Саяхан болсон “Дэлхийн эмч нарын өдрөөр” эрүүл мэндийн салбарынхан ажил амжилтаа дүгнэж байсан ч өөрсдийнх нь эсрэг чиглэгдсэн удахгүй мөрдөгдөх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцаж айдастай буйгаа илэрхийлж байсан. Эрүүл мэндийн Дэд сайдын ажлыг таван жил хашсан, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хатагтай энэ талаар анх удаа ам нээж тэр өдөр ярьсан. Өөрөө эрүүл мэндийн салбарын хүн учраас мэргэжил нэгт нөхдийнхөө дуу хоолой болон нийтлэл хүртэл бичсэн байна лээ. Энэхүү эрүүгийн хуулийн талаар дэд сайд асан Ж.Цолмонгоос тодруулж ярилцахаар хуралтай байхад нь гаргаж ирээд ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмч нар ажлын хариуцлага алдсан тохиолдолд тэдэнд хүлээлгэх ял шийтгэлийг нэмэгдүүлсэн байсан. Та өөрөө бас энэ талаар судалсан ам нээсэн?
-Ганцхан би энэ асуудлаар ам нээж дуугараад байгаа юм биш, эмч нар маань өөрсдөө энэ хуульд их эмзэг хандаж байгаа. Би бол тэдний нэг нь, олон жил Эрүүл мэндийн салбарыг тодорхой хэмжээнд удирдаж явсан хүний хувьд салбарынхаа бүхий л асуудлыг мэдэж, олон түмэн сайнаар ярихад нь баярлаж, муулж, шүүмжлэхэд нь алдаа оноог нь олох гэж тэд нартайгаа ажиллаж, амьдарч ирсэн хүн. Тийм ч учир дуугарах эрхтэй. Эмч нар маш хэцүү орчинд, бага цалинтай, ачаалал ихтэй, өдөр шөнөгүй ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн мэдлэг, оюун ухаанаа зориулан, хувийн амьдралаа огоорон ажиллаж явж байгаад тэр хуулийн золиос болох вий гэхээс болгоомжилж байна. Энэ хууль есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Нэгэнт эрүүгийн хуулинд эмч нарын асуудлыг онцгойлон зааж өгсөн хариуцлагын талаар тодорхой заалт орсон бол эрүүгийн үйл ажиллагаа нь маш тодорхой байх ёстой. Тайлбар хууль тогтоомж нь байхгүй бөгөөд түүнд мэргэжлийн салбарын хүмүүсийг оролцуулаагүй, тэдний дуу хоолойг УИХ дээр сонсуулж чадаагүй. Улс төрчид хайхрамжгүй хандсан гэж бодож байна.
-Энэ хууль хэзээ батлагдсан бэ?
– Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард батлагдсан хууль. Эрүүгийн хуулийн 15.1-тэмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, амь нас нь эндсэн бол хоёроос найман жилийн хорих ял авна гэж заасан байна. Тус хуулийн10,1-д зааснаар санаатайгаар хүний амь насыг хөнөөж, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй ижил ял авахаар заасан байна.
-Ажлын хэт ачаалал, техник төхөөрөмжийн хангалттай бус байдлаас болоод өвчтөнөө алдах эсвэл өвчтөний бие муудсан тохиолдол гарвал энэ бас санаатай үйлдэл гэсэн үг үү? Эмч нар хүнийг буруу эмчилж хохироосон тохиолдолд шийтгэлээ хүлээх ёстой биз дээ?
