“Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр арвай тогтохын адил ховорхон хувь тавилан юм”. Хэн нэгэнд амархан олдоод заяагаад байдаггүй хувь тавилан.
Гэтэл сүүлийн үед арчаа муутай, амьдралын ухаангүй асар хариуцлагагүй аав ээжийн буруугаас болж нялх үрээ бусдад үрчлүүлэх, энд тэнд орхиж хаях, төөрүүлэх цаашлаад амь нас, эрүүл мэндийг нь хохироох гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, “Төрүүлсэн үрээ төөрүүлж хаялаа” гэх хэрэг цөөнгүй гардаг бол одоо “Хүүхэл үрчлүүлнэ” гэсэн зар сошиал ертөнцөд цөөнгүй гарах болов.
Ганц цахим хуудсанд гэлтгүй энд тэнд айлын хашааны өнцөг булан дээр хүртэл “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар мэр сэр харагдах юм билээ.
Хэдхэн хоногийн өмнө Дарь-Эхийн орчимд айлын хашааны өнцөг дээр том бор хатуу цаасан дээр “Бага сартай хүүхэд өргүүлнэ” гэсэн зар тавигдсан байв. Зарын дагуу утсаар нь залгаж асуутал “Хүүхдээ өргүүлсэн. Хөдөөний хүнд өргүүлсэн байгаа. Миний хүү сайн сайхан өсч торниж байвал болоо доо. Тэгээд ч зараа аваад хаячихсан байгаа биз дээ” хэмээн шингэн дуутай эмэгтэй яриад утсаа салгасан юм. Цааш нь илүү зүйлийг дэлгэрүүлэн асуухаар утас руу залгатал эрэгтэй хүн аваад “Яах гээд байгаа юм бэ, ямар ядаргаатай юм. Хүүхэд өргүүлэх эсэх нь бидний асуудал юм байгаа биз дээ” гээд уцаарлаад утсаа салгасан юм. Тэгвэл цахим хуудсанд дахин нэг ийм утгатай зар түгжээ.
Тодруулбал, “Эмэгтэй хүүхэд өргүүлнэ. 2016 оны гуравдугаар сарын 10-нд гарсан Одоо нэг сар хүрэх гэж байгаа” гэсэн зар твиттер хуудсанд тавигджээ. Зарын дагуу 809100.. гэсэн утас руу залгахад “Энэ зар хүчингүй болсон” гэв. Үүнээс ажихад охиныг бусдад үрчлүүлсэн бололтой. Мөн түүнчлэн өнгөрсөн онд ч “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зарыг зарын самбарт наасан байсан. Тодруулбал, “Есдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд үрчлүүлнэ. Утас……..“ гэх зарыг Сансарын автобусны буудлын зарын самбарт наасан байсан. Маргааш нь асуухад хүүхдийг үрчлүүлсэн байв. Чухам яагаад хүүхдээ үрчлүүлэх болсныг эхээс нь утсаар холбогдож тодруулахад “Амьдрал хэцүү байна. Хүүхдээ тэжээх чадваргүй”. Тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна гээд утсаа салгасан юм. Түүгээр ч барахгүй 39 настай өрх толгойлсон эмэгтэй тав дахь хүүхдээ хүнд үрчлүүлсэн гэх мэдээлэл ч байсан юм. “Хүүхэд үрчлүүлнэ, өргүүлнэ” гэсэн зарын ард юу нуугдаж байна вэ гэж хардахаар. Ашиг хонжоо хайж хүүхдээ зарсан уу, аль эсвэл амьдралын эрхэнд орж аргагүй эрхээр алаг үрсээ айлд өгөөд байна уу гэдгийг бас бодолцож үзмээр ч юм шиг.
Гэхдээ “Хүүхэд үрчлүүлнэ” гэх зарын цаана хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй юм. Тухайлбал, хүүхдийг үрчилж авсан айл хэрхэн өсгөх, цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ, хүний наймааны золиос болохгүй гэх баталгаа алга. Монголд хүүхэд үрчлэлийг зохицуулах хууль байдаг. Хуулийнхаа хүрээнд үрчлүүлэх нь иргэн хүний эрхийн асуудал. Гэтэл яагаад зар тавьж хүүхдээ үрчлүүлэх болов.
