antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 1 comment

Б.Түвшинбат: Бокс бол тулааны урлаг

нийтлэсэн Admin

boks_4545“Рио 2016” олимпын эрх олгох боксын Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээн БНХАУ-д Бэй мужийн ЖьюЖан спортын ордонд болж өнгөрсөн билээ. Манай шигшээ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролож үүнээс олимпод орох эрхээ авсан тамирчин Б. Түвшинбаттай бэлтгэлийнх нь үеэр цөөн хором ярилцлаа.

-Олимпод оролцох эрхээ авсан танд баяр хүргье.

-Олимпид оролцох эрх авсандаа баяртай байна. Сая болж өнгөрсөн тэмцээн нь Азийн орон болон далайн эргийн орнууд хоорондын тэмцээн болсон юм. Уг тэмцээн нь энэ ондоо Ази тивд зохион байгуулж буй эхний бөгөөд сүүлийн тэмцээн болсон гэдэг утгаараа ихээхэн ач холбогдолтой.

-Энэ тэмцээнд таны хүчтэй өрсөлдөгчид хэр байсан бэ?

-Нийт 40 гаруй орны 300-гаад тамирчин оролцлоо. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван тамирчин, багш дасгалжуулагч нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Бокс дөрвөн медалиар шагналт байр эзлүүлдэг бол энэ удаа эхний гурван байранд эрх өглөө.Сүүлд үлдсэн хоёр хүрэл медаль нь хоорондоо тулалдаж “Рио 2016” оны олимпод оролцох эрх авсан гэсэн үг. Манай улсаас нийт олимпийн дөрвөн эрх авсан. Эхний тулаанд өөрийн зонд Ази тивдээ хоёрдугаар байранд бичигдэж зоогоо толгойлсон учир эхний тулаанд хий мөргөх буюу шууд дараагийн шатанд эрхээ авсан. Тажикистаны боксчинг ялж шөвгийн наймд үлдсэн. Наймаасаа шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Туркменистаны тамирчинг ялж хүрэл медалийн болзолыг хангалаа. Мөнгөн медалийн төлөө Тайландын боксчинтой тулалдаж гурван үеийн турш илүү байсан ч ялагдсан.

-Илүү байсан мөртлөө яагаад ялагдсан гэж?

-Тайландын боксчин луйвардаж, шүүгч нартай хуйвалдан мөнгөн медалийн байрыг булхай хэрэглэн хүртсэн. Сүүлийн тулаанд хоёр хүрэл медаль, эрхийн төлөө тулалдаж Филиппиний боксчинг 3:0 оноогоор илт давуу ялж олимпийн эрхээ аваад эх орондоо ирлээ.

-Саяхан тэмцээн болсон учраас таны бэлтгэл сайн хангагдсан байх. “Рио 2016” олимпийн бэлтгэл хэзээнээс эхлэх гэж байна вэ?

-Сэргэлтийн үе гэж байдаг. Өөрийгөө амрааж, сэргээж дасан зохицох бэлтгэл одоогоор явагдаж байна.

-Боксчидыг хараад байхад сүүлийн шатанд их ядарсан харагддаг. Тамирчин хүний тэсвэр хатуужил ямар үед илэрдэг вэ?

– Өрсөлдөгч тамирчингаас илүү өөрийгөө л ялж тамирчин болно доо. Боксын тамирчид жин хасдаг яг тэр жиндээ байх ёстой. Жин хасалт, жингээ барьж үлдэх, өрсөлдөгч тамирчингаа ялах, өөрийгөө хамгаалах гэх мэтчилэн тэвчээр хувь хүнээс их шаарддаг.
Бокс бол сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэтчилэн тоглоомын спорт биш тулааны урлаг болохоор бэлтгэл сургуулилт сайн хангагдаж өндөр ачааллыг давах сэтгэлийн бэлтгэл, хаттай байхыг шаарддаг.

-Та хэдэн настайдаа тулааны урлагт хөл тавьсан вэ? Ер нь хэдэн насны хүүхэд уг спортоор хичээллэхэд болох вэ?

-Би 11 настай байхдаа хичээллэсэн. Нийтдээ 18 дахь жилдээ тулалдаж байна. Боксын спортыг сонгоод сонирхолтой хүүхдүүд 10-13 насандаа хичээллэвэл болно. Шууд жоохон хүүхдүүдийг тулалдуулна гэж байхгүй бага багаар зааж өгдөг.

-Нийтдээ 18 жил тулалдсан байна. Мэдээж гадаад, дотоодын тэмцээн уралдаанд их оролцож байсан. Та тэр амжилтаасаа дурдвал?

– Ази тивд алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Амжилтаараа хоёрдугаар байрт бичигдэж байна. 2012 оны Лондонгийн олимпод оролцож байсан. Бусад олон улсын тэмцээн, оюутны дэлхийн аварга болж байсан.

-“Лондон-2012” олимпийн наадмаас медаль хүртэх боломж байсан уу?

-Би өөрийн хүч нөөц бололцоогоо 100 хувь дайчилж, сайн тулалдаж чадаагүйдээ одоо ч харамсдаг. Үнэхээр өрсөлдөгчдөө илт давуугаар ялагдсан бол өөр.
Гэтэл өөрийн давуу байдлаа гаргаж огт чадаагүй. Танзаний тамирчныг ялсан ч Францын тамирчинд ганцхан оноогоор ялагдсан.

-Ямарч байсан олимпийн эрхээ авлаа. Өөртөө ямар зорилго тавьж байна вэ?

-Олимпийн наадамд оролцох тамирчид тал нь тодорчихсон байгаа. Бид судалгаагаа зохих хэмжээнд хийж байна. Удахгүй үлдсэн тамирчид тодорно. Тэр үед хэн, хэн орохыг хараад судалгаа хийж төлөвлөгөө боловсруулна. Олимп болоход бас ч дөрвөн сар дутуу байна.

-Ер нь спортоор хичээллэхэд олон төрлийн ач холбогдолтой гэдэг. Боксоор хичээллэх гэж буй хүүхдүүдэд та юуг хандаж хэлэх вэ?

-Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг шиг эрүүл байна. Боксын спорт бол хагас цэрэгжилтийн байдалтай хичээллэдэг учир тухайн хүүхдийн хүмүүжил, үг дааж сурах, тэсвэр хатуужил, өөрийгөө хамгаалах мэтчилэн бэлтгэл сургуулилт хийлгэхээс гадна хооронд нь зодолдуулна бокс бол тулааны урлаг шүү дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ооо (April 16, 2016 12:13:01 am )

    ура

antalya rent a car