МАХН-ын дарга өнгөрсөн бямба гарагт Сөүлээс эх орондоо хүрэлцэн ирсэн. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа энэ өдрүүдэд бараг зугтах нь холгүй явсан Н.Энхбаярыг ийнхүү зоригтой ирсэн явдлыг улс төрийн хүрээнийхэн “тэр ямар нэг шалтгаантай л ирлээ” хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл Н.Энхбаяр бол үнэхээр “аюултай” улс төрч юм байна. Засгийн эрхийг намаараа дамжуулж бараг дөрвөн жил атгалаа. Аргагүй байдалд орсон АН-ын тэр баруун, солгойгүй шантаажилж асуудлыг өөрийнхөө талд шийдлүүлсээр ирсэн. Тийм ч учраас МАХН-ны бараг бүх гишүүд сайд, даргын албыг хашлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад “сойж” чамгүй тохироо хийсэн ч харамсалтай нь гарман дээрээ Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынханд муриулсан. Тэгвэл тэрбээр энэ удаа Шадар сайдаас ч илүү чухал зүйлийг хийхээр төлөвлөж эх орондоо газардсан бололтой.
Учир юу вэ гэвэл тэрбээр улс төрийн тавцанд гарч ирэхээр дахин нэг шинэ дайралт хийхээр болсон байна. Өчигдөр улс төрийн томоохон намууд шийдвэрлэх хурлуудаа хийсэн. МАН-ын УЗ болон бага хурал өчигдөр хуралдаж МАХН-тай эвсэж сонгуульд орохыг дэмжлээ. Одоогийн байдлаар ажлын хэсгээс дээр хоёр намын эвсэж сонгуульд оролцох асуудлыг дэмжсэн байгаа. Ойрын өдрүүдэд удирдах зөвлөлүүдээрээ асуудлыг шийдвэрлэнэ. Бүр тодруулбал өнөө маргаашийн дотор хоёр нам эвсэх эсэх асуудлаа шийдвэрлэх учиртай. Учир нь дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс урьтаж нам, эвслийн бүлгүүд Улсын Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуультай юм.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн нэгэн сонирхолтой мэдээлэл ил болсон нь Хууль зүйн байнгын хороогоор орсон “нууц” хуулийн төсөл байв. “Нууц” гэгдээд буй уг хуулийн төслийг МАХН-аас өргөн барьсан бөгөөд автор нь Шадар Сайд Ц.Оюунбаатар юм. Хуулийн төслөө “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл” хэмээн нэрийджээ. Уг урт нэртэй “сайхан” хуулийн төслийн туйлын бөгөөд эцсийн зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох заалтыг хүчингүй болгож өршөөх асуудал юм. Хамгийн хачирхалтай нь тухайн өдрийн хууль зүйн байнгын хорооны хурлаар уг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн төслүүд дунд уг хуулийн төслийн нэр бичигдээгүй байсан. Өөрөөр хэлбэл Хуул зүйн байнгын хорооны хурлаар шуурхай оруулж ирж хэлэлцүүлсэн хэрэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хуулийн төслийг хамгийн ихээр дэмжиж үг хэлж байсан гишүүд нь АН-ын гишүүд бөгөөд Х.Тэмүүжин болон Р.Гончигдорж гишүүд гэнэ.
Ийнхүү МАН-тай эвсэж сонгуульд орох нэрийдлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынханыг “бойкотлож” байгаа аж. Хэрэв эвсэл болгож оруулахгүй гэж шийдвэрлэвэл АН-ынхан Н.Энхбаярыг ялгүйд тооцсон хуулийн төслийг хоёр гараа битгий хэл хөлөө ч гэсэн зэрэг өргөөд дэмжих ёстой болж таарлаа. Мэдээж МАН, МАХН сонгуульд эвсэл болж орвол АН ялагдах нь тодорхой. Тэд багахан хэмжээний суудал авч сөрөг хүчин болох уу, Н.Энхбаярт бага зэргийн дэмжлэг үзүүлээд өөрсдөдөө тоглолтоо үргэлжлүүлэх боломжоо үлдээх үү гэсэн ацан шалаанд ороод байна. МАХН, МАН-ын нэгдлээс айх ёстой нам нь одоо эрх барьж байгаа Ардчилсан нам болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийнх нь бий болгосон амжилт биш гэдгийг бүгд л гадарлаж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, “Шударга ёс” эвслийн авсан 20 хувийн саналыг талаар нь хуваагаад МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд өнөөдөр АН биш МАН олуулаа байх байсан. Тиймээс хоёр намын нэгдлээс хамгийн их айж байгаа нь АН.
