antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 35 comments

З.Энхболдын “бяр” дутаж намын даргаа алдах уу эсвэл тэд эрх ашгийнхаа төлөө эвлэрэх үү

нийтлэсэн Admin

1460504504570d87b8cfad4

Өдрөөс өдөрт сонгууль ойртсон энэ өдрүүдэд АН-ын дотоод асуудал яалтчгүй олны анхаарлыг татаж эхэллээ. Олон фракциуд нь эрх мэдэл, сандал ширээний төлөө байнгын зөрчилтэй байсаар ирсэн тэдний хувьд өнөөдрийнх шиг ширүүн “зодоон” үүсгэж байсангүй. Нэгэн цагт лидер нь байсан Н.Алтанхуяг мөр зэрэгцэж явсан Ерөнхийлөгч рүүгээ дайрлаа. Намын урдаа барьдаг лидерүүдийн нэг Женко нь Ерөнхий сайд тэргүүтэй намын нөхдийнхөө эсрэг ажиллаж эхлэв.

Энэ удаагийн үл ойлголцолд хамгийн ихээр хохирч магадгүй фракци нь МоАХ болж үлдлээ. Х.Баттулга тэргүүтэй тэдний хэд хэдэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шинэ төмөр замын болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой хэргүүдэд сэжигтнээр татаад байгаа. Тэгвэл хоёр хоногийн өмнө Женко группын охин компаниудын санхүүгийн тайлан тооцоонд шалгалт хийж, холбогдох бичиг баримтуудыг хурааж авсан.

Үүний дараа өчигдөр МоАХ харьяалалтай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийж Ерөнхий сайдад нөлөөлөл үзүүлэхийг оролдлоо. Тэрбээр, Цагдаагийн Ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Цагдаагийн газар толгойж нэгжлэг, баривчлагаа хийгээд байна. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газрын даргыг огцруулах шаардаж байна. Хэрвээ огцруулахгүй бол Засгийн газрыг тараана” гэж мэдэгдэв. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохироо хийгдэх гэж байгаа гэдгийг мэдээлж байгаа юм.

Хэрэв тийм бол хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн санаатай алхам гэж тайлбарлаж болох юм. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын дотоод зөрчил нэлээд туйлдаа хүрч байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрт хуралдаж асуудлаа шийдэх гэсэн боловч бөөн хэрүүл болоод ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй тарцгаасан аж. Тэрхүү хурлын үеэр Н.Алтанхуяг, Женко нар Ерөнхий сайд болон намын даргатайг муудалцаж “ийм намын дарга гэж байдаггүй юм”, “Шалгах ажиллагаагаа зогсоохгүй бол засгийг тараана” гэж шантаажилсан сурагтай.

Удтал хүлээлт үүсгээд буй АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд хуралдахаар товлогдсон. Энэ хурлаас бүх асуудал шийдэгдэх магадлалтай. Гэвч тус намын “дотор халуун” туйлдаа хүрч, эрх мэдлийн төлөө ёстой “нүдээ ухаж” өгөхөд ч бэлэн байна. Хэвлэлээр өрнөж буй АН-ын “томчуудын” буюу фракци хоорондын “зодоон савнаасаа халив”. Энэ бүх асуудлаа ҮЗХ-ноос урьтаж нэг тийш болгох шаардлагатай болоод байна. Харин эв нэгдлээ хэрхэн олж авахаас тэдний ирээдүй шалтгаална. Ямартаа ч сонгууль дөхсөн энэ өдрүүдэд нэн түрүүнд дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хэрэв тэд ямар нэгэн байдлаар үл ойлголцлоо шийдэж чадсан бол тэд эх орны төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л хийх болно.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • гана (April 13, 2016 9:03:09 am )

    Монголын төр, засгийн газар яасан арчаагүй дорой байна вэ? Эрүүгийн элементүүд, дархлагдсан хулгайч нараар багаа бүрдүүлсний гороо одоо амсаж байна шүүдээ. Хэрэв хэрэг хийгээгүй юм бол хуулийн байгууллагад шалгуулахаас юундаа ингэтэл айна вэ? Төрийн хуулийн хамгийн түрүүнд хэрэгжүүлэх, өөрсдөө үлгэрлэх ёстой хүмүүс гэвэл Баттулга, Эрдэнэчимэг нар өөрсдөө баймаар. Гэтэл өөрийн намын засгийн газраа огцруулна гэж сүрдүүлж байгаагаараа энэ хүмүүс НО-той гэдгээ олон түмэнд зарлан тунхаглаад байна. АН-ыг миний бие дэмждэг нэгэн.Гэхдээ АН-ын хөнжилд шургалж, амиа авч үлдэх гэж оролддог хулгайч, луйварчин, дээрэмчдээс энэ нам одоо салах цаг болсон. Ерөнхий сайд Сайханбилэг та энэ нөхдөд бууж өгвөл,ард түмний нүүрлүү ус цацсантай адил юм болно шүү.Хүний мууд дурлаад байгаа юм биш, гагцхүү хууль гэж байдаг бол том жижиг,дээр дор гэлтэй хэрэгждэг байх ёстой.

