antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2016 58 comments

Э.Бат-Үүл: Монголын ардчилал бол Америкт ч гайхуулж болох пост модерн ардчилал

нийтлэсэн Admin
527-1460337495b9aa7c5232675_gs

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

Юуны өмнө зангидсан гар шиг байж, Улаанбаатарчуудынхаа төлөө сэтгэл зүрх, зүтгэл гарган ажилласан багийнхаа гишүүддээ нийслэлчүүдийнхээ болон намын гишүүдийнхээ өмнөөс баярлаж явдгаа хэлье.

Олон ургальч үзэл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг болсноос хойш ийм зангидсан гар шиг байсан баг ерөөсөө байгаагүй. Та нар зангидсан гар шиг байж чадсан шүү. Би нийслэлчүүд, гишүүддээ танилцуулсан бүтээн байгуулалтын үйл ажиллагааг бүтээн байгуулалтын бослого байсан юм гэж нэрлэдэг. Шинэ Улаанбаатарыг байгуулах хувьсгал. Энэ бослогын удирдагчид нь та бүхний өмнө сууж байна гэж хэлэхэд болно. Гантөмөр өө, чиний тавьсан зам дээр явсан хүн нас нь залуужиж байна гэж хэлж байна. Тэгж хэлэхийг сая сонссон биз.

Бид 26 жилийн дараа нийслэлчүүддээ яаж бэлэг барьж байгаагаа тайлагнасан ийм бүтээн байгуулалтын зузаан тайлантай байсан. Тэр тайлангаа өөрөө сая сонслоо. Дахин тэр зүйлээ нуршмааргүй байна. Энд үзүүлсэн танилцуулга, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ямар зүйл бүтээснийг дахин дахин нуршихааргүй тодорхой хэллээ. Би Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Батааг дээшээ гарч суугаасай гэж хүсч байна. Батаад нэг зүйлийг хэлье. Түүн шиг мөнгөө нуудаггүй сангийн дарга Монголд хэзээ ч байгаагүй. Шилэн дансны эзэн.

Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын хэлсэнчлэн миний ч сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Юуны өмнө “Хонхны дуу”-г минь гайхалтай найруулж, бидэнд толилуулсан уран бүтээлчдэдээ талархлаа илэрхийлье. Нулимс цийлэгнэж суулаа. Хөгшрөөд байгаа юм уу даа, энэ дууг сонсохоор л цурхирчих гээд байдаг болж. Та нар ч гэсэн тэгсэн байх. “Хонхны дуу”-г сонсоод сууж байхдаа Цогтсайханыгаа, Зоригоо нэхэн санагалзаж байлаа. Ардчиллын төлөө тэмцэж явсан, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэр дайчдаа нэхэн санагалзсанаа хэлмээр байна.

УЛААНБААТАРТ АСЕМ БОЛОХЫГ АНД НӨХӨД, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД МИНЬ ХАРСАН Ч БОЛООСОЙ

“Хонхны дуу”-г сонсч суухдаа бас нэг зүйл бодож суулаа. 2016 оны долдугаар сарын 15-нд Ази, Европын төр, Засгийн газрын тэргүүнүүд Монголд их хуралдай хийх гэж байна. Энэ бол гайхамшиг. Монголын эзэнт гүрэн байх үед Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны зарласан Их хуралдайд Ази, Европын ноёд, вангууд ирж чуулдаг байсан. Тийм үйл явдал 800 жилийн дараа манай нийслэл хотод болох гэж байна. Цогтсайхан маань, Зоригоо маань, нөхөд маань ийм эрхтэй байхын төлөө тэмцэж явсан. Энэ АСЕМ-ыг нөхөд минь харсан ч болоосой гэж бодож суулаа.

1911 онд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцсэн Манлай баатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн нар энэ АСЕМ-ыг харсан ч болоосой. Чингис хаан маань энэ цаг хугацааг харсан ч болоосой гэж хэлмээр байна. Гэхдээ тэд тэнгэрээс бүгдийг харж байгаа гэж бодож байна. Долдугаар сарын 15-нд Ази, Европын төр, Засгийн газрын тэргүүнүүдийг Улаанбаатарт чуулахыг тэнгэрээс харна гэдэгт эргэлзэхгүй байна.

1990 оноос өмнө ийм зүйл ярьсан бол тэр хүнийг галзуурчихаж гэж хэлэх байсан. Ийм зүйлийг зориглож хэлсэн хүн байвал шоронд орох байсан. Амь насаа алдах байсан. Гэхдээ та, бид ингэж чадлаа. Үүнээс илүү гайхамшиг гэж юу байгаа юм бэ. Тиймээс бид АСЕМ-ын чуулганыг нэр төртэй хийнэ. Бид чадна. Энэ АСЕМ-ын чуулган гэдгийг 800 жилийн өмнө монголчууд санаачилсан гэж болно. Тийм ч учраас бид нэр төртэй хийх ёстой. Чингис хаандаа өргөсөн тангарагтай гэдгээ бодон бодон хийнэ гэдгийг хэлье. АСЕМ-ын чуулганыг Монголд хийлгэхээр урьсан Элбэгдорждоо бид талархал илэрхийлье. Элбэгдорж маань ардчиллынхаа ялалтыг энэнээс илүү яаж харуулах билээ гэсэн бодол ч төрж байна. Баярлалаа.