“Зарсан байж болзошгүй” гэх үг анхаарлыг минь татаж байсныг нуух юун. Ийм төрлийн гэмт хэргийг шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Гомдол ирээгүй учраас шалгадаггүй юм” гэх хариултыг өгсөн юм. Яах аргагүй, эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед төрүүлсэн нялх үрээ зар тавиад хэнэг ч үгүй хэн нэгэнд үрчлүүлэх нь хүний амьдралын ёсноос гажсан үзэгдэл мэт харагдах ч нөгөө талаар үнэхээр амьдрал хэцүү байхад үр хүүхдээ өсгөж чадахгүй, өлсгөж цангаавал яалтай билээ. Гачлант амьдрал дунд тартаг тарчигхан өсгөж байхын оронд өнгөтэй өөдтэй айлд нь өргүүлчих хэрэгтэй дээ гэх бодолтой хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тиймээс хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа эхчүүдийн хувьд арван сар тээж төрүүлсэн үрээ, өсгөж чадахгүй гэсэн шалтгаанаар айлд өргүүлж, төрөл удмаасаа төөрүүлж орхих нь хэр вэ гэдгийг хэн хүнгүй тунгааж нэг бодож үзээрэй.
О.Сайхан
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 18, 2016 1:52:30 pm )
Гудамжинд орхиж явснаас дээр шүү дээ.
-
aagii (April 18, 2016 2:15:57 pm )
ymar mashin zarah gej zar tavij bgaa bish dee.
-
зочин (April 18, 2016 2:46:08 pm )
Цагдаа гомдол ирээгүй л бол шалгахгүй юу?Ардчилсан нийгэмд хүүхдийн эрх зөрчигдөх хамаагүй юу?
-
зочин (April 18, 2016 2:55:30 pm )
зөв зөв сайн хүнд өргүүлж болно ингээд ил тод байвал хүний наймаа , хүүхэд хохирох юмгүй, дээр үеэс хүүхэд өргүүлэх, өргөж аваад болж л байсан амьдралгүй хууль гаргасан тэнэгүүд нь олон болжээ хянадаг газар нь хянана л биз мангар хууль гаргасанаас болж хүүхэд л хохирч траншэйний хүүхэд гэдгийг бий болгосон хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй хүүхэд өргүүлэх зараа гаргаад байх хэрэгтэй дэмжих хэрэгтэй мангар хуулиа цуцал
-
зочин (April 18, 2016 3:01:16 pm )
Хүүхэд, нохойн гөлөг 2 их борлуулдаг болжээ. Мөн их доройтож байгаа юм шүү. Эх орны газар, гол том уул уурхай, лицензээ гадныханд эрх мэдэлтнүүд худалдаад, ажилгүй, хүний мөсөө гэсэн зарим аав ээж нь мөнгөний мөр хөөсөн залууст хүүхдээ худалдаад ямар ч муухай цаг үед бид амьдарч байнаа.
-
зочин (April 18, 2016 4:10:24 pm )
Арай ч дээ ,ийм улсуудыг олж хатуу шийтгэх хэрэгтэй.Хүний эрхтний наймаа хийж байвал яах юм бэ,хүүхэд төрүүлчихээд наймаалцана гэдэг бол эгээ л зарж борлуулж байгаа үйлдэл шиг байна ш дээ.Болиоч ээ ,бүр хашгирмаар санагдаад байнаааа.Яанаа монголчуудаа
-
зочин (April 18, 2016 6:19:26 pm )
Ийм зар тавьж байгаа нь монгол уламжлал монгол сэтгэхүйд урьд хожид байгаагүй л асуудал болов уу?Хүүхэд өргөж авдаг,мэр сэр хүрдэнд тавьдаг явдал байсан байхаа.Зар тавиад байгаа нь хүн ам зүйн бодлого,улс орны эдийн засаг,айл өрхийн амдралын доройтол,магадгүй зарим хүмүүсийн ухамсар сэтгэхүйн доройтолтой холбоотой байхаа.Хүүхэдтэй болох уу?Үгүй юу гэдгийг л сайн бодох ёстой доо.Хүүхэд гэдэг хүссэн болгонд олдоод байдаггүй хүн-эрдэнэ шүү.