  • ZOCHIN (April 13, 2016 9:20:58 am )

    АН-ЫН ФРАКЦУУДЫН АРД БИЗНЕСИЙН БҮЛЭГЭЛЭҮҮД БИЙ. ТЭР БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН АРД БАРУУНЫ ЗҮҮНИЙ ГЭСЭН ХУВААГДМАЛ ДАЛД НӨЛӨӨ БАЙГАА. ЭЛБЭГДОРЖ, ДОРЛИГЖАВ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ГОНЧИГДОРЖ ГЭСЭН НӨХДҮҮД ТОМООХОН КОМПАНИЙ ЭРХ АШГИЙГ ТҮЛХҮҮ ИЛЭРХИЙЛДЭГ. ТЭДНИЙ НӨГӨӨ ТАЛД МАН-Д Ч МӨН НЯМДОРЖ, ЭНХАМГАЛАН ГЭХ МЭТ НӨХДҮҮД БИЙ. ЯГ ҮНЭНДЭЭ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БХБ-ЫН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНИЙ ТУХАЙН ҮЕД ИДЭЖ УУЖ БАЙСАНГ ИЛРҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА МЭТ МАШ ИХ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГАА БОЛОВЧ ҮНЭН ХЭРЭГТЭЙ ДЭЭР ДУРЬДСАН ЭРХМҮҮДИЙН ЭРХ АШИГТ ХӨНДӨЛСӨЖ БАЙГАА УЧРААС ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН. ТҮҮНЭЭС ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ҮНДСЭН СУУРЬ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ХИЙГДСЭН АЖЛЫНХАА НҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНТАЙ ТААРЧ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГ ИДЭЖ УУСАН ГЭЖ ЯРИХ УТГАГҮЙ. ХЭНД ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БАЙНА ТҮҮНД ИЛҮҮ ХҮЧ ЧАДАЛ БАЙДАГИЙГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО. ГРАНДЛАЙН, ЭМ СИ ЭС ЭДГЭЭР КОМПАНИ РУУ ИНГЭЖ ТУСГАЙГИЙНХАН ОРЖ ЧАДАХУУ ГЭЖ БОДООД Л ХАРЬЦУУЛААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. уЧИР НЬ ТЭДНИЙ ТАЛДОДООХОНДОО ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН БАЙНА ГЭЖ ИЛ ХАРАГДАЖ БАЙНА.

  • иргэн (April 13, 2016 9:32:10 am )

    монголын ард түмэнд өнөө цагт эв нэгдэл хамгийн чухал байхад АН эв нэгдэлээ хичээх хэрэгтэй.

  • дэмжигч (April 13, 2016 9:38:59 am )

    учрыг нь олохгүй юмдаа

  • zochin (April 13, 2016 9:46:12 am )

    АН одоо болио та нар хэзээнээсээ ийм л хүмүүс тэртээ тэргүй энэ сонгуулиар та нар гарахгүй ахин төр барихч үгүй болохоор дураараа дурги

  • zochin (April 13, 2016 9:54:44 am )

    enhbold battulga nar anhnaasaa zasgaar oroldoj altanhuaygiig ungaasan 4-jil sandal suudal l solij uursduu l hulgai hiij unguruusun odoo an-neg ch nvniig bvv songo ard tvmnee yalgaj 5%-8% hamaruulaagui undur 1,6% zeeltei hvmvvs mash hvnd bna tuviin bvs geed yalgasan yasan archaagui hoorondoo turuur toglonoo ta nariin nas chin duusaa hariug chin hatuuhan barinaa udahguidee

  • Мгл (April 13, 2016 9:58:38 am )

    Зэнхболд энэ женког оортоо ойртуулсанаас болж гай дуудлаа. Хулгайч шоронд л байх естой, юун ард тумнии толгой дээр зайдлах.

