antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 20 comments

Өвөрхангайд Я.Содбаатар, С.Дэмчиг, Б.Эрдэнэбилэгт…

нийтлэсэн Admin

dad_700x700

М.ГАН

Энэ тойрогт горилж байгаа хүн олон ч нэр дэвших нь баараггүй болсон, нам дотроо итгэл хүлээсэн хэдхэн хүний нэр байна. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-аас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Архангайд төрсөн ч Өвөрхангайд дунд сургуулиа төгсч, Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр төгссөн. Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байсан.Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, тус яамны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, мөн даргаар ажиллаж байсан. Харин 2008 онд Өвөрхангайд нэр дэвшиж ялагдсаныхаа дараа МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон юм. Хэдийгээр анх удаа парламентад сууж байгаа ч өнгөрсөн дөрвөн жилд тулхтай улстөрч, намынхаа удирдлагын төвшинд идэвхтэй ажилладаг залуу боловсон хүчнийх нь нэг гэдэг.

Өвөрхангайд МАН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүд олон. 2012 оны сонгуулиар ялагдаж, сүүлд МАН хэсэг хугацаанд Засагт хамтрах үеэр сайд болсон Н.Төмөрхүү, С.Чинзориг, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нарыг нэрлэж болно. Тэднээс хэн чансаатай нь хоёр мандаттай Өвөрхангайд Я.Содбаатар гишүүнтэй хамт намаасаа нэр дэвших биз.

Харин АН-ын тухайд Өвөрхангайн гаралтай, өмнө нь энэ тойрогт нэр дэвшсэн, ялсан, ялагдсан, өнгөрсөн сонгуулиар маргаан, будилааны эзэн болж байсан гишүүд бий. Гэвч АН нэр цэвэр, нутагтаа танигдсан, бэлтгэгдсэн залуу боловсон хүчнээ сойно гэж нэлээд эртнээс дуулдсан. Тэр бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг. Аймгийнхаа оюутан залуучуудын холбоог байгуулж удирдсан, үе тэнгийнхэн болоод аймгийнхаа АН-ын идэвхтэй дэмжигчдэд танил болсон залуу ажээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн тэрээр УИХ-ын Тамгын газар болон бүлгийн ажлын алба гээд хууль тогтоох байгууллагын арын албанд 10 гаруй жил ажиллаж парламентын ажилд туршлага хуримтлуулсан нэгэн. МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн С.Дэмчиг оюутны ширээнээс шууд УИХ-ын Тамгын газарт ажилласан юм билээ. Эрх барьж буй намын бүлгийн ажлын албыг удирддаг залууг АН Өвөрхангайд  дэвшүүлэх гэнэ.

АН-ын нөгөө нэр дэвшигч нь аймгийн намын дарга И.Мөнхжаргал, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын нэг гэнэ.

МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгтийг Өвөрхангайд нэр дэвшүүлэх аж. Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, хэсгийн ахлагч, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Дараа нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын Худалдаа, эдийн засгийн зөвлөх,  МАН-ын Удирдах зөвлөлд зөвлөх, 2012-2015 онд МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Нам улс төр, төрийн алба, дипломат албанд туршлагатай хүнээ МАХН төрөлх нутаг Өвөрхангайд нь дэвшүүлэх гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Zochin (April 12, 2016 2:34:53 pm )

    yanaa ene Erdenebileg gedeg hegshineer yah gesen yum be uneheer yavahgui sh de odoo tetgevert ni gargah heregtei sh dee yadaj baihad ih hotsrogdson neher sh de

  • Ц.Жаргалсүрэн (April 12, 2016 10:53:05 pm )

    УИХ-ын гишүүн Я.Содбаатарын -тулхтай улстөрч-xa xa xa xa xa xa xa xa xa xa

  • иргэд сонгогч (April 13, 2016 8:01:01 am )

    эрдэнэбилэг чинзориг 2-г сонгоход болно бусад нь бүгд илүүднэ энэ 2 бол уугуул нутгийн сэхээтнүүд аймаг удирдаж байсан бүх зүйлийг мэднэ чадна жинхэнэ мужикууд янгуугийн гаваагийн хүүхдүүд одоо болсон зоригт гж 1 луйварчин арай ирэхгүй биз дэмчиг аймагтаа ирж адгалаад багын дарга хий

  • АН-ын хог шаарнууд (April 13, 2016 8:12:57 am )

    Я.Содбаатар манай аймагт хэрэв дэвшихээр ирвэл АН-д өгч байгаа том бэлэг гээд л бодчих, яагаад ч гарахгүй.

