1.
“МАН-тай манай Энхбаяр нийлэх нь” гээд улс орныг авч явж ирсэн хэдэн хөгшчүүл маань баахан хөөрөв. Хоргүй сайхан сэтгэлтэй хэдэн буурлууд маань уриалга энэ тэр гаргаад л. “Үгийг үйлс болгодог, ажлыг хариуцлага болгодог” гэж олны сэтгэлд үлдсэн зангаараа аашлав. Тэд улс орондоо амны бус ажил хэргийн эв эеийг бүтээх гэж гүйлдлээ. Буурлууд маань Дэлхийн хамгийн хоцрогдсон,тусгаар тогтнол ч үгүй байсан Монгол орныг хүний ертөнцөд чимээтэй болгоход ур ухаан арга залиа барсан хүмүүс л дээ. 1918 онд 647 мянган хүн амтай байсан, муу нэртэй өвчин эмгэгт дарлуулсан орон 2016 онд 3 сая гаруй болтол Монгол хүнээ хадгалж чадсан юм сан. Түй гэх үйлдвэр заводгүй, гурван давхар нэг ширхэг байшин барилгагүй байсан юм даа, бидний Монголчууд зайлуул. Зарим маань “галлюцинаци”-д ордог юм уу, 1921 оны хувьсгалаас өмнө л үйлдвэр завод үй түмээрээ, бүтээн байгуулалт бургилаад, улс орны хөгжил газар тэнгэрийн хооронд багтахгүй шахуу байсан юм шиг хадуурдаг юм. Угтаа улаан бурхан өвчинд хүч мөхөсддөг байв шүү дээ. Мухар олгойгоо мулт татаж чаддаггүй байв шив. Өнөө айхтар “Т” үсгээр эхэлсэн нэртэй өвчинг дурдахаа байя. За энэ бүхнийг орхъё. Хэн бүхэнд ил дол эд.
Монгол орныг улс төрийн цул хүчин авч явна гэдгийг хэн ч мэдэж буй. Ийм учраас улс төрийн хүчнүүд нийлж эвсэхийг эрхэмлэдэг. Өнөө өвгөд маань “манай Энхбаяр танай Энхбаяр” тааж мэдэх биш таньж мэддэг авч тэдний тэнүүн итгэл найдвар нь аливаа хүнд зан төлөв, муу хор, авир зангаа засах зөв болох бололцоо өгөхийг эрмэлзэлж л дээ. Манай Энхбаяр танай Энхбаяр болдгийг АН-хан ч андахгүй. Одоогоор үйлээ үзээд л байж байна. Тэднийгээ “Хэ, хэ,хэ” гэж тавлаж инээлтэй биш. З.Энхболд үйлээ үзэж байгаа. Одоо М.Энхболд үйлээ үзэх нь. Тэр Энхбаяр чинь Ч.Улааныхаа үгийг авахгүй. Ц. Шаравдоржийнхоо зөвлөгөөг авахгүй. Ж.Сүхбаатараа сонсооч уу, үгүй ч үү. Октябрийн Баасанхүүгээ огт тоохгүй. Уг нь Энхбаяраасаа илүү хүмүүс байгаа юм шүү дээ. Эрдэм мэдлэг, эр зориг, ёс суртахуун гэвэл. М.Энхсайханаасаа урвана. Угийн хагалган бутаргах, урваж хөрвөх, зөвхөн амиа хичээх (зөвхөн шүү) одонд төрсөн хүн гэж мянгад нэг байдаг гэсэн. Манай Энхбаяр бол тэднийхээ ахлагч гэмээр түмнээс илүү гурван саяд нэг тохиолдох ховор хүн. Маш ховор хүн. Людовик XIV: “Төр бол би юм” гэсэн гээд л байдаг. Энхбаяр “МАХН бол би юм” гэж үгээр хэлээгүй ч үйл хөдөллөөрөө харуулаад байгаа юм. Уг нь саяхан нэгэнтээ Солонгосоосоо ирээд би шал өөр хүн болсон бүхнийг уучлана ч гэх шиг утгагтай юм яриад лекц ч юм шиг илтгэл ч юм шиг тайлбар ч юм шиг юм яриад байсан. Шал дордов уу! “Төр бол би” гэж Людвик хэлээгүй, парламентын протокол дээр байдаггүй гэж сүүлийн үеийн шинжээчид санаа дэвшүүлээд байдаг юм. Тэр дарангуйлагч хэлээгүй үгийг ХХI зууны монголд хэлчих вий дээ.