Гэхдээ ямар шалтгаанаараа уг хуулийн төслийг тас нууцлав. Яагаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэх асуудлуудын дараалалд уг хуулийн төслийн нэрийг бичсэнгүй вэ. Магадгүй нэлээд асуудал бас сонирхол дагуулах уг хуулийн төслийг эрт “гэрэл цохиулах”-аас санаачлагчид зайлс хийсэн биз. Байнгын хороогоор дэмжигдсэн учир энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байх. Өнөөдөр МАХН хуралдаж эвсэл болох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хоёр нам ерөнхийдөө зарчмын гол асуудлууд дээрээ тохиролцсон. Харин өнөөдөр уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татаж байна. Тэдний эвсэх асуудалд АН-аас саад хийж, үргэлжийн мөнхөд “дайсан” мэтээр үзэж ирсэн Н.Энхбаяртаа эрх чөлөөг нь олгох уу. Ер нь л Н.Энхбаяр АН-ыг мад тавьчихлаа.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 19, 2016 8:18:36 am )
Amjilt Enhbayart drgad, bid songono taniig
-
zochin (April 19, 2016 9:44:58 am )
enxbayar bol elbegdorjiin xajuud ondog shig oogui xun sh dee.yagaad songuulid oroltsoj boloxgui gej.elbegdorj yundaa aigaaad uxchix geed bgaan.enxbayar yoronxiilogch bolox yostoi xun .tegvel ene muu xuzuugui novsh arxichin bayar xujaa bayartsogt nariin xereg unen zovooroo ilerch xuuliin xariutslaga xuleene gedegt mongolchuud bugd itgej bgaaa
-
-
irgen (April 19, 2016 8:31:27 am )
ene hyn hatsirsan blgyi dee
-
АРДЧИЛСАН ЛАЛАР (April 19, 2016 8:38:53 am )
Ингээд хөөрхий элбэгээ шөнөдөө дэрээ норгож, зи гоёохон оймс хайгаад, батүүл ардчилсан үлгэрээ хүүдээ яриад, тэнэгээрээ сайханбилэг, баярцогт 2 л дансандах доллараа тоолоод үлдлээ дээ
-
төргиймаа (April 19, 2016 9:19:27 am )
чи ёстой гоё хэллээ.оке
-
ih mongol (April 19, 2016 10:51:16 am )
chamd ard tumnii baatar tsol olsoe
-
-
zolo (April 19, 2016 8:45:39 am )
mongol ulsiin 1-r chutgur solongos ruga zaila
-
zochin (April 19, 2016 8:47:16 am )
ene maliig songovol turiin ajliig udur bur gatsaah bh da teneg kom-st
-
Үнэн (April 19, 2016 9:07:02 am )
Энхбаяраа олон удаа хулхидуулж дээрэлхүүллээ. одоо АН-ийнханд хууртаж болохгүй шүү. Наад хуулийн төслийг баталсан ч 4-р сарын 20-иос хойш Элбэгдорж хориг тавьчихна. Тэгээд л бас нэг молиго болно шүү.
-
бархас (April 19, 2016 9:20:47 am )
Н.Энхбаяр өршөөгдөх бус цагаадах ёстой Хүнийг хэлмэгдүүлчээд одоо юун өршөөл үзүүлэх юм яриад байна аа
-
Баяраа (April 19, 2016 9:22:28 am )
энхбаяр даргийг бид үргэлж дэмжисээр байх болно.
