antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2016 15 comments

“Компаниуд орон сууцны үнээ буулгахаас өөр арга зам байхгүй”

нийтлэсэн Admin

bair_2626Энэ онд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов. Олон тэрбум төгрөг түжигээд байгаа барилгын салбар бол монголын эдийн засгийн хямралын гол шүдний өвчний нэг мөн. Гэвч барилгачдын зөвлөгөөн шинэ тулгар Тусгаар тогтнол эв нэгдлийн намын тухай мэдээ, МАН-ын Бага хурал, МАН, МАХН-ын нэгдэл, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, бие даагч гишүүд МАН-д элссэн зэрэг улс төрд өрнөсөн үйл явлын тоосонд дарагдаж орхив. Юутай ч барилгын салбарынхан 2015 оны ололтоо УИХ-аар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан явдал хэмээн дүгнэж байгаа юм байна. Өнөөдөр тус салбарынхан царцаасан хөрөнгөө гэсгээх, борлуулалтаа нэмэх гарц хайж байгаа. Тэд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, царцсан хөрөнгөө гэсгээх боломж эрэлхийлж “Бартерийн бирж-2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд бага ч гэсэн дэмжлэг болсон гэж үзэж байгаа юм байна.
Барилгынхан энэ зөвлөлгөөн дээр хэрхэн хямралыг даван туулах талаараа ярилцаж байна. Хямралын энэ үед эрэлт байгаа ч нийлүүлэгчид нь тэнгэрт хадсан үнэтэй бараа санал болгож байгаа. Ийм тэнцвэргүй тогтолцоо барилгын салбарыг мөддөө сэхээхгүй гэдгийг тэд ярилцаж байна. Зарим нь АНУ 2009 онд явагдсан хямралтай ижил нөхцөл байдал манайд нүүрлэсэн. Ийм тохиолдолд компаниуд орон сууцны үнээ буулгахаас өөр арга зам байхгүй хэмээн мэдэгджээ.

Тоон баримт:

– 2016 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 253 төслийн нийт 53.276 айлын сууцны барилга баригдаж захиалга авч байгаа. Үүнээс 98 хувь нь буюу 224 төслийн орон сууц, хоёр хувь буюу 29 нь төслийн хаус. Мөн барилгын ажил зогссон 35 төслийн 8937 айлын орон сууц, гурван төслийн 208 айлын хаус, таун хаус байна. Захиалга авч эхлээгүй байгаа 91 төслийн 46.586 айлын орон сууц, найман төслийн 4111 айлын хаус, таун хаус байгаа.

– Орон сууцууд зах зээлд харилцан адилгүй үнэтэй. Үнийг дотор нь стандар, стандарт сайн, тансаг гэсэн гурав ангилдаг. Тухайлбал, стандарт зэрэглэлийн орон сууцны нэг метр квадратын 1.603.668 төгрөг буюу орон сууцны дундаж үнээс 22 хувиар бага байгаа бол стандарт сайн зэрэглэлийн байрны нэг метр квадратын үнэ 2.113.389 төгрөг буюу ерөнхий дундажтай ойролцоо байгаа.

Хэн юу хэлэв?

Барилгын компани, үл хөдлөх хөрөнгийг нэг хүн эрхэлж байгаа нь эдийн засгийн хямралын шалтгаан болсон Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:

heleh_2626

АНУ 2009 онд анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд зээл олгож, татвараас чөлөөлсөн. Үүний үр дүнд АНУ-ын банкны систем үндсэндээ уналтанд орсон. Яг энэ загварчлал одоогийн манай орон сууцны ипотекийн зээлтэй төстэй. Өнөөгийн хямралтай нөхцөлд компаниуд орон сууцны үнээ буулгахаас өөр арга зам байхгүй. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарыг тусад нь байлгах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний системийг байгуулах нь чухал. Манайд барилгын компани, үл хөдлөх хөрөнгийг нэг хүн эрхэлж байгаа учир өнөөдөр эдийн засгийн хямралд өртөөд байна. Өөрөөр хэлбэл, барилга зураг төсөл байхаас баригдаж дуустал нь бүгдийг өөрсдөө хийдгээс хяналтаа алдсан. Гадны улсад “Developers”-д барилгаа хариуцуулж, Нийгмийн даатгал болон захиалагчид нь хяналтаа тавьж байдаг.