2.
Саяхан нэг гоё юм болдог юм аа. Улсаа хөгжүүлэх найдвартаа гүнзгий итгэдэг настан буурлуудын уриалга МАН-ынхныг зүгээр байлгасангүй. Ажлын хэсэг гарлаа л гэсэн. Эв эеийг эрхэмлэдэг буурлууд маань МАН, МАХН хоёр эвсэх нь ура ч гэх шиг. Тэгээд хоёр намын эрх авсан төлөөлөгчид 10 удаа ч гэл үү, 11 удаа ч гэл үү уулзаж хуралдсан, эвлэрч тохирсон гэсэн. Угаасаа Энхбаяр маань өөрийгөө тойрсон түмэн шаардлага гэхээсээ шантааж гэхээр юм тавина л даа. Тэр ойлгомжтой. Тэрийг нь таах ч хэрэггүй. Угаасаа мэдлэг болсон эд. Улс төрийн ашиг сонирхол харилцан хүндэтгэл дээр тохирхоос ганц хүний түрэмгийлэл дээр тогтдоггүй гэдэг ёстой өнөө “Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг шиг эд. Энэ харин Энхбаярт бол “хэ,хэ,хэ” л болов уу. Уг нь МАН нь аварга л даа. Тэгсэн атлаа аймгийн зааны хэмжээний МАХН-ыг их аргадсан бололтой юм. УИХ-д нэр дэвшигчдийнхээ квотыг 51:25 тохирсон юм байна. Үүнээс цааш газаргүй гэгчээр үүнээс илүү буулт байх уу? Одоо арай чүү гэж УИХ хуралд МҮАН-тэй хамтаараа бүлэг болж байгаа эвслийн хагастай шүү дээ. Энэ эвслээс Ш.Уянга, Л.Цог нар гараад явчихсан. Батцогт АН руугаа шилжсэн. Ер нь цаашдаа МАХН-МҮАН-ий эвсэл задрах зураг тавилан харагдаад байгаа юм. Байгаагаас Энхбаярт маань О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц. Оюунбаатар, Д.Тэрбишдавга, Ч.Улаан, Ц.Цолмон нар л байх шив. Эдний ихэнх нь намын жагсаалтаар орж ирсэн “бузгай” хүмүүс. Сонгууль мажоритар системээр явах юм бол МАХН-ныханд “явный” хүч дутна. Бидний багад 1970-аад онд “Ява” гэдэг мотоциклийг Монголчууд унадаг байсан юм. Тэр үеийн мянгын дугуйнаас (жижиг мотортой дугуй) арай дээр мотоцикль. Одоогийн сонгууль мажоритараар явах бол МАХН-ы хувьд тийм “Ява” мото “Ленд крузор” жийптэй уралдахын дайны юм болно доо. МАН,АН хоёрын наадам. Нөхцөл байдал ийм.Энд зөнч Ванга эмээ байтугай үзмэр Ч.Дашцэрэн гуай ч хөөрхийс байгаад ч хэрэггүй. Огт юм үздэггүй, огт зоос гүйлэгдэггүй, огт үгүй хүн байхад хангалттай. Хэ,хэ,хэ. Одоо бол өөр цаг үе. Өөр сонголт.Энхбаярын хөлөө гозогнуулаад баригдаж явсан үеийн өвгөд хөгшдийн өрөвдөлт одоо хийсээд мартагдаад улдсан морь лүгээ болсон байх өө (“өө” шүү). Уг нь дээр нэр нь дурдагдсан 6 хүн төрд хэрэгтэй л зайрангууд шиг байгаа юм. Эд нар нь тэгээд Энхбаярын зеро зангаас болж зеро л болох вий. Зеро гэдэг чинь огт үр дүнгүй болохыг хэлээд байна шүү дээ, ойлго. Уг нь өрөөсөө өөр хүн байдаг гэдгийг “үндэсний удирдагч” гэж хөөрцөглүүлж явсан хүн ойлгомоор. “Үндэсний” шүү. Бас “удирдагч”. Хайран хамт олон-МАХН. Хайран зургаан туршлагатай хүн.