-
Танхай эмээ (April 19, 2016 9:23:49 am )
МАХН даргын асуудал гүтгэлэг байсан гэдэг нь аль хэдийн нотлогдчихсон асуудал. Саяхан АТГ дарга Д.Ганболд ажлаа өгөхдөө өөрсдийн шалгах ёсгүй хэргээ шахагдаад шалгасан гэдгээ хэлчихсэн
-
том АХ (April 19, 2016 9:24:14 am )
Монголд Н.Энхбаяр шиг удирдагчтай нам л юм хийнэ шүү. МАХН-д юм хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Сая 4 жилд үнэндээ цөөнх байлаа..
-
boogii (April 19, 2016 9:26:03 am )
АН ийм балийр юм хийхээ болвол яасан юм нэг хүнийг л үзэн ядаад байх юм Элбэгдоржоо хогийн хужаа нартайгаа тэмцвэл яасан юм. төр улсаа аваад яавж чадахгүй монголыг сүйрүүлж байгаа энэ намыг татан буулгаж монголын төрөөс нэг мөсөн зайлуулъя
-
ДАНЗАНПҮРЭВ (April 19, 2016 9:26:41 am )
МАН, МАХН эвсэх сургаар АН-ыхан сандарч байна даа
-
Бороо (April 19, 2016 9:28:16 am )
Монголд Н.Энхбаяр шиг удирдагчтай нам л юм хийнэ шүү. МАХН-д юм хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Сая 4 жилд үнэндээ цөөнх байлаа..
-
цэцэ (April 19, 2016 9:28:51 am )
монголд Энхбаяр шиг улс төрч ховор энэ л хүн монгол улсыг хөгжүүлж ирсэн одооч монгол эх нутгаа аварх үйлд нь амжилт хүсэе. ард түмэн чинь дэмжиж байгаа шүү урагшаа
-
хас (April 19, 2016 9:29:14 am )
АН-ын одоо хэзээ гарахгүй ээ. Юун Энхбаярыг өршөөх цагаатгах хэрэгтэй
-
АНУДАРЬ (April 19, 2016 9:30:47 am )
АН ЭЛБЭГДОРЖ ОДОО ХЭЦҮҮХЭН БАЙДАЛД БГАА БИЗ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭЖ МАХН ЭНХБАЯР ТАНЫГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ
-
haraa (April 19, 2016 9:31:08 am )
N. Enhbayar urshuugduh bus tsagaadah estoi huniig helmegduulcheed odoo yun urshuul uzuuleh yum yruad baigaa yum
-
САРАА (April 19, 2016 9:35:52 am )
Манай гэр бүл АН үнэхээр үзэн ядаж байна. МАХН арай илүү тэр дундаа Энхбаяр гарч ирээд улс нийгэмд хэрэгтэй зүйлс хийгээсэй гэж бодож байна.
-
төргиймаа (April 19, 2016 9:44:29 am )
олон намтай манай улсын хувьд сонголтоо зөв хийх хэрэгтэй.АН-ынхан гудамжны нөхөд, дов,толгодын атаманууд,/Бат-Үүл чномондоо атаман явснаа/МАН болохоох шинэ цагын гэнэт баяжсан,олигархууд,тдний үр сад төрөлийн хүмүүсээс бүрдээд байна.МАХН -д ардын хүүхдүүд байна.МАХН-аа дэмжицгээе
-
Anonymous (April 19, 2016 9:45:35 am )
энхбаяр гарч ирээд алж өгнө дөө. ард түмэн үзнээ.
-
лам (April 19, 2016 10:00:42 am )
энхбаяр үнэхээр сайн хүн мөн үү. авилгалын загалмайлсан эцэг гэгддэг шүүдээ.
