antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 5 comments

Сонгуулийн хийрхэл

нийтлэсэн Admin

ae56c269b3310a04original        Сонгууль ойртоод улс төр халж эхэллээ. Энэ нь намуудын сонгуулийн сурталчилгаа, хар, шар элдэв өнгийн PR-аас нь мэдрэгдэж байна. Хувь хүн хийгээд намууд руу хандсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд ар араасаа хөвөрч, уншигч, үзэгчдийг залхаах болов. Энэ нь сонгуулийн сурталчилгаа, PR-ыг зөвхөн өрсөлдөгч өө муулах, гүтгэх, хийсэн бүтээснийг нь харлуулах явдал гэж ойлгодог болсны л нэг илрэл.

 

Сүүлийн хэд хоногт хэвлэлээр гарсан мэдээллийг шүүгээд үзэхэд ийм л өнцгөөс харсан, төлбөртэй зорилтот нийтлэл, ярилцлага, мэдээлэл дүүрэн байна. Улс төр л юм чинь өрсөлдөгчөө шүүмжлэх зүйл байлгүй л яахав. Гэвч сонгуулийн сурталчилгаа эрчимжихийн хэрээр шүүмжлэх биш муулан гүтгэх, дайран үгүйсгэх нь хэтрээд байна. Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогоо уралдуулж өрсөлдөхийн оронд бусдыг муулж гүтгэх тактикийг барих болжээ. Нэг ёсондоо намууд ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялалт байгуулах гэж улайрч, өрсөлдөгчдөө хэвлэлээр намнаж эхлэв. Хэвлэл мэдээллийнхэн ийм үед л хариуцлагатай сэтгүүлзүйн зарчимдаа үнэнч байж, үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх учиртай.

 

Уул нь өнөөдрийн парламентыг өөрчлөе гэж бодсон бол эртнээс өөрчлөх байсан болов уу. Учир нь энэ парламентын дампуурал, төрийн сульдаатал нь сонгуулийн гаж үнэлэмж, иргэдийн улс төрийн боловсрол сул байгаа болоод нийгэмд тэнүүлчлэх “Петерийн зарчим”-аас шалтгаалж буй ч хамгийн гол нь үүн дээр аятайхан PR хийж байгаад даргын зөөлөн суудалд гэр бүл, нутаг нуга, хамаатан саднаараа сууж, төрийн мөнгөөр бизнес хийн тов хийтэл амьдарчих гэсэн эрх мэдлийн донтнууд олширсных. Ийм донтнуудаас бид хувь хүнээс ангид оршиж чадах зөв тогтолцооны тусламжтай гарч чадна.

 

Гэхдээ өнөөдрийн сонгууль улс төрийн бодлогыг бус, хувь хүний мөнгийг сонгочих гээд байгаа тул сонгогдсон 76 хувь бодьгалын толгойд, хувь сэтгэхүйгээс нь юу орж ирэх, тэгээд тэр нь олонхийн хуйвалдаанаар хүчээ авбал нийгэмд юу үүсэх бол гэх бодол санаа зовоож, энэ нь Айн Рэндийн хэлсэн “зөвшилцөл нэртэй фашист тогтолцоонд” бид орчих юм биш биз гэх эмзэглэлийг төрүүлээд байна.

 

Нөгөөтэйгүүр, манай намууд улс төрийн үзэл баримтлалын гэхээсээ илүү албан тушаалд хэн нэгнийг хүргэх механизмын шинж рүү илүү хурдацтай хөгжөөд байна. Тийм болоод бизнесменүүд, бүр сүүлдээ өөрсдийгөө од гэж бодсон хүн бүр би улс төрч болчихлоо хэмээн бодоцгоож, нам гэх үзэгдэл маань бизнес клуб, оддын цэнгүүнээс нэг их ялгагдахаа байж байна.

 

Улс төрд бодлого, ёс зүй хоёрыг мөнгө орлох болж, ажил хариуцлага гэхээсээ албан тушаал, ашиг гэж ярих санхүүгийн бүлэглэлүүд бодитойгоор улс төрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бид чухам юуг хүсээд байгаа нь ойлгогдохгүй болсон төдийгүй улс төр, бизнес хоёр холилдохоороо ямар эмгэнэлтэй зүйл болдогийг дахин туршиж үзэх гээд буй нь сонгууль хийрхэл юм.

 

О.Заяа

Эх сурвалж: Unen.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zuv (April 13, 2016 12:11:24 am )

    Humuus yur ni uhamsartai baimaar baina. Unen gej baidagiig martaad baih shig……..

  • уншигч (April 13, 2016 7:34:56 am )

    Иргедийн улс торийн боловсрол сул гедег унен. Ард тумен боловсрол муутай байх тусмаа амар цагаан цаасан деер хараар бичих амархан..геж мао зе дун хелсен гедег.Ард иргедийн боловсрол бага. худал амлагчидхад итгеж.сонгуульд оролцоод байгаа нь алдаа болоод байна. Яаж ийж худлаа донгодож байгаад л .елдев юм амлаад л

  • hulan setgvvlch (April 13, 2016 10:55:20 am )

    MAN uuruu jinhene namnaj bg bzd, shuurhai.mn sait dandaa AN.g buyu ursuldugchuu muulsan medee niiteldgiig bvgd medne. Ng ch AN.in sainiig yridaggvi. Bas MAN.in muug yridaggvi. UURSDUU hudaldagdsan bj uur setgvvlchdiig urialhasa icheech.

  • гамбаа (April 13, 2016 2:23:43 pm )

    МАН-ыг улс төрийн тавцангаас зайлуулсан цагт Монгол улсын төр тогтвортой болно шүү ард түмээн

  • Anonymous (April 13, 2016 4:25:54 pm )

    Ene songyyliar ard irged bid bugd niilj songyyliin hyvisgal hugliin hyvisgal hiihgui l bol bolohguine manaihaan, tiimees ta bugdiige songyyliin hyvisgald yrialan dyydaj bna.

antalya rent a car