3.
Санахаас үгүй ер өө. МАН Энхбаярыг арай дэндүү дээр аваачсан даа. Ерөнхий сайд,УИХ-ын дарга, Ерөнхийлөгч. Одоо НҮБ-ын ерөнхий л дутаж байх шиг. Аргадна аргадна гэхэд арай ч дээ.Нөгөө нөхөр намаа хагалаад л явсан. Одоо өнөө Архимедова спираль нь болж байгаа юм уу, философийн спираль гэдэг нь юм уу. Энхбаярыг ивээж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болгох шинэ зам наагдах нь шиг. Хоёр ажлын хэсгийн бичигт МАН-МАХН-ын эвсэл ялбал Ерөнхий сайдад хоёр намаас хоёр нэр дэвшүүлэгч гаргаад сонгох ч юм шиг юм бичигдэж. За болно оо гэхсэн. Цөөнхөө хүндэтгэх зарчимд. Гэтэл нөгөөх спиралийн эзэн нь намайг цагаатгавал би МАН-тай нийлэхгүй гээд АН-ы дарга З.Энхболд дээр явж байна гэж үнэн худал нь бүү мэд яриа гарах. Уг нь Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар ажлын хэсгийн ахлагч нар “заа,заа” батлана, хэлэлцэнэ, тохироно, эргэж буцахгүй, эргүүлж тойруулахгүй гээд гарын үсгүүдээ хээлсэн баримт бичиг дээр тохирч л дээ. Даана ч сүүлд ирсэн МАХН-ын гэрээ бичигтээ Энхбаярын түрэмгийлэл, проблемүүдийг чихээд оруулаад ирж. Эвсэх нь байтугай хүлээн авах аргагүй бичиг болгочихож. Худлаа гэвэл “юманд учир,нуманд гичир” байдгийг мэддэг МАН-ын Бага хурлаа хүлээгээд, Энхбаярын аашлахыг хараад сууж байгаа ямар нэг эрхэмийг таньдаг бол Тусгаар тогтнолын ордноор ороод гарахад захаас нь хэлээд өгнө дөө.
Тэгнээ тэр Энхбаярын зеро зангаас зеро үр дүн л гарна. Ёстой өнөө “Хэлээд байгаагүй юу?!” гэдэг л боллоо. Энхбаяртай эвсээд хэрэггүй, МАХН-тай бол уг нь “Ура” л юм байгаа юм гэж амаа барьсан хүмүүс Тусгаар тогтнолын ордондоо байцгаана. Нээрэн, угшил нэгтэйг ч хэлэх үү дээ? Энэ шалтгаанаар л МАН гар сунгасан байх.Гар барьсан бол бугуй барих ч юу ч биш өөр юу ч барих нөхөр л гэдэг юм билээ,хэнийг. Хэ,хэ,хэ. Ийм л юм болсон юм даа. Хэ,хэ,хэ. Р.Ринчен гуай Монголын андгай “за” буйзай гэсэн байдаг. Энхбаяр үүнийг лав сонсоогүй нь гарцаагүй. Твиттерт залуучууд “заа, заа” гэх аялгыг “зөө, зөө” гэж ёжтой, цаанаа нэг тохуутайгаар бичээд байх юм. Энхбаяр минь “зөө, зөө”.