МУУ ЗАСАГЛАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БАЙГАА ОНОЛОО

Би хийсэн ажлын санал асуулга дотор хамгийн их санал авсан ажлыг хараад үнэхээр бид байгаа зөв оножээ гэдгийг ойлгосон. Тэр нь Та бүхнийн сайн мэдэж байгаа Төрийн үйлчилгээний супермаркет. Иргэд хамгийн ихээр саналаа өгсөн ажил. Манай иргэд хүнд сурталгүй, дээрэлхэж, дарладаггүй, авлига нэхдэггүй, төрийн нэр барьсан хулгайчгүй тийм нийгмийг л хүсэж байгаа нь харагдаж байна. Бид үнэхээр байгаа онож.

Бид өнгөрсөн гурван жилд зүгээр нэг бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Бид өнгөрсөн гурван жилд бүтээн байгуулалтын “бослого” гаргасан юм. Шинэ Улаанбаатарын төлөө хувьсгал хийхээр зориглосон юм. Тэр “бослого”-ын хамгийн эхний бай, үзүүр нь хаашаа чиглэсэн юм бэ? Муу засаглапыг болиулахад чиглэсэн юм. Түрүүн Баттулга дарга муу засаглал ямар их гай, түйтгэр тарьдгийг хэлсэн.

5000 цэцэрлэг барих мөнгийг авлигаар алдсан. 13 мянган километр зам тавих мөнгийг авлигаар алдсан. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг нь тохилог орон сууцны хороолол болгох тийм хөрөнгийг авлигаар алдсан. Тэгэхээр бүтээн байгуулалтын “бослого”, шинэ Улаанбаатараа цогцлоох гэдэг хувьсгалаа амжилтад хүргэе гэвэл энэ гай, түйтгэртэй муу засаглалын эсрэг ажиллая, явъя гэж шийдсэн. Тэгээд Батаа маань ажлаа аваад л дансаа шилэн болгосон. Засаг дарга захирамжаа ил болголоо. Үүнтэй холбоотой нэг зүйлийг илэн далангүй хэлэхэд, шилэн дансыг маань залуучууд тэр бүр харахгүй юм. Шилэн Цогоо харж байгаа л даа. Гэхдээ улс төрийн зорилгоор харж байгаа. Бид зөв зүйл хийсний илэрхийлэл, ийм олон шилэн Цогоо нарт зориулсан юм.

Одоо бид дэлхийн улс орнуудад хийгээгүй тийм зүйлийг хийх гэж байна. Тэрийгээ бид гайхуулах гэж байна. Энэ нь юу вэ гэвэл, Бат-Үүлийн, дарга нарын эрх мэдэл, шийдвэрийг төрийн үйлчилгээний супермаркетийн лангуун дээр тавих гэж байна. Тэр бүх шийдвэрийг иргэд маань ямар ч зовлонгүйгээр авдаг, үздэг болно. Уг нь бид татвар төлөгчдөөс үйлчилгээ үзүүлнэ гээд урьдчилаад үнэ төлбөрийг нь авчихсан. Гэтэл үйлчилгээгээ үзүүлэхгүй явсаар енөөдрийгхүрсэн. Одоо бид авсан төлбөрийнхөө оронд бараа, үйлчилгээгээ үзүүлэх гэж байна.

Би саяхан “Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ороод нэг зүйлийг хараад баярласан. Тэндэхийн ажил байдалтай танилцаад явж байхад танхимаар дүүрэн хүн үйлчлүүлж байсан. Тэдний хэн нь ч намайг тоогоогүй. Тоож ч харахгүй байна билээ. Би үнэхээр баярласан. Бид хэзээ Улсын их дэлгүүрт орчихоод дарга нь хэн билээ гэж сонирхдог билээ дээ. Бараа, үйлчилгээгээ л аваад гардаг. Тэнд яг л тийм байна. Төрийн үйлчилгээний супермаркетийг удахгүй “Мишээл экспо” төв, “Драгон” төв, “Бөмбөгөр”-т нээнэ. Ингэхдээ дутуу байгаагаа бараа, үйлчилгээгээ тавина.