  • Бөгс долоогч (April 13, 2016 8:15:08 am )

    Эрдэнэбилэгт бол дарга нарын бөгсийг долоогч, шаардлага гарвал эрэгтэй хүнтэй ч явалдаж чадах хог байгаа юм.

    • Бөгс долоогч (April 13, 2016 8:17:08 am )

      Хахаха яаж ийм оносон нэр өгч чадаж байнаа, яг үнэн хэлсэн байна

  • өвөрхангай (April 18, 2016 12:07:03 pm )

    содбаатар нь бодлого боловсруулах түвшиндээ нөгөө 2-оосоо яавч илүү, юм юм үзсэн хүн гэж нутгийн хүний хувьд боддог.

    • Anonymous (April 18, 2016 2:18:54 pm )

      юм идэж нүд улайсан хөгшин төгцөгнүүд хэрэггүйгэээ

  • za boliyoo (April 29, 2016 3:16:32 pm )

    shine songolt ni deeree ed bugd ajillaj uzsen. yu ch hiij chadahgui ni notlogdson

  • Anonymous (April 29, 2016 4:18:31 pm )

    Содбаатар, тогтохсүрэн 2 нь дээр шүү дээ.

    • Дагвадорж.Д (April 29, 2016 5:22:58 pm )

      Тогтохсүрэн гуай АТГ дээр шалгагдаж байгаа идэж уусан нь дийлдэхээ больсон хөгшин дөө

  • Anonymous (April 29, 2016 4:21:41 pm )

    Дэмчиг гэж дарга болонгуутаа эхнэр хүүхдээ хаяаад залуу эхнэр авсан хүн дээ. Ер нь авааль эхнэрээ одоо сольж байгаа хүн улс орноо солихыг үгүйсгэхгүй дээ. Ардчилсан нам ч монголоо худалдаж идээд дуусгаж байгаа даа.

    • Дагвадорж.Д (April 29, 2016 5:07:47 pm )

      Манай нутгийн дүү Дэмчиг чинь харин ч суурьтай сайн залуу. Хүний сэтгэл зүрх эх орон нутаг нугийнхаа төлөө цохилдог л юм бол тэр нь Дэмчиг.

  • Дагвадорж.Д (April 29, 2016 5:09:44 pm )

    Содбаатар гэж баахан хүн гадагш нь гаргах луйвар хийгээд байсан нөхөр биздээ. Гадаадад ажиллах хүч илгээх товчоо ч билүү тэрний Сүхбаатар гэж нөхөртэй халаас нэг байгаад нөгөөх нь хэргээ үүрээд нөгөө ертөнц руу явсандаа зайлуул. Хэрэг хуучирдаггүйээ гэж

  • Otgoo (April 29, 2016 11:14:21 pm )

    Er n zaluugaa demjsen n deerdee.

  • зочин (April 30, 2016 9:24:25 pm )

    М.Наранбаатар гэдэг хүн чинь хүчтэй байгаан бн лээ шдээ.

  • Anonymous (May 01, 2016 4:15:12 pm )

    Содоо барахгуйээ. Хархориноосоо ч гарахгуй. Чинзориг Тогтохсурэн 2 нь дээр. Хумуус ч ам сайн бгаа. Эрдэнэбилэгтэд: юмны гарз л гэмээр

  • Anonymous (May 01, 2016 4:17:29 pm )

    Наранба хэдэн календар тараагаад л алга болсон. Шавар хааж юухан олох л гэж яваа нехер бх

  • Нутгийн залуу (May 09, 2016 2:33:57 pm )

    Oligtoi ner devshigch ogt alga. Arai deer ni Erdenebilegtgya baina. Erdenebilegt dargiin ued manai aimag xugjij emneleg, sportiin tom tuvtei, zam zasmaltai bolson. Yavaxdaa xurtel uuriin nuxduud bolox Togtoxsurengee xurtel orondoo tavchaad yavsan xun dee.

  • Zochin (May 09, 2016 2:35:21 pm )

    Юм хийдгүй залуучуудаас хийдэг хөгшчүүл нь дээр ш дээ.

antalya rent a car