Х.БҮРЭНТОГТОХ
2016 оны 4 дүгээр сар 20
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Үнэн (April 20, 2016 9:01:30 am )
Энхбаярын зөв өө Тэнцүү харьцаа үүсгэхгүй бол Энхбаярыг МАН-ынхан муриад хэн ч биш болгоно шүү дээ. Тэгээд ч ялгүй болж дарамтнаас гарах нь маш чухал. Ялгүй болсон тохиолдолд 2016 оны сонгуульд өрсөлдөх, улс төррүү орж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх боломж олдоно.Өнөөдөр Энхбаяртай тэнцүү харьцаа үүсгээгүйгээс болж МАХН биш МАН хохироно.Хэлмэгдүүлэлтээ зогсоогоогүй цагт хэлмэгдүүлэлтийн эсрэг янз бүрийн аргаар тэмцэх нь зөв шүү. Хэлмэгдүүлэлтийг зогсоох нь ганц Энхбаярын асуудал биш Монголын ард түмний асуудал шүү. МАН-наас Нямдорж, Хүрэлсүх, Баяр гээд маш олон хүн Энхбаярыг хэлмэгдүүлэхэд оролцсон. МАН-ынхан гэмгүй царайлж болохгүй. Тэнцүү харьцаа үүсгээгүй тохиолдолд дахиад л хэлмэгдүүлнэ.
-
irgen (April 20, 2016 9:12:46 am )
TSOLMON dargatai ENHBAYAR gishuuntei BAYANSELENGE,BAASANHUU bugs doloogchtoi nam odoo bolson ta nart odoo gantshan salaavch l ugnuuu
-
zail (April 20, 2016 9:18:47 am )
mongolin ard tumeni huvi zayagar togloj bga ene buleg humuus tamd ochijl tarchilah bhda
-
Балт (April 20, 2016 9:22:34 am )
ХА ХА ЯГ ҮНЭН БИЧСЭН БАЙНАДАА..ОДОО АРДЧИЛСАН НАМТАЙ ГАА 4 ЖИЛИИН ЯЛАА ҮҮР ..ДАХИЖ ТА НӨХӨД УЛС ТӨР ГЭЭЧ ЮМАНД БАРАА СУРАГГҮЙ ШҮҮ ДЭЭ ..НААД ЭНХБАЯРАА ОРХИ .АХМАДУУДАА .УРУУЛ ДОРДОЙВЧ .ЭЛЭГ ДОРДОЙХГҮЙ.. НЭГ УДАА ЭНХБАЯРЫГ ӨРӨВДӨӨД ӨГСӨН ОДОО БОЛСОН БУЦААД УУГАН НАМДАА ХҮРЭНД ИР
-
өвгөнE (April 20, 2016 9:49:35 am )
Ер нь энэ Энхбаяр гээч хэн юм вэ ? Монгол эх орон минь монголын ард түмэн минь Энхбаяраар хэзээ ч дутахгүй шүү. Энхбаяр гэгчээс хэдэн арав бүр хэдэн мянга саяар давуу эх орноо аваад явчих үй олон сайхан хүнлэг, боловсрол мэдлэгтэй эх орон ч хөвгүүд охид байж л байна . Тэдэнд минь бүү саад гай бол. Энхбаяр жирийн нэг л иргэн шүү дээ ааш үйлсээрээ түмний адаг болсон этгээд.
-
Huh tenger (April 20, 2016 10:13:06 am )
vnen nertei nuhur yg vneniig bichjee enhbayrt zohiomol yl tulgasniig shvvh hurliina vzsen hvmvvs bvgd medne de eleg avmaar ym boloo bizde. odoo bvh horoo nairuulj bgad ylgvigsen togtoolo garguulah hrgtei uur ym bhgvi huvalznuud erliizvvd gulug boljinoo he he zuu zuu
-
Нямаа (April 20, 2016 10:13:26 am )
Энхбаяроос хэзээ ч өөдтэй зан гаргаж байгаагүй, хойшид ч гаргахгүй. Ийм түүнд итгэгсэд, одоо болих хэрэгтэй. Нэг сайхан нь гэвэл одоо Энхбаяр хэн болохоо сүйрэхтэйгээ хамтад нь харж маа барих болно. Энхбаяр гэмт хэрэгтэн болохоороо АН-ын барьцаанд орчихсон юм байна. Гэмт хүн гэлбилзэнэ гэдэг энээ. МАН дангаараа сонгуульд орох нь ашигтай хувилбар. Бурхан мэддэг болохоороо МАН-ыг муу юмнаас зайлуулаад өгчээ л гэж бодож байна.
