antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2016 1 comment

Мөнгөний хомсдол бий болсон уу

нийтлэсэн Admin

d4867f201d8c1b47originalМанай улс эдийн засгийн хямралд өртөж мөнгөний хомсдолд орлоо хэмээн хаа хаанаа толгойтой бүхэн ярих болсон. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалт буурсан нь, компани хооронд бартерын наймаа цэцэглэж буй нь мөнгөний хомсдол нүүрлэсний хамгийн энгийн жишээ гэж хэлж болохоор байна.

Засгийн газар 2016 он гарснаас хойш 1-3 жилийн хугацаатай буюу урт хугацаат үнэт цаас арилжих гэж 11 удаа оролдсон. Гэсэн ч аль нь ч амжилт олсонгүй. Хоёр жилийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн бондын арилжааг хоёрдугаар сарын 24-нд явуулахад хөрөнгө оруулагчид 500 саяыг нь л худалдаж авсан. Үүнээс өөр нэг ч ширхэг үнэт цаас худалдаж аваагүй.

Мөн Засгийн газар 10-15 тэрбум төгрөгийн л урт хугацаат үнэт цаас санал болгож байгаа. Хүү нь дунджаар 15 хувь буюу маш өндөр учир худалдан авч чадахгүй л байна. Харин хөрөнгө оруулагчид Засгийн газрын 3-9 сарын хугацаатай үнэт цаасыг худалдан авч байгаа. Уг бондын дийлэнхийг арилжааны банкууд худалдаж авдаг. Банкууд урт хугацаатай үнэт цаас худалдаж авч чадахгүй байгаа нь мөнгөний хомсдол бий болсоны илэрхийлэл юм.

Төв банкны үнэт цаасны хэмжээ буурсаар байна. Баасан гарагийн байдлаар банкууд 350 тэрбум төгрөгөөр Төв банкны нэг долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг худалдан авсан байна.

Мөнгөний урсгал татарч, хямрал жинхэнээсээ хаалга тогшиж эхэллээ.

О.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Bataa (April 12, 2016 10:05:55 am )

    Цаасан мөнгө хэвлэж тараасан Монгол банкны алдаа гарч байна төр барих гэдэг уг нь шинжлэх ухаан юм одоо улсын мөнгө идэж дээш гарсан хулгайч нар үүнээс өөр яахсан билээ

antalya rent a car