаа хүмүүсийг, тэдний мэдлэг мэрэгжил, дадлага туршлага, мэрэгшил чадварыг үл харгалзан томилдог гажуудал нь манай улсын өнөөгийн Үндсэн хуулийн удиртгалд эрхэм зорилго болгосон шударга ёсыг алдагдуулсан нэгэн тод томруун илрэл болоод байна.

Нэгд, Монгол Улсад эдийн засаг, нийгэм, экологийн өндөр ач холбогдолтой, улс орны хөгжлийн томоохон төслүүдийн талаар буруу зөрүү шийдэл гаргах, хэрэгжилтэд нь хориг саад учруулсаар байгаа болно.

Хоёрт, Монгол Улсын төр, засгийн бодлого зорилт, үйл хэргийн залгамж чанарыг гээгдүүлэх, тэгсэнээрээ улс орны, ард иргэдийн язгуурын эрх ашгийг хохироох зэргээр шударга ёс журмыг хөсөрдүүлдэг явдал ердийн бөгөөд байнгын хэм хэмжээ болоод байна.

Тэгэхээр Үндсэн хуулийн шударга ёсыг дээдлэх, хангах зарчмын хоёр заалт хэрэгжихгүй эдүгээ хүрсэн, байнга зөрчигдсөөр ирсэний гол учир холбогдол, эх үүдэл бол төр засгийн бүх шатны байгууллага, тэдний албан тушаалтнуудын зохисгүй үйлдлээс болж байгаа гэдэг нь нийтэд тодорхой байгаа болно.

4.Монгол Улсад засгийн бүх эрх, ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэсэн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар арга механизмыг нь төрийн дээд байгууллага тогтоогоогүй байна. Тийм болохоор бодитойгоор хэрэгжээгүй, чихэнд чймэгтэй үгээр илэрхийлсэн тунхаг хэвээр үлдэж, даруй 25 жилийг өнгөрүүлж байна.

5.“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” ‘гэсэн Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх заалт жинхэнэ ёсоороо хэрэокиж чадаагүй байна. Тийм байдлыг товчхоноор томъёолох аваасу, манай улсын өнөөгийн эдийн засаг, нийгмийн амьдралын нэн хүндрэлтэй бодит байдал, төр засгийн дээд байгууллага, эдийн засгийн хөгжлийн удирдлагазохицуулалт, арга хэлбэрийг цогц шийдлээр оновчтой тоггоож чадаагүй байгаа зэрэг олон талт хам шинжээр илэрч байгаа болно.

6. Мөн эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тухай Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 6 дахь заалт хэрэгжээгүй байна. Энэ нь манай улсын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 91 хувийг иргэд хувиасаа гаргаж байгаа тухай УИХ-ын мэдээлэлээр нотлогдож байна. Эдүгээ мэс заслын эмчилгээ асар өндөр үнэтэй байгаа учраас их хэмжээний мөнгө төлөх чадваргүй хүмүүсийн хувь заяа ямар байхыг төсөөлөх ч аргагүй юм.

Уг нь ард иргэдэд үнэ төлбөргүй эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх буюу үнэ төлбөргүй эмчлүүлнэ гэдэг бол Монгол Улсын нийгмийн хөгжлийн нэгэн чухал шалгуур хэмжүүр юм. Өмнөх Үндсэн хуулийн үед Монголын ард түмэн бүх төрлийн эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэж байсан билээ.

7.Үндсэн хуулийн арван зургадугаар бүлгийн 7 дахь зарчмын заалтад “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэсэн байгаа. Энэхүү монголын хүүхдүүд нийтдээ ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй суралцаж эзэмшинэ гэсэн утгатай заалт хэрэгжээгүй байна.

Манай улсад сүүлийн хориод жилд хүүхдийн төрөлт өсөлтгэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр байшинг зохих тоо хэмжээгээр’ барих үйл хэрэг үлэмж дутмаг байсан. Тийм байдлаас болж, манайд олон тооны сургуульд гурван ээлжээр, нэг өрөөнд 40-50 хүүхэд хичээллэдэг, улмаар хичээл, сургалтын чанар муудсанаас шалтгаалан хувийн сургуулиуд олноор байгуулагдахад хүргэсэн гэж болно.

Боловсролын сайд 2016 оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганд ерөнхий боловсролын сургуулийн 45 хувь нь хувийн сургууль байгаа гэжмэдэгдэжбайсан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сурлагын чанарт санаа тавьж, аргагүйн эрхэнд хувийн сургуулиудад асар өндөр зардлаар сургаж байгаа явдал нь цөөвтөр тооны баян чинээлэг гэр бүлээс бусад, дунд хэрийн амьжиргаатай олон тооны гэр бүлийн хувьд ч амьдрал ахуйд нь хүндрэлтэй байдаг болов уу.

8.Үндсэн хуульд төр, шашныг тусгаарласан утгатай “Монгол Улсадтөр нь шашны үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалт (есдүгээр зүйлийн 2 дахь заалт) байгаа болно. Манайд төр засгийн байгууллага ямар нэгэн төр улсын чанартай арга хэмжээ, үйл ажиллагаа явуулахдаа сүм хийдийг оролцуулан лам нар авчирч ном хуруулах явдал байдаг нь Үндсэн хуулийг зөрчсөн үйл хэрэг гэж ойлгогдохоор байгаа болно.