Тодруулж хэлбэл, 450 бараагаа аваачиж тавина. “Дүнжингарав” худалдааны төв дэх төрийн үйлчилгээний супермаркетийн төвийн нээлтийн үеэр нэгэн эмэгтэй бүр цочирдож байсан. Үг хэлье гэсэн. Та яагаад цочирдоод байна вэ? гэж асуухад “Би сая найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг 10 минутад л авлаа шүү дээ” гэж гайхаж, тэрэндээ үнэмшихгүй байсан. “Арын хаалга муутай хүн арван жил ч хөөцөлдөөд бүтэхгүй эд шүү дээ” гэж хэлж байсан. Үнэхээр ийм байдлыг бид өөрчилнө гэсэн. Өөрчилж, шинэчилж байна. Бидний бүтээн байгуулалтын бослого амжилт, ялалтад хүрнэ ээ. Бид хэний ч өмнө нүүр бардам шинэ Улаанбаатарыг цогцлоож чадна аа.

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БОЛ АМЕРИКТ Ч ГАЙХУУЛАХ ПОСТ МОДЕРН АРДЧИЛАЛ

26 жилийн хугацаанд ардчиллынхаа хүрсэн үр дүнгээр бид өнөедөр бахархаж болно. Би ийм нэр томьёо хэлээд байгаа. Монголын ардчилал бол Америкт ч гайхуулж болох пост модерн ардчилал.

Залуучууд оносон нэр томьёо байна гэж хэлцгээсэн. Бид пост модерн ардчилал гээчийг бий болгоод явж байна. Энэ бол Америкт гайхуулах зүйл. Бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй л бол, бусдын эрх, эрх чөлөөнд л хохирол учруулахгүй бол хүссэнээрээ байх эрхтэй, ийм төгс ардчиллын хэлбэрийг тэнд бий болгож чадаагүй. Бид хүнийг мухар сүсэгтэй, эрүүл сэтгэхүйтэй гэж ялгахаа больсон. Хүнийг буруу зуршилтай, зөв зуршилтай эсэхийг ялгаварлахаа байсан.

Ганцхан шаардлага тавьдаг. Бусдын эрх эрх чөлөөнд битгий халд гэдэг. Тэгвэл та галзуу ч байх эрхтэй. Ийм ардчиллыг бий болгосон. Ийм ардчиллыг пост модерн ардчилал гэдэг юм байна. Пост модерн ардчилал буйн нэгэн жишээг та бүхэнд хэлье. Та бүхний сайн мэдэх нэгэн эрхэм өөрийгөө 1930-аад оныхонтой адилхан хэлмэгдэж байна гэж хэлснийг сонссон байх. Миний өвөө хэлмэгдсэн. Хэрвээ өвөө минь тэр хүний ярьсан зүйлийг сонссон бол “Миний хэлмэгдлийг ямар үнэ цэнэгүй болгож байна аа” гэж хэлэх байсан байх.

Тэгж хэлж байгаа хүн шүүхээр ял авсан ч Сөүлд очоод амьдарч байгаа. Тэр хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон мөртлөө Төрийн ордонд Засгийн газар байгуулаад сууж байгаа. Тэр хүний үр хүүхэд том албан тушаал хашиж яваа. Тэгээд би 1930-аад оныхтой адилхан хэлмэгдчихлээ гэж хэлээд байхаар нь тэр цагийн  жинхэнэ хэлмэгдэгсэд юу гэж хэлэх вэ. Тэд юу гэх байсан бол. Тэр олон гэм зэмгүй лам нар юу гэх байсан бол!? Тийм учраас би тэр хүний ярьж байгаа хэлмэгдлийг пост модерн хэлмэгдэл гэж ялгаж өгөхгүй бол болохгүй гэж бодож байна.

Нэг хэсэг улстөрчөө ухаантай, нөгөө хэсгийг нь ухаангүй гэж ярьдаг. Бид тэгж ялгахыг зөвшөөрдөггүй. Хүн бүхэн л төр барих эрхтэй. Тийм учраас манайд талбай дээр жагсч байгаад л УИХ-ын гишүүн болдог болсон. Болж байна шүү дээ. Дэлхийд байхгүй зүйл манайд байна. Чингисийн талбай дээр комбайнтайгаа, трактортойгоо жагсаад орж ирж байна. Тэгэхэд нь манай цагдаагийнхан дохиололтой машин явуулаад, хамгаалаад, Ерөнхийлөгч явж байгаа юм шиг Чингисийн талбайд оруулж ирж байна. Будааг нь асгуулаад, буцааагаад хамгаалаад явуулж байгаа юм. Тэгсэн тэр эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүс “Өө, энэ ямар гуриа юм бэ. Амтгүй болчихлоо” гэж хэлж байсан.

