УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн “Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ”-ны тухай тогтоолыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тохирсон гэсэн мэдээ байсан юм. Тогтоолд “2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсноос нь үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай” хэмээн дурдсан байгаа.
Энэ тогтоолыг МАХН-ынхан Н.Энхбаярыг сонгуульд оролцуулах зорилгоор анх санаачлан, МАН-тай эвсэхгүй гэдэг ам өчиг өгч байж АН-аар дэмжүүлсэн гэдэг юм. Ганц хүнд зориулсан УИХ-ын тогтоолыг МАХН-ын бодож тооцсон шиг аргаар амархан явуулахгүй байхаа мэдэх баг улс төрд бий. Тухайлбал, Н.Алтанхуягийн багийнхан шоронд байгаа. Бас зарим нь шалгагдаж буй. Мөн Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийн хуулийн байгууллагынхантай хийж буй тэмцэл ч шувтрах болоогүй байгаа. Тэд үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй нь тодорхой.
Үүнийг тооцсон мэт МАХН МАН-тай эвсэнэ хэмээн “хошгоруулж” байснаа гэнэт “Түгжил”-дэж орхисон. Тогтоолын төслийн далд санаа, тохиролцоо ийн олонд ил болмогц МАХН-ынхан энэ хөнгөлөлтийг ганцхан Н.Энхбаярт хамаатуулах шаардлагагүй гэх мессежийг түгээв. Үүнтэй зэрэгцэн энэ тогтоол эдийн засгийн гэмт хэргийн сэжигтэн, АН-д хамгийн ихээр адлагдаж, эсэргүү гишүүдийн тоонд багсан УИХ-ын гишүүн сэжигтэн Х.Баттулга болон Б.Батзаяа, А.Гансүх, Н.Алтанхуягийн хүн ялтан Л.Гансүх, сэжигтэн Г.Дэнзэн, МАХН-ын дарга Н.Энхбаяртай бараг л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцъя гэх нь холгүй үнэнийг дэлгэсэн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт ч ижил үйлчлэх нь гэсэн бор шувуу нисэж эхэллээ. Энэ нь тогтоолыг ганц Н.Энхбаярт биш бүгдэд зориулж байгаа юм гэсэн үгээр халхавч хийгээд суухад амар болов. Сураг сонсоход МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдыг “мурихаасаа” өмнө Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболдтой уулзсан байдаг. Энэ үеэрээ тэр “Бид МАН-тай нэгдэхээ болилоо. Гэхдээ намайг ялтайд тооцохгүй гэсэн тогтоолыг та нар батлахгүй бол яах юм бэ” гэж хаширлаад дээр нэр дурьдагдсан хүмүүсээ ч гэсэн багтаачих гэж шахсан ч юм бил үү хэн мэдхэв. Н.Энхбаяр АН-ынхан өөрийг нь тогтоолоор хуурчих вий гэсэндээ хаширлаж, МАН-тай эвсэх асуудлыг хойш татаж, ар хударгаар нь хонжоогоо тооцчихсон сууж байгаа биз. Хэрвээ Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулиас өмнө ялгүйд тооцуулахаар анх тохиролцсон гэх энэ тогтоолд нэр дурьдагдсан хүмүүс багтвал намуудын хооронд багагүй яриа, хэлэлцээ, тохиролцоо хийгдэх учиртай. Энэ тохиролцоо хийгдэж болно. Учир нь, МАН-ынхан “МАХН-тай эвсэхээргүй болсон” гэдэг мэдээллийг өчигдөр өгсөн бол дараа нь МАХН-ын зүгээс “МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй учраас дахин эвсэх санал хүргүүлнэ” гэж мэдэгдсэн. Энэ нь УИХ-аар тогтоолыг хэрхэн шийдвэрлэхийг харгалзан үзэж байгаад эцсийн хариугаа хэлмээр байна гэж буйтай агаар нэгэн болж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн болоод маргаашийн нэгдсэн чуулганаас ихээхэн зүйл шалтгаалах бололтой. УИХ дээр ч тогтоолын төслийг “дэмжсэн” дүр үзүүлж, кноп дараад явуулчих хүмүүс бий. Гэхдээ Н.Энхбаярыг болон бусад хүмүүсийг ялгүйд тооцох тохироонд харин Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй болоод байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
MGL (April 21, 2016 10:00:35 am )
Хориг тавих нь зөв. Энхбаярыг ирхээр л монголын улс төрийхөн “чацага” царайлах юм, үхсэдээ гөлөгнөөд байгаа юм дуугай л урдах ажлаа хийвэл барав. Та нарыг гөлөгнөөд байхаар цаадах чинь улам оодорч байна. Энхбаяр зүгээр л ялаа дуусгаад хүрээд ир. Үүний дараа юу ч ярьж болно.
-
Зочин (April 21, 2016 10:53:29 am )
Хориг тавих нь зөв. Ерөнхийлөгчөө өршөөл үзүүлсэн чинь хангалттай наад Энхбаяртаа Монгол улсыг самрах боломжийг бүү олгоорой
-
рррр (April 21, 2016 11:28:10 am )
ene togtool garsan garaagui huuliara enhbayr ylgui shudee ymar teneg yum,bee huulia zuw oilgoj haraldaa tgd huulich gej ywad yanam bee ta nar uursduu
-
ppp (April 21, 2016 11:39:40 am )
Buuljsun buuljisuu ergeed iddeg erunhiilugch bish bailgvi dee Horig tabih l heregtei enhbayar HAAN IUMUU ZAAN IUMUU
-
bumbar (April 21, 2016 12:38:45 pm )
hvn bvr huulial barina elbege horig tawiad yadiin enhbayriig zvgeer taiwan orhiooo
-
bumbar (April 21, 2016 12:40:13 pm )
elbege er ni yu yum neg eh hudlaa yrisan horig tawisan hvn shaana biz tawiad vzel dee ineed hvrchlee
-
zochin (April 21, 2016 1:42:50 pm )
Ene luivarchidiig zailuuldaa yasan ih turuur toglodog um be
-
Anonymous (April 21, 2016 2:33:20 pm )
Энхбаярыг буудах байсан юм
-
Anonymous (April 21, 2016 3:03:14 pm )
horig tavi zvgeer yabuulbal naadah chini uurin chini huliig gozoilgono shvv
-
irgen (April 21, 2016 4:00:30 pm )
enhbayr garaasai ene hun mongolin tord heregtei hun shuu arai jintei hun …..
-
Зочин (April 21, 2016 5:21:44 pm )
Энхбаяраас айж байгаа нь чацга царайлаад зайлцгаа.
-
ard (April 21, 2016 7:02:12 pm )
Enybayar togtooloo garguulcjhaad MAN-tsu evseh sanaatai bgaa daa
-
Зочин (April 21, 2016 7:02:53 pm )
Аймхай Элбэг арьсаа хамгаалж байна.
-
Anonymous (April 22, 2016 9:17:21 am )
Ene odoo bolichoosoi yah geed ingeed uls torluu uhen hatan shurgsh geed bdag hun be hiih estoi uedee yu vh jiigeegui hamag avilgal heel hahuuli ornii ehiig tavichaad odoo neeh sain hun boloh gej dur esgej hor nairuulahaa boluchoosoi ichmeer yma
14 Comments