antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 5 comments

“Сентерра Гоулд” Засгийн газрыг луйварддаг шигээ шүүх засаглалыг хуурах гэж байна

нийтлэсэн Admin

772b1aca6653930d8cabfe13704a5bfc

Ноён уулыг ухуулахгүйн төлөө ТББ болон иргэний нийгмийн байгууллагууд тэмцэж байгаа. Өнгөрсөн жил өлсгөлөн зарлаж байсан тэд энэ жилийн хувьд шүүхэд хандсан. Тодруулбал, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийн дагуу “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн.

Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурал 2016 оны 03-р сарын 24-нд болсон. Энэ үеэр хэрэгт хариуцагчаар татагдаад байгаа АМГ Монгол улсын Засгийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Мөн нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч талын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт хэргийн газрын үзлэг хийхээр болсон байна. Үзлэгийг 2016 оны 03-р сарын 31-ний өдөр хийх байсан ч цаг агаар муудсан тул өнөөдөр хийхээр болсон. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён ууланд үзлэг хийх гэж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүн болжээ?

– Харин зарим сайтуудаар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүдийг танилцуулж байна гээд мэдээн дээр Ц.Мөнхбаяр ах бид хоёрыг оруулчихсан байсан. Г.Арслан ахын зургийг хоёр оруулчихсан байна лээ. Хүмүүс залгаад энэ намд орсон юм уу гэж асуугаад байхаар нь л харсан. Энэ намд элсээгүй. Миний сонссон, сурагласнаар нэг залуу тамга тэмдэгээ энэ нөхдүүд өгсөн гэсэн яриа байсан. Масс яаж хүлээж авах нь уу гэж тандаж ийм мэдээ хийж байгаа юм байлгүй дээ. Ц.Мөнхбаяр ах бид хоёр үүнтэй ямар ч холбоогүй.

Арав гаруй ТББ-ийг нэгтгээд “Эвлэн мандуулах хүч”-ийг байгуулаад бид хоёр нэг дор цуг байгаа. Бид Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймагт цуглаан хийж, УИХ болон тухайн тойргуудаас сонгогдсон гишүүдэд дүн тавих сонгогчдийн цуглаан хийлээ. Муу ажилласан бол хар хайрцагт, сайн ажилласан бол цагаан хайрцагт саналаа хийх ажлыг зохион байгуулаад уржигдар өглөө ирлээ. Яваад ирэхэд л ийм мэдээ гарсан байна лээ.

Иргэд УИХ болон тухайн тойргоос сонгогдсон гишүүддээ ямар дүн тавьж байна?

– Орон нутагт, ялангуяа Дархан, Эрдэнэтэд намаараа талцсан байдалтай байна. Эрдэнэтийн Уурхайчдын талбай,одоо Амарын талбай гэдэг нэртэй болчихсон байгаа. Амарын талбайд цуглаан хийхэд ардууд цуглаж байгаа юм. ГОК-ийн ажилчид машинтай ирчихээд бууж ирэхгүй байсан. Яагаад ирэхгүй байгаа юм? Гэхээр маргааш нь жагсаал цуглаанд очсон гээд ажлаасаа халагддаг гэнэ. Дарханд нам болоод талцчихсан. Хувь хүн гэдгээр нь биш намаар нь л харьцана. Дарханд бол хямарсан байна. Таксинд суудаг хүн ховор болсон байна, шинэ захаар 4-5 хүн л үйлчлүүлж байна. Худалдагч нар нь өдөржин зогсож, жижиглэнгээр арай гэж 10 000 төгрөгийн бараа зардаг гэдгээ хэлж байна.

Ард түмнээс санал аваад иргэдийн нүдэн дээр тоолж дүнгээ гаргаад, УИХ-д өргөн барьж байгаа. Иргэдийн 90 гаран хувь нь хар санал өгч байна лээ. УИХ чадамжгүй байна, ард түмнийг өрөнд оруулж, улс орныг ядуурууллаа, улам доройтлоо, газар нутгаа хэтэрхий их зарж байна, цөмийн хаягдал булшлах гэж байна гээд саналаа хэлж энэ талаар ч биднээс асууж байна.