-
Anonymous (April 20, 2016 10:13:41 am )
Энхбаяр монголын улстөрийн шатрын хөлөг хожлын төлөө л ухаалаг тоглолт хийж бна.хэлмэгдүүлтээс бий болсон үлдсэн нэр хочийг эхлээд арилгахад анхаарах хэрэгтхй. Тэгэхгүй бол ман-хан сонгуульд орж сайхан ашиглаад л элбэгдоржтой адилхан хэрэгтэн болгоод муу үзлээр булж орхино. Тиймээс эхлээд муу нэрнээсээ салж ирээдүйд хүндэтгэл хүлээх замаа засах нь чухал !!!
-
zochin (April 20, 2016 10:35:13 am )
Энхбаяраас сальяа, Ард түмэн минь. наад хүн чинь эрүүл байна уу. Улс төрөөр их өвчлөхөөр ийм болдог юм байхдаа. Хэзээ юу ярисан хэлснээ ч мэдэхээ больжээ. Ард түмнийг доромжлоод, басамжлаад байгаа юм биш үү.Бидний дотор мэдлэгтэй, чадварлаг эрүүл саруул ухаантай, бүтээлчээр сэтгэх залуу үе маань өсөж өндийж байгаа шдээ.Хүн мундсан биш юунд нь энэ элий балай юм шиг хүнтэй зууралдах билээ.Одоо болийдоо хүмүүсээ.Наад хүн чинь гэмт хэрэг хийснийг нь нотлоод батлаад Шүүхчид ял шийтгэл оноогоо биздээ……ТЭР СОЛОНГОСДОО ОЧООД Л МҮҮНДЭЭ МАНСУУРААД ХЭВТЭЖ БАЙНА БИЗ. МОНГОЛ ОРОНД МИНЬ ИРЭХЭЭРЭЭ ЗААВАЛ НЭГ БАЛАГ ТАРЬЖ ХЭЛ АМ ДАГУУЛЖ БАЙХ ЮМ.ЦААШАА ТОНИЛ….
-
ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (April 20, 2016 11:01:37 am )
EHXBAYARIIG EREE CERRGUI DOROMJLOH SETHUULCHDED MUU ZUIL YU HIISIIN BE.BYGD ENE HUNII SURGAL R 1 UE YAVJ BSAN BUSHUU.BURUUG NI ZUV R HELEESEI L GESIIN
ZAHIIN AJILCHIN BURUUGAA HELUULEH EE BOLISON UE. -
hulhu (April 20, 2016 11:28:11 am )
Nambariin Enkhbayar gedeg hun namagiin melhiigees dor uhaantai jorlongiin baasnaas muuhai unertei hubiu bodson burhaniig yaridag mortoloo ooroo buruu nomton bolson hoh mongold gishgeh gazar baitugai nuurgui bolson buzar nisbanasiig burhan mine bushuuhan tamruu in yabuulaj tuslaarai ene haraal bish erool yum shuu!! Ard tumen mine ahij ene huniig dabraah hereggui mongoliin toriig doromjiloj tumniig huurdag buzar er yum da ,.Mongol tumen mine odoo neg uhaanaa uralduulaj neg namiig olonhi bolgoj odii hurtel uls gurniihee tusgaar dogtnoliig hamgaalaj irsen MANamd neg itgeed uzeh tsag boljee alsiin haraatai ard tumenee bodson songolt hiihgui bol heseg humuus bayajij ard tumen ta bid nutag usgui altan deer suusan guilgachin boloh tsag ireed bna shu!!!! anharaltai hariutslagatai songoltoo hiihiig urialaj bna ta bugdees ee.