-
ХӨХ ЧОНО (April 18, 2016 8:58:02 pm )
Харин тиймээ.монгол сэтгэлгээ алга болждээ
-
-
Erka (April 18, 2016 7:13:17 pm )
Yah be de amidral bolohgui blood l tegj bga,emegt hund setgel medeej hetsuu l de,zar tavilaa gehed huuli hynaltiinhan Huulia gargaj ene asuudaliig tsehtsluulj ugnuu
-
зочин (April 18, 2016 7:19:22 pm )
хөөрхий дөө нялх юм шүү дээ….яагаад……өөрсдийг н зараад эд эрхтнийг н авбал яах бол…хүнийг хайрлах өрөвч зөөлөн сэтгэл хаачсан бэээ……..яагаад яагаад өөрсдийг н хэзээ нэгэн цагт бурхан тэнгэр гэсгээх байх даа л гэж бодох юм…хэлэх бичих ч үг олдохгүй юм
-
bagaa(ajilgyi) (April 18, 2016 10:13:56 pm )
1nastiig toxitoi aild orgyylie
-
Зочин (April 18, 2016 11:42:41 pm )
Сонин юм даа хуухдийг ингэж урчлуулж болохгуйштээ, зохих хяналт бухий байгууллагаар дамждаггуй гэжуу? Монгол хунд итгэх итгэл минь алга болчлоо, новш гэж
-
azaa (April 19, 2016 8:42:25 am )
mgl uls vneheer hetsvv boljee deer bgaa uls torchid l ngl ulsiig iim yduu bolgoj bgagaa oilgoh tsag ireesei vneheer haramsaltai
-
zocinzocin (April 19, 2016 3:02:06 pm )
daancn dee neeree uax gej toryyldeg bnaa xairan xvvxed ynenee xeleed acramjind ogcn boldogyi uym u uacan xetsy xorboo be bucad orond bol hsuud tor zacag ni ibeeldee abdag hsde ocgoxooc zugtaj bga biz ecbel bitii gargaacnee cnadaxgyi bol xvnd orgyylex ni cn deer biz gexdee eniig ulc tord xamaatuulij orgyylj boldogyi um bolobuu xvn torno gedeg cnie ter ornii omcn erx ahsig bizdee end 1 nuugdmal um uabaad bna daa eniig zoolon cetgeleer ulc ni xarj xvleej abdag boloocnee cnicnlexdee gol ni bihs
-
zocin (April 19, 2016 3:11:41 pm )
uamarcn medleg alga uamarcn bolobcrol alga iim ucnraac xvvxdee uaxaa medexgyi bna zaluu yeee ingej tor zacag ni xauaj boloxgyi bxaa uamar 1 xanddag baiguulaga cn umuu xubi xvn bj bolno hsde ene acuudliig hsiiddeg garts gargax xer teei ulc orond maani xauada bihsi tocood abdag niigem xer tei um bihsy zaluu yee bac xairlaj xamgaalj omgoolj omoordog tiim togtoltsoo hiigem xer tei bolj bga ni tsagiin urcgalaar garcn irj bna zaluu xvmyycee buruutgaxaacaa ilyy zaaj zobloj xelj curgaj argadaj omoorox xer tei niigem irj bna daa zagnaj cnicnlex ni gol boihs 1 t xvvxed bolj xorbood ircen xvvxdiig tor zacag ni tocj abax ucnirtai argaa baraad l ingedeg bxdaa aab eejbolcon hialx amitad oorcdoo bgadaa orobdoj bna
15 Comments