Бид угаасаа тэгж үйлчлэх ёстой юм чинь. Би нэг алдаа хэлье. Дугаарын хязгаарлалт гэдэг үгэнд би өөрөө дургүй. Энэ нэр томьёог арай өөрөөр солимоор байгаа юм. Тэр юу гэвэл манай иргэд түгжрэхгүй байх эрхтэй. Тэр эрхийг нь хамгаалж байна. Тэр эрхийг чинь хамгаалж байгаа гэж ярьж сурмаар байгаа юм.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛ ЗОГСОХГҮЙ, ҮРГЭЛЖИЛНЭ

Би үгийнхээ төгсгөлд бүтээн байгуулалтын бослого хийж, шинэ Улаанбаатараа цогцлоох хувьсгал хийж байхдаа дутуу гүйцээсэн нэг ажлаа үргэлжлүүлэн хийх болно гэдгийг хэлье. Гэр хорооллын дахин төлөвлөлт. Дутуу гүйцээсэн ажил маань гишүүд дэмжигчдээсээ авсан санал асуулгад зарим дүүрэгт 50 орчим хувийн санал авсан байна билээ. Энэ асуулгад орон сууцтай иргэд оролцсон учраас дүн нь ингэж гарсан байх. Хэрвээ гэр хорооллынхноос л асуусан бол энэ ажил 100 хувийн санал авах байсан нь дамжиггүй гэж бодож байна. Хэд хоногийн өмнө би нэг телевизийн нэвтрүүлэгт орсон.

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргыг өөрийнхөө оролцсон нэвтрүүлэгт өөрөө урьж, өөрийгөө шүүмжлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд гомдолтой байдаг иргэдийг бас оролцуулаад шүүмжлүүлсэн. Тэгсэн Амарбаясгалан гомдолтой иргэдийн үгийг сонсч байснаа, гэр хороолын дахин төлөвлөлтийн ажлыг буруушаагаад байгаа юм байх гэж бодоод над руу дайраад байсан чинь гомдол мэдүүлсэн иргэд Амарбаясгалан руу дайраад хүнд байдалд оруулсан.

Та нар энэ ажлыг өөрсдөө эхлүүлж хийж байх нь яасан юм бэ гэж иргэд хэлцгээсэн. Иргэдийн гомдол бол дахин төлөвлөлтийн ажлыг зарим компани сайн, зарим нь муу хийж байгаад оршиж байна. Үүнтэй л холбоотой өөрсдийн гомдлыг л хэлж байна. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий зогсоогоорой гэж захиж байсан. Нэг иргэн бүр та нар ялагдчихвал яах юм бэ гэж санаа нь зовж асууж байна билээ. Энэ ажпыг хийлгэмээр байвал сонголтоо хийгээч ээ л гэсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад бидэнд чухал юм бэ? 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцад орхигдсон асуудал байсан. Малчдад малыг нь өгсөн, орон сууцтай иргэдэд орон сууцыг нь өгсөн. Аж ахуйн нэгжүүдэд бизнес хийх эрхийг нь өгсөн. Зээл авч, барьцаа тавих эрхийг нь өгсөн. Харин бид гэр хорооллынхондоо тэр эрхийг нь өгч чадаагүй. Чөлөөт эдийн засагт оролцох тэр эрхийг нь өгч чадаагүй юм. Хашааны газрыг нь үнэгүй болгочихсон. Одоо хашааны газар муу ч гэсэн нэг өрөө байрны үнэд хүрэхээр болсон.

Хашааны газрын иргэд дахин төлөвлөлтөд орохыг хүсдэг боллоо. Яагаад гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох гэж байгааг асуухад миний хашааны газар нэг, хоёр өрөө байрны үнэтэй болсон гэж хариулж байгаа. Тийм учраас дахин төлөвлөлтөд ормоор байна гэсэн хүсэлт тавьж байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт газрыг үнэ цэнтэй болгосон ид шидийн саваа, шидэт дохиур байсан юм. Үүнийг хүмүүс ойлгосон байгаа. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаан ямар бухимдал гараад байна вэ гэхээр “Засаг дарга аа, энэ чинь их оочертой байна шүү дээ” гэж байна. Оочер дарааллын ард зогссон иргэд бухимдаад байна. Бид тэрэнд жаахан тэвдээд байгаа. Гэхдээ би үгээ гэр хорооллынхондоо талархлаа илэрхийлж төгсгөмөөр байна.

Яагаад гэвэл та нар шинэ Улаанбаатарын нутаг дэвсгэрийг хадгалж, хамгаалж үлдсэн юм шүү. Т эрэн дээр чинь Токиотой өрсөлдөх, Сөүлтэй өрсөлдөх тийм гайхалтай Улаанбаатарыг босгоно шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

Та бүхэндээ баярлалаа.

Эрдэнийн Бат-Үүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

58 Comments

  • ИНЭЭДМИЙН БАЯР (April 11, 2016 11:41:50 am )

    ЗӨВ ШҮҮ

    • zochin (April 11, 2016 7:04:27 pm )

      hahahaha neeree AH d medreliin ovchitei xumuus ix bdag yum bna

  • hahahah (April 11, 2016 12:08:09 pm )

    Ene zungiin ued hot umhiirch duuslaa Buruu zunusun uvgun

  • Зочин (April 11, 2016 12:18:16 pm )

    энхболд манай намд мэдрэлийн өвчтөнгүүд зөндөө байдаг гэсэн үнэн юм байна.

