antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2016 2 comments

Апачи омгийн индиан охин Нью-Йоркд газар шороогоо хамгаалахаар тэмцэж байна

нийтлэсэн Admin

11707511_1612414932371144_8510679478441676300_n

Түүнийг Катнис гэдэг. Оюу-Толгойг Монголчууд алдсан шиг мөн л Рио-Тинто компанид амьдрах орчноо алдсан Апачи омгийн  индиан охин. Тэр төрсөн нутгаа өмөөрсөн Мөнхбаяр шиг нум сумаа агсан Нью-Йоркд газар шороогоо хамгаалнаа гээд зогсож байна.

Монголд ирж байсан АНУ-ын сенатор John McCain яаралтай хэрэгтэй байсан цэрэг армийн зардлыг Рио-Тинтогоос авч зээлээр төлсөн тул (цаанаа бол мэдээж тохиролцоо байсан) оронд нь индиануудын газрыг өгчээ. Яг л 2003 онд монголчууд Орост өрөө төлөх болоход Айванхо майнз Засгийн газарт 50 сая доллар зээлүүлэн оронд нь Фридланд ОТ-г авсан шиг. Энэ бол үнэндээ Засгийн газартай гэрээ хийх болзлын хахууль байв.
Газраа алдсан индиан тэмцэгч нар алс хол байх Аризонагаас олон нийтэд мэдээлнээ гээд Нью Йорк хотод иржээ.
Нэг компани, нэг асуудал. Баярцогт, McCain мэтийн ижил хахуульд өртсөн улс төрчид. Адилхан хувь заяа.
Индианууд эсэргүйцлийн гарын үсэг цуглуулах аян өрнүүлжээ. Одоо тоо нь нэг саяд хүрч байна. /https://secure.avaaz.org/en/stand_with_the_apache_global_loc_dn/?auqZUfb%2F

Аризона юм уу Нью-Йорк байгаа Монголчууд апачи тэмцэгчидтэй холбогдох хэрэгтэй байна. Нэг дайсны эсрэг тэмцлээ нэгтгэмээр байна.
Тэд харж унштал нь Түгээгээрэй!

DMNN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Баагий (April 07, 2016 3:56:36 pm )

    нэг улсын эдийн засагтай тэнцэх түүнээс ч илүү хөрөнгөтэй энэ гадны компаниудыг яах вэ? Манай 76 ерөнхийлөгчтэйгээ нийлээд хошуу амаа мөнгөнд өгсөн төрийн алба хаагчдыг бас яах вэ? тэд нэг үзэл бодолтой. зөвхөн мөнгө мөнгө бас дахин мөнгө. Ерөнхий сайдын хэлсэн эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэсэнтэй агаар нэг. Дэлхий нийтээрээ хулхи олон улсын компантай тэмцэх ёстой. Бид ашигт малтмалаа алдчихаад яагаад заавал олон улсын шүүхээр орох гэж. тэдний ард нөгөө л нэг улсын эдийн засагтай тэнцэх түүнээс ч илүү хөрөнгөтэй компаниуд байна.

    • зочин (April 09, 2016 3:18:06 am )

      зөв санаа хамгийн гол асуудал манай худалдагдсан боссуудюу хийгээд байгаагаа ойлгохгүй мөнгөнд согтчихоод байгаа явдал л бн хүний шунал аа гэж хэцүү юмдаа

antalya rent a car