“Чингис” бондын мөнгийг хэрхэн хааш нь зарцуулсан тухай мэдээлэл хийсэн нь олны анхааралд орчихоод байна. Тэд хэлэхдээ “Монголчууд бид зээлсэн мөнгөнийхээ нилээдийг БНХАУ-ын болон Турк компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан Чингис, Самурай бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон”-ыг онцолжээ. Харин “Чингис” бондын зарцуулалтын тухай энэ мэдээлэлтэй тун сонирхолтой нэг баримт дөрөө харшуулах нь анхаарлын гадна үлдсэнгүй. Тодруулбал
1. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар Туркийн “HNC CONSTRUCTION” компани нь тендерт хэрхэн ялсан мөн бодит ажил дээрээ уг дүндээ таарсан ажил явагдаж байгаа эсэхийг анзаарууштай.
Бондын мөнгөнөөс авч байх үеийн гэж болохоор нэгэн зураг бидэнд олдсон. Энэ зурагт манай УИХ-ын гишүүн асан нөхрийн зураг ч харагдана билээ. Мөнхүү зам тээврийн салбарын нэр бүхий нөхөд ч харагдсан. Тэгэхээр энэ мэдээлэл нь үнэний ортой байх магадлал бий. Ямартай ч “HNC CONSTRUCTION” компанийн захирал Мaxmut Оzturk нар манай эрх мэдэл бүхийн нөхөдтэй хамт нэлээд баяр хөөртэйгөөр зургаа татуулсан нь өөрийн эрхгүй хардалт төрүүлнэ. Зургийн цаана тухайн үеийн салбар яамны зураг харагдсан гээд олон талаас нь хардаж болохоор. Ерөөсөө “HNC CONSTRUCTION” компанийн захирал Мaxmut Оzturk манай ямар эрх мэдэлтэн, ямар зуучлагчтай холбогдсон байж болохыг ч энэ зураг өгүүлж байх шиг. “Зураг түүх өгүүлнэ” гэдэг дээ. Гэхдээ “HNC CONSTRUCTION” компанийн тендерийн материал, сонгон шалгаруулалтад ямар замаар оролцсон тухай баримтыг шалгахаар бүх зүйл ил болно биз ээ. Дашрамд дурдахад 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бондын мөнгийг авсан даруй нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, Гудамж төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан нь үнэн. Зам барих өртөг ч хэд дахин нугарсныг бид мэднэ. Энэ мэтээр бидний өр гээд байгаа бондын мөнгөний ихэнх нь харийнханы гарт орсон гэдгийг зөвхөн үүгээр харж болно. Холбоотой линк: http://eagle.mn/r/3022
О.Түшиг
Холбоотой мэдээ
-
зочин (April 12, 2016 3:51:12 pm )
Гадаадын компани-д өгсөн нэрээр өөрсдөө л хулгай хийсэн байгааш дээ, энэ АН-ынхан, Н.алтанхуяг, Н.Батбаяр 2 мөн ч их мөнгө хулгай хийсэн дээ, бондоос
-
haan (April 12, 2016 4:53:59 pm )
neg l ih chingisiin neriig hairlasan hvmvvs en ih shvrrtei nertei bvh zviliin ard mash svrtei tom hemjeenii luuvrchid buyu Ardchilsan namiin sheeshdvvd mun Ardiin namiin gulguud l bga shdeetiim bolhoor l iim bayn tsatgalan bgashdee uls ardiinhaa mungiig idsen hariinhnii uyanii eeljit gulugnuud
-
Anonymous (April 12, 2016 4:54:52 pm )
Киргизийн Еронхий сайд яг ийм ажил хийснээсээ болж 2 хоногийн урд албаа тушааж байх юм.
-
Зочин (April 14, 2016 4:43:30 pm )
Бид сургын л сонсох юм тэр мөнгний ихэнх хувийг нь харин гадныхан аваад явах юм даа ‼️‼️ Хараал идсэн авилгачид
-
Yagad (April 14, 2016 4:44:40 pm )
Yagad mongolchuud avahgui bna huuj yavuulay novshnuudiig
5 Comments