Орон сууцны борлуулалтын асуудалд Төрийн оролцоо хэрэгтэй

heleh-ug_155

Барилгын Хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан: Орон сууц худалдан авах боломжгүй ахмадууд, зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцны хөтөлбөр нь маш чухал боломжийг олгосон. Жишээлбэл, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй 50 орчим настай иргэд, тодорхой орлого болон ажилгүй иргэд нь түрээсээр орон сууц эзэмшиж байгаад цаашлаад байртай болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид банкны системийг дэмжих бодлого баримтлан ажиллах байх. Банкны эрсдэлийн асуудлыг арилжааны банкууд өөрсдөө шийддэг учраас тодорхой хүндрэлүүд гардаг. Иймд борлуулалтын асуудалд Төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

Компаниуд төрөөс ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна
“Building’s Technology” компанийн захирал Б.Түмэннаст:

heleh_2656

Хувийн хэвшлийнхэн гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг улсын төсвөөс авч чадахгүй байгаа хүндрэл үүсгэдэг. Улсын төсөвт өртгөөр босгох барилгын зураг төсөлтэй холбоотой ажлыг хийсэн манай компанид ч энэ бэрхшээл тулгарсан. Төр энэ асуудлыг шийдвэрлэж байж компаниудын цаашдын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Үүнээс гадна барилгын зураг төсөлд шинэ норм стандарт тусгах, шинэчлэх ажил нэлээд хоцрогдолтой байгаа. Өндөр барилгуудыг олноор нь барих болсонтой нийцүүлэн норм, дүрмээ шинэчлэн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хөл зэрэгцүүлэн алхах хэрэгтэй байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • ганаа (April 20, 2016 9:44:53 am )

    уул уурхайгаа хөгжүүлж байж ард түмэн гар дээрээ мөнгөтөй болно тэгж байж наад байрнууд чинь борлогдоно нэг бол ажилгүй залуусыг гадаадад их хэмжээгээр гаргавал энэ хямралаас гарна түүнээс жижиг дундыг хөгжүүлээд ард иргэд мөнгөтөй болоод байр авна гэдэг их л хол сонсогдож байна

  • ganaa (April 20, 2016 9:59:39 am )

    Buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teene gej tur ni heterhii tuilshraad hoshuu dureed bsnii gaviya zax zeeliin zarchmiig tgj yvuuldaggui ym

  • ganaa (April 20, 2016 10:03:12 am )

    Tur ni uuriinhuu ajliig biznes ni biznesee hiigeed yvj bsan bol iim bdald orohgui l bsan holildood ireheeree iim zavaan ym bolj bga ym hohi chin tuilshral ihdeheer iim l bldog ym bna

  • би (April 20, 2016 10:10:13 am )

    Юм л бол уул уурхай гэхээ боль. Газар нутгаа сэндийлж баяждаггүй юм.Сэндийлсэн газраас чинь болж олсон орлогоосоо хэд дахин илүүг зарлагадах болно гэдгийг ойлго

  • би (April 20, 2016 10:12:21 am )

    Юү гээд хуцаад байгаан сэтгэгдлээ урд нь бичээгүй

  • Мгл (April 20, 2016 11:00:02 am )