-Эмч хүн тангараг өргөн хүний төлөө зүтгэх үүрэгтэй ч өөрийн мэргэжлээ хүн төрөлхтөнийг мөхөөх зүйлд ашиглаж байсан гашуун түүхийг бид бүгд мэднэ. Тийм учраас Нацийн Германы алуурчин эмч нарын хийсэн гэмт хэргийг хэзээ ч хүнтөрөлхтөний түүхэнд давтуулахгүй, мөн Гиппократийн тангарагийг шинэчлэх зорилгоор Дэлхийн анагаах ухааны нийгэмлэгийн Ерөнхий Ассамблейгаас Женевийн тунхаглал (эмчийн тангараг)-ыг 1948 онд Женев хотноо баталсан юм. Энэ тунхаглалын дагуу эмч “мэргэжлийн ажлаа ухамсартайгаар бөгөөд нэр хүндтэйгээр гүйцэтгэж,өөрөө аюул заналд автагдсан ч хүний амь насыг дээдлэх бөгөөд хүн төрөлхтний эсрэг эрүүл мэндийн мэдлэгээ хэзээ ч ашиглахгүй” гэж тангарагласан байдаг.Эмч өвчтөнийг буруу эмчилснийхээ төлөө хариуцлага хүлээх нь зүй ёсны. Гэхдээ Эрүүгийн шинэчилсэн хуулинд энэ асуудлыг хэт ерөнхийлсэн байдлаар тусгасан бөгөөд үнэн зөвийг зөв тогтоох хуулийн хамгаалалтыг хийгээгүй нь амьдрал дээр эмч нарыг хэлмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа юм. “Ажлын хэт ачаалал, техник төхөөрөмжийн хангалттай бус байдлаас болоод өвчтөнөө алдах эсвэл өвчтөний бие муудсан тохиолдол гарвал энэ бас санаатай үйлдэл гэсэн үг үү?” гэж асууж байгаа энэ зүйлийгзохицуулсан зүйл нь энэ хуульд тусгагдаагүй.Хуулийг батлахад ЭМЯ-ны удирдлага мэргэжлийн бус байсныг энэ харуулж байна.
-Энэ хууль олон улсад хэрэгждэг юм уу?
-Эмч хүний хариуцлага асар өндөр, эмч хүнд тавигдах шаардлага дэлхийн аль ч оронд ижилхэн байдаг. Эмчийн гаргасан өчүүхэн алдаа хүний алтан аминд хүрч болдог. Хөгжсөн орнуудад гэм бурууг нь хэрхэн тогтоох талаар нарийвчлан хуулиндаа зааж өгсөн байна. Эмч буюу сувилагч нь эмчилгээ, сувилалын баталсан хэм хэмжээ, эмчилгээний стандартыг бүрэн баримтлах учиртай. Үүнийг зөрчвөл хариуцлага үүсэх нөхцөл бий болно.Өвчтөн эмчийн буруугаас нас барсан эсвэл хүнд гэмтэл авсан, эмчийн хайхрамжгүй үйлдэл нь зүгээр нөхөн төлбөр хийснээр үр дагварыг нь арлигахаас илүү ноцтой байвал эрүүгийн хариуцлага үүсэх учиртай. Энэ нь юуны өмнө эмчилгээний стандартыг бүдүүлгээр, ноцтойгоор зөрчихийг хэлж байгаа юм. Стандартыг санаатайгаар зөрчсөнийг тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн хариуцлага үүсэх учиртай.Эмч стандартаа баримтлаад эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний бие муудвал хариуцлага хүлээдэггүй. Стандартаа баримталсан эсэхийг шалгана, мөн стандартыг бүрдүүлэх орчин, тоног төхөөрөмж хангалттай, эм тариа нь хүртээмжтэй байсан уу гээд л бүх зүйлийг шалгаж, нарийвчлан тогтоодог. Эрүүгийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хуулийн тайлбарыг нэн яаралтай гаргахгүй бол эмнэлгийн ажилтнуудыг ажлыг нь хийлгэхгүй дуусашгүй эрүүгийн хэргүүд үүсэх аюултай байгаа учир салбарын хүмүүс зүй ёсоор санаа нь зовж сануулж байна. Дахиад хэлье, эмч нар хариуцлагаа ухамсарлаж тангарагаа өргөсөн хүмүүс. Та бидний мэдэх нэг жишээг дурьдая л даа. Майкл Жексонд эмч нь болох Конрад Мюрэй нойрны эм пропофолыг хэтрүүлсэн хэмжээгээр эмнэлгийн гадуур өгсөн нь дуучныг үхэлд хүргэсэн. Шүүх мэргэжлийн эмч нарын дүгнэлтүүдийг үндэслэн, гэм буруутайг тогтоож 4 жил шоронд хорих шийтгэл ногдуулсан. Ноцтой буруу үйлдэл хийж өвчтөний амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан бол хариуцлага зайлшгүй байх ёстой. Харин шийтгэл нь шудрага байх ёстой, нөгөөтэйгүүр эмнэлгийн ажилтнуудын өөрсдийн эрхээ хамгаалах боломжийг мөн хуульчлах хэрэгтэй.