-
GLS (April 20, 2016 12:04:39 pm )
Энхбаяртай хэзээч эвсэж болохгүй аль ч нам!!! Энхбаяр бол жинхэн Түгжил, МАХН бол НЭГ хүний ххк-тай ялгаагүй болсон, Эрэлийн нам Буянгийн нам гээд ялгаа байхгүй болсон!!!!! Одоо ард түмний сонгол бол АН МАН хоероос өөр сонголт хэрэггүй Жижиг намуудын олз омог хайгчид хэрэггүй Энхбаяр бол Түгжил!!!!!!!!
-
Зочин (April 20, 2016 12:45:49 pm )
Н.Энхбаяр Монголд юу хисэн юм. Олны үг ортой авилгалын загалмайлсан эцэг нэр нь оносон, одоо хэрэггүй.
-
Oonoo (April 20, 2016 12:50:39 pm )
зөө зөө Энхбаяр тэнд ч энд ч хэндч хэрэггүй болж бна даа янз нь
-
bumbar (April 20, 2016 3:04:55 pm )
zero zan gej ymar zan baidiin enhbayr uls ornoo udirdaad awaas ywchih l hvn l dee
-
zochin (April 20, 2016 4:01:39 pm )
Цолмон мэтийн Армийг бужигнуулж байгаа хүмүүсийг бушуухан зайлаачээ. Энэ арай дэндлээ Цолмон өдөр болгон сонин хэвлэлээр худлаа юм бичүүлээд Армийн ажил биш Цолмонгийн сонгуулийн сурталчилгаа явагдаад байна ш дээ. Хэдэн нам дамжсан, 60 гарчихсан өвгөнөөр Армиа удирдуулах ч гэж дээ. Арай л дэндэж байнаа. Ерөнхийлөгч арга буюу Н.Энхбаяраас айгаад байлгаад байгаа гэсэн яриа газар авч байна.
-
Зочин (April 20, 2016 6:37:46 pm )
Ахмадууд одоо Энхбаярыг хэн гэдгийг тэдлээш дээ. Хуучин Ардын Намдаа эргэлт буцалтгүй эргээд ирцгээ.
-
Партизаан (April 20, 2016 8:11:02 pm )
Энхбаярыг шоронд хийгээд ч дийлсэнгүй. Энхбаярыг гадныхны өөдөөс тавих хэрэгтэй. Энхбаяр Монголд хэрэгтэй.
-
Anonymous (April 21, 2016 12:11:21 am )
MONGOLD ENHBAYAR shig heregtei hun bhgui shu, ter BAYARTSOGT ELBEGEE SAIHANBILEG novshnuudaas he’d dahin iluu heregtei mundag udirdagch. MAN Enhbayar 2g negtgevel uls ornoo avarch chadna. Dahin AN.iig gargaval tegeed duusaa.
-
Anonymous (April 21, 2016 12:13:21 am )
ENHBAYAR bolood MAN mandtugai. AN sonotugei
-
elbeg ovogtoi mondol (April 21, 2016 12:16:24 am )
Manai nam hujaa udamtaigara iluu uchraas bidnii ard tom motor ajillaj bdg. uher mongolchuud ta nar deeshee garna gj bhgui ee. za iimerhuu yum yarigchid uneheeriin bdg gn shu. tiim bolohoor mongoloo avariy gevel MAN bolon ENHBAYARIIG deesh ni gargah heregtei
-
1000 (April 21, 2016 4:11:21 pm )
Бүрэнтогтох чи өөрөө “зря” Монголд өөр ийм “дидер” байна уу? Тэгш харьцаан дээр ажил явна шүү дээ.Хэн нэг хүний дарамтад явна гэдэг аюултайг өнгөрсөн жилүүдэд харсан Энхбаяр дарга хэн хүний үгэнд амархан орохгүй дээ.Хүрэлсүх гэдэг онгироо галзуугаас болж МАХН хоёр хуваагдсан Том ялтай хүн дээ чи
22 Comments