    Орон сууцны унээ нэг саяд авчраад, засалын ажлыг нь оршин суугчидад нь даалгавал иргэд оортоо таарсан юм хиигээд орношдээ. Саяаас дээш авах хун цоохондоо , тэд нь харзнаад, банкууд нь дампуурахаас айгаад хойш суунашдээ. Тор засгаас дэмжлэг горьдоод нэмэргуйээ, сонгууль онгороод бур хаяна. Ноднин сайн хямдруулан борлуулсан компаниуд хожсон

  • bi (April 20, 2016 11:52:54 am )

    odoo toriin demjleg hereggui omno n demjsen heden tom darga nar barilgin companiin boss nar niilej baigaa ard olnoo shulsan shuu dee

  • зочин (April 20, 2016 2:17:39 pm )

    Барилгын үнэ хөрсөн дээрээ хэзээ бууна тар цагт барилгууд идэвхтэй борлогдож барилгын компанууд ашигтай байх болно? Арай дэндсэн өндөр үнэтэй байгаа шүү дээ? Ямарч барилга нэг саяас их үнэтэй байх нь дампуурахын цондон шүү?

  • baraa (April 20, 2016 5:51:24 pm )

    Байрний үнийн хөөс хагархад юундаа төр оролцох еостой гэж бодит байдалд орох естой .үнэ унлаа гээд ард түмэнд ашигтай хэнд ашиг байхгүй вэ барилгийн компаны захирлууд болоод ил далд хөрөнгө оруулсан улсуудад ашиггүй ҮНЭНДЭЭН БОЛ АЛЬ ДЭЭР ТЭР АЛТАН ХУЯГИЙН ЗАСГИЙН ҮЕД ҮНЭ УНХАД ХҮЧЭЭР ТОГТООСОНЫ ГАЙ ӨӨРӨСДИЙНХӨӨ ОРУУЛСАН МӨНГӨӨН ГАРГАЖ А ВАХ ГЭЭДЭЛ ИЙМ БОЛГОСОН БАС ВАЛЮТИЙН ХӨӨРӨГДӨЛ НЭГ ЗАВИНДЭЭР СУУЖ БАЙГААГААН МЭДЭХГҮЙ УХААН МУУТАЙ ЖАЛГА ДОВНЫ ХАРГАЙ ГАРЧ БАЙНА МОНГЛООС ЯВААД ГАДААДАД АМЬДАРХАД ХЭН Ч БИШ ЭЭН МЭДЭЭД ҮСТЭЙ ТОЛГОЙГООН ШААНА ДАА

  • barca (April 20, 2016 5:52:32 pm )

    Байрний үнийн хөөс хагархад юундаа төр оролцох еостой гэж бодит байдалд орох естой .үнэ унлаа гээд ард түмэнд ашигтай хэнд ашиг байхгүй вэ барилгийн компаны захирлууд болоод ил далд хөрөнгө оруулсан улсуудад ашиггүй ҮНЭНДЭЭН БОЛ АЛЬ ДЭЭР ТЭР АЛТАН ХУЯГИЙН ЗАСГИЙН ҮЕД ҮНЭ УНХАД ХҮЧЭЭР ТОГТООСОНЫ ГАЙ ӨӨРӨСДИЙНХӨӨ ОРУУЛСАН МӨНГӨӨН ГАРГАЖ А ВАХ ГЭЭДЭЛ ИЙМ БОЛГОСОН БАС ВАЛЮТИЙН ХӨӨРӨГДӨЛ НЭГ ЗАВИНДЭЭР СУУЖ БАЙГААГААН МЭДЭХГҮЙ УХААН МУУТАЙ ЖАЛГА ДОВНЫ ХАРГАЙ ГАРЧ БАЙНА МОНГЛООС ЯВААД ГАДААДАД АМЬДАРХАД ХЭН Ч БИШ ЭЭН МЭДЭЭД ҮСТЭЙ ТОЛГОЙГООН ШААНА ДАА

  • ИРГЭН (April 20, 2016 10:30:02 pm )