9.“Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт зөрчигдөх явдал гардаг байна. Жишээ нь: Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хооронд 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)”-т : “Хоёр орны ЗасгийнгазарЯпоны Олон улсын хамтын ажиллагааны банк (ЛНС) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад үргэлжлүүлэн хамтарч ажиллана” гэсэн заалт хэрэгжээгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын сөрөг хандлагын улмаас “шийдлийн” хэмээн нэрийдсэн Засгийн газрын Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн сайд нар уг Төслийг хэрэгжүүлэх явдлаас татгалзаж буй зохисгүй үйлдлээс шалтгаалж. Үндсэн хуулийн тухайн заалт хэрэгжихгүй зөрчигдөж байна.

10.“Улсын ИхХурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иогад. нийтээрээ.
чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт УИХ-ын 2012 онд болон 2015 онд гаргасан Сонгуулийн тухай хуулиар даруй найман жилийн турш зөрчигдөж хэрэгжихгүй болж байна.

Дээр дурдсанаар, Үвдсэн хуулийн манлайд нь удиртгал болгож, Монголын ард түмэн бидний даяар олноороо зарлан тунхагласан эрхэм зорилгууд болон Монгол улсын бүрэн эрхт байдал, дэвшил хөгжлийн мөн чанар, шинж төрхийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх нийгэм-эдийн засгийн зорилтуудынх нь биелэлт хангалтгүй байгаа явдал нь Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 25 дахь жилдээ орж байгаа хэдий ч, уг Үндсэн хуулийн суурь агуулга бодит биелэл болж хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлт урган гарч байна.

Тийнхүү Монгол Улсад нийгмийн шинэ хэвшил төлөвшлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн Үндсэн хуулийн суурь агуулгыг илэрхийлэх учиртай эрхэм зорилгууд, үндсэн зорилтууд хэрэгжээгүй явдал нь юунаас шалтгаалсан, ямар учир холбогдолтой байгаа талаар эргэцүүлэн шинжиж үзэх аваасу, дараахи зарчмын дүгнэлт гарах төлөвтэй байна.

Тухайлбал:
1.Улсын Их Хурлаар батлагдсан зарим хууль •тогтоомж нь Үндсэн хуулийн эрхэм зорилго, үндсэн зорилтуудыг хэрэгжих боломжгүй болгосон явдлаас шалтгаалсан.

2.Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн нийгэм-эдийн засгийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх материаллаг бааз суурийг улсын төсөв санхүүгээр бүрдүүлээгүй явдал гол сөрөг нөлөөтэй байсан.

3.Засгийн газар, “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2.1 дэх заалтын эрх үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн.

4.Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийг чандлан сахиулах батлагаа болж байх эрх, үүргээ дутуу дулим гүйцэтгэж ирсэн явдалтай холбоотой байж болох юм.

Үндсэн хуулийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн тавдугаар бүлгийн жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу Үндсэн хуулийн цэц бол дараахи үндсэн гурван эрх үүрэггэй байна. Тухайлбал : нэгд, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, хоёрт, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, гуравт, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх үүрэг бүхий байгууллага байхаар
тогтоожээ.

Гэтэл Цэц нь зөвхөн иргэд, албан тушаалтан, бхйгууллагаас Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа тухай мэдээлж өргөдөл гаргасан тохиолдолд л асуудлыг авч үздэг байна. Тийм болохоор өнөө хүртэл Үндсэн хуулийн эрхэм зорилго, зорилт хэрэгжээгүй, зарчмын заалтууд нь зөрчигдсөөр ирсэн байна.

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц нь дээрх зарчмын гурван эрх, үүргээ иж бүрнээр нь биелүүлсэнээр Үндсэн хуулийг чандлан сахиулах батлагаа хангагдах нөхцөл бүрэлдэх болно гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар хэрэгсэхгүй болгодог журам тогтоод байна. Тийм заалт Үндсэн хуулийн “Монгол Улсын ИхХурал”, “Монгалулсын Үндсэн хуулийн цэц” гэсэн хоёр бүлгийн алинд нь ч байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүд үзэмжээрээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгодог явдал нь нэгд, Үндсэн хуулийг зөрчсөн буюу Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүргээ биелүүлэх боломжийг мөхсдүүлсэн үйдяэл болсон, хоёрт, Үндсэн хуулийн эрхэм зорилго, үндсэн зорилтын хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй байж болох юм гэдгийг анхаарууштай байна.

Т.Намжим
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
төрийн соёрхолт, академич


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (April 21, 2016 1:03:25 pm )

    энэ улсад хуулийн биш хулгайчийн засаглал тогтож байгаа юм шиг байна лээ илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг дээ Нам жим минь ИЙМ Л ЮМ ҮЗЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ БАЙХ ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙ хурдхан шороон доогуураа шургах минь

antalya rent a car