  • zochin (April 13, 2016 10:00:33 am )

    Turiig zasgiig gemt hergiin bvleglelvvd ajiliig ni hiilgesengui 4-jil bolloo bolovsrol hamgiin shuhal baijee tur udirdana gedeg deeremchidiin ajil bishee рэкэтchidee diilehee bailaa an odoo duusaa songogchidoo bvv songo bid undur hvvtei bairnii zeelend daramtluulj bna

  • Зочин (April 13, 2016 10:07:06 am )

    “Санаа муут яван хатна” гэж унэн уг байдагдаа! Санаа муутай учраас муу санаа нь эзнээ отож намын даргаа алдаж байгаа биз! Бас “еед нь шидсэн чулуу еерийн толгой дээр “гэдэг. За тэр ч яахав нам нь дарангуйлагч даргаасаа л сална биз! Харин фракцгуй болж харагдаач!!!

  • MGL (April 13, 2016 10:17:00 am )

    Энэ сонгуулиар АН-г дахин гаргах хэрэгтэй. Наадуулд чинь эрх мэдэл өгөөд байвал бие биенийхээ “но”-г өөрснөө илрүүлээд шоронд явуулаад байх болтой юм. АН-г дахин сонгоё хүмүүсээ энэ их “сайн” нам байна. Харин ард түмэн АН-с болж ядраагүй шүү. олон түмэн маань хангалуун сайхан байна, дэлгүүр хоршоо худалдан авагчаар дүүрэн тор тороо юм аваад л гудамж нь машинаар дүүрэн хүн болгон машинтай аагирхаад л 10 000-30 000 тасалбартай үзвэрүүдийн билет нүд ирмэхийн зуур дуусаад л монголчууд “хямраагүй” байна. Энэ хэний гавъяа вэ? Энэ бол “ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ БАЙГАА АРДЧИЛАГЧДИЙН ГАВЪЯА” Иймээс дахин хэлхэд АН-г дахин сонгоё.

  • ХУЛГАЙЧАА ХАМГААЛДАГ БОЛЬШЕВИК НАМЫГ БОДВОЛ (April 13, 2016 11:01:37 am )

    ХУЛГАЙЧАА ИЛЧЛЭЭД ДОТРООСОО ЗАЙЛУУЛДАГ ХАРИН Ч ЖИНХЭН АРДЧИЛАЛТАЙ НАМ БАЙНА ДАА

    • зочин (April 13, 2016 2:57:23 pm )

      Хулгайчуудын АН-ыг намыг бүүр хориглох хэрэгтэй юм шүү

  • Батбаяр (April 13, 2016 11:20:14 am )

    ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИН, УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШИГТ НОЦТОЙ АЮУЛ УЧРУУЛАГСАД ШОРОНД БАЙХ ЁСТОЙ…..

  • ЗОЧИН (April 13, 2016 11:23:07 am )

    Шалгах ёстой хэргийг шалгаж нийгмийн анхаарал авчирч байгаа Цагдаагийн даргад талархах хэрэгтэй. Ийм эр зоригтой хүнийг байнга цагдаагийн даргаар ажиллуулах хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй, сургамжтай үйлдэл хийж байна. Төр, засгийг айлгаж шантаажилж ажил хийдэг хулгайч нарыг бүгдийг нь барих хэрэтгтэй. Одоо болсон байлгүй.

  • TSETSEGEE (April 13, 2016 11:33:34 am )

    ardchilsan namig odoo hen ch songohgui

  • Төрөө (April 13, 2016 11:38:25 am )

    олгиархууд нийлээд монгол улсыг идэж байна дөө

  • Төрөө (April 13, 2016 12:06:17 pm )

    би уул нь ардчилсан намыг дэмждэг хүн л дээ сүүлийн үед ардчилсан намын нөхдүүд улсыг маань хувааж идээд дууслаа дотроо яасан ч их хэрүүл уруултай хүмүүс вэ дээ
    ийм хүмүүс төрд гараад задарч байна даа монголчууд минь сонголтоо зөв хийгээрэй ирэх сонгууль дөхөж байна шүү дээ

  • Иргэн (April 13, 2016 12:14:45 pm )

    Ер нь эрх дархтай гишүүн ч бай, жирийн ард ч бай шалгуулах шаардлагатай бол шалгуулах л ёстой. Төр өөрөө юу хийж байгаагаа мэдэж байгаа. Туршлага гэж байдаг л байж таараа. Энэ их булингартаад байгаа нийгэмд ийм цочроо өгсөн нь зөв гэж бодож байнаа. Манай ерөнхийлөгч хариу үйлдэл үзүүлэхдээ зөөлдөөд байх шиг санагддаг. Аргагүй дээ Монголын төлөөлөл. Ухаантай байх ёстой. Бага ч гэсэн төрөө дээдлэх хэрэгтэй.

