antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 2 comments

Хөвсгөлийн цагаан загас нэрээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг сэрэмжлүүллээ

нийтлэсэн Admin

6bfa3c7dea16a5bcoriginal

Хөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно.

Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 орчим тн сугас загас хөргүүртэй зооринд хадгалагдаж байна. Эдгээр цехүүдэд загас нийлүүлэгдэж байгаа үед МХГ-т мэдэгдэж, хянуулдаг уламжлал тогтоод байна. Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа загасан цехүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж шинжилгээ, хяналт шалгалтанд тогтмол хамрагддаг. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч хаяг шошготой нөөшилсөн загасан бүтээгдэхүүн, утсан загаснаас хэрэглэгчид болгоомжилж урьдчилан сэргийлж шинжилгээ дүгнэлтгүй, гарал үүсэл нь тoдорхойгүй нөөшилсөн загасыг худалдан авахгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Нангил (April 08, 2016 6:21:53 pm )

    Сайхан л амттай эд дээ Алин ч байсан

  • зочизочиннзззочиночиночинЗочин (April 09, 2016 3:35:26 pm )

    Нэг нь ч гэсэн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлвэрлэж шударга ажиллаж байгааг дэмжицгээе

antalya rent a car