antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2016 1 comment

ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 6 эм нэмжээ

нийтлэсэн Admin

14601756745708833ae3e18

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна.

Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон байна. Мөн 25-35 мянган төгрөгөөр зарагддан жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлөн олгох болжээ. Дээрх эм, амин дэм нь эмэгтэйчүүдэд ашиг тус ихтэй ч өндөр үнэтэй учир худалдан авахад хүндрэлтэй байсан юм.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна.

Н.Туяа

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • no toi mongol (April 10, 2016 6:48:17 pm )

    төрөлт хязгаарлах бодлого уу

antalya rent a car