antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2016 1 comment

Америкаас үнэт олдвороо буцааж авлаа

нийтлэсэн Admin

84970180-d00f-4a23-a2ae-70841942ed34

АНУ-д хууль бусаар гарсан Монголын гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт олдворыг буцаан олгож эхэллээ. Энэ шийдвэр Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа бололтой.

Манай улсын Засгийн газар АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулсан “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээний дагуу нотломж бичигт гарын үсэг зурсан талаар Монголын өдөр тутмын вэб сайтууд мэдээлж байна.

Энэ нь ямар учиртай нотлох бичих болохыг тайлбарлавал, АНУ-ын Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газар, Цагаачлал, гаалийн албаны Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газраас  2014 онд Нью Арк боомтод хураагдсан үлэг гүрвэлийн зарим олдворыг манай улсад хүлээлгэн өгөх болжээ.  Энэхүү хэлэлцээрийн дүрмийн дагуу 4 дүгээр сарын 5-ны өдөр Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газрын байранд Элчин сайд Б.Алтангэрэл, Дотоод Аюулгүй байдлын департментын Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газрын захирал Питер Эдж нар гарын үсгээ зуралцсан байна.

Ийнхүү гарын үсэг зурснаар гэрээ хэлэлцээр баталгаажиж байгаа аж. Монголын өв соёлын салшгүй хэсэг болсон үнэт зүйлс, үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар худалдагдсаныг таслан зогсоож, эх өлгий Монгол нутагтаа буцан ирж байгаад монголчууд баярлаж байна. Энэ баярт үйл явдал бол АНУ-ын Засгийн газар, Америкийн хууль хяналтын хүчин чармайлт гэж цохон манай төрийн тэргүүд цохон тэмдэглэв. Манай улсын Засгийн газар гарын үсэг зурах ёслолын үеэр эхний ээлжинд Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Пситозаврын араг яс, Протосератопын араг яс, зулзаган Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Бактрозаврын гавлын яс, Пситозаврын гавлын яс, бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг ясыг  үэрэг үнэт өв соёлын эд зүйлсээ хүлээн авчээ.

Б.Учирмаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Баагий (April 08, 2016 8:23:36 am )

    хаана горимын дагуу хадгалах юм болдоо.

antalya rent a car