Энэ жил сонгогчид хулхидуулах юм байна гэж би харж байгаа. Мөнгө хаана байна тэр рүү их хошуурч байгаа харагдаад байна. Хиймлээр хямрал үүсгээд байна. Цөмийн хаягдлыг булшлах гээд байгаа нь сайндаа ч биш тэндээс сонгуулийн асар их хэмжээний мөнгө босгох гээд байна. Урьдны нөхдүүд аман гэрээ хийгээд, урьдчилгаа мөнгө авчихсан юм шиг билээ. Ноён уулыг хүртэл сонгуулиас өмнө “гялалзуулах” гээд ядаж байна шүү дээ.

Цөмийн хаягдлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй тул хэлэлцээгүй. Одоо ээлжит чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хардлага хүмүүст бий

– Хэлэлцэж магадгүй. Аваанзаа авчихсан хүмүүс үлдэгдэл мөнгөө авахын төлөө улайрна ш дээ. “Сентерра Гоулд” ХХК-аас ч гэсэн 2012 оны сонгуулийн мөнгөө босгох гээд мөнгөө урьдчилаад авчихсан. Тийм учраас урт нэртэй хууль гэж хэрэгжээд байхад гол усыг эргүүлээд, Гацууртын голон дээр далан тавьж урсгалыг нь өөрчлөөд, зам тавьж байна гэж ой модыг хядаад баллаж тавьсан.

Цөмийн хаягдлыг булшлах эсэх дээр ард иргэдийн тархийг угаах гэсэн л юм ярьж байгаа. Тодруулбал, олон улсын конвенцид нэгдснээр цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй, хаяхгүй гэж байгаа. Тийм юм ерөөсөө байхгүй. Хэрвээ хаяуулахгүй юм бол бид тухайн конвенцид орох шаардлага байхгүй. Тэр конвенцид орох гээд байгаа нь ийм учиртай. “Арева” ХХК-д ашиглалтын лиценз өгчихсөн. Тухайн компани олон жил хайгуулын лицензтэй байсан. Одоо олборлолтын лицензтэй болсон. Энэ нь олборлоно гэсэн үг. Монголын газар нутгаас олборлосон шар нунтагийг ашигласан бол хаягдлыг нь Монголд булшилна гэж нэгдэн орох гээд байгаа конвенцид заасан байгаа. Хэрвээ тэр конвенцид нэгдэн орсон бол бидэнд зөрчих ямар ч эрх байхгүй.

Цөмийн хаягдал нь өөрөө асуудал болоод байгаа. Фукушимагийн цөмийн хаягдал өөрөө далайн шуурга, газар хөдлөлтөөсөө илүү нэг номерын асуудал. Тэгэхээр Монгол бол булшлахад хамгийн “зөөлөн”орон. Эрх баригчид нь луйварчин, эдийн засаг нь доройтчихсон, сонгууль болох гэж байгаа, дотроо хагаралдчихсан, их өртэй, улс орныхоо үндэсний аюулгүй байдлын эсрэг хууль баталдаг цорын ганц улс бол манайх. Хичнээн ядуу ч гэсэн ийм хууль баталдаг улс байхгүй. Ард иргэд нь цөмийн хаягдал, ураны талаар мэдлэг мэдээлэл муу болохоор гадныхны өгөөш болоход амархан харагдаад байгаа.

Ноён ууланд шүүхээс үзлэг хийхээр болсон. Үзлэг хийх өдөр нь цаг агаарын байдал муудсантай холбоотойгоор тухайн газар байсан нинжа нарыг буулгасан гэсэн яриа байгаа энэ талаар?

– “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс Ноён ууланд үзлэг хийхээр болсон. Яг үзлэг хийхийн өмнөх өдөр нүх ухчихсан байснаа булчихлаа. Ухсан нүх нь ой модны захад, зулзаган хусан ойд байгаа. Анх тийшээ эксковатораар ухуулаад тэндээ хэргээр нинжа нар оруулсан. Тэгээд сая шүүхийнхэн ирэх гэж байна гэнгүүт цагдаа, онцгойг дайчлаад нинжа нарыг бүгдийг нь хөөгөөд, нүхийг булсан. Тэгэхээр “Сентерра Гоулд” Засгийн газрыг луйвардаж чаддаг шигээ Монголын шүүх засаглалыг хуурах гэж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурах гэж байна.

