УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Төрийн шагналын тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ. МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.
ТӨРИЙН ШАГНАЛУУД АДЛАГДАХ ЁСГҮЙ
Бүлгийн дарга С.Бямбацогт Төрийн шагналын тухай хуулийн төслөөр алга болж буй цолнуудыг нэрлэлээ. Төсөлд туссанаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол алга болж байгаа аж. Ингэснээр амьд сэрүүн байгаа Хөдөлмөрийн баатар цолтнууд дуудуулах гавьяагүй болох нь гэсэн юм. Мөн Ардын амч, Ардын багш, Ардын жүжигчин цолнуудыг үгүй хийж, оронд нь Улсын эрдэнэ цол бий болгохоор төсөлд тусгажээ. “Гавьяат”-уудыг ажил мэргэжлээр нь ангилахаа болж, ерөнхийд нь “Гавьяат зүтгэлтэн” гэж нэрлэхээр болж байгаа аж. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Сүхбаатарын одонгуудыг алга болгож, Эрдэнийн очир гэх шинэ одон бий болгохоор төсөлд тусчээ. УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр шагналыг хасч буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь дээрх алга болж буй шагналуудаар төрийнхөө хайр хишгийг хүртэж, шагнуулсан олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас ийм асуудлаар ард иргэдээ хямрааж болохгүй, одоогийн шагналуудыг хэвээр үлдээх ёстой гэж үзсэнээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Алга болж буй шагналуудаас харахад “Ардын”, “Хөдөлмөрийн”, “Сүхбаатарын”, “Улаан туг” гэсэн үг орсон шагналуудыг хасч байгаад эмзэглэж буйгаа ч С.Бямбацогт хэллээ. Ямар нэртэй, ямар үг орсноосоо шалтгаалж Төрийн шагналууд адлагдаж, түүгээр шагнуулсан ард иргэд хохирох ёсгүй гэсэн юм.
ЦЭЦИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬДАА ХАЛДАЖ БАЙГАА ХЭРЭГ
Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн асуудлаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйлчилж байгаа хууль дахь “Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно ” гэсэн заалтыг хасахаар тусгажээ. Цэц нэгэнт шийдвэр гаргаад Их суудлын хуралдаанаараа хүчингүй болгосон асуудлыг УИХ хуулиар дахин сэргээгээд оруулаад ирвэл Цэц авч хэлэлцэх эрхгүй болох аж. “Нэгэнт цэц эцэслэн шийдвэр гаргаж чадахгүй бол цэц гэж байгаад яах юм бэ гэсэн асуудал үүснэ” хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр болох, мөн Цэцийн шийдвэр эцсийнх байх Үндсэн хуулийн заалттай энэ нь зөрчилдөж байгаа аж. Ингэж Цэцийг хүчгүйдүүлж байгаа нь Үндсэн хуульдаа халдаж байгаа хэрэг гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. “Шүүхгүй Үндсэн хууль бол шүдгүй арслантай адил гэсэн үг бий. Цэц, УИХ хоёр үргэлж л маргаантай байсаар ирсэн. Гэхдээ энэ олонхийн Үндсэн хуульд халдах явдал даамжирлаа. “Чоно борооноор” гэгчээр отгон чуулганаараа ийм хууль батлах гэж байгааг Үндсэн хууль руу халдах гэж буй санаатай халдлага гэж үзэж байна. Цаашдаа Монгол Улс Үндсэн хуультай байх уу, үгүй юу гэдэг аюулын өмнө ирээд буйг бид ярих ёстой” гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцоллоо.
ХАРИН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 24 ДАХИН БУУРСАН
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо төсвийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийг өртэй зээлтэй гэж дайран доромжилсон. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад уучлалт гуйхыг шаардсан албан бичиг хүргүүлснээ хэллээ.
Уг шаардах бичигт, улстөржилтөө чуулганыхаа танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай мэдэгдэл хийхийг шаардсан байна. Гэтэл саяхан Хонгонкт болсон хөрөнгө оруулагчдын чуулганд оролцохдоо бас л “democratic livestock” гэх мэтээр марзан үгнүүдийг хэллээ. Хамгийн гол нь МАН гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг ажилладаг гэсэн болчимгүй мэдэгдлийг хийсэн. 2012 оны байдлаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт тав орчим тэрбум ам.долларт хүрч байсан бол одоо 200 орчим сая ам.долларт хүрч, 24 дахин буурсан.Бодит дүн энэ.
Хамгийн гол нь гадаадад болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Монголын эдийн засгийн бодлогыг тодорхойлж буй Ерөнхий сайд маань дотоодынхоо улстөржилтийг аваачиж, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаад МАН харамсаж байна. МАН хэзээ ч гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын эсрэг ажиллаж байгаагүй, харин ч хөхүүлэн дэмжсээр ирсэн. Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдлүүдийг хараад үнэхээр Монгол Улсын Ерөнхий сайд уу,аль нэг улсын төлөөлөгч үү гэж гайхахад хүрч байна гэлээ. Удахгүй МАН-аас Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүлэх аж.
Эх сурвалж: Шуурхай.мн Б.Төгс
Холбоотой мэдээ
-
Зочин (April 12, 2016 10:36:15 am )
YХЭХДЭЭ YХЭР БУУГАА мен ч тавьж байндаа АН-ын бадайнууд! АРДЧИЛЛЫГ АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГ гэх ХЭДЭН БАЛАЙНУУД БУЛШИЛЛААДАА!!!
-
Зочин (April 12, 2016 10:36:46 am )
YХЭХДЭЭ YХЭР БУУГАА мен ч тавьж байндаа АН-ын бадайнууд! АРДЧИЛЛЫГ АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГА гэх ХЭДЭН БАЛАЙНУУД БУЛШИЛЛААДАА!!!