  • bilegt (April 13, 2016 12:16:17 pm )

    Хуулийн байгууллага зүгээр л ажилаа хийг л дээ түүнд нь саад болж худлаа шоудах ямар хэрэг байнаа Энэ хийх ажилгүй байгаа Улсын их хурлын гишүүд санаачлага гаргаж хотоо хогноос нь салгахад тусламаар юм энэ Уянга Эрдэнэчимэг гэсэн малнуудаас салах хэрэгтэй эд нар нотой өөрсөдтэй нь холбоотой баримт байгаа учираас л нэгэн компанийн баримтын шалгалтанд ямар их шээс алдатлаа айна вэ

  • зочин (April 13, 2016 12:19:37 pm )

    АН-нхан Баярцогт Сайханбилэг Элбэгдорж гурваас хурдан салах хэрэгтэй эдгээр хүмүүс гадаадын этгээдүүдээс их хэмжээний хахуул авсан байна улсаа бодохгүй зарж байна

  • Зочин99 (April 13, 2016 12:21:50 pm )

    Хагарал их болчихвол эвлэнэ, эвлүүлнэ гэж байхгүй гэсэн логик байдаг. Иймд хэрэв манай хууль нь үнэн зөв л юм бол хүний зөв бурууг ялгаж тогтоох ёстой. “Хүний буруутайг зөвхөн хууль тогтооно” гэдэг биз дээ. Тэгвэл буруу зөв нь тогтоогдоогүй байхад цуу тараах, хувийн дүгнэлт хий зэрэгээ зогсоовол дээр дээ. Үнэхээр идсэн уусан юмны сэжүүрээс /Цахиур Төмөр шиг/ атгачихаад шалгалт хийж байхад түүний эсрэг хандах нь бас л нэгийг бодогдуулаад байх шиг…

  • шаабар (April 13, 2016 12:24:03 pm )

    Байдлыг харвал АН маань урьдын АН биш болж дээ. Ингэж хөлдөө хөгөө чирж байхаар бүх булхайгаа илчлээд барихыг нь бариад тавихыг нь тавиад цэвэршиж авсан нь зөв шиг. Энэ удаагийн сонгууль ч өнгөрөх шиг боллоо. Гэхдээ сайн цэвэршээд авбал дөрөвхөн жил юу байхав. Дахиад сонгууль болно. МАН адилхан л хөгөө чирнэ шүү.

  • иргэн (April 13, 2016 12:50:02 pm )

    Би нам бус жирийн иргэн.Эх орныхоо ирээдүйд маш их санаа зовж бна.Ирэх сонгуульд доорхи хүмүүсийг улс төрд оруулмааргүй бна ард түмэн минь

    АН:БАЯРЦОГТ,З.ЭНХБОЛД,ГОНЧИГДОРЖ,БАТХҮҮ,БАТҮҮЛ,ЭРДЭНЭБАТ,САЙХАНБИЛЭГ,ГАРАМГАЙБААТАР,ГАНБАТ,ЭРДЭНЭЧИМЭГ,С.ЭРДЭНЭ,АЛТАНХУЯГ,

    МАН ЭНХАМГАЛАН,НОМТОЙБАЯР,СҮ.БАТБОЛД,С.БАЯР дээр нь УЯНГА,БАЯНСЭЛЭНГЭ

  • Бичээч (April 13, 2016 1:48:41 pm )

    АНыханувааж эх орныг минь идлээ л гэх юм. Бүтээн байгуулалтыг нь харж ойлгох ухаан дутаж байна уу, эсвэл захиалгаар хүчээр бичээд байна уу, Хуучин МАН байхдаа юу хийж бүтээснийг нэр цохоод хэл дээ. Маш их мөнгө хөрөнгө оруулалт орж ирсэн юу хийсэн мэдэгдэхгүй алга болсон. Жинхэнээсээ хувааж идсэн байх

    • зочин (April 13, 2016 3:00:21 pm )

      Чи цуг хулгай хийдэг нөхөр байх даа, тэ

    • бас иргэн (April 13, 2016 11:02:23 pm )

      Яаж хөгжсөн юм бэ? Цалин мөнгө нэмэгдэв үү. Ажлын байртай болов уу. Утаа багассан уу? Хүүхдийн цэцэрлэг хаа байна. Эмнэлэг, эмч нь сайжиравуу? үхэл хорогдов уу? Шудрага ёс тогтов уу?