–Тэгвэл манай улсад энэ хуулийг дагаж мөрдөх орчин нь ч бүрдээгүй байгаа юм биш үү?
Ерөнхийдөө бол тийм. Шүүхийн шийдвэр нь мэргэжлийн нотолгоон дээр суурилах учиртай. Хуулийн ажилтан эмнэлгийн мэргэжилтэн биш. Тийм учир мэргэжлийн дүгнэлтийг заавал авах нөхцлийг хуульчлах хэрэгтэй. Бусад орон, тухайлбал Герман, Швед, Финлянд, Дани, Норвегид эхлээд гомдлыг эмч нарын холбоо авч үзэж дүгнэлтээ гаргадаг. Өвчтөн нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд шүүхэд ханддаг. Ихэнх оронд эмчтэй холбоотой асуудлыг иргэний хуулиар шийддэг. Би дэд сайд байх үедээ “үүрэг хариуцлагын тухай ” Эстони улсын хуулийг орчуулан УИХ-ын зарим гишүүдэд танилцуулж энэхүү хуулийг санаачлах талаар санал болгож байсан. Эмчийн иргэний хариуцлагын даатгалыг бий болгох шаардлагатай байна. Японд эмч нарын бараг 50% нь Японы Эмнэлгийн Холбооны гишүүд бөгөөд гишүүнчлэлийн татвараа төлж аливаа маргааныг эмчийн өмнөөс холбоо нь төлөөлж оролцдог. Муу эмчийг холбоо нь угаасаа гишүүнээр элсүүлэхгүй. Үр дүн нь чанартай эмнэлгийн үйлчилгээг зах зээл зохицуулчихна. Иймд бид нэн яаралтай энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай.Жишээ нь эм тариа дутагдалтайгаас болж өвчтөн амиа алдахад дан ганц эмч хариуцлага хүлээх ёсгүй л дээ. Гэтэл энэ хуулийг яаж хэрэгжүүлэх, хэрхэн мөрдөх талаар эмч нар ямар ч ойлголтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг тайлбарласан хууль тогтоомж нь гараагүй байхад энэ хуулийн зорилго биелэх нь тодорхой бус байна. Хуулийг мушгиж завхруулах эрсдэл их байна. Энэ эрүүгийн хуульд зөвхөн эмч мэргэжлийг бусад мэргэжлээс онцлон тусгасан байгаа юм. Өөр ямар ч мэргэжлийг тусгаагүй. Гэтэл бүх мэргэжил, бүх салбарууд хүний эрүүл мэндэд хохирол учруулахаар байдаг шүү дээ. Иймд, дахиад хэлэхэд, шүүх шийдвэрээ мэргэжлийн эмч нарын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн байгуулагын дүгнэлтийг заавал харгалзаж үзэж гаргахыг хуульчлах ёстой.Эмчилгээний явцад өвчтөн, үйлчлүүлэгчдийн амь насанд хохирол учрах эрсдэлтэй учир хуулийн дагуу даатгалын механизмыг бий болгох нь зохистой юм. Ялангуяа эмнэлэгийн ажилтны иргэний хариуцлагын даатгалыг заавал хийх хууль санаачлах нь зайлшгүй шаардлагтай байна.