  • Anonymous (April 11, 2016 12:23:33 pm )

    Үнэхээр мэдрэлийн өвчтэй гэхээр юм.

  • irgen (April 11, 2016 12:29:58 pm )

    Yarisan yumaa ergeed unsh? Uls tur hanhluulsan uursdiiguu undeslelgui magtsan uuruur helbel tsrhi ugaasan iltgel bna. Ta nariin boddogiig busad humuus bas boddog yum. Bitgoi saihan ugnii ard nuugdak bai.

  • зочин (April 11, 2016 12:40:41 pm )

    БААСАА ЦЭВЭРЛЭ БАТҮҮЛ ЭЭ

  • Зочин (April 11, 2016 1:08:56 pm )

    Пост модерн

  • zochin (April 11, 2016 1:33:35 pm )

    yostoi tenegtdeg bnaa. medehgyi yum bna. yun ACEM. ehleed hotoo hot shig, hyn ardaa eruul enk , az jargaltai blgaj bj, daraagiin mungu zarah yumaa hiij surval yasiin

  • Зочин (April 11, 2016 1:42:59 pm )

    Энэ муу буурал толгойт ирэх АСЕмийн чуулганаар, улаанбаатар хотын гудамжаар нэг ч архичин, орон гэргүй траншейны хүмүүс харагдах ёсгүй гэж байгаа. Харин ч архичин орон гэргүй хүмүүс гарч ирж монголд ардчилал байгаа, байхгүйг АСЕмийн хүмүүст харуулах хэрэгтэй шдээ.

  • гомбоо (April 11, 2016 1:44:58 pm )

    загасны дулмаагийн баяртай нэг эцгийн бутагчдууд батболдийн мунгуур хуухдээ сургаж байсан

  • zochin (April 11, 2016 1:46:08 pm )

    Hehehe.uneheer suuliin 4 jil ta nar amerikchuudad hurtel gaihuulahaar ardchilalaa hugjuullee dee.iim um yarihaasaa ichdegguimuuu

  • Anonymous (April 11, 2016 2:14:35 pm )

    YAmar ch zasag dargiin hiigeeguig Bat-Uuliin bag hiij, buteej, zamaa urgun bolgoj, gudamjaa tugjrelgui bolgoj chadsan. Erh medlee aldagsad berdiin shunalaa darj, bilegiin nudee neej horvoog baigaa unguur n harah heregtei bainaa.

  • Зочин (April 11, 2016 2:18:34 pm )

    АН-аас ажил хийж бодлого хэрэгжүүлж байгаа цөөхөн дайчдын нэг Бат-үүл . Түүнийг гүтгэж болно , өмнөх тэнэгүүдийг магтаж болно . Хийснээрээ сэтгэлээрээ хандаж байгаагаараа бусад хотын дарга нараас ялгаатай байх . Алив зүйлд чин сэтгэлээрээ хандваас тэр хүний үйлс бүтдэг жамтай . Ажил хийдэггүй нэр алдар хөөсөлдөгсөд чамайг байнга гүтгэнэ доромжилно , битгий тоо . Новшууд новширсоор байгаад дуусдаг жамтай тул зөвхөн ажилаа хийвэй

    • Чацуутан (April 12, 2016 10:44:31 am )

      Би 50-н мянгатын унаган иргэн.Бат-Үүлийн үе чацуутан.Үүлтэй адил бас л 1 сэхээтний үр сад.Гэвч 70-аад оны үед террорист бх нь бүү хэл,тэр үгийг бид мэддэгчгүй үе бла.Тэр үе д нүүрээ нуусан лалрууд хаана яваад,хаана террорист үйл ажиллагаа явуулаад бсныг мэдэхгүй л юм бна.70-аад оны үед би ЗХУ-д сурч бхад ч тийм зүйл ажиглагдаж бгаагүй.Харин Оросын бага ястнууд болон цыганууд л жоохон хүнд гарууд бдаг бсн болохоос тэгтэл террорист ү/а явагдаж бсныг мэдэхгүй л юм бна.Үүл 70-аад он гэхээр дөнгөж 13,14-тэй бж таарах нь.Тэр үед гивлүүр зүүсэн лалын шашинтнууд манай Монголд л лав үзэгдэж лалар гэж дуудуулахдаа хүрч байгаагүй юмдаг.Хасагууд бол манай 1үндэстэн.Ястан бол биш.Тэд тэгж гивлүүр зүүж яваагүй ба бидний дунд эгэл жирийн амьдраад ирсэн түүхтэй.Орчин цагт лалар гэж үгийг залуусын хэлдэг п…а гдг үгний оронд хэрэглэсээр ирсэн.Харин монгол үгийн толинд оройдоо ганц нүдтэй,хар царайтай бурхны нэр гдг юм билээ.Түүнээс гадна Дүнжингарав худалдааны төвийн Ажнай Бат-Эрдэнийн худалдаж авсан тэр цонхгүй хэсэг чинь зориулалт нь агуулах бха.Олон хүн бгаад удаан очерловол ухаан алдаж унах гж бналээ.Хэдэн т.б-р хот худалдаж авсан бэ?Үгүй бол т.б,т.б-р түрээслэж бгаа юу?

