antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 1 comment

Оффшорын дуулианыг дэлгэсэн байгууллагыг санхүүжүүлдгээ АНУ хүлээн зөвшөөрөв

нийтлэсэн Admin

14600740495706f6417c1be

ВАШИНГТОН. /TASS/. “Панамын баримт бичиг”-ийг хэвлэлүүдэд дэлгэх ажлыг зохион байгуулахад АНУ-ын Засгийн газар оролцоогүй гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер мэдэгджээ.

“Энэ баримт бичгийг олон нийтэд дэлгэхэд бид /Америкийн эрх баригчид/ ямар нэг байдлаар оролцсон гэх мэдээллийг няцааж байна” гэж АНУ-ын Гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч хэлсэн байна. Тэрбээр “Панамын баримт бичиг”-ийг олонд дэлгэсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгэнд тайлбар хийх хүсэлтэд ийм хариулт өгчээ.

Үүний сацуу Тонер “Панамын баримт бичиг”-ийг хэвлэн нийтлэхэд оролцсон төрийн бус байгууллагуудын нэгийнх нь үйл ажиллагааг АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ордог Олон улсын хөгжлийн агентлаг үнэхээр санхүүжүүлдэг болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийм мэдээлэл өмнө нь “Wikileaks” цахим хуудсанд гарсан юм.

Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын засаг захиргаа “Панамын баримт бичиг”-ийн агуулгын талаар урьдаас мэдэж байсан эсвэл чухам алийг нь олон нийтэд дэлгэхийг сонгож, баримт бичгийг засварлахад оролцсон гэх мэдээллийг эрс няцаажээ.

Эх сурвалж: Монцамэ

Д.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (April 09, 2016 12:37:01 am )

    Orosiin esreg baruuniihan syyliin 100 jil yamar neg shaltag hain temzseer , dain hyrtel higeed onoodriig hyrlee, Tednii zali meh, uls orniig taraan butraaj ezegneh zorilgo ter tusmaa orchin zagt yavahgui l dee,,,odoonii orosiin erh barigchid mundag hychtei biagaa, tegeed ch urvagch sharvagch bish bolohoor baruuniihan shees ni goojij yheh gej baigaa ni hudlaa bish, Tedend ichih nyyr gej baihgui bolohoor odoo hevlelyyd deer ni oros yneheer hychtei bna, zov um hiij bna geed l yu ch boloogui um shig bichij baina shdee….Manaihan medee orchuuldag hymyys joohon uls suurtai zov medeenyydiig ard tymend ogch baimaar baina. Oros oron sain yavbal manaid ch sain gesen yg.

antalya rent a car