УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо бидон тараажээ. Тэр нутгийнхнаа хуванцар савнаас үүсдэг хорт хавдраас сэргийлэхийн тулд Алдарт эхийн I, II одонг дагалдуулж, бидон тарааснаа хэвлэлд учирласан. Үнэндээ бидон тараасан нь бол хуучирсан мэдээ. Харин шинэ мэдээ нь эрхэм гишүүн өөрийн бус төсвийн мөнгөөр бидон авч, сонгогчдодоо тараажээ.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн гишүүн Г.Баярсайхантай нийлж, төсөл хэрэгжүүлсэн байна. Тэр төсөл нь Баянхонгор аймаг болон Чингэлтэй дүүрэгт ажлын байр шинээр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн сонгогчдын амьдрах орчныг сайжруулах зорилгыг ч мартаагүй. Энэ бүх зорилгын үүднээс иргэдэд 20-40 литрын багтаамжтай төмөр бидон тараасан гэнэ. Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүргийн нэг өрхөд нэг бидон тараагаад ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдсэн нь юу л бол. Бас бидоны ачаар амьдрах орчин сайжирсан гэдэгт ч эргэлзэж байна.
Одоо хамгийн чухал нь, бидоны санхүүжилт нь нэг тэрбум төгрөг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров тушаал гаргаж, хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Д.Ганбат, Г.Баярсайхан нарт өгчээ. Тэгэхээр Д.Ганбат, Г.Баярсайхан нар нэг тэрбум төгрөгийн өртөгтэй бидоныг Чингэлтэй дүүрэг болон Баянхонгор аймгийн иргэдэд тараасан уу гэсэн асуулт урган гарна.
Д.Ганбат гишүүн бол бидоныг дуулиан шуугиантай тараасан. Харин сэмээрхэн тараалт хийсэн хүн нь Г.Баярсайхан. Эрхэм гишүүн дүүргийнхээ сонгогчидтой уулзахаар зар тараасан ч иргэд цуглаагүй гэнэ. Тиймээс зарандаа “бидон тараана” гэсэн нэмэгдэл хийж, “ирц” бүрдүүлсэн гэх мэдээлэл цахим хуудсанд байна. Хэлсэн ёсоороо бидоноо ч тарааж, иргэд нь их л сэтгэл хангалуун буцсан тухай мэдээнд дурджээ.
Г.Баярсайхан гишүүн бидон тараасан тухайгаа ам ангайгаагүй. Мөн Д.Ганбат хэдэн өрхөд хичнээн бидон тарааснаа тодорхой хэлээгүй. Тэд төсвийн сангаас авсан нэг тэрбум төгрөгөө бүгдийг нь сав суулганд зарцуулаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрбум төгрөгийн “хөөрхөн” хувь нь гишүүдийн хувийн хэтэвчинд орсон байж болзошгүй. Учир нь тэд хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс авсан нэг тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан тухайгаа тайлагнаагүй. Төсвийн хөрөнгөөр хийсэн бүх ажил ил тод нээлттэй, зарцуулалт нь тодорхой байх хуультай. Гэхдээ энэ асуудлыг хуулийнхан шалгаж, нягтлах сураг бий. Өөрөөр хэлбэл, Г.Баярсайхан, Д.Ганбат нар төсвийн нэг тэрбум төгрөгөөр төмөр бидон авч, сонгогчдодоо тараасан уу эсвэл хувьдаа завшсан уу гэдгийг хуулийнхан тодорхой болгохоор ажиллаж эхэлжээ.
Өөр нэг асуудал нь Д.Ганбат, Г.Баярсайхан нарын төслийг хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулаагүй. Төсвийн нэг тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэгчдийг сонгож шалгаагүй гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатын санал болгосон “Өсөх үе”, “Ти Ай Ложистик”, “Мебат”, “Хан Теч” ХХК, “Техник импорт” ХК-тай шууд гэрээ байгуулан, хэрэгжүүлсэн нь эрх мэдлээр далайлгасны илрэл бололтой. Дээр нь хэрэгжүүлэгч нар нь ямар нэг асуудал үүсгэвэл Д.Ганбат гишүүн өөрийн биеэр бүрэн хариуцана гэдгээ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн удирдлагад албан бичгээр илэрхийлсэн байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат нарын сонгогчдынхоо эрүүл мэндийг бодож, ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэж тараасан бидоны ард цөөнгүй “но” байж мэдэх нь. Хамгийн наад зах нь төсвийн мөнгийг зориулалтын бус зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэхчлэнгээр хууль бус үйлдлийн сэжүүр харагдаж байна. Энэ бүхэн хуульд нийцэх, үл нийцэхийг хууль хяналтынхан тун удахгүй тогтооно.