Өнөөдөр шүүх очиж үзлэг хийнэ. Сүүлийн хоёр жил Ноён уулыг ухуулахгүй гэж тэмцэл явуулсан. Шүүх ямар дүн шинжилгээ өгөх нь үү гэдгийг очиж харна.

Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс отог болон Ноён ууланд байгаа гэх мэдээлэл бий?

– Өршөөлийн хуулиар суллагдсан хүн өөрийнхөө галын нөхдүүдийг дагуулаад тийшээ цуг очсон. Хэн тийшээ аваачсан бэ гэхээр? Дээр байгаа улсууд. Шоронгоос гарангуут нь мөнгө өгч амьдрал ахуйгаа өргөөд ав гээд тийшээ явуулж байгаа. Шоронд байхдаа аравтын дарга байсан хүн нь хэдэн дүү нартай байгаа ш дээ. Тэднийг очиход нь ухаад өгсөн бэлэн нүх байж байна, “Сентерра Гоулд” нь ойрхон тог татаад өгсөн байна. Анх тэдэнд “Сентерра Гоулд” хоол зөөж байсан гэсэн.

Нинжа нарыг тэнд тэгж олноор нь байлгадаг нь “Алтан Дорнод Монгол” компанид Заамарыг яаж сүйтгэсэн билээ. Яг тэрэн шиг болгох гээд байгаа. Анх нэг чулуу өшиглөхөд алт байгаа гэж энд тэндхийн нинжа нарыг цуглуулж, цагдаа сэргийлэхийг нутгийн ардтай нь муудалцуулж байгаад л “Алтан Дорнод Монгол”-д өгсөн. Тэрэн шиг л өгөх гээд байгаа юм.

Хөлсний хүнээр нинжа нар алт олборлож байгаа зургийг нь авхуулаад “Ноён ууланд ухаж байна, нэмэргүй болчихож. Сэглүүлж дуусгаж байхаар гадаадын компанид өгөөд улс татвараа авсан нь дээр юм байна гэсэн ” гэсэн ойлголт өгөх гээд байгаа юм. Нинжа ухлаа гэхэд нэг машины дайтай 3-4 газар ухна. Харин “Сентерра Гоулд” ХХК ухах юм бол 2300 га газрыг ухна гэсэн үг. Тэнд өрөмдлөг хийсэн залуу “1000м буюу доошоо нэг км өрөмдлөг хийхэд агууламж нь ерөөсөө өөрчлөгдөөгүй” гэж байсан. Тэгэхээр их алт байна гэсэн үг. Тэр алт нь өөрөө мөнх цэвдэгийг бариад байгаа юм. Сөгнөгөр, Баавгайт, Билүүт, Гацууртын гээд 22 гол тэрүүгээр урсаж байгаа, тэд нь Хараа голтой, Хараа гол нь Ерөө голтойгоо нийлж урссаар Орхон, Сэлэнгийн бэлчирт Сэлэнгэ мөрөнтэйгээ нийлдэг. Тэр нь Байгаль далайд цутгадаг. Тэгэхээр энэ нь ганц Монголын асуудал биш дэлхийн хүн төрөлхтөний усны асуудал.

Мөн хүннүгийн үеийн булш, бунхан байгаа. Энэ бол Монгол төдийгүй дэлхийн төрт ёс үүссэн бүх улсад хамаатай. Бид түүхэн олдвороо ашиглан аялал жуулчлалын бүс байгуулвал алт олборлосноосоо их хэмжээний мөнгийг насан туршдаа олно.

Найман хүн нас барсан гэдэг бил үү?

– Найман хүн нас барсан л гэж мэдээлдэг болохоос яг үнэндээ 10 гаран хүн нас барсан. Тэр бүхнийг нуучихаж байгаа.

Ноён уулыг ухсанаас үүдэн гарч болох эрсдлийн талаар ОХУ-д тухайлбал хандсан уу?

– ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Байгаль далайг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах учиртай гэж хууль гаргаж байсан. Нуурын ойролцоо байсан цаасны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, төсвийг нь улсаас гаргаж байсан. Байгаль нуурийн 70 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрөн бохирдох гээд байна гэсэн мэдээллийг бид өнгөрсөн жил ОХУ-ын элчин сайдын яамаар дамжуулан хандсан. Харамсалтай нь бичиг очоогүй бололтой, чихэнд нь хүрээгүй замдаа устгагдсан байх.

ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгүүлээд Ноён уулыг ухуулахгүй авч үлдэх боломжтой юу?

– Боломжтой. ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгүүлэхэд байгалийн цогцолбор газар байх, түүхэн дурсгалт газар байх зэрэг дөрвөн шалгуур тавигддаг юм билээ. Шалгуурыг нь хангасан.

Бурхан халдун уулыг ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгэсэн. Тухайн улсаас нэг жилд нэг л газрыг бүртгэдэг юм билээ. Тэгэхээр дараа жилээс бүртгүүлэх боломжтой болно.

Олон улсаас бөө ирж байсан. Тэд шашин талаасаа Ноён уулыг ухвал ямар гарз тохионо гэж тайлбарлах юм?

– Өнгөрсөн оны 9-р сарын 22-нд АНУ, Мексик, Канад, Франц, Өвөрмонгол зэрэг 13 улсын бөө ирсэн. Энергитэй газар байна. Арай ч ийм газрыг ухахгүй байлгүй дээ. Далд хүч байна, ухвал Монгол сүйрнэ. Эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг хэлж байсан.

“Сентерра Гоулд” Киргизийг асар их бохирдуулсан гэж байсан?

– Киргизийн Исикүл нуурт 20 тонн цианит алдсан. Исикүл нуурыг тойроод мөнх цастай өндөрлөг уулс байдаг. Тэнд нь Кумтури орд асар их алттай байсан. 1990-ээд оноос хойш ухсаар байгаа.

“Сентерра Гоулд” ХХК-ийн анхны эзэн Леонардо Хамникон нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаад сая Болгарь улсаас эхнэртэйгээ баригдсан. Тэр хүнтэй холбоотой Киргизийн Засгийн гаүрын гурван хүн хоригдож байгаа. Тэднээс гадна 3-4 хүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Сая баригдсан Леонардо Хамникон 2004 оны 6-р сард 44 хайгуул, 6 ашиглалтын лицензийг “Сентерра Гоулд” ХХК-ын нэр дээр шилжүүлчихээд “Камега Гоулд” ХХК-ыг байхгүй болгоод гадагшаа гараад явсан.

Ноён ууланд олборлолт явуулбал ямар эрсдэл учирч болзошгүй байна вэ?

– Ухаад эхэлсэн тохиолдод арынх нь Арцат, Билүүт, Баавгайтын амаар тариалангийн талбай байгаа. Тэр хэсэг хуучин Зүүнхараа хот болохоор газар тариалан хөгжсөн. Хүн малын ундаалдаг ус нь бохирдож, тариа ногоо хордох болно. Тухайн газар нь хүнцэлийн агууламж ихтэй. Байгальд байдаг болохоор олборлолтын явцад салхи нар, ус, агаараар дамжин орчныг хордуулах болно. Хайгуул хийснээс болж ус нь бохирдож байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байгаа. Ашиглаад эхэлбэл бүүр их бохирдоно.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа

Эх сурвалж: Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Xvnmon (April 08, 2016 12:15:53 pm )

    За даа иймэрхүү мангар гарууд ингэж балайрсаар байгаад бид ч бзр гуйлгачин болж дуусахын байна л даа. Алт мөнх цэвдгийг нь барьдаг ч гэх шиг эргүү мал вэ.

  • Zol (April 08, 2016 12:55:49 pm )

    Baliar luivarchid sullagdsan horigdol aviachij ninja bolgoj jujig tavij bgad gadnii luivarchdad ogoh gej bgan bn daa

  • Anonymous (April 08, 2016 3:03:54 pm )

    Шударга үнэн ялах болтугай уул уурхайгаар баяжих улс хөгжих бсан бол нөгөө Оюуттолгой. Хаа бна яагаад бид ядуураад бна

  • Fuck Mongol Shvvh (April 08, 2016 3:29:06 pm )

    Mongol shvvgch nar yaaj chadahin ugasaa jaahan Dollar iin am zuulaghad awilagaa awjil taaraa

  • Fuck 76 (April 08, 2016 3:30:05 pm )

    Vher Mongol Africa Bolson maluudaa.

antalya rent a car