  • зочин (April 13, 2016 2:59:21 pm )

    АН эх орныг минь нураах нь ээ, таминь, энэ АН-ын луйварчин, хулгайчуудаас хурдан салж эдийн засаг, улс орноо өөд нь татахгүй бол АН хятадад л үйлчлээд байна шүү

  • hi (April 13, 2016 3:59:53 pm )

    AH-s ENKHBOLD l ARAI DEER TULGATAI UYM BNA DAA.ERUNKHIILUGCH ERUNKHII SAID 2 YNEHEER HETSYY HYN BNAA.

  • зочинт (April 13, 2016 4:47:03 pm )

    МАН нам ч 21000 төгрөгөө ард түмэнтэйгээ хуваагаад идсэн болж байна шүү

  • зочин (April 13, 2016 4:57:10 pm )

    Эрдэнэчимэг гэж хүнийг ойлгохгүй байнаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад Женког буруугүй гэдгийг нь мэдээд ЗГ-ыг тараана гэж шантаажлаад байнаа. Энэ хүн эрх зүйт төрийн түшээ биднийг төлөөлсөн хүн мөн үү энэ хүний төлөө саналаа өгсөн хүмүүс энэ хүнээр ингэж төлөөлүүлэхээр сонгосон уу? Энэ хүн өөрөө хууль зөрчиж байгаа бус уу,
    Хуулийг батлаад хэрэгжилтэнд хяналт тавих эрх, үүрэг эрхэм их хурлын гишүүдэд байгаа ийм анхан шатны мэдлэггүй хүмүүс биднийг төлөөлж байна гэж бодохоор үнэхээр гутрах юмаа.

  • Улс тор судлаач. (April 13, 2016 7:00:15 pm )

    Ер нь улс оронд шударга ес тогтоое гэвэл юуны омно шуух, цагдаа, АТГ, Прокурор зэрэг хууль хяналтын байгууллагыг л шударга мэргэжилтэнгуудээр бурдуулж ШУДАРГА болгох естой л доо. Гэтэл манай улсад эдгээр хууль хяналтын байгууллага нь дарга нар болон бусад “Монготэй” захиалагчдын даалгавар биелуулдэг ХАМГИЙН ШУДАРГА БУС этгээдээс бурдсэн байгууллага болж хувирсан шуу дээ. Одоо АТГ-ын дарга хусэлтээрээ чолоологдож, тууний оронд Монголчуудад ХАМГИЙН БуТЭХГУЙ, БОЛОХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ болсон Б.Хурц, Б.Билэгт, Ц.Амгаланбаатар нарын томилохоор нэрийг нь ярьж байгаа бололтой. Мон ч тэнэг сонголт байгаа биз. Ер нь АН нь торийн эрхийг барьж байна уу? эсвэл хэн торийн эрхийг барьж байна вэ? Хэрэв АН нь торийн эрхийг барьж байгаа юм бол тууний харуул!!! Эхний удаад, АН-аас нэр дэвшиж Монгол улсын Еронхийлогч болсон Ц.Элбэгдорж нь АН-ынхаа эсрэг ажилладаггуй болох оо харуулж, АН-даа унэнч гэдгээ харуулах. !!!!! Мон Еронхий сайд Ч.Сайханбилэг нь оорийнхоо хуч чадалаар арай ядан торийн захиргааны албанд ороод ажиллаж байсан журмын нохдоо халсан уйлдлээ залруулахын тулд энэ журмын нохдууд оо буцааж торийн албанд нь томилож, халсан хун бурээс уучлалт гуйж, гаргасан алдаагаа зас!!!!! Хэрэв та нар эх ний удаад алдаагаа ингэж засаж эхэлбэл АН-ын гишуудийн УУР ХЭЛЭН нимгэрч магадгуй л юм. Харамсалтай л байна даа. Мон хууль хяналтын байгууллагын бух дарга нарыг сольж, АН нь торийн эрхийг барьж байгаа гэдгээ бух шатанд харуулах хэрэгтэй байна даа. АН-ын нэрээр Торийн ондор албан тушаал хашиж байгаа та бухний “Алдаагаа яаж засаж байгаагаас бух зуйл шалтгаална” гэдгийг санаг тун. Та нар бараг чадахгуй биздээ.

  • bumbar (April 13, 2016 7:34:29 pm )

    ardchilal amjilt olohgvi ee

  • gaag (April 13, 2016 7:35:29 pm )

    2 nam negdeed alaad ogoochee

  • orgil (April 13, 2016 7:36:55 pm )

    ard tvmendee handaj helii huwisgalt namtaiga l bgarai daa

  • Зочин (April 14, 2016 11:42:39 am )

    энхболдыг цаазлах ч багадна.

antalya rent a car