-
аааааа (April 19, 2016 10:05:31 am )
Ээ хөөрхий эби минь дээ
-
zocinzocin (April 19, 2016 10:22:36 am )
enxbauar darga ta hsyy taniig ard tymen cnie nydee cniltel xarj bga hsy demjij bga hsy demjceer cn ircen
-
Зочин (April 19, 2016 10:37:46 am )
Төрөөс төрсөн тэрбумтнууд сөнтүгэй
-
ааааааааааа (April 19, 2016 10:44:02 am )
цагаатгаад ч байх юм байхгүй ш дээ….замаараа яваа хүнийг замаар нь явуулаач ээ…
-
зочин (April 19, 2016 10:46:14 am )
Нэртэйгээр нь буцаагаад социализм коммунизмээ байгуулаач харья тэгээд бэлэнчлээд ам руугаа бэлэн хоол хийлгээд сууж байхгүй юу тэнэг мал эрх чөлөөтэй болгосон нь буруудаа юу ардчиллын буяныг мөн ч их эдэлсэн дээ та нар 2 нүүртэнгүүд зайл
-
Lalar-uul (April 19, 2016 12:06:45 pm )
Odoo udahgui nogoo hooloi hoshnogo 2 ni oirhon eronhiilogch ni bain bain solongosd emchilgee hiilgedeg boloh ni dee,
-
Төгс (April 19, 2016 12:53:38 pm )
ЭНэ нэг амьтнаас залхаж байна. Энэ юу өөрчирлж чадах юм бэ. Буцаад 2000 он луугаа очихуу тэгээд
-
zochin (April 19, 2016 2:12:27 pm )
jinhene turiin hutguur manai uls ch togloom bolj bn da
-
gazarzuich (April 19, 2016 2:30:18 pm )
hot dotorh uls emzeg yum
-
zochin. (April 19, 2016 2:58:35 pm )
ene.ereh choloog.a.nam bys.ard mvmen demjsen enhbayart amjilt hvsie.
-
ZOCHIN (April 19, 2016 2:59:08 pm )
eh ornoo abaraarai san dargaa
-
UYACH (April 19, 2016 6:56:42 pm )
2 xujaa 1 solongostoi tentsene. 2 solongos 1 yapontoi tentsene. 2 yapon 1 ameriktai tentsene 2 amerik 1 anglitei tentsene. 2 angli 1 germantai tentsene 2 german 1 evreetei tentsene 2 evree 1 mongoltoi tentsene. IX XURALIINXANTAI ENXBAVR ERUNXIILUGCH TENTSENE. BID ENE XUNIIG MUULAAD XEREGGUI EE. ENE XUNII OYUN UXAAN MONGOLD MINI XEREGTEI.
-
зочин (April 19, 2016 10:42:48 pm )
ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.МЯНГАНЫ ТӨМӨР ЗАМАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЭ 8 ХОТОО БАЙГУУЛ, ИХ ДЭЭД СУРГУУЛИА, ЭМНЭЛЭГЭЭ ҮНЭГҮЙ БОЛГОН ГЭСЭНД ИТГЭЖ БАЙНА. ТА ЧАДНАА
-
оба (April 19, 2016 11:09:05 pm )
алтанхуяг алсыг харж байжээ
-
zochin (April 20, 2016 6:46:27 am )
Unen zalhmaar ym.Enhbayar garch ireed l uimeen degdeegeed baih ym.
-
Зочин (April 20, 2016 2:03:36 pm )
Улс орноо боддог бол энхбаяраа ганц хуний тоглолтоос илуу хоер нам нэгдэж ялаад ард тумний амьдралыг босгох чухал бга юм шуу босголцмон дараа нэр торийг сэргээж болох байдгуц
-
Werty (April 20, 2016 4:28:22 pm )
Enhbayr bol mongold bga hamgiin shildeg meregjliin uls torch uymaa, nogoo 2r namihan bol hajuudan huuhduud uym bnado, gants honog irhedl zasag soligdoj, namuud bujignah uymda, daanch ene medlegee ulsdaa ogthonch ashiglahgui uymdaa, zovhon origool boddog hun uymdaa
41 Comments