АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад болохтой холбоотой маш олон ажлууд өрнөөд байгаа. Мэдээж үүний дотор араасаа асуудал дагуулсан ажил ч цөөнгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл “Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг МСS компани АСЕМ-ын зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг “Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцэж маргаан үүсээд байгаа нь байна.
Асуудлыг тодруулбал, яах аргагүй АСЕМ-ийн бэлтгэл ажлаас үүдээд газрын асуудал сөхөгджээ. “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь хүүхдийн паркийн төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг. Энэ асуудал АСЕМ-ийн хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийн түвшнээс хальж, Улаанбаатар хотын захиргаа хүрчээ. Үе үеийн эрх баригчид энэ хоёр компанийн “атганд” байдаг хойно хотын удирдлагууд хариулт өгч чадахгүй байгаа юм байна.
Хүүхдийн паркийн газраас болж нэг хэсэгтээ л олонд чичлүүлсэн “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь “Голомт” банкны эзний мэдлийнх аж. Тус компани нь хүүхдийн паркийн 32 га газрын 12 га-г эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Мон Уран” компани 1.1 га, “Шангри Ла” зочид буудлыг барьсан “MCS Hotel” групп 3 га, “Сөүл” ресторан 0.9 га газрыг нь тус тус эзэмшдэг байна.
Хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, чөлөөт цагт зориулагдсан бүтээн байгуулалт нэртэй ч хэдэн компанийн бизнес цэцэглэж байгаа хүүхдийн паркийн газар дээрх MCS ба “Голомт”-ын хоорондох зөрчил энэ хаврын дуулианд “хуруу хошуу” нэмэх нь. Тэд өмнө нь ч энэ асуудлаар хангалттай үзэлцэж, аль аль нь санасандаа хүрч, нэг нь Шангри Лагийн газартай нөгөө нь Хүүхдийн парктай болоод үлдсэн. Маргаанд аль тал ялах нь ард иргэдэд чухал биш. Монголчууддаа хүртээсэн өгөөж нь юу юм бэ, амжилттай яваагийнх нь ар талд чухам ямар хүчин зүйл байдаг юм бэ гэдгийг дэнслэх шалтаг боллоо.
Үнэндээ өнөөдөр MCS компани улстөрчдийн тэмцлийн золиос болоод байгаа мэт харагддаг ч өөрсдөө тэд үе үеийн төр, засгаас давуу эрх авдаг байсныг нотлох жишээ хангалттай бий. Өрсөлдөгчийнх нь үг хатуу ч үнэндээ спирт, архинаас өөр юу үйлдвэрлэсэн юм бэ гэдэг асуулт үнэний ортой. Хувийн хэвшил үүсээд хорь илүү жил өнгөрч байхад “үндэсний” гэгддэг толгой компаниуд нь өнөөдөр төр, төсвөөсөө татаастай хэвээр. Тэд паркийн газар, улс төрийн хэрүүлийн ард “хутгуур” хийх биш үндэстнийхээ хөгжлийн зүтгүүрийн үүрэг гүйцэтгээд хамтдаа хөгжиж байвал гоё. Даанч тэдэнд ийм хоншоор дутна. Аль аль нь Монголын худалдагдсан улстөрийг хангалттай ашиглан, нийт татвар төлөгчдөөс цугладаг багахан төсвөөс нь хангалттай хооллодог “үндэсний” аваргууд. Үе үеийн Засгийн газар хамаг л мөнгөтэй ажлаа эдэнд өгдөг. Харамсалтай нь ханаж цадахаа мэддэггүй нь үнэн. “Шангри Ла”-гийн зочид буудлын шил толь болсон үүд хүртэл цардуулдсан зам тавина гэдэг нь “зайлшгүй” зүйл мөн ч юм уу? Бүтээн байгуулалт хийнэ гэж бүхнээс харамласан газар дээрээ өнөөдүүл нь тэгнээд хэвтэх нь бас зөв ч юм уу?!
Паркийн газраас болж фактаа дуудуулахдаа хүрч байгаа тэдэнд нэг нь нөгөөгөөсөө ялгарах зүйл тийм их биш аж.
О.Заяа
Холбоотой мэдээ
-
irgen (April 14, 2016 1:48:33 pm )
zam tavihgui ee MAHN-n bair shig Shangrillag shataaya tegeed gazraa avya
-
ardiin huu (April 14, 2016 4:34:36 pm )
Shuud zam tavih heregtei!! Bitgii huts gej hel !!! Ulsiin hogjil shuu !! Parkiin gazriig hen hezee pizdanuudad ogson um!!! Butsaaj av!!!
-
Ачу (April 14, 2016 4:41:25 pm )
Дотоодын дайснуудын галзуурах цаг дуусаж оймсоо гозолзуулах цаг нь ирлээ!!
-
цэцэг (April 14, 2016 9:53:20 pm )
Tsag ni bolohkoor edgeer gazar bugd ard tumeniihk bolno mongoliin gazar nutag hedhen hkunii erhk ashigt taaruulagdaj baihkaar buteegdeegui
-
Бурхан минь (April 14, 2016 10:04:44 pm )
Эх орныг минь элгээр нь мелхvvлж, газар нутгыг минь шvvp шанага мэт сэндийчvvлж байгаа энэ цевvvн цагын галзуурсан четгерvvдийг тvлхэн унагааж, хууль бусаар олсон херенгийг нь хурааж, ял асуугаад егех шийртэй аавын хевгvvн хэзээ гар ирэх юм бэ :(((
-
zochin (April 15, 2016 2:38:14 pm )
tsuvyyn tsag irj bna.daa
-
zochin (April 15, 2016 5:46:34 pm )
Yo, ene MCS gej tsaddaggui gahai bnaa, odoo zam gej dunduur ni taviad, udahgui daraa ni Parkiin buh gazriig Shangrilla giin uvuudoo avch uguh geed l dairah baih daa, dotor sanaatai humuus anhnaasaa ingej tootsoolson baigaa. Ergen toiron yamar ch talbaigui gazar shigej hotel barichihaad baga bagaar teleh baih l daa. odoo ASEM iin neriig bariad.
-
zochin (April 15, 2016 5:55:09 pm )
Nomin, Tavan Bogd, Gachuurt tuunii Mongol TV geed l duuguihen yumaa hiigeed, dundaj massdaa hurteemjtei, TV ni hurtle ZUV bodlogotoi saihan gazruud ZUUNDUU l baih yum. Ene MCS gej company dandaa l gazar shoroo, nuurstei holbogdoj heruul daguulj baih yum. Barisan barilga, surguuli geed l bugd l IH iin gishuud, tomchuudad zoriulagdsan, TV, Emneleg ni hurtle mungu huusun, zoosnoos uuriig hardaggui humuus shig l baih yum. Ajilchid, baiguullagiin soyol geed l saihan zuil baivch, ted bugd ni ZUVHUN uursdiinhoo l ajilchdiin hureeg telj baina shuu dee. Engiin nadad bol Coca Cola g l uildverlej, TV geer bainga huuhduuded hortoig ni medseer baij surtalchlah yum daa. Umnudiinhnii hamag mug yyaduu eh orondoo delgeruulj baina uu daa gej bodogdoh bolloo.
-
Найз нь (April 15, 2016 11:33:52 pm )
ХУЖАА БАЯСАА ЭЛБЭГДОРЖ ХОЕР ЯГ ЗАМ ТАВИУЛААЧ ХХААА
9 Comments