УИХ-ын гишүүд ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж бидон тараасан нь үнэндээ бол инээдтэй хэрэг. Г.Баярсайхан, Д.Ганбат нарын бидон иргэдийг ажилтай, мөнгөтэй, эрүүл болгоно гэдэг ёстой л нөгөө “лөлө” биз дээ. Иргэд сонгогчоо бодсон төрийн түшээ бус төсвийн мөнгөөс идсэн ядруу сэтгэлгээтэй хумслагчид л харагдаж байна.
В.Хэрлэн
Эх сурвалж: Шууд.мн
Холбоотой мэдээ
-
зочин (April 18, 2016 2:27:53 pm )
бидон тарааж байгаа нь дэндүү доромжлолтой авч байгаа нь дэндүү хөөрхийлөлтөй
-
ЗАЛУУС (April 18, 2016 2:31:27 pm )
ЭНЭ ХУЛГАЙЧ НАРААС ХУРДХАН САЛАХ ЮМСАН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ ДАХИЖ СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ АРД ТҮМЭЭН
-
Баяр (April 18, 2016 2:40:56 pm )
Энэ новшнуудыг хэрхэснийг харж байя. Ийм хог новшнуудтайгаа хариуцлага тооцдоггүй юм бол бусдад юу ч бүү хэлдээ
-
haha (April 18, 2016 3:08:17 pm )
bidon beleglej baihiin orond bidon uildverledeg uildver barisan ni deer baij …..
-
зочин (April 18, 2016 3:35:30 pm )
Архангайхныг танк хүлдэг гээд шоолдог байсан. Одоо “бидон” овгийнхон гэх юм байна л даа
-
Mendee (April 18, 2016 4:21:30 pm )
Ergvv Hodoonii haltar mal.
-
buun bayr (April 18, 2016 6:44:31 pm )
saihan uildel bna piiwor sawnaas ymar ih uwchlul garch bgaag medej bgaa biz dee. jinhene er hun
-
зочин (April 18, 2016 8:21:05 pm )
Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болж дээ.Одоо хуулийнхан яаж авч үзэх юм байгаан.
-
зочин (April 18, 2016 9:41:59 pm )
БИДОН ӨГӨӨД БАС ГАР БАРИАД БАЙГАА ЮМ АА, НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТӨВ ХЭСГИЙХЭНД БИДОН ӨГӨӨД ҮЗ Л ДЭ ИНЭЭДТЭЙ ЮМ
-
Irgen (April 18, 2016 11:10:53 pm )
Elvegee enhbold dorilogjavuudiig bhad ardcilsan namiinand huuli uilchilnee muruud
-
би зочин (April 18, 2016 11:11:08 pm )
хууль тогтоогч хууль бус юм хийжээ . Хэн ямар газар хууль сахиулах естой юм бэ. ? Хууль сахиулагчдаа сольеоо. Энэ ч бутэхгуй бишээ бид дийлэхгуй тэхээр хууль зохиогчдоо …..
-
бас иргэн (April 18, 2016 11:11:27 pm )
СОНГУУЛИЙН ХУУЛИАР ХОРИОТОЙ БИЗДЭЭ. СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХИЙГ НЬ ТЭР СОНГУУЛИЙН ХОРООНД НЬ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЭД БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.