-Эрүүл мэндийн салбар чинь эмчээ өмгөөлөх хүнгүй асуудалтай салбар болоод байна ш дээ?
-Эрүүл мэндийн салбарт улс төржилтийг зогсоо. Энэ салбар өөрөө удирдлагагүй байна. Удирдлагынх нь ой санамж алдагдаж байна. Аливаа салбар удирдлагын ой санамжаа алдаад ирэхээр хаашаа явахаа мэдэхээ байдаг. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбар яг ийм байдалд орлоо. Гэтэл энэ салбарын чинь өсөж хөгжсөн түүх бий шүү дээ. Түүхэн замналаа хараад алдаа оноогоо олоод, засаж засах шаардлагатай бол засаад цаашаа явах ёстой. Засгийн газар солигдох бүрт түрүүчийн засгийн хийсэн ажлыг үгүйсгэж баллаж байдаг, эсвэл хийсэн эхлүүлсэн ажилд нэг шинэ нэр өгөөд л өөрсдөө хийж байгаа нэр зүүчихдэг амар ч болсон юм шиг байна билээ. Үүнээс нь үүдээд маш их мөнгө урсаж, үр ашиггүй зардал их гарч байна. Манай улс төрд залгамж чанар алга байна.
-Та энэ салбарын дэд сайдын ажлыг таван жил хийсэн хүний хувьд тулгамдсан асуудал гэхээсээ илүүтэйгээр ирээдүйн хөгжлийг нь хэрхэн харж байна вэ?
-Эрүүл мэндийн салбар ямар ч засгийн газар улс төрийн хүчин гарч ирсэн дагаж мөрддөг Эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн бодлоготой байгаасай гэж хүсэж байна. Монгол улсын хамгийн үнэт зүйл болох Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хариуцдаг салбараа улс төрийн намуудын хүнээ бэлддэг дамжаа маягийн салбар болгож, гаргуунд нь гаргаж байгаад харамсаж байна. Эрүүл ард түмэнтэй улс орон илүү хөгжинө, эрүүл хүн илүү ихийг бүтээнэ, үйлдвэрлэнэ. Тийм учраас улс орнууд Эрүүл мэндийн салбараа стратегийн чухал салбараа болгож байна. Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтыг хийдэг салбар гэж үзэж байна.
О.Ачиймаа
Эх сурвалж: Amjilt.com
Холбоотой мэдээ
-
x (April 12, 2016 8:30:55 am )
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БАЙХДАА ЮУ ХИЙСНИЙ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ГАНГААЛ ДАВХИАД БДАГЛ ХҮҮХЭН
-
zochin (April 12, 2016 9:34:56 am )
энэ салбар юу ч хийгээгүй бүр нэг ч хүн эмчилж үзээгүй энэ нөхөр дахиад яамнад ирж зүгээр гоёж суух гээ юу горид в муу коммуист баярыг хөтлөөд хөвёгөлд өө тэнэ ба тэнэгт за
-
999 (April 12, 2016 9:38:37 am )
Эрүүгийн хуульд эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор шинэчлэн найруулга орж байгаа нь түмэн зөв. Хүн болгон адилгүй. Иргэдтэй ёс бус харьцдаг эмч нар зөндөө л байна. Ер нь бол улсын эмнэлгүүдийг хувьчлах нь зөв.
-
bagsh (April 12, 2016 9:41:20 am )
kkkkkk hatsan boorcog tsaraalsan teneg avgai
-
Anonymous (April 12, 2016 1:22:15 pm )
улсын эмнэлэгыг хувчилж идэх гээюу? хуцваа хулгайчууд бүү горд??? цолмон авгай өмнө юу хййсэн нүн бэ? одоо баяртайгаа зайл чамайг баяр чинь ч шаахгүй дээ ха ха ха
5 Comments