  • Зочин (April 11, 2016 2:44:29 pm )

    Танай сайтад хүн доромжилдог гүтгэж амьдардаг хэсэг хүн ажилладаг уу Арай гайгүй гэснийг гутааж доромжилдог , төрөлхийн тэнэгүүдийг хэлэхгүй өнгөрөөж байгаа харахад танай бодлого гэмээр харагдаад байгаа юм . Эцсийн дүнд монгол төрийг ухаантай биш тэнэгүүдээр дүүргэхэд их үүрэгтэй байдаг юм шиг байна

  • зочин (April 11, 2016 3:34:23 pm )

    ЭНЭ УХНА ПОСТ МОДЕРН ГЭДЭГ ҮГНИЙХЭЭ УТГА АГУУЛГЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ?

  • ЗОЧИН (April 11, 2016 3:35:44 pm )

    ҮНЭН ҮНЭН АНУ Д ЦУГЛААНААС ЗУГТАСАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭНИЙГ Ч БОЛОВ ШАГНАДАГҮЙ ШИЙТГЭДДЭГҮЙ АРГАГҮЙ ПОСТМОДЕРН АРЧИЛАЛ МОНГОЛД ҮҮЛИЙН БУЯНААР ӨРНӨСӨӨН

  • гомбо (April 11, 2016 3:37:21 pm )

    зочин гуай та ууруу умхй бах монголын ард тумний дайсан лалар хорхой баабараас зоос авдаг байх тун удахгуй таануусыг есун уеээр чинь хуйс тэмтэрнэ харж байгаараа умхий лаларуудаа

  • АН сонгогдохгүй байгаасай (April 11, 2016 3:52:22 pm )

    Lalruud odoo zailaachee

  • бөхбөах (April 11, 2016 3:59:53 pm )

    Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж үнэн шүү. Энд сэтгэгдэл бичсэн гарууд бүгд ЛаЛ арууд юм байна.

  • Зочин (April 11, 2016 4:26:06 pm )

    Дүр эсгэсэн пост модерн ардчилагч. Пост гэдэг чинь утга нь өнгөрсөн, хуучин гэсэн утгаар хэрэглэгддэг юм биш үү. Яг яс юман дээрээ хэвлэлийн эрх чөлөө гэж алга. Бүгдийг нь буурал баатар атгачихсан. Хувийн өс хонзонгийн үүднээс түүхийг гуйвуулахыг оролдогч, Монгол улсын өнгөрсөн болгоныг хараар будаж өөрийн хийсэн алдаа бүрийг цагаанаар будагч, өөрийгөө өргөмжлөгч…. гээд зөндөө үргэлжлэнэ дээ….Ямар ажлыг ямар хэтийдсэн үнэ өртгөөр хийж бна гэдэг чинь харагдаж л байгаа. Иргэдийнхээ халаас руу нийслэлийн татвар, автын торгууль гэх мэтээр өнгийгч…

  • buru ardchilal (April 11, 2016 4:26:54 pm )

    unensh dee mungu idcheed ideegui ym shig baidag ardchilal mongoloos oor haana bgaa ym be

  • Anonymous (April 11, 2016 4:40:35 pm )

    Ноён солиот, хосгүй хулгайч Зоригийг нухагч гуцта биз, энэ шар хад руу нь явуулмаар юм аа, юун хотын дарга марга

  • nergui (April 11, 2016 5:03:26 pm )

    batuulee uuriiguu humuus harna gej goridson ymaadaa gai tariad baigaa huniig hen tooj harhawdee

  • Anonymous (April 11, 2016 5:04:51 pm )

    ардчилал ардчилал гээд солиорчихсон юм биш үү, ярьж байгаагаас чинь шал өөр ардчилал бий болчихоод байна

  • Зочин (April 11, 2016 6:15:20 pm )

    ЭНЭ НӨХӨР БОЛ АН-ЫН НӨГӨӨ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ НӨХДҮҮДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ. АН ИЙМ САЛГА ГАРУУДААДААР ДҮҮРСЭН БАЙНА.