-
Зөвлөгч (April 19, 2016 1:43:33 am )
Наад Ганбат чинь Буяндоржийн авилгийг цагдаад өгч зуучилсан Д.Мөнхзул гэгчийг Дарханы Цагдаагийн хэв журмын тасгийн даргаар томилуулсан хууль тогтоогч хүн дээ хэ хэ хэ
-
Б.дагва (April 19, 2016 7:44:52 am )
Энэ 2 даанч их нийлээд сүйд болоод байсан юмаа төсвийн мөнгөнөөс хусчихаал тэгж байсан юм байна л даа МАН ыг янз янзаар хэлээд л сүрхий ам нийлээд байсан одоо шалгуулж үнэн ээ хүлээж дээ сонгуульд нэр дэвшээд ч ахиж сонгогдохгүй дээ төсөвийн мөнгөөр бидон тараагаад өөрсдөө ахиу мөнгө хармаалсан биз хууль нь яаж шийдэх бол ард түмэн бид харж л байя
-
би зочин (April 19, 2016 8:02:28 am )
шал худлаа гутгэлэг гэж бичээчэээээ 2. дуракаа
-
АРДЧИЛСАН ЛАЛАР (April 19, 2016 8:44:30 am )
Аргагүй шүү дээ толгой нь хүрэхгүй юм чинь ходоодныхоо хэмжээгээр сэтгэнээ. Одоо бол АН айл бүрт сая төгрөг амалсан ч гарч ирэхгүй хэрэв тэглээ гэхэд айл бүрээс тэрбумыг ичихгүй нэхэж чадах л хүмүүс байгаа
-
Anonymous (April 19, 2016 9:39:06 am )
Сонгуулын өмнөх Амлалт бол угаасаа л хоосон үг шүү дээ, бүх нам , бүх нэр дэвшигчид худлаа амлалт ярьдаг , манайхан л одоо болтол үнэмшиж тэнэгтдэг болохоос биш, тийм болохоор миний хувьд бол ямарч амлалт гүйгээр АН-ыг сонгоноо ! харин дээхэн үед нөгөө муу нэртэй Баабар харин би юу ч амлахгүй ээ, гэж сонгуульд нэр дэвшээд ялагдаж байсаныг нь санаж бна, манайхан үнэн хэлсэн хүнд итгэдэггүй, харин худлаа ярьсан , худлаа том том амлалт өгсөн хүмүүст итгээд , дараа нь нам хулхидуулдаг ийм л уламжлалтай юм шиг бололтой
-
-
Anonymous (April 19, 2016 9:33:21 am )
мэдээж өөрийнхөө мөнгөөр тэр бидонуудаа авахгүйшдээ, улсын мөнгөөр л авна, угаасаа л улсаа хөгжүүлэх гэж биш, боломжийг ашиглаж улсаасаа хулгайлах гэж л сонгуульд өрсөлддөг биз дээ!? манай улстөрчид маань ! тэрнээс биш маниусын амьдралыг дээшлүүлж өгөх гээд л , Монгол улсаа хөгжүүлэх гээд л хэдэн зуун сая , бүр тэрбумаар нь сонгуулынхаа ажиллагаандаа хувиасаа зарлагадаад бие биенийгээ тасдчих шахаад өрсөлдөөд байдаггүй байлгүй дээ
-
зочин (April 19, 2016 7:57:56 pm )
тэр хацар их сэжигтэй,бидон залгисанч байж магадгүй шүү ….
-
Хөдөлмөрийн яам (April 19, 2016 10:46:53 pm )
Хөдөлмөрийн сайд Баярсайхан сайд тэрбум төгрөгөөр бидон тараана гэсэн юм чинь Чойноров өгөлгүй яахав.
-
зочин (April 20, 2016 9:59:57 pm )
Даанч дээ ийм хүмүүсийг сонгосондоо маш их харамсч байна. Битон доо гол нь биш улсаас татвар төлөгчдөөс яаж мөнгө салгаж өөрийн мэдлийн компаниудаа санхүүлүүлэх вн гэж л бодож суудаг нөхдүүд бна. БХР- аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөнөөс 1 тэр бумыг Ганбат өөрийн компанидаа шилжүүлсэн гэдэг нь үнэн бололтой арайч дээ яасан ханаж цаддаггүй юм бэ
-
Ariunbuyan (April 25, 2016 1:18:20 am )
Ed nariin shunald hyazaar baih bish tusubiin mungunuus ali boloh ihiig abch ard tumnees hulgai hiih gej l deeshee garna shuu dee, Gantg biton ch bish, Mongoliin tor deedchuuld uilchildeg MASH shudarga huulitai bolmoor baina.
-
зочин (April 25, 2016 10:41:20 am )
Улсын мөнгөөр өөрийгөө сурталчилсан ядмаг ухаантай түшээдээс мөнгийг нь гаргуулж улсыг хохиролгүй болгомоор юм,ард түмэн эдгээрийг дахиад бүү төрд гаргаасай ,монгол түмний хөрөнгийг цацсан этгээдүүдийг төрд бүү шургалуул ,эдгээр нөхдийг торгож бидоны мөнгийг төсөвт нь буцааж оруулбол таарна
-
зочин (April 25, 2016 10:42:21 am )
бидон гэдэг нэр өгвөл зохистой юм
-
хувин (April 29, 2016 8:26:29 am )
надад нэг бидон өгчих би сонгож магадгүй
25 Comments