-
Төгс (April 12, 2016 10:49:43 am )
АН-ынхан ярих болгондоо алдаа гаргаад байх юм. Яасан хэцүү юм бэ?. Та нар чинь. Хайран ч Ардчилал
-
Зочинзочин (April 12, 2016 11:17:09 am )
Төрийн шагналууд адлагдах ёсгүй. Харин тэр алтан гадсаа хасвал яасийн бэ. Өнөөдөр төрд насаараа зүтгээд аваагүй тэр алтан гадасыг өнөөдөр захын хужаа зүүгээд инээгээд явж байна
-
мёсмёс (April 12, 2016 8:15:01 pm )
Сүхбаатар бол зүгээр л нэг цэргийн жанжин шүү дээ. Хэдэн гаминг ялаал биз. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар түүнээс юугаар дутуу юм бэ. Харин улс орны хөгжил, уналтын үр дүнг улс орны хаад, удирдагч нар үүрдэг. Их хаадуудтай нэг муу цэргийн жанжинг дүйцүүлээд байх хэрэггүй л байх. Яг үнэндээ анхны долоогоос Сүхбаатар Чойбалсан хоёр л хэлмэгдэлгүй үлдсэн. Тэгээд Сүхбаатарыг ардын хувьсгалын баатарын дүрд тоглуулж эхэлсэн биз дээ. Тэр 1921-с 1923 оны хооронд юу хийж амжуулсан юм бол. Ха ха ха ёстой хөх инээд хүрчихлээ. Энэ олон тэнэг шагналуудаа бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй. Манайхаас өөр одон, медаль, төмөр өгдөг улс орон байхгүй болсон. Ардын жүжигчин Мадонна, Жексон гэж байна уу.
-
-
Anonymous (April 12, 2016 12:48:22 pm )
ШАГНАЛЫН НЭР БУРУУДААГҮЙ ШАГНАЛД АВСАН ХҮН Ч БУРУУГҮЙ ХАРИН ШАГНАЛАА БУРУУ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ДАРГА НАР Л БУРУУТАЙ. ШАГНАЛЫН НЭРЭНД БИТГИЙ АТААРХААД БАЙ ГЭЭД ХЭЛЧИХВЭЛ ЯАНА ГЭЖ?
-
Anonymous (April 12, 2016 2:33:53 pm )
ardchilsan nam ardchilal neriin doorhu daranguilaliig togtoohoor oroldow
-
Д.Өлзий (April 12, 2016 3:21:21 pm )
Монгол орон парламентийн засаглалтай байгаад юу хожив? Ардчилал ардчилал л гэх юм, тэр ардчилал нь хаа байна? Олигтой хэдэн орд газараа гадаадын дээрэмчидэд пармамент нь өгчихсөн шүү? Бидний эргэн тойронд оршин тогтонож хөгжиж байгаа орнууд бүгд л ерөнхийлөгчийн засаглалтай байх юм бид ерөнхийлагчийн засаглалтай болж нэг бор халзан хонио ерөнхийлөгчөөр сонгочихвол энэ парламентын 76 гишүүнээс илүү эх орон ард түмэнээ удирдан зохион байгуулах биш үү?
-
zochin (April 12, 2016 7:03:47 pm )
SUXBAATAR MON IX OLON GAMIN ALSAN DAA.100 JILIIN OMNO XYATADAAS ORJ IESEN XUMUUS SUXBAATARIIG YASAN IX UZEN YADNA VE.ELBEGDORJ TEDGEER XUMUUSIIG MONGOLJISON GEED XUTSAAD BSAN MONGOLJOOGUI L BGAA YUM BNA
-
бөхбөах (April 12, 2016 8:13:42 pm )
Сүхбаатар бол зүгээр л нэг цэргийн жанжин шүү дээ. Хэдэн гаминг ялаал биз. Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар түүнээс юугаар дутуу юм бэ. Харин улс орны хөгжил, уналтын үр дүнг улс орны хаад, удирдагч нар үүрдэг. Их хаадуудтай нэг муу цэргийн жанжинг дүйцүүлээд байх хэрэггүй л байх. Яг үнэндээ анхны долоогоос Сүхбаатар Чойбалсан хоёр л хэлмэгдэлгүй үлдсэн. Тэгээд Сүхбаатарыг ардын хувьсгалын баатарын дүрд тоглуулж эхэлсэн биз дээ. Тэр 1921-с 1923 оны хооронд юу хийж амжуулсан юм бол. Ха ха ха ёстой хөх инээд хүрчихлээ. Энэ олон тэнэг шагналуудаа бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй. Манайхаас өөр одон, медаль, төмөр өгдөг улс орон байхгүй болсон. Ардын жүжигчин Мадонна, Жексон гэж байна уу.
-
-
гал (April 13, 2016 11:52:17 am )
хувийн ч бай төрийн ч бай ажлаа сайн хийж үр бүтээл гаргавал улсдаа хэрэгтэй иймд хөдөлмөрийн гэсэн тодотголтой шагнал байх ёстой улаан тугаас айх хэрэггүй улаан өнгө бадрангуй урагш дуудсан сэтгэл сэргээсэн өнгө үүнд үзэл сурталжсан санаагаар хандах хэрэггүй цэргийн гавьяаны улаан тугийн одон ч цэрэг эрсийн бахархал болсон шагнал харин алтан гадасын нэр хүнд үнэхээр уналаа дэндүү хамаагүй хүн бүрд өгч байна бараг зүүхээсээ ичиж байгаа хүн байна дэндүү олон гавъаттай боллоо ийм олон гавъаттай хирнээ улс маань урагшаа хөгжихгүй байна тэхээр энэ шагнал шал худлаа өгчээ гэдэг нь тодорхой
11 Comments