  • Улс тор судлаач. (April 11, 2016 6:33:02 pm )

    Э.Бат уул юм уншдаг ч болоосой

  • pkxnh (April 11, 2016 7:00:58 pm )

    энэ хүн ярьж байгаа юмныхаа утгыг мэдэж байгаа бол уу. Хэн нэг туслахын бичиж өгсөн зүйлийг л уншиж байх шиг харагдлаа

  • zochin (April 11, 2016 8:02:03 pm )

    hot goe l boloo biz dee Ger horoolol ruu gaa anhaarlaa sain handuulaad ehlyylsen ajlaa hurdabchluulaachee Yalanguya BZ dyyrgiin 14-r horoond anhaarlaa handuulaachee monnis kompani n tyreesiinhee mungiig uguhgyigees irged n gudmand garchihaad bn Bogino hugatsaand ih l zyil amjuulsan shyy Ner hyndiig chin unagah gesen hiisen ajliig chin ygyisgeh gesen dood dund shatnii nohod ih bn shyy

  • hahahahah (April 11, 2016 8:23:15 pm )

    ene odoo post modernism schizophrenia gesen onoshtoigoor shar hadand hevtvel taarsan durak baina da

  • Иргэн (April 11, 2016 9:33:42 pm )

    Хамгийн сагсуу, хамгийн ухаангүй хүмүүс ардчиллын үзэл сурталд хамгийн хурдан автдаг гэсэн. Бат- Үүл гэдэг хүн энэ нийгмийн аюулт өвчнөөр эдгэрэшгүйгээр өвчилсөн. хүний нэг.

  • Иргэн (April 11, 2016 9:34:59 pm )

    Ардчилал бол улс орныг дотроос нь хагалан бутаргах Америкуудын бодож олсон маш нарийн технологи юм. Хүмүүсээ ардчиллаас болгоомжлогтун.

  • Иргэн (April 11, 2016 9:36:09 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (April 11, 2016 9:36:25 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (April 11, 2016 9:37:05 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 11, 2016 9:37:26 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 11, 2016 9:38:20 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (April 11, 2016 9:38:56 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.

  • Иргэн (April 11, 2016 9:39:17 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (April 11, 2016 9:39:42 pm )

    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (April 11, 2016 9:40:24 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • neg ug (April 11, 2016 10:34:36 pm )

    haraal id

  • zochin (April 11, 2016 11:31:58 pm )

    eo eo icheesei ene odoo yu yrij bgaga medej bga yum bolob uu,muu xogiin nobsh

  • УБ-н иргэн (April 12, 2016 12:50:10 am )

    Батүүлийг дахиж хотийн даргаар ажиллуулаад хэрэггүй.Хот,ниийслэлтэй холбоотой чухал санал,төслүүдийг танилцуулж,хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийг хүлээн авч уулздаггүй.Хотийн захиргааний 1 давхараа дотоодийн цэргээр хамгаалуулчихаад дотогш оруулахгүй.Туслах нь ч хэрийн хүнийг тоож хүлээж авнаа,гонж.Батэрдэнэ,Бат,Бадрал гэх мэтийн орлогч дарга нар нь яг адилхан.Өрөө өрөөндөө нуугдчихаад хэдэн сараар уулзахгүй хүмүүсийг эргэлдүүлнэ.Залхсан хүмүүс бичиг хэргийн ажилтан,үүдний нарийн бичигт нь бичиг баримт,төслөө үлдээгээд мэргэжилтэнд нь хичээл заах шахуу тайлбарлаж ойлгуулаад явчихна.Тэгэнгүүт дарга нар нь бушуухан үзэж танилцаад хэрэгтэй санаа байвал дор нь өөрсдөө хэрэгжүүлчихдэг.Наад захийн л увайгүй хүний арга хэрэглэдэг.Нөгөө хүмүүс нь аргаа бараад , За яахав,улс ,хотод хэрэг болж байвал боллоо гээд сэтгэлээ тайтгаруулаад өнгөрөнө.Нээлтэй,шилэн,шударга гэх мэт үг тохирохгүй ээ.

  • Bat (April 12, 2016 12:56:37 am )

    Uls turuun zunuglul gej eneniig helder baindaa….!!!

  • aaa (April 12, 2016 2:21:52 am )

    teneg shaar

  • Anonymous (April 12, 2016 7:01:47 am )

    ардчилалын буяангаар хулгиагнуудад дураараа хучирхийлэх эрх олгогдсон болохоор нээрэн Ану д ч гайхуулахаас Ануд бол тор маш ондор шаардлагатай ядаж л 21 хурээнуй бол вааранд орж болохгуй гээд л эхлэнэ Бат уул ган томор нар агуу удирдагчид мон юм бна одоол ойлголоо

  • иргэн (April 12, 2016 8:57:02 am )

    Нэг цэгийн үйлчилгээ гэдэг иргэдэд үйлчилдэг төрийн шуурхай үйлчилгээ аймгуудад нэвтрээд маш олон жил болсон үүнийг УБ хотын дарга нар их л хойно нэвтрүүлсэн байна. Шинэ зүйл бишээ.

  • Anonymous (April 12, 2016 9:01:54 am )

    Bat-Uulee zuv zuil hiij bgaad ni talarhaya. Dooguurh alban tushaaltnuud chin mafiin shinjtei bolood niislelees zarlasan baraa ajil uilchilgeeg tanai dund tushaaliin mergejiltnuudiin huviin heden companias garahaa bailaa. Erunhii tuluvluguunii gazriin medeelliin sangiin mergejilten zereg garuud bainaa.

