Ажилгүй, орлогогүй монголчууд өнөөдөр нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт асар олон байна. Та муу амлаллаа гэж бүү зэмлээрэй. Бодит байдал, амьдрал дээр ийм дүр зураг хаа сайгүй байгаа учраас арга буюу ийн бичихэд хүрлээ. Ихийг амлаж гарч ирсэн Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо “Ажилтай орлоготой Монгол хүн” хэмээх хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэхээ амлаж байсан. Ингээд Хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулсан ба амлалтынхаа дагуу 2013 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 154 тоот “сайхан” тогтоол баталсан. Гэвч тусгай яам байгуулаад ч монгол хүнээ ажилтай орлоготой болгохын төлөө сайн ажиллаж чадалгүй, ирэх сонгуультай золгож байх шиг байна.
Худал амлалт өгч иргэдийнхээ амийг тасалж байна
Амлалтаа хэрхэн хэрэгжүүлснийг хоёр чихээрээ сонсож, хоёр гар, бие сэтгэлээрээ мэдэрсэн тус намын хэсэг бүлэг нөхөд намынхаа зарим нэг этгээдүүдийг дахин сонгохгүй байх уриалгыг олон нийтэд гаргаад удлаа. Ард түмний дунд бэлэн мөнгөний хомсдол үүсч, худалдан авах чадвар буурснаар инфляцийн түвшин хоёр хувьд хүрсэн.
Үүнээс гадна жил бүр цалин нэмнэ хэмээн гарч ирсэн эрх баригчид амлалтдаа хүрэлгүй луу унжиж, цалин, тэтгэврийг нэмэхгүй байсаар сонгуультай золгож байна. Ахмадуудын тэтгэврийг л гэхэд 20-хон мянган төгрөгөөр нэмж, түүнийгээ хотын дарга Э.Бат-Үүл нэг хувийн татвар гэгчээр буцаагаад булаагаад авчихсаныг ч иргэд ярьж байна.
Түүнчлэн “Ажилгүй, орлогогүй, авлигагүй Улаанбаатар”-ыг амлаад, бүх зүйлийг эсрэгээрээ хийсэн хүмүүс өнөөдөр захаасаа бууж өгч байна. АН-ынхны амлалт амьдрал дээр хэрэгжээгүй болохыг дараах олон баримт нотлох биз ээ. 2013 оны сүүлчийн мэдээллээр манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 40111 болж, өмнөх оны мөн үеэс 745 хүнээр буюу 1.9 хувиар нэмэгджээ. 2016 онд энэ тоо хэд гарах бол гэж найдвар тавин хүлээгээд ч нэмэргүй биз. Шалтгаан нь тун энгийн. Ажлаас гэнэт халагдсан, байгууллага нь татан буугдсан, цомхотголд орсноос болж гээд хөвөрнө. Ардчилсан нам засгийн эрх барьж эхэлснээс хойш төрийн жинхэнэ албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халж, ажилгүйчүүдийн хүрээ тэлсэн, томорсон. Ардчилсан намын балгаар 44 агентлагийг 28 болгож, олон хүн идэх хоол, өмсөх хувцсаар гачигдаж, гудамжинд лааз өшиглөгсдийн эгнээнд нэгдсэн. Энэ бүхэн Ардчилсан намын амлалт хэрэгждэггүй, ам ажлын нэгдэлгүйг тод харуулсан хэрэг юм.
Тэгвэл МАН-ын Засгийн газар Атрын гуравдугаар аяныг эхлүүлж, Монголд газар тариалан сэргэж эхэлсэн. Гэтэл дөрвөн жилийн дараа АН-ын буруу бодлоготой “Буудай Бурмаа”-гаас болж тариаланчид дампуурч, олон хүн хоолноосоо салж буйг уншигчид юу эс андах вэ. Түүнчлэн төсөв хэмнэх нэрийдлээр авто замын салбарт нэг ч төгрөгийн эх үүсвэр өгөхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс болж 11 мянган ажлын байр үгүй болох аюулд хүрсэн юм. Энэ талаар Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа ийнхүү ярьжээ. Тэрбээр “2013 онд 947.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг авто замын салбарт гүйцэтгэсэн. Харин 2014 онд 37 төсөлд 465.2 төгрөгийн санхүүжилт хийгдсэн.
Гэтэл 2015 онд тэг хувийн санхүүжилттэй байна. Авто замын салбарт тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй компани бий. Үүнээс 50 гаруй нь үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниуд” гэж мэдэгджээ. 400 гаруй компани дампуурна аа гэхээр ядуурал улам бүр газар авч байгаагийн бодит жишээ биш гэж үү. Гэх мэтчилэн яриад байвал олон сөрөг үр дүн гарч ирнэ.
Ядуустаа гурил будаа ахиухан тараагаарай, хэд хоног ч гэсэн гэдэс цатгалан яваг дээ
Хэрвээ уншигч та санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголын эдийн засгийн форум 2016” дээр олон нийтэд хандаж хэлсэн үг улстөрчдийн орой руу орохоор байсан даа. Тэрбээр “Улстөрчид хариуцлагагүй байна. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэрхүү УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Аягүй бол эмийн санд ирээд “Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад эм өгөөч” гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад “Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч” гэнэ.
Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ. Эдийн засаг мөнгөөр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдлээр, дүр эсгэсэн хандлагуудаар халхавчлагдаж болно. Эдийн засгийг тийм халхавчаар хаах боломжгүй. Тийм учраас эдийн засгийн хохирол нь мөнгөөр хэмжигддэг. Дахиж бид алдмааргүй байгаа.
Хоёрт, аж ахуйн нэгжүүдийн байдал сайн биш байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас “Мөнгө алга” гэсэн үг гарна. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байна шүү дээ. Одоо бүр “0” дээрээ очиж зогсож байгаа.
Надад гайгүй бизнес хийдэг залуу хэлж байсан. “Одоо үнэхээр нэрээ бодоод энд тэндээс мөнгө зээлж хэдэн ажилчныхаа цалинг тавьж байна. Юун нэмж шинэ хөрөнгө оруулалт хийх. Юун нэмж бизнесээ тэлэх. Энэ тухай ярих боломж алга. Зүгээр нэрээ бодоод энэ хэдэн ажилчнаа халчихгүй, цалинг нь зээлээр тавиад явж байна” гэж байсан” хэмээн ажилгүй, орлогогүй монголчуудын талаар сөхсөн үг, өгүүлбэр дэндүү олон бий. Тиймээс л зөвхөн төрийн эрхэнд гарахын тулд л сайхан амлаж, сайн лоозогнож байсан дүр зургийг өнөөдрийн эрх баригчдаас харж болно.
Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын зээлжих зэрэглэл -B гэсэн үнэлгээ рүү уруудаж, ажилд орох хүсэлтэй таван иргэний нэг нь л ажилтай болж байна. Тэгвэл 2011 онд ажилд орох хүсэлтэй хоёр иргэний нэг нь ажилтай болж байв. “Ажилтай орлоготой монгол хүн” хаана байна вэ гэсэн асуултыг эрх баригчдад дайя. Өнөөдрийн үнэн төрх гэвэл “Ажилгүй, орлогогүй монгол хүн” л байна. Ийм хөгжлийн доройтлыг ард түмэн хүсээгүй. Өнөөдрийн эрх баригчдаас ард түмэн их зүйл хүсээгүй, ажилтай, орлоготой байя л гэж хүссэн. Даан ч эрх баригчдын сэтгэл, зүтгэл дутлаа. Гэхдээ “Ажилгүй, орлогогүй монгол хүн”-ээ аврах цаг удахгүй ирнэ. Эцэст нь хэлэхэд өнөөдөр ядуустаа гурил будаа ахиухан тараагаарай. Хэд хоног ч гэсэн гэдэс цатгалан яваг дээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (April 18, 2016 10:28:31 am )
hogiin ardchilsan nam nini amidralig orwongoor ni erguulsen dee
-
zochin (April 18, 2016 10:29:03 am )
ardchilsan namiin buyanaar olon hun gudamjind garch arhichin bson doo
-
зочин (April 18, 2016 11:23:07 am )
АН-ын луйварчидын таргалсан ард түмний ядуурч турсан яг тэнцэнэ,
Энэ луйварчдын намыг дахин сонгож болохгүй, газар нутгийг минь зарж хятадын хараат болгох зорилготой нам байх -
лхагва (April 18, 2016 2:49:37 pm )
хvмvvс эзэмшсэн тодорхой мэргэжилгvй болохоор л ажилгvйчvvдийн эгнээ оргожоод байна 10,12-р ангиа тогсоход нь оеж, шидэх мод чулуу янзалдаг дэлгvvр рестораны vйлчлэгч цэвэрлэгээ угаагч ер юу эс байхав наад захын мэргэжил эзэмшvvлчихвэл ядаж л оюутан болонгуут цагийн ажил хийчихнэдээ ямар ч мэргэжилгvй болохоор байгууллага дамжаад л заримд нь гологдоод заримыг нь голоод л тэнээд байгаа юм хvнд ажил хэрэгтэй компанд сайн ажилтан зэрэгтэй гэвч хамгийн гол нь мэргэжил байхгvйд л хамаг учир оршинодоо
-
Anonymous (April 18, 2016 9:50:42 pm )
АН бол улс орныг дампууруулах зорилготой мэт 4 жилийн дотор яаж дампууруулж болдгийн тод жишээ юм дахин энэ намыг сонгохгүй байхыг ард түмнээсээ хүсье
-
Zochin (April 21, 2016 6:27:50 pm )
Ajilgyi boloh bas 1 shalrgaaniig buyer medersen hun bn.zgr uls turiin zorilgoor tuhain salbariin bus 1 huniig tomilj 15 jil ajillasan ajildaa aldaa dutagdal gargaagyi huniig halchihna.ardchilsan namiig uzen yadaj bn
-
zochin (April 26, 2016 3:27:26 pm )
bi surguulia tugsuud ajild orood 10 dahi jildee turiin neg baiguulagad ajillaj bsn namaig ardiin namiin ved ajild orson gdg shaltgaanaar halsan da tugsuud ene namiig turd garahiig ni hvleej bgaad ajild oroh bsn bn l gej bodoj bn daa amudraldaa ene namiig demjihgui ee
7 Comments