“Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн Цагаан хуаран хотхоны нэг байрны гадна фасад нурж, зогсоолд байсан машин дээр унасан хэрэг гарчээ.
Үүнийг харсан иргэд барилгын чанаргүй байдлаас болж нурсан гэв. Баригдаад 2 жил болж байгаа ч оршин суугчид барилгын чанарт сэтгэл дундуур байдаг гэнэ. Харин энэ талаар “Цагаан Хуаран Консалтинг” компанийн зүгээс хариу мэдэгдэхдээ “Гадна фасад хийсэн байгууллагын буруу. Засуулна” гэсэн байна. Уг хотхон нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрладаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэрээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас тодруулсан компани юм. Сүүлийн үед улсаас тендэр авсан барилгын компаниудын барилга ийнхүү чанаргүй байх тохиолдол их гарч байгаа.
Н.Ганаа
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
эсэргүү (April 12, 2016 12:33:22 pm )
Наадуул чинь угийн хулхи гарууд. Тендерт шалгаруулсан авилгачдыг шийтгэвэл таарна
-
Иргэн (April 12, 2016 12:59:12 pm )
Хуулга нурсан нь их юм болжээ. Ер нь нурчих барилгууд их олон байгаа байх шүү. Гаднаасаа л дажгүй байрнууд харагдах юм. Бид ер нь ямар л өнгө мөнгөний нийгэмд амьдраад байна даа.
-
Anonymous (April 12, 2016 1:13:44 pm )
Цагаанхуаран маш чанаргүй баригдсан хороолол. Тэгсэн мөртлөө аймаар үнэтэй. Нарантуулын мангар ченжүүд амьдардаг:
-
Anonymous (April 12, 2016 1:14:44 pm )
Эргэн тойрон нил архичид. Ёстой хамгийн балиар газар.
4 Comments