  • бас иргэн (April 12, 2016 10:45:36 am )

    Таалагдахгүй санал бичихээр мессеж хурдан байна. удаашруул гэж юм гаргаад байх юм танай энэ сайт. Энэ бодвол пост модерн ардчилал бололтой.

  • Чацуутан (April 12, 2016 10:46:18 am )

    Би 50-н мянгатын унаган иргэн.Бат-Үүлийн үе чацуутан.Үүлтэй адил бас л 1 сэхээтний үр сад.Гэвч 70-аад оны үед террорист бх нь бүү хэл,тэр үгийг бид мэддэгчгүй үе бла.Тэр үе д нүүрээ нуусан лалрууд хаана яваад,хаана террорист үйл ажиллагаа явуулаад бсныг мэдэхгүй л юм бна.70-аад оны үед би ЗХУ-д сурч бхад ч тийм зүйл ажиглагдаж бгаагүй.Харин Оросын бага ястнууд болон цыганууд л жоохон хүнд гарууд бдаг бсн болохоос тэгтэл террорист ү/а явагдаж бсныг мэдэхгүй л юм бна.Үүл 70-аад он гэхээр дөнгөж 13,14-тэй бж таарах нь.Тэр үед гивлүүр зүүсэн лалын шашинтнууд манай Монголд л лав үзэгдэж лалар гэж дуудуулахдаа хүрч байгаагүй юмдаг.Хасагууд бол манай 1үндэстэн.Ястан бол биш.Тэд тэгж гивлүүр зүүж яваагүй ба бидний дунд эгэл жирийн амьдраад ирсэн түүхтэй.Орчин цагт лалар гэж үгийг залуусын хэлдэг п…а гдг үгний оронд хэрэглэсээр ирсэн.Харин монгол үгийн толинд оройдоо ганц нүдтэй,хар царайтай бурхны нэр гдг юм билээ.Түүнээс гадна Дүнжингарав худалдааны төвийн Ажнай Бат-Эрдэнийн худалдаж авсан тэр цонхгүй хэсэг чинь зориулалт нь агуулах бха.Олон хүн бгаад удаан очерловол ухаан алдаж унах гж бналээ.Хэдэн т.б-р хот худалдаж авсан бэ?Үгүй бол т.б,т.б-р түрээслэж бгаа юу?

  • zochin (April 12, 2016 8:49:43 pm )

    Uul darag mini elbegeeg uyndaa emeereed bnaa .ta2 uls oronoo har vamar hund baigaag .

  • ardiin huu (April 14, 2016 4:39:22 pm )

    Lalar Batuul pizda Amerikiin ARDCHILAL taigaa avsandaa or !!! Nudeer chin tsus goojij uhne dee chi!!!!

  • ardiin huu (April 14, 2016 4:44:04 pm )

    Batuulee ULSIIN BAATAR aa hezee butsaaj ogoh gej baina ? Ene shagnaliig cham shig hulgaich avdaggui baihgui uy !! Eh orniihoo toloo tsusaa ursgasan hun avdag um!!! Chi 90 ond olsgolon zarlahdaa haluun tsaitai huushuur idej olsoj baisan hulgaich shuu dee !!! Ardchilaliin hulgaich nariin dund Enhbayar shig 12 honog huurai olsgolon zarlaad tesej chadah aaviin huu baihgui shuu dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • ardiin huu (April 14, 2016 4:45:27 pm )

    Ene hulgaichiig tsaazluulahaas omno UHEHGUI umsan.

  • gantgog (April 16, 2016 7:03:21 am )

    Zevuun saaral tugtsug. Ard tymniig uneheer basan doromjilj bdag shde. Ter sanal asuulga ni yu ve. Bolj butej setgeld hursen yum alga l bsn. Buur buhimdal turuulsen. Hogiin uvgun yu gj hutsaad bgm be. Shorond orno shu chi. Ardchilal gj hdn luivarchid l uls ornoo luivardaj heduulhnee bayajij bn. Ard tumen urund barigdaj elgeeree hevtej bn.ulsuj bn. Tsalin orlogo mash muu bn. Yagaad ard tumnee hairlahgui bj darga tsarailaad guzee ni tomrood suugaad bdiin be.berd mini.yadaj er hum shig bolgoj humuujuuleeguimuu ter uhaant etseg chin. Seheeten ger bul chin.ichig ichig.

  • gantgog (April 17, 2016 9:27:16 am )

    Yu yarij bgm boldo. Ard tumen ardchilaliig hurtej mederch chadaagui.tuuruldsun.yadarcg zuderch yavna ta heden huvalznii gaigaar. Yagaad eniig oilgohgui ingej ard irgediig doromjlood bgn

antalya rent a car