    БАРИЛГЫН САЛБАР БАС ДАМПУУРЧЭЭ
    УУЛ УУРХАЙ ГАЗАР ТАРИАЛАН ШИГ ГАДНЫХАН ШУРГАЛСНААС ХОТОО ДАХИН ТӨЛӨВЛӨХ Ч ГЭХ ШИГ, ЮМ Л БОЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ Ч ГЭХ ШИГ….
    ЦААНА НЬ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ, ГАЗАР НАЙМААЛАХ, ТЭР ГАЗАР ДЭЭРЭЭ ОРОН СУУЦНЫ БИЗНЕС ХИЙХ ДАВХАР ДАВХАР АШИГ ОЛОХ ГЭСЭН ИЙМ Л БОДЛОГО ЯВЖ БАЙНА ДАА
    АРД ИРГЭДЭЭ БОДОЖ БАЙГАА ЮМ ЭНЭ САЛБАРЫНХАНД АЛГА
    ҮНДЭСНИЙ БОЛОВСОН ХҮЧИН ГЭХ МОНГОЛ БАРИЛГАЧИДАА ГЭХ ДОРВИТОЙ БОДЛОГО Ч АЛГА БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ ТЭД АЖИЛГҮЙ, АЖИЛ ОЛДВОЛ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ, ИХЭНХ НЬ ХУВИАРАА, АРАЙ ГАЙГҮЙ НЬ ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ АЖИЛЛАНА…

  • Anonymous (April 21, 2016 10:14:07 am )

    Монголын зах зээлийг уул уурхайн салбар томруулж өдий зэрэгтэй болгосон. 17 оноос төлөгдөх өрийг уул уурхайгаа явуулж байж гаднаас орж ирсэн валютаар төлж таарна. Өнөөдөр байгуулагдсан үндэснйи үйлдвэрүүд гадаадад бүтээгдхүүнээ зарж валют оруулж ирэх чадвар ойрын хэдэн жилдээ байхгүй. Үйлдвэр ашигтай ажилтлаа нилээн хэдэн жилийг авна. Энэ хугацаанд хөгжиж чадсан нь тогтож, хөгжиж чадаагүй нь хаалгаа барих олон давааг туулна.

  • Зочин (April 22, 2016 9:40:57 pm )

    Биеийн тамирын заал шиг том өрөө хийчихээд 1 өрөө байр гэж зарах гээд байх хэрэггүй. Орон сууцжуулах зорилго тавиад байгаа юм бол эхлээд хуучны 5, 9 давхар шиг өрөөтөй байр эхлээд хямд барь. Гадны зээл, мөнгийг дээгүүрээ авч зам, барилгад хийчихээд мөнгөгүй ард түмнээ 5-8%-иар ав гэсэнч орох хүн олдохгүй. ОС-ны 1 м2.-ийн үнэ 1 саяаас дээш л бол ойрын 2-3 жилд авах хүн олдохгүй байхаа. Бодит боломж л энэ.

  • kh (April 25, 2016 10:03:40 pm )

    aali 2015 oni 2r uliral buyu 7-1nd bairandaa orchikh bsan bair odoo hurtel orsongui barag jil toiroh gej bna 90% urdchilgaagaa tultsun shuu bi hervee bankand hadgaluulsan bol udiid 90saya tugrugtei bolson baikh estoi yum bna ug kompanid itgej bair zahialsan ni barag minii buruu yum shig yarikh yum odoo tgd bair hulsluud ug bairnii uldegdel 10%g ugch chadahgui deeree tulj bna daa mongold shudargaar yavaa humuus neg ingej l chaduulj baikh yumdaa ene hunee bodson niigem yagaad ch bish ….

  • Зочин (April 29, 2016 3:58:21 pm )

    Байрны үнээ буулгахгүй байж яаж зарна гэж бодож суугаа юм бэ. Урьдчилгаа төлбөргүй зарвал зарагдана шүү дээ.

antalya rent a car